DNergui retweeté
DNergui
9.9K posts

DNergui
@DNergui2
Шинэ жиргээч нь байнөө Дагавал дагаад явчнаа
Inscrit le Nisan 2020
34 Abonnements259 Abonnés
DNergui retweeté

Хэрлэн багштай хамт ажилладаг байлаа, сайхан ч хүүхэн, элдэв хов жив ярихгүй, хорин хэдтэй намайг нэг муу ажилтан гэж дээрэлхэх янз гаргахгүй (тэр байгууллагад ажилчдыг дорд үзэх хандлага байдаг байсан юм), хааяа өрөөндөө Ялла-гийн дуу сонсоод сууж байдагсан. Шулуухан зантай, хоолойны өнгө нь их гоё, сэтгэл зүй заадаг байсан. Гишүүн болсон нь зохиж, хүмүүст таалагдаж байгаа эмэгтэй дээ. Нара мэт нь энэ хүнийг шүүхэд арай хурцдана.

Русский
DNergui retweeté

80 нас чинь хар залуугаараа нас шүү #гэжээ
🇲🇳👏80 настай охин Н.Сувд: Ээж минь дээ та байнга босож бие засаж байхаар хааяа ч болов живх зүүж бай л даа. Ная хүрсэн охин чинь таныг байнга ариун цэврийн өрөө рүү түшиж хүргэж өгөхөөр ядраад байх юм аа.
103 настай ээж Л.Цогзолмаа нь: Ёстой үгүй шүү охин минь.Юу ярьж байгаа юм дээ чи чинь. Наян нас гэдэг чинь хар залуугаараа нас шүү хөөе! Гүйгээд бай. 😂😁🤣

Русский
DNergui retweeté

Өртөг улаан цайм өндөр. Дээрээс нь ТЭЗҮ, БОНҮ, Усны судалгаанууд, тендер шалгаруулалт, сонгогдсон компани гэх мэтээр бүхий л асуудал хуудуутай байхад “намайг алж байж зогсоо” гээд тас гүрийгээд байгаа нь маш сонин!
Пүрэвсүрэнгийн Наранбаяр@naranbayarp
Туулын хурдны замын асуудлыг ХҮН намын зөвлөлөөр хэлэлцэв. Хүснэгтэд Туулын болоод түүнтэй бараг ижил урттай хурдны замын үнийн дүнг харьцуулжээ. Туулынх бараг 4 дахин үнэтэй байна. Ер нь ямар компани шалгарчхаад байгаа юм. Асуудал байна. Ухаж тодруулна.
Русский
DNergui retweeté

Хятадын квант компьютер 4 минутын дотор гүйцэтгэсэн даалгаврыг энгийн суперкомпьютер гүйцэтгэхэд тэрбум жил шаардагдах байсан гэнэ.
Хятадын судлаачид квант тооцооллын салбарт асар том дэвшил гаргаж, “Jiuzhang” нэртэй туршилтын төхөөрөмжөө танилцууллаа. Энэ систем нь Gaussian boson sampling аргаар 76 фотоныг тооцоолж, ердөө 4 минутын дотор бодлого шийдсэн нь уламжлалт суперкомпьютерт хэдэн тэрбум жил шаардагдах ажлыг гүйцэтгэсэн гэсэн үг юм. Өмнөх классик рекорд нь ердөө 5 фотоныг тооцоолох байсан тул энэ нь маш том үсрэлт боллоо. Лазер болон тольны нарийн зохион байгуулалт нь уламжлалт цахиурт суурилсан компьютерээс илүү төвөгтэй тооцооллыг гүйцэтгэх боломжтойг харуулж байна.
Энэ амжилт нь зөвхөн хурдны рекорд биш, харин фотоны суурьтай квант механикийг бодит хэрэглээнд ашиглах боломжтойг баталж байна. Квант хими салбарт хувьсгал хийхээс эхлээд аюулгүй, өргөн цар хүрээтэй квант интернетийн үндэс суурийг тавих хүртэл олон боломжийг нээж байна. Суперпозици ба орооцолдох (entanglement) зэрэг ойлголтууд онолын физикээс бодит технологи руу шилжиж байгаа нь хүний амьдралын хугацаанд шийдэх боломжгүй гэж үзэж байсан математик бодлогуудыг шийдэх шинэ боломжийг бий болгож байна.
Source: Zhong, H.-S., Wang, H., Deng, Y.-H., Chen, M.-C., Peng, L.-C., Luo, Y.-L., ... & Pan, J.-W. (2020). Quantum computational advantage using photons. Science.

