Guyen
900 posts

Guyen
@GuyenDataGer
CDMP® 🇫🇮🇭🇰🇬🇧| Дотоодын анхны end-to-end дата хөгжүүлэлтийн компани "Дата Гэр"-ийн фаундер https://t.co/CXmL392cKS



















Сангийн дэд сайд Б. Хулан: 2024 онд Дэлхийн банкнаас Монгол улсыг дунджаас дээш орлоготой орон гэж зарласан. Зарим зүйлийг бид мартчихдаг л болохоос иргэдийн амьжиргаа 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй сайжирсан.






🏫 “Үндэсний их өгөгдлийн 3 жилийн аян”-ын хүрээнд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн СХД-ийн 105 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. 📊🤖 Энэхүү сургалтаар сурагчдад өгөгдлийн суурь ойлголт, их өгөгдөл, машин сургалт, хиймэл оюуны ажиллах зарчим, тэдгээрийн харилцан уялдаа холбоо, мөн өгөгдлийн салбарын мэргэжлүүд болон цахим орчны аюулгүй байдлын талаар цогц мэдлэг олгохыг зорьсон. 👩🏫 Сургалтыг АМГТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Мөнхтуяа удирдан явуулсан бөгөөд тэрээр мэдээллийн технологийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм. ⭐️ ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад зориулсан 2 цагийн сургалтыг ЦХИХХЯ болон ДАМА Монголиа Чаптерын мэргэжлийн холбооны гишүүдийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа билээ. Сургалтуудыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж буй Боловсролын газар болон ЦХИХХЯ-ны албан хаагчид, мэргэжлийн холбооны гишүүддээ талархлаа илэрхийлье 🧡.










