

Sputnik Mongolia
4K posts

@sputnik_mn
Sputnik бол дэлхийн хэмжээний радио болон дижитал мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг агентлаг юм. Дуугараагүйг дуулгах нь бидний зорилго юм.



🇺🇸🇬🇱 АНУ Гренландад цэргийн оролцоогоо өргөжүүлж байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ Гренланд болон Данийн талтай тус арлын өмнөд хэсэгт нэмэлтээр гурван цэргийн бааз байгуулах асуудлаар өндөр түвшний хэлэлцээ хийж байна. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп бүс нутаг дахь Орос, Хятадын нөлөөг сөрөхийн тулд АНУ Гренландыг “өмчлөх ёстой” гэж мэдэгдэж байсан нь Гренландын бүрэн эрхийн асуудлаар Дани улстай томоохон дипломат маргаан үүсгэсэн юм. Одоогоор АНУ Гренландын баруун хойд хэсэгт пуужингийн хяналт, тандалт хийх зориулалттай нэг цэргийн баазтай.









🚨🇮🇷 Иран Техраны ойролцоо Америкт үйлдвэрлэсэн далавчит пуужингуудыг устгасан гэж мэдэгдэв. Исламын хувьсгалт харуулын корпусын агаарын довтолгооноос хамгаалах систем Техраны ойролцоо Lockheed Martin компаний АНУ-д үйлдвэрлэсэн хоёр AGM-158 далавчит пуужинг устгасан гэж мэдэгдэв. AGM-158 (JASSM) нь өндөр хамгаалалттай байг онох зориулалттай нууцлаг, алсын тусгалтай далавчит пуужин юм.



Пакистан, Хятад 5 тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифын Бээжинд хийх айлчлалын үеэр Пакистан, Хятад улсууд 5 тэрбум ам.доллароос давсан хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа талаар Пакистаны хэвлэлүүд мэдээлжээ. Нийт 100 гаруй гэрээ хэлэлцээр хөдөө аж ахуй, хүнс, мэдээллийн технологи, финтек, гар утас болон батарей үйлдвэрлэлийн салбарыг хамрах аж.




❌🪖 АНУ-ын Батлан хамгаалах яам төсвийн хомсдолын улмаас Польш руу 4000 цэрэг илгээхээ цуцлав. АНУ-ын Батлан хамгаалах яам 1-р морин цэргийн дивизийн, 2-р хуягт бригадын 4000 гаруй цэргийг Польш руу илгээхээр төлөвлөж байсан ч гэнэт цуцалжээ. Энэхүү шийдвэр нь Пентагоны албан тушаалтнууд болон Европын холбоотнуудыг гайхшруулсан зүйл болсон бөгөөд зарим цэрэг, техник хэрэгсэл аль хэдийн ирж эхэлсэн байсан юм. ⏳ Д.Трамп өмнө нь АНУ-ын цэргүүдийг Германаас Польш руу шилжүүлэхээ мэдэгдсэн бол Пентагон Германаас 5000 орчим цэргийг татахаар бэлтгэж байна. 💵 Үүний зэрэгцээ АНУ-ын хууль тогтоогчид Пентагон дор хаяж 2 тэрбум долларын төсвийн хомсдолтой тулгарч байгаа бөгөөд бол бодит зөрүү 4-6 тэрбум доллар байна гэж мэдээлж байна.


🇮🇷 Иран Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэхэд татвар авч, долларын оронд юань эсвэл криптовалют хүлээн авч байна гэж АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. 🔸 Ираны Үндэсний аюулгүй байдлын хороо Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцонд татвар ногдуулах хуулийн төслийг батлав. 🔸 Ирантай найрсаг харилцаатай улсууд нэг баррель газрын тос тутамд 1 доллар төлж байна. 🔸 Ихэвчлэн 2 сая орчим баррель түүхий нефть тээвэрлэгч хөдөг онгоц 2 сая долларын төлбөртэй тулгарч байна. 🔶 Хятад бол Ираны хамгийн том газрын тос худалдан авагч бөгөөд юаниар дамжуулан Иран АНУ-ын хориг арга хэмжээг тойрч гарах боломжтой болсон. 🔶 Юаниар төлсөн татварыг ашиглах нь АНУ-ын доллараас хамаарахгүй санхүүгийн системийг бий болгож байна. 🔶 Орос улс 2022 оны хориг арга хэмжээний дараа газрын тосны экспортыг юань, рубль болон бусад үндэсний валютаар борлуулж байсан. 🔶 Олон улсын банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг (SWIFT) , Хятадын хил дамнасан банк хоорондын төлбөрийн систем (CIPS) ажиллаж байна.


🛳️ Иран болон Оман улсууд эвлэрлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос төлбөр авна гэж Associated Press агентлаг мэдээлэв.


🇷🇺🇨🇳 Орос, Хятадын худалдаа 15%-иар өсөх төлөвтэй байна. Хятад, Оросын худалдааны өсөлтөд хэд хэдэн чухал хүчин зүйл нөлөөлж болох бөгөөд 2025 онд 240 тэрбум долларт хүрсэн гэж Оросын шинжээч Екатерина Новикова Sputnik-т ярьжээ. Үүнд: 🔸 Цөмийн болон ногоон эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх 🔸 Ормузын хоолойд үүссэн хүнд нөхцөл байдлын үед Оросын нүүрс, газрын тос, байгалийн хийн экспорт нэмэгдэх боломжтой 🔸 Шинжлэх ухаан, технологийн салбарт түншлэлийг бэхжүүлэх нь "Хятад, Оросын аюулгүй байдлын чухал сүлжээ" болж чадна.




🇷🇺🇨🇳 Владимир Путин Орос-Хятадын худалдааны харилцааны талаар: 🔶 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт бараг 240 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнд өндөр нэмүү өртөг шингэсэн, өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувь өссөн байна. 🔶 Экспорт, импортын бүх төлбөр тооцоог рубль болон юаниар хийж эхэлсэн. 🔶 Хоёр улсын харилцан худалдаа аливаа гаднын нөлөөллөөс хамгаалагдсан гэж мэдэгдэв.


🚨🇺🇸 Америкийн гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоц Ойрх Дорнодыг чиглэж байна. Америкийн гурав дахь нисэх онгоц тээгч USS George Bush хөлөг онгоц Ойрх Дорнодод гурваас таван хоногийн дараа ирнэ гэж Fox News мэдээлэв. Израилын 9-р суваг мэдээлснээр, Вашингтон Иранд гал зогсоохыг 4-р сарын 26-ны ням гараг хүртэл сунгана гэж Тель-Авивт мэдэгдсэн байна.



🚨🇮🇷 АНУ-ын Тагнуулын алба Ираны газар доорх пуужингийн баазын 90% ашиглалтад оруулсныг хүлээн зөвшөөрөв. 🔸 Ормузын хоолой дагуух 33 пуужингийн баазын 30 нь үйл ажиллагаагаа явуулж байна. 🔸 Иран хөдөлгөөнт харвагч төхөөрөмжийнхөө ~70%, пуужингийн нөөцийнхөө ~70%-ийг (баллистик болон далавчит) хадгалж байна. 🔸 Улс даяар газар доорх пуужин хадгалах/харвуулах байгууламжийн 90% нь одоо "хэсэгчлэн эсвэл бүрэн ажиллагаатай" байна.