Tsenguun Nee

11.2K posts

Tsenguun Nee banner
Tsenguun Nee

Tsenguun Nee

@tsenguunnee

Think its not illegal yet

Lost Beigetreten Aralık 2012
896 Folgt20.2K Follower
Angehefteter Tweet
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Хэрхэн амьдрах вэ гэдэгт Стойкын философи хүссэн хариултыг маань өгсөн гэж боддог. Бодит үнэнтэй нүүр тулж, хүлээн зөвшөөрнө. Ондоошилоо бусдад тулгахгүй бас шүүмжлэхгүй, зөв гэсэн зүйлдээ зоригтой хүчтэй зогсоно. Өнөөдөртөө аз жаргалтай, тайван оршино t.ly/GkqtE
Русский
18
78
236
49.4K
Tsenguun Nee retweetet
Ариунбилэг
Ариунбилэг@ariunbileg·
Хэсгийн ахлагч нарын урамшууллыг нийслэлийн төсөвт суулгасан байдал
Ариунбилэг tweet media
Русский
8
125
112
6.5K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Удаан хугацаанд боловсруулж бэлдсэн чухал хуулиа Их хурлын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжүүллээ! 🥳 Дэмжсэн бүх гишүүддээ баярлалаа🙂‍↕️ Монгол Улсын Их Хурлаас “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэхүү хууль нь 1991 онд эдийн засгийн шилжилтийн хүнд үед батлагдаж, стратегийн үйлдвэрүүдийг хамгаалах, эдийн засгийг тогтворжуулах зорилготой байсан нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн. Гэвч өнөөдөр зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд уг хууль хэвээр үйлчилж, Засгийн газарт компаниудыг шууд хяналтдаа авах, онцгой дэглэм тогтоох, удирдлагыг солих, хүний хөдөлмөрлөх болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах өргөн зохицуулалт олгож байна. Үүнээс улбаалан • Үндсэн хуульд заасан өмчийн халдашгүй байдал, хүний эрх, эрх чөлөөнд халдах; • Компанийн бие даасан байдал, зах зээлийн зарчим алдагдах; • Улстөрийн нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчил нэмэгдэх эрсдлийг ч дагуулж байна. 1991 оноос хойш уг хуулийг дахин амилуулж хэрэглэсэн нь хамгийн их орлоготой салбар болох уул уурхайн компаниудын авлига, хулгайтай ч холбоотой. ТӨК-уудад БЭТ томилсон нь зарим тохиолдолд богино хугацаанд орлого өссөн ч энэ нь тогтвортой өсөлтийг хангаж чадаагүй. Жишээлбэл, нүүрсний экспорт 2021 онд 15.7 сая тонн байсан бол 2024 онд 83.7 сая тонн болж өссөн. Гэвч 2022 онд нүүрсний үнэ 250–400 ам.долларт хүрсэн нь орлогын өсөлтийн гол хүчин зүйл байсан бол 2024–2025 онд үнэ 100–150 ам.доллар болж буурахад экспорт өндөр хэвээр байсан ч орлого буурч эхэлсэн. Дүгнэж хэлэхэд эдийн засгийн гадаад нөхцөл нэн таатай байдлыг тооцохгүйгээр онцгой дэглэм үр дүнтэй байсан гэж шууд дүгнэж болохгүй. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд аудитын дүгнэлт гараагүй байхад 2024 оны 4 дүгээр сард 2023 оны ашгаас иргэн бүрд 256,000 төгрөг, нийт 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон нь сонгуулийн шинжтэй шийдвэр болсон. Иймд цаашид төрийн оролцоог бууруулж, шударга өрсөлдөөн, хувийн өмч, иргэдийн эрхийг хамгаалах тогтолцоогоо хамгаалах нь чухал байна. Засгийн газар нь ТӨК-уудад гүйцэтгэх удирдлага, ТУЗ, аудитын хяналт, хувьцаа эзэмшигчдээр дамжуулж хяналт тогтоох боломж байсаар байтал БЭТ томилох замаар бусад нийтлэг хуульд харшилсан шийдвэр гаргаж байгаа нь 1992 оны үндсэн хуулийн ололт, амжилтыг үгүйсгэж байгаа тогтолтолцооны ухралт гэж хэлж болно. Магадгүй энэ хууль хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлагаас мултрах, БЭТ-ээр томилогдсон албан тушаалтнуудад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх, хэт эрх мэдэл төвлөрүүлэх орон зайг үүсгэх эрсдэлтэй. Иймд энэ зомби хуулийг хүчингүй болгож, хүний эрх эрх чөлөө, өмчийг хамгаалж, ТӨК-уудын хяналт, хариуцлагыг дээшлүүлэхэд чухал алхам болно. Чуулганаар хэлэлцэхийг дэмжиж санал өгсөн бүх гишүүддээ баярлалаа.
