Tsend Dulmaa@TsendDulmaa
Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг: Амгаа минь Боловсролын сайд ахин болох нээ. Амгааг минь үргэлж дэмждэг та бүгдэд чин сэтгэлээсээ маш баярлаж явдаг шүү. 🙏🙏🙏
Өмнө нь боловсролын салбар гүн уналтанд орж сэхээнд байсан ч гэлээ өөрчлөхийн тулд Амгаа маш их хичээж Монгол үрсийнхээ төлөө ажилласан. Энэ удаад ч бас ямар бгааг бүгд гадарлана.
Та бүхэн энэ удаад илүү их дэмжээрэй. Учир нь энэ хүн шиг томоохон өөрчлөлт авчрах менежмент хийдэг нь маш ховор бөгөөд энэ нь боловсролд цөөхөн тохиох боломж. Шинэ цагийн боловсрол үүссэнээс хойш 104 жилийн хугацаанд овоорсон түм түмэн асуудлыг 2, 3 хан жилд шийдэх маш хүнд, бараг боломжгүй.
Өмнөх удаа Боловсролын сайдын ажлын зэрэгцээ шинэ яам байгуулж Цахим хөгжлийн сайд, Түгжрэлийг бууруулах хороог даргалж, Орон сууцжуулах хөтөлбөр гээд олон хороо, төслийг хэдэн давхарлан удирдан ихэнх хүний төсөөлөхийн аргагүй ачаалалд 24 цагийн 18 т олон яамны хооронд хоол идэх завгүй, робот шиг ажиллаж байхад нь цөөнгүй нөхөд, олон троллууд хэрэгтэй, хэрэггүй асуудлаар маш их хэл ам хийж, том шинэчлэл хийхээр зорьсон түүний багагүй хайран хүч, цагийг авсанг олон түмний төлөө хийж бүтээхэд зорьсон нөр их ажилдаа зарсан ч болоосой, тэгсэн бол үр дүн нь жаахан ч гэсэн гарсан байхсан гэж бодохоор маш их харамсдаг. Энэ удаа хэл ам их холуур байг ээ. 🙏🙏🙏
Хэл ам нь загатнадаг хэд маань энэ хүний бусдын төлөөх зорилго, хичээл зүтгэлийг харж үзэн арай хүнлэг хийгээд ухаалаг хандана бх гэж найднам. 🙏🙏🙏
Эцэстээ энэ хүний хэлсэн үг, хийсэн бүгд нь зөвхөн Монгол үрсийн төлөө байх бноо. 🙏🙏🙏
Миний хувьд энэ хүний саруул ухаан, зөв шударга зан чанар, эр зориг, хүч чадалд итгэн хэзээ ч эргэлзэж байгаагүй.
Та бүхэн ч Энх-Амгаланд бүрэн итгэн найдаж бноо. 🙏🙏🙏
Ямартай ч энэ хугацаанд Амгааг минь боломжоороо дэмжээд боловсролоо босгоод авбал цаанадаж Монгол Улс, наандаж айл өрх бүрийн ирээдүй найдвартай гарт шилжин, илүү амар амгалантайгаар цэцэглэн хөгжихөд том хөрөнгө оруулалт болох биз ээ. Монголын үрс олноороо сайтар боловсрог ээ.🙏🙏🙏
Сайн үйлс бүхэн арван зүгтээ дэлгэрэг ээ. Дэлгэрэг. Дэлгэрэг🙏🙏🙏