Lemon Press 🍋

12.3K posts

Lemon Press 🍋 banner
Lemon Press 🍋

Lemon Press 🍋

@LEMONPRESSinc

#Newsletter | Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол: https://t.co/StUjrzjeaz

Ulaanbaatar, Mongolia 参加日 Eylül 2020
286 フォロー中10.6K フォロワー
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Ерөнхий сайд Н.Учрал шинэ ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн танилцуулагдлаа. 🍋 Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж тодруулжээ. Шинээр байгуулагдсан ЗГ-т УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, З.Мэндсайхан С.Амарсайхан тэргүүтэй 9 сайд шинээр сонгогдохоор байна. Харин хуучин ЗГ-т ажиллаж байсан сайд нарын 53% буюу 10 сайд шинэ ЗГ-т ажиллах аж. Сонирхуулахад, өмнөх ЗГ-т Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар тус тус сонгогджээ. 📌 Мөн “Үндэсний Эвсэл”-ээс анх удаа сайд томилогдох хүлээлттэй байна. Тодруулбал, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайдаар томилогдохоор яригджээ.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
234
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Улс төрийн сандал суудлын хөөцөлдөөн хаврын тэнгэр шиг л гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Тэгвэл үүний нэг жишээ болох УИХ-ын даргын албан тушаалтай холбоотой хөдөлгөөнийг сонирхъё. 🍋 🔙 Сүүлийн 21 жилд 2005 оны 7-р сард Ц.Нямдорж ажлаа хүлээн авснаас хойш 2026 он хүртэл нийт 8 хүн УИХ-ын даргаар ажилласан бөгөөд тэд дунджаар 2.6 жил парламентыг даргалсан байна. Үүнээс хамгийн удаан хугацаанд УИХ-ын даргаар ажилласан нь Г.Занданшатар байв. Тэрээр 2019 оны 2 сарын 1-нээс 2024 оны 7 сарын 2-ныг хүртэл 5.4 жил тус албыг хашсан аж. 49 нас: Эдгээр дарга нарын албан тушаалдаа томилогдох үеийн дундаж нас 49 байжээ. Хамгийн ахмад нь 67 насандаа томилогдсон Д.Дэмбэрэл бол хамгийн залуу нь 38 насандаа УИХ-ын дарга болсон Н.Учрал аж. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/5kL8GjnTq…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
2
182
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Шинэ сар гарснаар энэ оны эхний улирлын зах зээлийн хөдөлгөөнд дүн тавих цаг ирлээ. ТОП-20 компанийн хувьцааны үнэ хэр хөдөлснийг харцгаая. 🍋 👠 +22% VS -16.4% Тод томруун том зургаараа бол МХБ (MSE)-ийн ТОП-20 индексэд багтдаг компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны эхний улиралд ₮130 тэрбумаар буурсан байна. Компани тус бүрийн I улирлын хувьцааны үнийн өөрчлөлтийг тооцвол дундаж нь -1.7% байгаа юм. ТОП-20 компанийн 9-ийнх нь хувьцаа өсөөд 11-ийнх нь буурсан хэрэг. 🔺 Оргил өсөлт: Хувьцааны үнэ нь 10%-иас дээш өссөн ердөө 2 компани байна. Инновэйшн Инвестмент (QPAY)-ийнх хамгийн өндөр буюу 22% өссөн бол ХасБанк (XAC)-ных 11.5% өсжээ. $QPAY-н хувьд 2025 онд цэвэр ашиг нь 34% өсөж ₮13.4 тэрбумд хүрснээр дунджаас нэлээд дээгүүр буюу 17.8%-ийн өгөөжтэй ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн билээ. 🩸 Улаан эргэлт: Эсрэг талд хувьцааны үнэ нь 10%-иас илүү унасан 5 компани бий. Энэ дундаас Премиум Нэксус (CUMN)-ийнх хамгийн ихээр буюу 16.4% унасан аж. $CUMN-н хувьд 2025 оны цэвэр ашиг нь 42.7% буурснаас гадна хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш хувьцааны үнэ нь унасаар байгаа. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/zakZFwguU…
Lemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
99