Tsenguun Nee tweet media
Русский
9
76
222
6.9K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
☺️🙏
Баатаржавын МӨНХСОЁЛ@Munkhsoyol_Econ

Залуус бидний ирээдүй. Тэдэндээ мэдлэг, туршлагаасаа хуваалцсаар ирсэн, хуваалцсаар ч байх болно. Улс эх орон, нийгэм маань хэрхэн яаж хөгжих нь тэднээс маань хамаарна. Тиймээс томчууд бид өнөөдөр хүүхэд залуусдаа цаг зав гаргаж хөрөнгө оруулах ёстой. #OpenParliament #MentorshipProgram Урилгыг хүлээн авч хамтдаа илтгэл яриа хийж, залуусын сонирхсон асуултуудад хариулсан УИХ-ын гишүүн @Anar_Chinbaatar @naranbayarp нартаа гүн талархал илэрхийлье. Санаачилж, зохион байгуулсан ментее нартаа баярлалаа! 🤗 Хөтөлбөрийг санаачлагч @tsenguunnee гишүүндээ талархъя.

ART
1
2
8
1.8K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Оройн мэнд, өчигдөр миний бие Нийслэлээс хэрэгжүүлж буй Туул голын хурдны замтай холбоотой асуудлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах замаар холбогдох бүх талуудыг оролцуулж, тал бүрийн байр суурийг сонсож, баримт нотолгоонд үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ардчилсан намын бүлэг бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган шаардлагатай бол зохих байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай талаар хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Угтаа энэ төслөөс гадна Туул голыг бохирдуулж буй УБ цэвэрлэх байгууламжтай холбоотой маш олон асуудлууд ч мөн бий…. Энэ олон их наяд төгрөгөөр хийх зүйл УБ хотод минь даанч их байна даа. Улаанбаатар хотын иргэний хувьд Туул голоо хамгаалах жагсаалд нэгдэж байна🌱🌊
Русский
22
186
470
11.6K
Tsenguun Nee retweetet
BatpurevA
BatpurevA@batpureva·
“Иргэн баян бол улс баян” гэж хэлсэн С.Данзанг МАН нь өөрөө хурал дээрээсээ чирж гарган буудаж алаад эсрэгээрээ иргэн ядуу, төр баян байя гэдэг замыг сонгосон. Яагаав нөгөө Намрын халуун өдрүүд гээд кинонд гардаг даа, гадаадын гар хөл Данзан, Баваасан нарыг дарж хувьсгалт Үндсэн хуулиа баталсан тухай. Жил бүрийн 11 сарын 26-нд өнөө л МАН-ын дарга нар маань 1924 оны энэ өдөр манай нам анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо баталсым гээд шүлэг дуу болоод байдаг даа. Одоо манай нам бол Данзангийн л яг төрсөн нам нь юмаа, үндэслэгчийнхээ үзэл санааг одоо л хэрэгжүүлнэ гэх гэж байгаа бол 1924-1990 онд “Монголчуудыг бөөс, тэмбүүнээс нь салгаж социализмын материал техникийн бааз байгуулсан” гэх мэтээр 20-р зууны ололт биднийх гэж сурталчлахаа бас болих хэрэгтэй. Засагласан цаг үеийнхээ ямбыг нь эдэлмээр байвал ялыг нь бас үүрэх ёстой. Нэн шинэ түүхэнд ч энэ зарчим хамаатай. 2016-2026 онд төрийн дарга нар баян, иргэн ядуу хэвээрээ, авлига гаарч амьдрал дордсоны бурууг мөн л МАН түр эзгүй байлаа, одоо эргэн ирээд яг гоё чөлөөлөх минь гэж аашч болохгүй. Эрх баригч МАН гэдэг бол Учрал биш, Амарбаясгалан биш, Оюун-Эрдэнэ ч биш. Энэ бол төрийн эрхийг элдэв аргаар авч нийгмийг хянахад зориулагдсан пирамидын бүтэц, орой дээр нь хэн байхаас үл хамааран нэг л бизнес загвар… Миний Амвэй гоё, тэрний Амвэй муухай гэж юм байдаггүй шиг.
Русский
1
31
78
3.5K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Дэд сайд нарын асуудал🔍 16 хүнд Засгийн газар цалинг нь өгч дийлэхгүй гэдгээс гадна бүтээмж, шийдвэр гаргалтын тухай асуудал нь илүү хүнд байгаа юм. Өнөөдөр 3,5сая хүн амтай улсад 20 сайд байна. 30 гариу хэрэгжүүлэгч агентлаг байна. Тийм хэр нь шийдвэр гаргах хүн олддоггүй. Дэд сайд нар нэмэгдээд хэний тушаалаар юу хийгдэх вэ гэдгээ дотроо ойлголцох гэж ахиад хэдэн сар болно. Доор нь ажиллаж буй төрийн албан хаагчид 2 өөр хүнээс, 2 өөр тушаал авна. Мэргэжилтэн байтугай газрын дарга нарт өөрөө шийдэх эрх мэдэл үгүй, бүх зүйлийг сайдын гарын үсгээр хийх ёстой гэдгээс үүдсэн шийдвэр гаргалтын процессын алдааг 1 сайдын ачаалал их гэж МАН дүгнээд байгаа. Үгүй дээ… Яам дээр байгаа хүмүүстээ шийдвэр гаргах эрхийг нь шат шатанд нь олгочих л доо. Төрд тушаал биелүүлдэг хүмүүс биш ухаалаг менежерүүд байвал төр цомхон, хурдтай ажилладаг болно. Эрчим хүчний хомсдол. Улаанбаатар хотод хэт их хүйтрэлгүй өвлийг даваасай билээ гэж л залбирах үлдлээ дээ. Дулааны шугамын 30% нь 30 жилээс дээш насжилттай, ачаалал нь хэтэрсэн. Цахилгааны хязгаарлалтыг оргил ачааллын үер 1-2 цагийн зайтаагаар хотод хийхээс өөр аргагүй. Гэр хороололд хамгийн их таслалтууд хийгдэнэ. Иргэд төлбөрөө төлсөн ч жилд 200 гаруй удаа цахилгаанаа таслуулж байгаа. Үнэ тарифт төр оролцдоггүй болж үнийг чөлөөлөх ёстой байтал зүгээр л үнэ нэмээд орхив. Өрсөлдөөнийг энэ салбарт оруулсангүй. Уг нь бүх бодлогын бичиг баримт дээрээ өрсөлдөөний зах зээлтэй болох ёстой гэдэг ч, хэрэгжүүлэхгүй байгаа хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Хүчдэл тогтворгүйн улмаас олон цахилгаан бараа шатаж, ААН-үүд төрийн өмнөөс чанаргүй бараа зарсан буруутан болж хохирлыг нь барагдуулсаар. Үйлдвэрлэгч улс болж ажлын байр бий болгогч компаниудаа дэмжинэ гэж сайд нар нь ярьдаг ч ААН тариф дэлхийд байхгүй өндөр. Халаалтыг нь төрөөс өгч чадахгүй хэр нь өнөөх шахмал түлшээ заавал авахыг шаардана. Сүүлдээ ч бүр утааг арилгахгүй байх сонирхолтой хүмүүс байна гэж би боддог болсон. Өргөс авсан юм шиг энэ асуудлууд шийдэгдэхгүй ч ядаж Эрчим хүчний түгээх, хангах үйлчилгээг хувьчилж өөрсдөө хийж чадахгүй менежментийг хувийнханд боломж олгоод өгчихдөггүй. Эрчим хүчний яам өөрөө станц барих гээд 30 жил чадаагүй атлаа тархмал эх үүсвэр барих компаниудад зөвшөөрлийг нь өгдөггүй. Энэ хооронд шинэ жилийн баяр…. Олон хүнтэй том зааланд, амтат хоол идэж, сайхан хувцаслаад хамтлаг дуучидтай хамт нэг үдшийг өнгөрөөх сайхан уу гэвэл сайхан. Шинэ жилийн баярын арга хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг байгууллага, урлагийнхан нь орлого олж байгаа нь энэ том хөөс дотроос хамгийн гэгээтэй зүйл. Бусдаар бол ирэх онд Хятадын эдийн засаг хэцүү, манай нүүрсний үнэ базаахгүй, инфляц нь дийлдэхгүй төр хувийн хэвшил байтугай энгийн хувь хүнд ч хэцүү тусах жил ирж байгаа нь айдас төрүүлэм. Тэр утгаараа ч юм уу, энэ жил юу болж бүтэж байгаа гэж, сүрлэг том баяр хийхийг ойлгохгүй л сууна. Уламжлал болсон арга хэмжээ учраас тасалдуулахгүй гэж бүх удирдлагууд хэрэндээ хичээх аж. Гэхдээ юуны төлөө? Аливаа