𝕾'𝖙 𝕮𝖔𝖔𝖑𝖎𝖔 💎
319.6K posts


Нямбаатар одоо нийслэлээс явах ёстой....


Зогсоох л бхдаа

Туулын хурдны замын чиглэлтэй нь танилцаж үзлээ. Эхэндээ Тэрэлж рүү тавих зам гэж ойлгоод эсрэг бодолтой байсан чинь хотын зүүн, барууныг холбох транзит хурдны зам юм байна. Тэгвэл концепцын хувьд зөв төсөл байна. Улаанбаатарын түгжрэлийн гол шалтгаан нь зүүн-баруун чиглэлийн урсгал хотын төвөөр шахагдаж ордогт байдаг. Туулын хурдны зам баригдвал энэ урсгал хотын төв рүү орохгүйгээр урд талаараа шууд гарах боломжтой болно. Дараагийн алхам нь хотын хойд талаар бас нэг ийм тойрог хурдны зам тавих хэрэгтэй. Урд, хойд хоёр транзит коридортой болчихвол Улаанбаатарын түгжрэл шийдэгдэнэ. Би жонхуучин, данхчин Нямбаатарт дургүй. Гэхдээ бодитойгоор хэлэхэд энэ төсөл бол явах ёстой, Монголд хэрэгтэй төсөл бна. 32 км урт, 6 эгнээтэй, гүүрэн уулзвартай хурдны замыг 2.3 их наяд төгрөгөөр барина гэдэг дэлхийн жишигтэй харьцуулахад ч тийм хэт өндөр төсөв биш аж. Нямбаатарыг зайлуулж болно, харин энэ төсөл явах ёстой. Улстөрчид явдаг, мөнгө дуусдаг, харин дэд бүтэц бол 50-100 жил ашиглагддаг.
















