Unenbat JIGJID

2.3K posts

Unenbat JIGJID

Unenbat JIGJID

@unenbatj

Interest in Economics, Banking and Finance, Governance МЭСИ 85', Columbia SIPA 94'

Mongolia Katılım Mayıs 2016
1.1K Takip Edilen3.9K Takipçiler
Unenbat JIGJID retweetledi
Төрийн соёрхолт
Төрийн соёрхолт@turiinsoyorholt·
Кайлаш уулын тухай хүмүүсийн ярьсан зүйлүүдийг яарч дүгнэж, шууд итгэхийг бодоогүй ээ. Юутай ч өөрөө ирж үзье гэж бодсон. Батлагдаж нотлогдоогүй зүйлсийн талаар худал үнэн таамаг дэвшүүлж, газар авуулж ярих дургүй л дээ… Нутгийнхан бас юу гэхнэв сонсоё гэж ирсэн. Дэлхий дээр 4н өөр шашин зэрэг ариун гэж үздэг уул ховор байх. 4 өөр талаасаа дөрвөн өөр дүртэй. Надад бол ариун уул гэдэг нь бол мэдрэгдсээн. Айж сүрдмээр мэдрэмж төрөөгүй, нөмөр нөөлөгтэй дулаан, зөөлөн мэдрэмж төрсөн. Хүмүүс нь хурдан хөгширдөг гэдэг дээр жоохон логиктой шалтгаанууд бодож олвол 4600-5600м өндөрлөг газарт нарны UV туяа маш их нөлөөлнө, дээр нь хатуу ширүүн салхи, хуурай уур амьсгал, өндрийн нөлөө гээд арьсыг хурдан хөгшрүүлэх бүх л нөхцөл, шалтгаан энд байгаа болохоор хүмүүсийн арьсыг түлж, харлуулж, үрчийлгэсэн байх нь ойлгомжтой. Нутгийн иргэд бол нүрээ хамгаалдаггүй юм билээ. Нууц нууц зүйлүүдээ зааж өгч байлээ. Хувь тавьлангийн толь гээд нэг хад, бурханы дүртэй чулуу гээд нэг хадганд ороосон чулуу, бурханы суудаг суудал гээд нэг хад зааж өгсөн. Энгийн жуулчин бол өөрөө олж харахгүй, хараад ч мэдэхгүй утга учиртай зүйлс байсан. Би өөрөө бурханы шашинтай хүн биш ч шашинд болон түүнд итгэгчдэд хүндэтгэлтэй ханддаг, хэлэх гээд байгаа зүйлсийнх философийг нь ойлгож хүлээж авахыг боддог хүн. Сунаж мөргөж байгаа мөргөлчид надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүллээ. Уул амьтай гэж итгэхээс илүү амьд хүнийг илүү ихээр хүндэлж хайрлалаа. Тэдгээр хүмүүсийн хайрын хэл нь энэ байх. Өөрийнхөө болон, өрөөлийн төлөө 3 долоо хоног хатуу хад чулуу, цас мөс, шавар шалбааг хайхрахгүй биеээрээ энэ уулыг тойрч, сунаж мөргөж бясалгаж яваа. Хөлөөрөө туулахад хэцүү замыг хэтээгээрээ тулна гэдэг маш хэцүү санагдсан. Зураг хөргийг нь дарж, бичлэг хийж энд тэнд тавьж хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэл, үнэт зүйлрүү халддаг, бүдүүлэг хүмүүст харуулмааргүй санагдсаан. Өөрийгөө болон өрөөлийг хайрлаж хамгаалах, итгэл үнэмшил дээр тургуурласан хайр тэр хүмүүсийн дотор л байгаа юм шиг санагдсан. Өмсөж зүүх, идэж уух, өнгө үзэмж, хэлбэр дүрсийн бодлын хүлээснээсээ аль хэдийн ангижирсан хүмүүс шиг санагдсан. Таван үг солиход л хүнтэй нь шууд холбогдохоор тэгж мөн чанар гэдэг зүйлийг ойлгосон улсууд байна лээ. Нэгэндээ туслаж байгаа, хамтдаа хооллож, цайлж, амарч байгаа нь, нэгнээ халамжилж байгаа нь цаанаа нэг налгар. Уулынхаа бэлдээ амраад нарлаад хэвтэж байгаа нь их гоё харагддаг юм билээ. Энд хүмүүс их чимээгүй болчихдог юм байна. Хэн нь юутай, хэн нь юугүй, ямар ажилтай, ямар улсын хэн бэ гэдэг нь хэнд ч хамаагүй. Бүгд л амьсгаадаж, даарч, алхаж, өөрийн дотоод бодолтойгоо үлддэг газар. Тиймээс сагсалзсан их эго, баруун солгойгүй бусдын хэлбэр дүрс ярьсан ам, өчүүхэн жаахан зовлонг уулын чинээнд тулгасан сүржигнэл, хийрхэл, бусдыг үл хүндэтгэж, төрсөн мунхаг бодлуудаа амнаасаа шууд урсган гаргадаг зуршил, бусдын бодолд гоёоор үлдэх гэсэн хичээл зүтгэл нтр бол энэ хүмүүсийн хажууд ямар инээдтэй амьтан гэдгээ харуулахаар тэгж дотоод ертөнцөө хөгжүүлсэн хүмүүс байна. Говийн Ноён хутагт Данзанравжаагийн нэг шүлэг байдаг. Тэр шүлгийн утгыг энэ хүмүүсийн дотоод ахуй шууд баталж байгаа мэт санагдлаа... Уурлавал дуу үл гарах Баярлавал олныг чалчих Ихсээс мятрах Багад хөөрлөх Ичгүүргүй амьтан хөөрхий Даарвал хувцас Халууцвал сүүдэр Өлсвөл хоол Цангавал унд Зүдэрвэл нойрын төдий Өнөө маргаашийн төдий Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий… гэж Кайлаш уулыг гороолох аялалыг хэт romanticize хийх биш, өөрийн нүдээр үзэхдээ, бодитоор, харсан, ойлгосон, хамгийн их сэтгэдэл төрүүлсэн зүйлсээ бичлээ.
Төрийн соёрхолт tweet media
Русский
37
133
570
11.9K
Unenbat JIGJID retweetledi
Төрийн соёрхолт
Төрийн соёрхолт@turiinsoyorholt·
Ингээл уулын ёроолд шороон дээр дээшээ хараад, нарлаад хэвтэж байхнээ нэг ийм бодол орж ирж байлээ. Дээгүүрээ юу болж байдагсанжуу хэдүүлээ л эв эеээ хичээж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй, нэгэндээ хэлэх сайхан үг байвал хэлчээл, байхгүй бол хэлкүү нэг тиймэрхүү байвал тайван амьдрахын болуу гэж бодлоо ккк. Хөөрхий амьтан бас иймэрхүү юм бодноо бас 🇲🇳
Төрийн соёрхолт tweet media
Русский
12
37
221
3.6K
Unenbat JIGJID retweetledi
Oyunbadam.D
Oyunbadam.D@OyunDD·
Түгжрэлийг бууруулахын тулд метро л хурдан барих хэрэгтэй. Ж: Токио хотод метрогоор 5 минд хүрэх газарт автобус, машин 30-40мин явдаг. Манила хот метрогүй учир ямар ч арга хэмжээ аваад түгжрэл ихтэй хэвээр байгаа гм.
Русский
5
12
21
1.9K
Unenbat JIGJID retweetledi
ReNature🦋
ReNature🦋@Natursee·
Endless 💚 Moravia, Czech Republic 🇨🇿
ReNature🦋 tweet media
Polski
21
401
1.6K
16.9K
Unenbat JIGJID
Unenbat JIGJID@unenbatj·
Санхүүжилтийн эрүүл схем байна. Навигацийн орлогоор сан байгуулаад зөвхөн навигацийн хөгжил хөрөнгө оруулалт, магадгүй нисэх буудлын хөрөнгийн зардлыг санхүүжүүлэх хэр бол?
BATENGINEER@batengineer