арга хэмжээ ямар нэг зорилготой байдаг. Байгууллагын шинэ жилийн арга хэмжээ хамт олны уур амьсгал сайжруулах үндсэн зорилготой байдаг. Одоогийн формат нь тэгвэл яг зорилгоо биелүүлдэг болов уу? Нэг үеэ бодоход бие биетэйгээ өрсөлдөж хэн хамгийн баян тансаг хүлээн авалт, гоё платье өмсөх гэдэг цаг үе дуусаж байгаа. Тойрог ширээнд чанга хөгжим дунд хоорондоо ч ярих боломжгүй суух биш ойр дотно ажилласан хүмүүстэйгээ хамт, тухтай хувцсаа өмсөөд халуун дулаан яриа өрнүүлж, хэлбэр биш агуулгаар нь шинэ жилийн баяраа тэмдэглэе гэхэд дургүйцэх хүн ховор л байх гэж боддог. Хаа хаанаа чамирхал биш, энгийн зүйлсэд Монголчууд дуртай болоод байгаа шүү дээ…🌱
Русский
1
1
8
2.1K
Tsenguun Nee retweetet
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ
Эрчим хүчний хомсдлыг хэрхэн шийдвэл зохих вэ гэнэ. Том сэдвийг энгийнээр хүмүүст хүргэдэг хөөрхөн нэвтрүүлэг байна лээ шүү. Бүтнээр нь: facebook.com/share/v/1JC2Ju…
Русский
0
23
52
2.3K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Бодлогын мэтгэлцээн хэзээ хийдэг болох бол бид хэхэ. Мөнгөтэй болох гэж улстөрд орсон гэж гүтгэж сонгуулийн үед миний яриаг эвлүүлэг хийж харлуулж байсан. Фактчек байдаг болсон үед ийм аргаар хүн харлуулах нь явцгүй шүү дээ. Монтажлагдсан хэсгүүдийн тайлбар линк дээр бүр дэлгэрэнгүй оржээ: “Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно” гэжээ mfcc.mn/factcheck-991/…
Tsenguun Nee tweet media
Русский
0
14
30
5.6K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Томилолтуудтай холбоотой тайлан бас линк👇 Чуулгангүй үед хувийн зардлаар гадагшаа явахдаа мэдэгдэх хэрэгтэй гэсэн учраас тоо арай өндөр гарсан бололтой. Бусдаар бол тогтмол идэвхитэй чуулгандаа суудаг юмсан.
Tsenguun Nee@tsenguunnee

Өглөөний мэнд. Саяхан УИХ-ын гишүүдийн гадаад томилолттой холбоотой асуудлыг хөндсөн учир дараах тайланг бэлтгэв. Сайтууд мэдээ нийтлэхдээ томилолтын зардлын эх үүсвэрийг тусгаагүй тул олон нийтэд улсын зардлаар гадаад явдаг юм шиг ойлголт өгч байгаа бололтой. Миний хувьд Монгол улсын парламентад хамгийн залуу гишүүнээр сонгогдсон билээ. Үүнээс шалтгаалаад ч тэр үү олон улсын байгууллагуудаас шууд холбогдож залуусын улстөрийн оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал, эрчим хүчний реформтой холбоотой олон улсын уулзалтуудад урилгаар оролцох хүсэлтүүд маш олноор ирдэг бөгөөд эдгээрээс шаардлагатай, чухал уулзалтуудад тухайн байгууллагын зардлаар Монгол улсаа төлөөлөн оролцох боломжууд тохиосон билээ. Тиймээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэх, андуурах тохиолдол гаргахгүйн тулд ОУ-ын байгууллагуудын урилгаар, хүлээн авагч талын зардлаар гадаад явсан ажлуудаа нэгтгэн хүргэж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас иргэд, олон нийтэд улирал бүр ажлаа тайлагнадаг бөгөөд уг тайлангууд тус бүрээс томилолттой холбоотой мэдээллийн дэлгэрэнгүй харах боломжтой. Хэдий ихэнхдээ ачаалал ихтэй байдаг ч Монголдоо идэвхтэй ажиллаж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаа сууж, өдөр тутмын ажлуудаа амжуулсаар байна. Мөн “Өглөөний цэнэг” нэртэй уулзалтыг сар бүр зохион