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Монголын IPTV үйлчилгээний салбар дахь онцлох түншлэл: Юнивишн х HBO Max 🍋 Өрхийн интернэт, IPTV үйлчилгээ үзүүлэгч Юнивишн ХХК дэлхийн видео стримингийн акулуудын 1 болох HBO Max-р контентын сагсаа өргөжүүллээ. Хамтын ажиллагааны үр дүнд өмнө нь хэрэглэгчид Юнивишн дээрх HBO сувгуудын контентыг цагийн хуваарийн дагуу үздэг байсан бол одоо хүссэн үедээ, хүссэн төхөөрөмжөөсөө "on-demand" хэлбэрээр сонгож үзэх боломжтой болжээ. Эргэн сануулахад, өнгөрсөн 10 сарын 15-нд дэлхий даяар 122.3 сая хэрэглэгчтэй HBO Max Монголын зах зээлд нэвтэрч буйгаа зарлаж байв. Өнгөрсөн жилээс эхлэн Warner Bros. Discovery-н дор үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй ТВ цуврал, 2 мянга гаруй бүрэн хэмжээний киног багтаасан HBO Max Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 14 оронд эрчимтэй тэлэлт хийж буй. HBO vs HBO Max HBO буюу Home Box Office нь уламжлалт премиум ТВ суваг гэх утгаараа кино, цувралыг урьдчилан тогтоосон хөтөлбөрийн дагуу цацдаг. Харин HBO Max нь хэрэглэгчдэд илүү уян хатан сонголт олгож буй стрийминг үйлчилгээ юм. Юутай ч Юнивишнийн хэрэглэгчид HBO Max-н "The Sopranos", "Succession", "Sex and the City", "Euphoria" тэргүүтэй нийт 10 мянган цагийн контентуудыг үзэх боломжтой боллоо. HBO Originals-с гадна Warner Bros.-н "House of the Dragon", "The Last of Us", "Friends" тэргүүтэй хит бүтээлүүд болон Discovery ба Cartoon Network-н контентуудыг ч үзэх боломжтой болсон гэсэн шүү. Гал2. 🔥
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
219
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Казахстаны IT экспорт хурдацтай өсөж, Astana Hub өнгөрсөн онд $681 саяын дүн бүхий IT үйлчилгээ экспортолжээ. 🍋 Тус хугацаанд Astana Hub-д үйл ажиллагаа явуулж буй 537 компани дэлхийн 111 улсад IT, технологийн үйлчилгээ экспортолж, нийт 32,500 гаруй ажлын байр шинээр бий болгосон байна. Уул уурхайгаас хамааралтай орны хувьд технологид тулгуурлан эдийн засгаа амжилттай төрөлжүүлж буй амжилттай жишиг юм даа.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
64
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-д оролцох 48 улсын нэр албан ёсоор өчигдөр зарлагдлаа. Хойд Америк буюу Америк, Канад, Мексикт ирэх 6 сарын 11-нээс 7 сарын 19-ний хооронд зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ-ий онцлогтой танилцъя. 🍋 ⭐️ Шигшмэл 48 орон 2026 оны ДАШТ-ий урьд өмнөх жилүүдээс ялгарах хамгийн том ялгарал бол зүлэг ногоон дэвжээнээ 48 улсын баг өрсөлдөхөд оршиж байна. Өмнөх тэмцээнд нийт 32 баг оролцсон бол энэ удаад Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) илүү олон улс оролцуулж, тоглолтын тоог 104 хүртэл нэмэх замаар ашиг орлогоо өсгөх зорилгоор уг шийдвэрийг гаргажээ. 💪🏼 Томчууд олноороо: Энэ жил ДАШТ-д домогт Лионел Мессигээр удирдуулсан Аргентин, өмнөх тэмцээний мөнгөн медальт Килиан Мбаппегээр ахлуулсан Франц, залуу од Ламин Ямалиар удирдуулсан Испани зэрэг хөлбөмбөгийн томоохон гүрнүүд бүгд оролцоно. Гэхдээ дэлхийн 4 удаагийн аварга Итали энэ тэмцээнд 3 дахь удаагаа дараалан багтаж чадсангүй. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/TZP6y8jtp…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
116
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