Дэлхийн бусад улсад агаарын тээврийн зохицуулагчид (regulator) нь эцсийн хэрэглэгч болох зорчигч, ачаанаас авсан regulatory charge-с санхүүждэг. Өөрөөр хэлбэл зорчигч ачаа их бх тусам төрийн зүгээс нислэгийн операторуудаа дэмжих сонирхол төрж бх санхүүгийн тогтолцоо бүрдүүлсэн бдаг. Харин Монголд агаарын тээврийг зохицуулдаг төрийн алба нь төсөв, өнгөрөлтийн нислэгээс хураасан навигацын хураамжаас санхүүждэг. Тэдний хувьд энэ санхүүжилтийн схем нь агаарын тээвэр хөгжинө үү бн уу падлийгүй болгож өгдөг. Авиакомпаниудыг дураараа боож хаасан ч төрийн албаны орлого, цалинд нь нөлөөлөхгүй учраас ийм бдал байнга гардаг. 2019 онд хуулийн төсөлд regulator нь зохицуулж буй салбараасаа (industry) санхүүждэг earmarked fund зохицуулалт оруулж өгсөн боловч Мөнхжаргал инж өөрөө оройлж эсэргүүцээд хасуулчихсан бсан. Сая энэ сонгодог тогтолцоог бас төсөлд суулгасан ч тийзний үнэ $3-р өснө гээд бас л эсрэг бн лээ. Уг нь эхэндээ хэцүү ч гэсэн зөв тогтолцоо руугаа явсан бол ЗТЯ, ИНЕГ тэдэнд санхүүжилт босгож өгөх авиакомпаниудаа бүх талаар дэмждэг болох юм. АНУ-н FAA ингэж л санхүүжиж ажилладаг. Мөнхжаргалын ярьж гомдоллож бгаа зүйлийн цаад шалтгаан өөрийнх нь хуучинтайгаа зууралдах хүслээс ихэнхдээ болж бгаа юм. Энд АНУ-н FAA-г санхүүжүүлдэг санг хэрхэн бүрдүүлдэг, Шинэ зеланлын ИНЕГ-г хэрхэн санхүүжүүлдэг тухай, мөн хуулийн төсөлд тусгасан нисэхийн хянаот зохицуулалтыг санхүүжүүлэх зарчмыг яаманд танилцуулж бсан танилцуулгаасаа харуулъя. Та нар анзаараарай. ИНЕГ-н санхүүжилт зөв болж бж л агаарын тээвэр утгаараа төрөөр дэмжүүлж чаддаг юмаа. Дэмжихгүй бол төр нь орлогогүй болдог схем тогтож бж агаарын тээвэр хөгждөг сонгодог тогтолцоонд яаралтай орох хэрэгтэй.