байгуулж, иргэд, олон нийтэд ажлаа тайлагнаж, тэдний санаа бодол, санал, хүсэлтийг тусган ажиллаж байна. Үүнээс гадна Эрчим хүчний салбарын хувийн болон төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй тогтмол уулзалтууд хийж, Ардчилсан Намын шинэ дүрэм, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Шагналын тухай хууль, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулж, Стандартчилалтай холбоотой хуулийн төслийг бизнес эрхлэгч нарт ээлтэй болгохоор шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. УИХ-ын гишүүний хувьд УИХТГ-ын зардлаар 1 удаа гадаад томилолтоор явсан ба энэ нь Стандартчиллын ажлын хэсгийн хүрээнд Канад улс руу хийсэн туршлага судлах уулзалт байв. УИХ дээр одоо хэлэлцүүлэгдэж буй Стандартчиллын хууль эрхзүйн шинэчлэлийн ажлын хэсэгт орж стандарт нэрээр бизнес эрхлэгч нарт тээг учруулдаг, хүнд сурталыг цэгцлэх чиглэлд үндэслэн саналаа боловсруулж ажлын хэсэгт өгсөн билээ. УИХ-ын гишүүд ямар нэг шалтгаанаар гадагшаа явах тохиолдолд чуулгантай, чуулгангүй аль ч үед УИХ тамгын газарт мэдэгдэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу би тухай бүр алгасалгүй мэдэгдэж байсан учраас миний гадаад томилолтын тоо илүү өндөр гарсан байх магадлалтай. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсныг ажлын томилолтоор явсан гэж андуурсан бололтой. Х формат дээр олон зурагт тайлбар оруулах боломжгүй тул тайлангын дэлгэрэнгүйг ФБ хуудастаа оруулав. facebook.com/share/p/1ERYYW… Түүнчлэн УИХ гишүүний улирлын тайлантай танилцах холбоос: 2024 оны 03-р улирлын тайлан: facebook.com/61560680995649… 2024 оны 04-р улирлын тайлан: facebook.com/share/16JGEqCb… 2025 оны 01-р улирлын тайлан: facebook.com/share/14FWoT1H… 2025 оны 02-р улирлын тайлан: facebook.com/share/p/1HHp1Y… 2025 оны 03-р улирлын тайлан: facebook.com/share/p/1BpLpY…

Русский
0
10
23
6.1K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Хэдэн албан бичиг явуулж, утааны тухай ярив. Тэгтэл сонгуулийн үеийн монтаж хийгдсэн бичлэг гаргаж ирээд мөнгө авсан гэж Х дээр гэнэт дайрч эхлэв. Утаагаар баяждаг хүмүүсийн эсрэг хэдэн гишүүн үг хэлж чадаж байгааг тоолоод үзвэл яагаад хэн ч утааг ярьдаггүйг ойлгох байх…
Русский
3
19
24
2.4K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Өглөөний мэнд. Саяхан УИХ-ын гишүүдийн гадаад томилолттой холбоотой асуудлыг хөндсөн учир дараах тайланг бэлтгэв. Сайтууд мэдээ нийтлэхдээ томилолтын зардлын эх үүсвэрийг тусгаагүй тул олон нийтэд улсын зардлаар гадаад явдаг юм шиг ойлголт өгч байгаа бололтой. Миний хувьд Монгол улсын парламентад хамгийн залуу гишүүнээр сонгогдсон билээ. Үүнээс шалтгаалаад ч тэр үү олон улсын байгууллагуудаас шууд холбогдож залуусын улстөрийн оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал, эрчим хүчний реформтой холбоотой олон улсын уулзалтуудад урилгаар оролцох хүсэлтүүд маш олноор ирдэг бөгөөд эдгээрээс шаардлагатай, чухал уулзалтуудад тухайн байгууллагын зардлаар Монгол улсаа төлөөлөн оролцох боломжууд тохиосон билээ. Тиймээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэх, андуурах тохиолдол гаргахгүйн тулд ОУ-ын байгууллагуудын