Русский
DNergui retweeté

"Итгэлцлийн Хөргөгч"-өө бага багаар хөгжүүлсээр л бн кк. Хүмүүс бараа авчихаад 10 гаруй оронтой дансны дугаараа банкны апп дээрээ оруулах нь төвөгтэй бсан юм. Олон ч хүн QR тавьчихаач гэсэн санал шүүмж ирүүлж бсан. Өнөөдрөөс Итгэлцлийн Хөргөгч маань QR-тай болсон шүү. Бас анх төсөөлж бснаас илүү ихээр худалдан авалт хийгдэж, заримдаа хөргөгч маань хоосрох явдал гарч бга тул дүүргэлт талаа ч сайжруулах ажил хийлээ. Хөөрхөн тооны байнгын хэдэн үйлчлүүлэгчтэй болоод авч 😍
Итгэлцлийн Хөргөгч маань Итгэлт баяны хэлдгээр мэдлэг боловсролтой хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг шүү 😛 Гэхдээ яахав хөөрхөн яваад л бн. За гэхдээ юм 0-с эхлэнэ гэдэг шиг эхлүүлсэн нь зөв болжээ. Монголд бол хулгайд хамаг юмаа алдаад дуусах бхдаа гээд зарим хүмүүс сэрэмжлүүлж байв. 1 сар орчим явлаа. Одоогийн бдлаар тооцоо зөрөөгүй л бн. Монгол маань бас тийм ч яадгаа алдсан хулгайч үндэстэн биш шүү дээ!
Зарим хүмүүс наадах чинь их зүгээр санаа бн, би өөрөө хэрэгжүүлж болох уу гээд их бичих юм. Энэ бол миний зохиосон зүйл биш, патентлагдсан технологи биш. Хэн ч үүнийг хийж болно шүү дээ. Анхны хөрөнгө оруулалт ч их биш. Нэг хөргөгч л 1-2 саяар худалдан авна. Тэгээд л болоо. Үүнийг манай орон нутгийнхан томоохон зам дагуу хэрэгжүүлэхийг харин би их хүсэж бн. Ааруул, ээзгий, шар тос нтр-ээ Итгэлцлийн хөргөгчинд тавьчихвал замын машинууд хөөрхөн худалдан авалт хийгээд л бх болов уу.

Русский
DNergui retweeté
DNergui retweeté
DNergui retweeté
DNergui retweeté
DNergui retweeté

#харбины_гэрээ
#Нүүрсний_хулгай-2
🙈Монголчууд бид МАН-ынхны “Чи тэдэн тэрбумыг, би тэдхөн саяыг…” хэмээн биесийнхээ хулгайг хайр найргүй илчлэхийг бишгүй сонслоо, харлаа.
🤔Харбины гэрээ биш өөр Оффтэйк гэрээгээр 64$-аар борлуулж байгаа гэж ойлгосон. Харбиныг бас тэгж тогтсон бол багаар буюу биржийн үнээс 2 дахин багаар тогтоосон нь үнэн л юм байна.
‼️Бид хөршийгөө биш хулгай, цавчаагаар гаршсан МАН-ын бүлэглэлийг л хардаж байгааг гуйвуулж “Хөрш рүүгээ дайрлаа” гэж мушгих команд аваа юу даа!!!
‼️Хулгай луйварт хамрагдаагүй томчууд ховор шахам МАН-ын бүлэглэл Харбины гэрээнээс 1 ч цент хулгайлаагүй, цавчаагүй байна гэж байхгүй юм байна гэх хар улам л лавширч байна!!!
Эс бөгөөс би буруу бодоод байна уу??
@UKhurelsukh
Русский
DNergui retweeté