Русский
1
0
0
170
Unenbat JIGJID retweetledi
Ganzorig Vanchig (aka Vinzo)
Монгол Улсын Ерөнхий сайд асан 2 хүний ярилцлага гарлаа, гарч байна. Гол усаар нэг шуугиж байх шиг. Та бид аливаа сэтгэл хөдлөлд автахгүйгээр аль алийг нь маш анхааралтай сонсож дүгнэлт гаргаж, үнэлэлт өгөх ёстой. Хүмүүсийн үзэл бодол, шийдвэрт хүчтэй нөлөөлдөг хамгийн аюултай 5 bias буюу төөрөгдөл байдаг гэдэг. 1. Confirmation Bias буюу хүн өөрийнхөө хүсч буй зүйлийг батлах мэдээллийг л хайж, эсрэг мэдээллийг үл тоодог. Жишээ: Хэн нэг улс төрчид дуртай бол зөвхөн магтсан мэдээг уншина, үзэн яддаг бол муу муухай, сул талыг нь л түрүүлж харна. Үр дүнд нь зөвхөн өөрийнхөө үнэн дотор амьдарч эхэлдэг. 2. Bandwagon Effect буюу бусад хүмүүс олонхиороо дэмжиж эсвэл үзэн ядаж байгаа юм чинь гэх шалтгаанаар шийдвэр гаргах. Мах комбинатын бой руу бусад малыг дагуулж ордог ямаа байдаг жишээг дурдаж болох буюу энэ бол өөрийн толгойгүй сүргийн сэтгэлгээ юм. Үр дүнд нь салхинд хийдэг хамхуул болдог. 3. Authority Bias буюу өндөр албан тушаалтай эсвэл нэр алдартай, олны танил хүн хэлсэн бол үнэн гэж итгэх. Жишээ: Олны танил хүний хэлсэнд итгэж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон жишээ бидэнд олон бий дээ. Алдартай хүнийг алдаатай ч байсан дагачих гэдэг. Дараа нь бараг харамсдаггүй шахуу. 4. Availability Heuristic буюу санаанд амархан орж ирдэг эсвэл олон удаа давтагдаж буй мэдээллийг бодит байдлаас дэгсдүүлэн үнэлэх, илүү гэж автоматаар үнэлэн бодох. Онгоцны ослын мэдээг үзээд машинаас хамаагүй илүү эрсдэлтэй гэж дүгнэх. Үр дүн яг эсрэгээр байдаг. 5. Ingroup Bias буюу “Манай талын хүмүүс” гэж шууд саймшран даган итгэх. Жишээ: Намын гишүүн, нутгийн хүн, нэг сургууль, нэг клуб гэх мэт. Үр дүнд нь хоёр тал руу шууд туйлширсан талцал, зөрчил нмйгэмд нэмэгддэг. Хэрсүү байцгаая!
Ganzorig Vanchig (aka Vinzo) tweet mediaGanzorig Vanchig (aka Vinzo) tweet media
Русский
12
58
123
9.5K
🇺🇸АСС AI
🇺🇸АСС AI@USASoninSaikhan·
🇺🇸 46 жилийн дараа авчирсан алтных нь төлөө Цагаан ордонд урьснаа бургер л өгч байна даа. (Гэхдээ Цагаан ордны бургер арай өөр амттай байдаг байх өө) Монголд байсан бол бүгдэд нь гавьяат өгөөд Их тэнгэрийн аманд тансаг хүлээн авалт хийхгүй юу. Арчаагүй юм аа 😜
🇺🇸АСС AI tweet media
Русский
26
27
81
16.4K
Unenbat JIGJID
Unenbat JIGJID@unenbatj·
Цахилгаан станц хэрэгтэй, ногдол ашгаа ч авах хэрэгтэй. Харин ногдол ашгаа станцын хувьцаанд хөрвүүлэх сонирхолтой хүмүүст яг тэнцүү мөнгийг улсаас олгож хувьцаа эзэмшүүлвэл сонирхол төрөх үү?
Русский
1
1
5
344
Unenbat JIGJID
Unenbat JIGJID@unenbatj·
Эрдэнэс ТТ компанийн ногдол ашиг хуваарилах асуудлыг ТУЗ нь л шийдэх ёстой. Хуваарилсны дараа хувьцаа эзэмшигчид түүнийгээ бэлэн мөнгөөр авна уу, эсвэл цахилгаан станцын хувьцаа болгоно уу тэдний асуудал баймаар.
Русский
0
5
12
534
Unenbat JIGJID
Unenbat JIGJID@unenbatj·
@bbolorerdenemn Олон жилийн өмнө аваргатай нэг удаа гар барихад санаандгүй зөөлөн байсан даа, хүнд нь тааруулсан уу бүү мэд.
Русский
0
0
0
307
Unenbat JIGJID retweetledi
Energy Resources LLC
Energy Resources LLC@ER_Mongolia·
Өмнийн тэнэгэр говь нутгаас Өлзийт жилийн Сар шинийн мэндийг Өргөн түмэндээ дэвшүүлж байна...🐫 Хотол олноороо Сар шинэдээ сайхан шинэлээрэй!✨
Русский
1
33
84
2.3K
Unenbat JIGJID
Unenbat JIGJID@unenbatj·
Нэгд би захирал байгаагүй, хоёрд одон авч байгаагүй шүү.
enji masha@PurevsurenTagar

@AyushBate Ардчилалын үед Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн захирал байсан Үнэнбат гуай нтр бараг -100 залуу багш нарыг Алтангадас, Улаан Тугийн одонгоор шагнаж бсан,

Русский
0
2
3
827