урилгаар, хүлээн авагч талын зардлаар гадаад явсан ажлуудаа нэгтгэн хүргэж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас иргэд, олон нийтэд улирал бүр ажлаа тайлагнадаг бөгөөд уг тайлангууд тус бүрээс томилолттой холбоотой мэдээллийн дэлгэрэнгүй харах боломжтой. Хэдий ихэнхдээ ачаалал ихтэй байдаг ч Монголдоо идэвхтэй ажиллаж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаа сууж, өдөр тутмын ажлуудаа амжуулсаар байна. Мөн “Өглөөний цэнэг” нэртэй уулзалтыг сар бүр зохион байгуулж, иргэд, олон нийтэд ажлаа тайлагнаж, тэдний санаа бодол, санал, хүсэлтийг тусган ажиллаж байна. Үүнээс гадна Эрчим хүчний салбарын хувийн болон төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй тогтмол уулзалтууд хийж, Ардчилсан Намын шинэ дүрэм, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Шагналын тухай хууль, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулж, Стандартчилалтай холбоотой хуулийн төслийг бизнес эрхлэгч нарт ээлтэй болгохоор шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. УИХ-ын гишүүний хувьд УИХТГ-ын зардлаар 1 удаа гадаад томилолтоор явсан ба энэ нь Стандартчиллын ажлын хэсгийн хүрээнд Канад улс руу хийсэн туршлага судлах уулзалт байв. УИХ дээр одоо хэлэлцүүлэгдэж буй Стандартчиллын хууль эрхзүйн шинэчлэлийн ажлын хэсэгт орж стандарт нэрээр бизнес эрхлэгч нарт тээг учруулдаг, хүнд сурталыг цэгцлэх чиглэлд үндэслэн саналаа боловсруулж ажлын хэсэгт өгсөн билээ. УИХ-ын гишүүд ямар нэг шалтгаанаар гадагшаа явах тохиолдолд чуулгантай, чуулгангүй аль ч үед УИХ тамгын газарт мэдэгдэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу би тухай бүр алгасалгүй мэдэгдэж байсан учраас миний гадаад томилолтын тоо илүү өндөр гарсан байх магадлалтай. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсныг ажлын томилолтоор явсан гэж андуурсан бололтой. Х формат дээр олон зурагт тайлбар оруулах боломжгүй тул тайлангын дэлгэрэнгүйг ФБ хуудастаа оруулав. facebook.com/share/p/1ERYYW… Түүнчлэн УИХ гишүүний улирлын тайлантай танилцах холбоос: 2024 оны 03-р улирлын тайлан: facebook.com/61560680995649… 2024 оны 04-р улирлын тайлан: facebook.com/share/16JGEqCb… 2025 оны 01-р улирлын тайлан: facebook.com/share/14FWoT1H… 2025 оны 02-р улирлын тайлан: facebook.com/share/p/1HHp1Y… 2025 оны 03-р улирлын тайлан: facebook.com/share/p/1BpLpY…
Tsenguun Nee tweet mediaTsenguun Nee tweet mediaTsenguun Nee tweet mediaTsenguun Nee tweet media
Русский
3
7
17
7.4K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Надаас санал асуулгүйгээр нэр оруулсан байсан учир хасч өгөхийг хүссэн байгаа. УИХ гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
iToim.mn@iToim_mn

Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн стратеги, бодлого, шийдэл боловсруулах орон тооны бус Хөгжлийн бодлогын зөвлөл байгуулжээ -Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа. Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм. Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо. Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм. Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална.

