
Ерөнхий сайд Н.Учрал шинэ ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн танилцуулагдлаа. 🍋
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж тодруулжээ. Шинээр байгуулагдсан ЗГ-т УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, З.Мэндсайхан С.Амарсайхан тэргүүтэй 9 сайд шинээр сонгогдохоор байна. Харин хуучин ЗГ-т ажиллаж байсан сайд нарын 53% буюу 10 сайд шинэ ЗГ-т ажиллах аж. Сонирхуулахад, өмнөх ЗГ-т Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар тус тус сонгогджээ.
📌 Мөн “Үндэсний Эвсэл”-ээс анх удаа сайд томилогдох хүлээлттэй байна. Тодруулбал, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайдаар томилогдохоор яригджээ.

Русский