DNergui retweeté
DNergui retweeté
DNergui retweeté

Төрөөс төрсөн тэрбумтангууд, магадгүй их наядтангууд хуулиас гадуур амьдарч байгаа нь үнэн, тэднийг зориглож оролддог хуулийн байгууллага, аавын хүү, ээжийн охин байхгүй мэт л тэд дураараа байдаг, бас тэрүүхэндээ өөр хоорондоо том том дүнтэй хулгайгаа илчилж ч юм уу, гүтгэж ч юм уу ярьсаар, төрийн толгойд амь бөхтэй ээлжилж суусаар...
Амьдрал ийм л байна, улс ийм л байна, угаасаа ингэж харагдаж байгаа.
Русский
DNergui retweeté

Өмнөд Африк дахь Ираны ЭСЯ: Монголчууд Иран руу довтолж Ираны том хотуудыг сүйтгэсэн. Дэд бүтцийн болон номын сан, соёлын төвүүдийг устгасан.
Трамп болон Нятаняху одоо Монголчуудтай яг адилхан зүйл хийж бн. Ираны их сургууль, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг устгаж бн.
Чингис Хаан болон түүний Эзэнт гүрэн одоо хаана бн? Трамп болон Нятаняхуг үүнээс ч долоон дор ирээдүй хүлээж бга!
---
*да байж л бн. Төр нь авлигадаа идэгдээд, иргэд нь ядууралдаа живээд оршиж л бн даа 😓😓😓

Русский

@110Orgio @MunkhErdene81 Төр дүүрэн авилгач хулгайч Дээрэмчид пиг дүүрэн Чихэлдээд Улс Даяар Өргөн Хүрээтэй ХУЛГАЙГ Эр Эм Хөгшин Залуугүй ХИЙЖ БГАА Учраас Бие Биенийхээ Идсэн Цусалсанг Баримтжуулаад Хадгалчихсан Намайг МУРИВАЛ Чамайг Чирнээ ГЭЭД БИЕ БИЕДЭЭ БАРЬЦААЛАГДЧИХСАН МАНЫ СҮРЭГ ДЭЭРЭМЧИН ХАРХНУУД
Русский

Би андуураагүй бол Амундра "Бодь интернэйшнл"-ийн захирал бсан. Түүнийхээр @MunkhErdene81 хуулийн зөвлөх хийгээд гэрээ бэлдсэн болог. Тэр үед нэгэн үдэш Гүйцэтгэх захирал гэтээд, эсвэл хүн явуулаад сэм зураг дарна гэж байх уу? Хэдэн жилийн дараа нотлох баримт болгоно гээд? Эд яг солиорчихож🤣🤣
Анхаа@ankhaa404
Би Бодь-д ажиллаж байсан түүхгүй. Нотлох баримт байгаа миний НДШ-ийг үз. Би буруугүй, би гэмгүй гээд байснаа цүнх цүнхээр нь мөнгө шаачихсан байдаг! @MunkhErdene81 тайлбар байна уу? Амундра баримт дэлгэсэн байна. Өөрөө өөрийгөө би биш гэж шаав даа
Русский
DNergui retweeté
DNergui retweeté

