Альфа
253.4K posts

Альфа
@alphasun89
Орчлонгийн түмэн бодис хийгээд сүнс тээгч сэтгэлүүд зохицолоо олж, Орон зай-цаг хугацаанд уусан их цул болоод өнө чанадад баясгалант бологээ
Ulaanbaatar Se unió Ocak 2012
11.7K Siguiendo28.5K Seguidores
Tweet fijado
Альфа retuiteado

Боловсон хүчингүй нь ч үнэн болрод явчихлаадаа. Энэ тогтоол ус намгархлаа яанам бэ🤔
Tsend Dulmaa@TsendDulmaa
Үнэн л хэлж👍👍 Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй ээ гэж🤔
Русский
Альфа retuiteado
Альфа retuiteado

Боловсролын гол зорилго суралцахад суралцахад оршино
[email protected]@eegi33yahoocom1
"Дээд боловсролын үнэ цэнэ нь олон баримтыг сурахад биш, харин оюун ухааныг сэтгэхэд сургахад оршино." - А. Эйнштейн
Русский
Альфа retuiteado

Туул голын сав газрын захиргаа, Мэриландын их сургуулийн судалгааны төв, 🌏 байгаль хамгаалах сангийн АНУ дахь салбар, 🌍 байгаль хамгаалах сангийн Монгол дахь газрын "TУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН YНЭЛГЭЭ-2019" оны ланжгар тайлан байдаг юм байна, бас.
#SaveTuul
Русский
Альфа retuiteado
Альфа retuiteado
Альфа retuiteado
Альфа retuiteado
Альфа retuiteado
Альфа retuiteado

Улаанбаатар усны хямралын ирмэг дээр байна
Улаанбаатар хот усны хомсдолд орно гэдэг нь ирээдүйн таамаг биш болсон, энэ хямрал хэзээ, ямар хэмжээнд хүрэх вэ гэдэг нь л үлдсэн асуудал болоод байна. Олон улсын судалгаануудын дүгнэлтээс харахад нийслэлийн усны систем аль хэдийн эмзэг байдалд орсон бөгөөд бодлогын өөрчлөлт хийхгүй бол ойрын 10–20 жилд ноцтой хомсдол үүсэх өндөр эрсдэлтэй байна (OECD, Water Demand Management in Mongolia, 2021; World Bank, From Scarcity to Innovation, 2026).
Улаанбаатар хотын ундны усны хамгийн онцлог бөгөөд хамгийн том сул тал нь түүний эх үүсвэрийн бүтэц юм. Судалгаагаар нийслэлийн усан хангамж бараг бүхэлдээ гүний усанд тулгуурладаг бөгөөд энэ нь дэлхийн томоохон хотуудтай харьцуулахад ховор, өндөр эрсдэлтэй загвар гэж үзэгддэг (MDPI – Water Journal, Water Supply System and Groundwater Use in Ulaanbaatar, Mongolia, 2018). Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот нэг л төрлийн нөөц дээр тулгуурлан оршин тогтнож байна. Гэтэл гүний ус нь байгалийн нөхөн сэргэлт удаан, хязгаарлагдмал нөөц учраас түүнийг ашиглах хурд нөхөгдөх хурдаас давах үед систем зайлшгүй хямралд ордог. Дэлхийн банкны судалгаанд Улаанбаатарын гүний усны нөөц нөхөгдөхөөсөө илүү хурдтай ашиглагдаж эхэлсэн нь урт хугацаанд тогтвортой бус байдлыг үүсгэж байгааг онцлон дурдсан байдаг (World Bank, From Scarcity to Innovation, 2026).
Энэхүү гүний ус нь өөрөө тусгаарлагдсан нөөц биш бөгөөд Туул голын урсацтай шууд холбоотой гидрологийн системийн нэг хэсэг юм. Голын ус хөрсөнд шингэж байж гүний усны нөөцийг бүрдүүлдэг бөгөөд энэ тэжээл буурах үед газрын доорх усны түвшин дагаад буурдаг. Японы Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн (NIES) хийсэн судалгаанд Туул голын урсац буурч байгаа нь гүний усны нөөцөд шууд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэсэн байдаг (NIES – AP-PLAT, Water Resources Vulnerability in Mongolia, 2020). Иймд Туул голын экосистемийн доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш, харин нийслэлийн ундны усны аюулгүй байдлын үндсэн асуудал юм.
Нөгөө талаас, усны хомсдол зөвхөн нөөцийн хэмжээтэй холбоотой биш бөгөөд чанарын асуудал давхар хурцаар тавигдаж байна. Гэр хорооллын ариун цэврийн дэд бүтэц сул байгаагаас үүдэн хөрсөөр дамжин гүний ус бохирдох үзэгдэл нэмэгдэж, зарим бүсэд нитратын агууламж аюултай түвшинд хүрсэн нь судалгаагаар тогтоогдсон (MDPI – Water Journal, Assessment of Groundwater Contamination in Ulaanbaatar, 2018; PubMed, Groundwater Quality and Nitrate Contamination in Ger Areas of Ulaanbaatar, 2020). Энэ нь ирээдүйд “ус байхгүй” гэхээсээ илүү “ууж болох усгүй” болох эрсдэлийг илэрхийлж байна.
Усны эрэлт нэмэгдэж буй нь энэ нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэлийн тэлэлт зэрэг нь усны хэрэглээг жилээс жилд нэмэгдүүлж байгаа бөгөөд OECD-ийн судалгаагаар 2040 он гэхэд Улаанбаатар хотын усны эрэлт одоогийн нөөцөөс давж болзошгүй гэж дүгнэсэн (OECD, Water Demand Management in Mongolia, 2021). Зарим судалгаанд бүр 2030-аад оноос эхлэн усны хомсдол бодитоор мэдрэгдэж эхэлнэ гэж үзсэн нь энэ асуудал алс ирээдүйн бус, ойрын бодит эрсдэл гэдгийг харуулж байна.
Үүн дээр хотын барилгажилт, замын ажлуудын нөлөө нэмэгдэж байна. Хотын тэлэлт, бетонжилт нь зөвхөн газрын ашиглалтыг өөрчлөхөөс гадна усны байгалийн эргэлтийг алдагдуулдаг. Борооны болон гадаргын ус хөрсөнд шингэх боломж багасахын хэрээр гүний усны нөхөн тэжээл буурч, урт хугацаанд усны нөөц багасах нөхцөл бүрддэг. Ялангуяа Туул голын ай сав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчим нь гүний усны хамгийн чухал тэжээлийн бүсүүдийн нэг байсаар байхад эдгээр бүсэд зам, барилга байгууламж барих нь олон га газрын хөрсний шингээлтийг хааж, усны нөөц бүрдэх процессыг тасалдуулах эрсдэлтэй. Энэ нь зөвхөн байгаль орчны доройтол бус, нийслэлийн ундны усны эх үүсвэрийг бууруулах стратегийн алдаа болж болзошгүй юм.
Русский
Альфа retuiteado

Туул голын буганууд үхээд эхэлжээ #savetuul чаатаар хүн энэ видеог явуулж бна, өчигдөр орой бичлэг хийсэн гн
Русский
Альфа retuiteado

Энэ одоо яах гээд байдаг юм бол, тэвчээр шалгах гээд байна уу, эсвэл тэвчээр дөжрүүлэх гээд байна уу...
Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦@Baagij13310361
Иргэн: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, нөгөө ундны усны эх үүсвэр дээр маань өрөм зоож, том машин ажиллаад эхэлжээ
Русский













