🇲🇳 ᠪ᠂ ᠪᠠᠳᠣᠪᠣᠯᠣᠳ
46.9K posts

🇲🇳 ᠪ᠂ ᠪᠠᠳᠣᠪᠣᠯᠣᠳ
@GoldenLineage
#Science #Engineer #Photography #Adventure #Mongolian





Гурван ширхэг гайхалтай зургийг тайлбартай нь өөрийн бодолтойгоо цуг хуваалцаж байна. Эхнийх нь 2026 оны 4-р сарын 3-нд Артемис II багийнхны авсан зураг. Орион сансрын хөлгийн цонхоор дэлхийн нэг талын бөөрний дөнгөж захад нарны гэрэл тусч буй зураглал. Сансрын хязгааргүй харанхуй огторгуйд дэлхийн захыг нарын гэрэл ийн тодруулж буйг сар руу аялж буй багийнхан сансар хөөрсөн гурав дахь өдрөө хөлгөөсөө ингэж авч чаджээ. Хоёр дахь зургийг 2021 оны 7 сарын 30-нд Африкийн зүүн өмнөд эргийн дээгүүр 423 км-ийн өндөрт нисч байсан олон улсын сансрын станц дээрээс авчээ. Орчлонгийн наахна хаяанд чихцэлдэн оршин хэдэн сая одод эндээс маш тод харагдана. Гурав дахь зураг бол цэлмэг шөнө бидний хардаг тэнгэрийн заадас буюу Сүүн замын оддын төв хэсэг. Энэхүү тэнгэрийн заадас нь орчлонгийн 100 тэрбум орчим галактикуудын зөвхөн нэг нь. Бидэнд харагдаж буй энэ Тэнгэрийн заадас галактикт 100-400 тэрбум орчим од бий гэж үздэг ба эхнээсээ ингээд НАСА олон жилийн хөдөлмөрийн дүнд зургийг нь буулгаж чаджээ. Улаан нь хөгшин одууд бол цэнхэр нь ЖенЗи нар юм уу даа. Энэ галактик 10 тэрбум жилийн өмнө үүссэн ба ихэнх одууд нь 7 тэрбум жилийн настай. Хүний бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар, галзуу гэмээр санаа, хэмжээ хязгааргүй гайхшрал, эцэс төгсгөлгүй эргэлзээ, хамгийн чухал нь хүн мөрөөдөж чаддаг байх нь ямар чухал болохыг шинжлэх ухааны хөгжил бидэнд ойлгуулдаг. Бодисын хамгийн жижиг нэгж болох өчүүхэн жижиг атомын хэмжээг алим гэж жишин харьцуулбал тэр нь дэлхийн хэмжээтэй бараг дүйнэ. Гэрлийн туяа хэдхэн хоромын дотор дэлхийгээс саран дээр очдог. Гэтэл дэлхийтэй хамгийн ойрхон орших одонд хүрэхийн тулд нэг, хоёр, гурван жилийн хугацааг гэрэл сансрын уудмаар туулах ёстой болдог. Дэлхийд ойрхон гэгдэх оддын цуглуулга буюу галакси хүрэхэд хэдэн зуун мянган гэрлийн жил шаардлагатай. Бүр цаана байгаа галакси рүү гэрэл хүрэхийн тулд хэдэн сая жил зарцуулна гээд төсөөл дөө. Хүн өөрийн нүдээрээ шөнийн тэнгэрт гялалзах 5000 орчим одыг л харж чаддаг. Сансрын нисгэгч болгон шахуу хэлдэг юм билээ. Тэр нь ямар ч хүн сансраас эх дэлхийгээ хараад өмнө нь бодож харж төсөөлж явдаг байсан бүх зүйлс нь нурдаг гээд. Сэтгэлзүйчид үүнийг Overview Effect гэж нэрлэдэг бөгөөд хүний мэдэрч болох хамгийн гүнзгий сэтгэлзүйн өөрчлөлтүүдийн нэг гэж тооцогддог. Учир нь ямар ч хүн сансрын уудмаас тээр тэнд харагдах бяцхан үзэм шиг дэлхийгээ харах үед тархи нь урьд өмнө огт бэлдээгүй зүйлтэй нүүр тулдаг буюу ямар ч хил хязгааргүй, улс орнуудын төрийн далбаагүй, ямар ч үзэл сурталгүй, хов хоосон огторгуйд хаашаа ч юм хөвөх нэгэн бүхэл гариг усан үзэмний хальс шиг нимгэн агаар мандлаар л орчноосоо хамгаалагдсан, зээрийн нялх янзгаас нь хэврэг эмзэгхэн мэт харагддаг аж. Хамгийн гол нь хүн төрөлхтөн нэг бүтэл, нэг гэр бүл, нэг завин дээр сууж яваа хамт олон шүү гэдгээс гадна хүн гэдэг бодгаль юу ч биш хумхын тоос гэдгийг сансрын нисэгчид хамгийн хүчтэй мэдэрсэн байдаг. Нар манай галактикийн 100 тэрбум оддын нэг. Манай галактик шиг хамгийн багадаа дахиад 100 тэрбум галактик орчлонд ертөнцөд байгаа гэдэг. Бид одоо хэнүүс ч юм, юу ч юм ккк. Хумхын тоос гэж өөрсдийгөө нэрлэдэг нь харин ч хэтрүүлж, өөрсдийгөөх хүчээр томруулах гэсэн санаа гэж ойлгогдож байна. Гэрэл нэг секүүндэд 186 мянган майл буюу 300 мянган км зам туулдаг. Нарыг эс тооцвол дэлхийд хамгийн ойр гарагуудын нэг нь Proxima Centauri (Alpha Centauri C ч гэж заримдаа нэрлэдэг). Энэ гараг дэлхийгээс дөрвөн гэрлийн жилийн зайтай оршдог. Тэр нь ойролцоогоор 40 ихнаяд км зай юм уу даа. Ийм зайг туулахын тулд хүн төрөлхтөн бидний бүтээгээд буй хамгийн хамгийн хурдан сансрын хөлөгт хэдэн мянган жил шаардагдана. НАСА-гийн судлаач залуу хүн төрөлхтөн одоо 2 их наяд галактикийг л харж чадаж байгаа гэж блог дээрээ бичсэн байсан. Энэ 2 их наяд галактик тус бүрнээ дунджаар дахиад нэг тэрбум ододтой. Тэгэхээр бидний ажиглаж чадах оддын тоо 2 их наяд * 1 их наяд = 2-ын ард 24 тэгтэй ямар нэг юм гэдэг аймаар тоо гарах нь. Энэ нь бидний хараад тооцож чадаж буй орчлонгийн өчүүхэн хэсэг буюу 46 тэрбум гэрлийн жилийн радиус юм уу даа. 1 гэрлийн жил 9.5 их наяд км байдаг билүү дээ? Тэгэхээр та бид өөрсдийгөө хумхын тоос энэ тэр гээд өхөөрдөөд байдаг нь ч арай л дэндүү томруулсан хэмжээс болж байна! Иймээс магадгүй хүн төрөлхтний хамгийн том алдаа ёс суртахуун, технологи гэхээс илүүтэйгээр орон зай, цаг хугацааны төсөөлөл байх. Улаанбаатар хотоо, Монгол Улсаа, дэлхийгээ дотроо нь сүйтгэж буйгаа ойлгохын тулд арай холоос харж сурах ёстой мэт. Гэвч өнөөдрийн нийгэмд энэ аюул бий гэнэ. Тэр нь нийгмийн боловсролтой хэсгийг дийлэнх хувийг аль хэдийнэ чинээлэг айлын хүүхдүүд, гэр бүлийн гишүүд бүрдүүлдэг болсон. Тэд одоо байгаа нөхцөлд байдалдаа ханасан, тухтай бүст орсон, амьдралаас тасарсан, гар нь хөдөлмөрт дургүй буюу цагаан гартай, уламжлалт мэдлэгийн эсрэг сөрөх зориггүй болсон. Үүнээс болоод зарим газар шинжлэх ухаан хөгжих хурд удааширч байна гэж дүгнэжээ. Хамгийн аймаар нь энэ дүгнэлтийг аль 1980 онд буюу өдгөөгөөс 45 жилийн өмнө бичсэн номондоо Карл Саган дурдаж байжээ. Дэлгэрүүлж уншмаар байвал миний нийтлэлийг сонирхоорой! baabar.mn/article/orchlo…