Энх-Амгалангийн төр гэдэг нэртэй хятадын олон ангит кино намайг хүүхэд байхад МҮОНТВ-ээр гардаг байлаа.
Энх-Амгалан хааны хажууд шадарладаг хоёр айхтар сайд байсан бөгөөд гэм нь хоёулаа авлигач.
Авлига хулгай хийж байсныг нь бүгд мэддэг атал хэн ч түүнийг нь нотолж чаддаггүй.
Адаг сүүлд нь аргаа барсан Энх-Амгалан хаан энэ хоёрыг эвдрэлцүүлээд нэгээр нь нөгөөгийнх нь хулгай авлигыг илчлүүлэх замаар хоёуланг нь ялладагсан.
МАН-ын хулгайчдыг хуулийнхан нотолж чадахгүй. Тэдгээр хулгайчид 2018 оноос хойш өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ нэр дээрх компаниар хулгай хийхээ больчихсон юм шүү дээ.
Хуулийн этгээдийн бүртгэл, хувьцаа эзэмшил 2018 онд шилэн болоход ЖДҮХС-г тоносон бүх хулгайч илэрч тэд орох байх газраа олж ядан сандралдсанг санаж буй байх.
Тэр бүх хулгайн ялыг Нохой хочит Батзориг хагас жилийн хорих ял эдлэх байдлаар үүрч хаасан юм даг.
Энэ хулгайгаас хойш МАН-ынхан өөрийн найз нөхөд, хамтран зүтгэгчийнхээ нэр дээр компани байгуулаад улсаа тонодог болсон.
Саяхан Гадаад харилцааны сайдаар томилогдсон Б.Батцэцэг би хулгай хийгээгүй гэж донгоссон байна лээ. Тэрний нэр дээр хулгайн компани нь байхгүй учраас тэгж бадрангуй хэлсэн байх л даа.
Хулгайн мөнгөнөөс хумсалж авсан баримт нь хэзээ нэг өдөр илэрч л таарна.
МАН-ын хулгайг илрүүлэх ганц л арга бий. Хооронд нь эвдрэлцүүлэх. Тэд нэг нэгнийхээ хулгайг сайхан илчлээд гэрчлээд нотлоод өгнө. Тэр бүх баримтыг нь харин ба бэгүй хуулж авч, материалжуулж байх хэрэгтэй.
Тэгээд 2028 онд 12 жил үргэлжилсэн хаанчлал нь дуусахад нь Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн бүгдийг нь хуугаар барьж, үлдсэн амьдралыг нь тэр Мааньтад нь дуусгах боломж бүрдэнэ.
Авлигачид бидний хөрөнгийг хулгайлдаггүй юм. Тэд ирээдүйг минь хамтад нь хулгайлдаг учраас өршөөл гэж байх учиргүй.

Русский
DNergui retweeté

#БАРАГ ДОТООДЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЧВУУ БИЛИГТ ХҮҮ
#МАНАЙХААН ЗҮРХЭЭР ДАВАЛГААЛААД ӨГӨӨЧ
💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕
3 настай хүүхэд шатрын нүүдэл мэдэх нь битгий хэл тоглоод байвал яахуу
Тоглох нь бүү хэл тэмцээнд тулалдаад байвал яахуу
Тулалдах нь битгий хэл өрсөлдөгчөө мадлаад байвал яахуу
Үүнийг л гайхамшиг гэхгүйн бол өөр юүг гайхамшиг гэхийн бээ эрхэм хүндэт үзэгчдээ
Дорноговь аймгийн Сайншанд хотноо өнөөдөр өндөр үүдээ нээсэн "Орон нутгийн шилдэг шатарчдын ЭВЛЭЛ 21" гуравдугаар тэмцээний 6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 2022 оны 06 сард мэндэлсэн 3 нас 9 сартай Оргилын БИЛИГТ ах нартайгаа нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байгаа үзэгдэхиймдаа
Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Эвлэл 21" шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөговь аймгийн шатрын холбооны нартйг бичгийн дарга, Монгол улсын спортын мастер Гантөмөрийн Оргилын голомт сахих бага хүү БИЛИГТ аавынх шийрийг хатаах нь дээ
Дэлхийн шатрын статсаас сөхөж харвал 2024 онд 3 нас 5 сартай Энэтхэг хүү Аниш Саркар албан ёсны тэмцээнд оролцон бөөн дуулиан шуугиан тарьж байсан бол БИЛИГТ хүү бараг дотоодын дээд амжилтыг тогтоочихвуу даа
Хэдэн жилийн дараа Оргил мастерын А copy Халх дөрөв шавь тавь хүй мандлын дэвжээг доргиож тун maybe шөө
#ОРОН НУТГИЙН ШАТАРЧДЫН "ЭВЛЭЛ 21" ШАТРЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГУРАВДУГААР ТЭМЦЭЭН
#МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
#ДОРНОГОВЬ АЙМГИЙН "ХУТАГТЫН ӨРӨГ" ШАТРЫН ХОЛБОО
#ДОРНОГОВЬ АЙМАГ, САЙНШАНД ХОТ copy

Русский