Русский
1
0
6
693
Tsenguun Nee retweetet
БАТКА 𝕏
БАТКА 𝕏@Batka_·
2850 МВт - дулааны суурилагдсан хүчин чадалтай хэрнээ 4187 МВт-н хэрэгцээт хэрэглэгч холбочихсон байгаа гэж байна. 47%-р давуулаад явчихсан. Барилга байгууламжийг гадна агаарын температур -39 хэм байхад дотор +20 хэмээр халаахаар тооцдог. Тэгэхээр хүйтрэх тусам бид даарна гэсэн үг. Дахиж шинэ хэрэглэгч холбоно гэсэн ойлголт аль хэзээ байхгүй болсон. Шинээр холбогдож байгаа бүхэн таны гэрээт дулаанаас авч байгаа гэсэн үг. Энэ салбар хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэх боломжгүй ТӨР гэдэг тодорхой эзэнгүй оршиж байдагт л учир шалтгаан нь байгаа юм. Өөр хаана ч ийм зүйл боломжгүй. -С.Түвшинхүү
Русский
0
15
20
3.4K
Tsenguun Nee retweetet
Baabar
Baabar@Baabarniitlelch·
Маргааш Бүгд найрамдах улсын өдөр. REPUBLICAN DAY! Үүнийг би жил болгоны энэ өдөр 30 жилийн турш олон нийтэд хэлсээр ирсэн боловч мэдээллийн хэрэгслэл болгон "Улс тунхагласны баяр" гэж одоо болтол заралсаар. Монгол улс Улс орон боллоо гэдгээ 800 гаруй жилийн өмнө 1206 онд тунхагласан гэж хэлээд ч мэдээллийн хэрэгслэлийнхэнд хүрдэггүй бололтой. Залхалгүй дахин хэлье, бүхий л сонин хэвлэл, радио зурагтынхан, сайтуудад цааш нь дамжуулж өгөхийг дахин дахин гуйж байна. Ер нь манай монгол улс, монгол үндэстэн, монгол хүн ердөө 100 жилийн настай биш, мянгаар тоологдох урт настай билээ.
Русский
11
353
625
19.5K
Tsenguun Nee retweetet
UBn.mn ЮУ БАЙНА
UBn.mn ЮУ БАЙНА@UBn_mn·
М.ЭНХЦЭЦЭГ: Цахилгаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах гэхээр ЭХЯ-наас нь либералчлах ямар ч хүсэл сонирхол байхгүй‼️‼️ Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Та энэ хуулийн төслийг бичнэ гээд УИХ дээр бариад байсан учраас бид бичээгүй. Тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв гэж бодож байна‼️‼️ @Zandanshatar @dorjkhand_t @tsenguunnee
Русский
0
6
7
3.1K
Tsenguun Nee retweetet
UBn.mn ЮУ БАЙНА
UBn.mn ЮУ БАЙНА@UBn_mn·
С.Одонтуяа: МАН 2017 онд ЭМД-ын ЗӨВ тогтолцоог өөрчилж, ЭМЯ-ны харьяанд оруулсан нь хүндрэлтэй нөхцөл байдлын шалтгаан болсон. ЭМДС-ийн хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, сонгуулийн зорилгоор үр ашиггүй аян өрнүүлж, хулгай, хуйвалдааны оромж болгожээ ‼️ Яаралтай харьяаллыг өөрчилж, даатгуулагчдын хөрөнгийг хамгаалах шаардлагатай байна ‼️ @OdontuyaS
UBn.mn ЮУ БАЙНА tweet media
Русский
0
13
8
2.3K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
МАН- ын муухай арга. Өөрсдөө сонгуульд зориулж бэлэн мөнгө тараах төсөл санаачлана. Сонгуульд ялна. Тэр төслөө үргэлжлүүлж мөнгө тараах боломжгүй болно. Бурууг нь өөр намын улстөрч хэлнэ, сонгууль болоод дууссан учир зогсоочихно. Дараа нь сонгууль болохоор ахиад нэг гоё төсөл санаачлаад, өмнөх гоё төслийг нь гацаасан улстөрчлүүгээ бөөндөө дайраад сонгуульд ялна. Хөнгөлөлттэй зээл, дэмжих сан, хөтөлбөр, татаас гэх мэт энэ жагсаалт дуусахгүй. Гоё нэртэй төслүүдээс энэ бүхэн эхлэнэ. Энэ тойрог дуусахгүй үргэлжлэнэ. Иймд үүнээс гарахын тулд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг бусад гишүүдтэй хамтран боловсруулж байгаа.
Tsenguun Nee tweet media
Русский
7
73
115
16K
Tsenguun Nee
Tsenguun Nee@tsenguunnee·
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой тодорхой байр сууриа илэрхийлье. Д. Амарбаясгалан болон Г. Занданшатарыг огцруулах бичигт аль нэг талыг нь дэмжүүлэх гэв. Би алийг нь ч дэмжихгүй, иймд 2 огцруулах бичигт хоёуланд нь гарын үсэг зурав. МАН сандал суудлын асуудлаа хурдан шийд!
Русский
30
37
138
19.3K