Туулын хурдны замын зургийг зурсан гэх газрыг судалж үзтэл. Удирдах зөвлөл нь тэр чигтээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгч нар. Цагаандаа гарчээ. Энэ төсөлд яаралтай шалгалт оруул! @zasag_mn #SaveTuul



Магадлал хийсэн гэх мөртлөө "Магадлалын дүгнэлт" байхгүй. Хойшоо зургууд нь хэн зурж, хэн шалгаж, хэн баталсан нь байхгүй. Энэ ажлыг яарч талбайд эхлүүлэх 1 хүчин зүйл байж болох юм. Кэмпээ байгуулж техникээ жагсаагаад Урьдчилгаа төлбөрөө авах. #Savetuul

Нийслэл гэв гэнэт сургуулиудад сүү олгоол сүүний татаас гээл фермүүдэд нийслэлийн төсвөөс тэрбумаар нь хуваарилаал бсн ийм учиртай байж.

Ээж ааваа шенгены визэнд оруултал татгалзчихаж. Урилга авлаа, vfs-д цаг авлаа, даатгал авлаа, визний мөнгө төллөө, нийт 800€, эцэст нь татгалзсан хариу авах чинь ямар хэцүү юм бэ. Европын холбоо ч гэсэн визээ чангалаад эхэлждээ. Манай гадаад харилцаа үнэхээр хог болжээ хөөрхий😞


Мөнкөө Энкээ хоёр сандарч гүйх нь аргагүй юм байна. Цүнх цүнхээр нь хэдэн сая ам.доллараа зөөцгөөж дээ. Оюун-Эрдэнэ худлаа ярих хүн бишээ! Гэрч Амундраг хамгаалалтад аваад үнэнийг дэлгэх хэрэгтэй юм байна.





The Mongols destroyed major Iranian cities during their invasion, wiping out much of the infrastructure and demolishing libraries and cultural centers. Trump & Netanyahu is doing the same, destroying universities, scientific and cultural institutions. Where is Genghis Khan and his usurping empire now? Trump, Netanyahu and their criminal gang will meet an even worse fate.