🥴 ТӨХК-иудын өр тэнгэрээс дээш Хаа сайгүй л төрийн өмчит компаниудыг болж, бүтэхгүй, идлэг, уулгын газар хэмээн ярьдаг. Бодит байдал дээр нөхцөл байдал энэ ярианаас улам дордсоор ТӨХК-иудын өр, шир 2023 оноос хойш 2 дахин өсөж ₮11 их наядад хүрчихлээ. 🍋 🫣 Юу вэ төсвийн бараг… 2026 оны улсын төсвийн зарлага ₮32.9 их наяд. Гэтэл ТӨХК-иуд өнгөрсөн оны IV улирлын байдлаар төсвийн зарлагын бараг ⅓-тай тэнцэхүйц хэмжээний өртэй ажиллажээ. Бүр цаашилбал, ТӨХК-иуд улсын нийт өрийн бараг 24%-ийг эзэлж байгаа юм. ТӨХК-иудын нийт өрийн 64% буюу ₮7.2 их наяд нь богино хугацааны өр, өөрөөр бол 1 жилийн дотор төлөх ёстой өр байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй үзүүлэлт. Үлдэж буй ₮4 их наяд нь урт хугацааны өр төлбөр байгаа юм. 🤾🏻 Задаргаа доторх задаргаа: Богино хугацааны өр төлбөр болох ₮7.2 их наядын ₮3 их наяд нь урьдчилж авсан орлого, ₮3.4 их наяд нь бусад, ₮0.2 их наяд нь үнэт цаасны өр төлбөр. ТӨХК-иуд ойрын хугацаанд энэ өр төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудлыг хэн ч хөндөхгүй байгаа нь сонирхолтой. 💭 Эсрэг ертөнцөд байсан бол… Санаж байгаа бол 2025 оны 1-р сард уул уурхайн бус төрийн өмчит 44 компанийг нэгтгэж, менежмент, засаглалыг сайжруулахаар Эрчист Монгол ХХК-ийг байгуулж байв. Гэтэл саяхан ЗГ тус компанийг ₮3.5 тэрбумын алдагдалтай ажиллаж, юун бусад ТӨХК-иудын алдагдлыг бууруулах өөрийгөө ч авч явж чадахгүй хэмжээнд хүрч татан буулгахаар болсон. Үүсгэн байгуулагдаад ердөө жилийн дотор ₮3.5 тэрбумын өр үлдээж чадах компани төрд байхаас өөр хаана ч байх боломжгүй. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/9mivLsU7P…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
6
3
291
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Энэ 7 хоногт нийслэлээс ДЦС-5 барина гээд МХБ (MSE) дээр ₮200 тэрбумын бонд гаргаж санхүүжилт босгосныг дуулсан байх. Ер нь бидний өр шир юу болж байна вэ? 🍋 📌 Тоо тайлах нь: Сангийн яамнаас улирал бүр өрийн статистикийн товхимол гаргадаг. ЗГ өр гэдэгт ЗГ, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг оруулж тооцдог. Тэгэхээр үүнд нийслэлийн бонд хамаарагдаж байгаа шүү. 🫨 Нийслэлийн нөлөө Нийслэл 2 дахь удаагаа дотоодын зах зээл дээр бонд гаргаж байгаа нь энэ. Өмнө нь Бөөрөлжүүтийн 300 МВт-н цахилгаан станцыг барина, хотын авто замыг сайжруулна, бусад дэд бүтцийн төсөлд зарцуулна гээд 12%-14%-ийн хүүтэй, ₮500 тэрбумын бонд гаргасан. Үүний нөлөөгөөр 2024 оны эцэст ЗГ-ын дотоодын өр жилийн өмнөхөөсөө 71.1% нэмэгдэж ₮400 тэрбумын босгыг давж байв. ‼️ Гадаадаас ч: Нэмээд 2024 онд Австрийн хөрөнгийн бирж дээр 7.75%-ийн купонтой, 2027 оны 8-р сард хугацаа нь дуусах $500 саяын бонд гаргаад амжсан. Оны сүүлээр гарсан тул 2025 оны гадаад өрийн 6%-ийн өсөлтөд нөлөөлсөн хэрэг. Нийслэл ингэж ихээр бонд гаргасан ч жил бүр төсвөө тодотгож, 2024-2025 онд алдагдалтай ажилласан. Ай даа. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/J3SpGTfpa…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
0
243
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Мобиком Корпораци ХХК шинэ Гүйцэтгэх захирлаараа Ясүхиро Очиг томиллоо. Тэрбээр өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа ороод буй. 🍋 Мобиком Корпораци ХХК 30 жилийн ойгоороо удирдлагын томоохон өөрчлөлт хийж, технологийн салбар руу хийх бизнесийн шилжилтээ шинэ Гүйцэтгэх захирлаар удирдуулахаар болжээ. Ясүхиро Очигийн хувьд харилцаа холбоо, технологийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн төдийгүй өмнө нь Мобиком Корпорацид Гүйцэтгэх захирлын орлогч, KDDI корпорацид удирдах албан тушаал хашиж, олон улсын зах зээлд төвлөрөн ажиллаж байсан нэгэн аж.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
2
242
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Тэртээ 2007 онд үүсгэн байгуулагдсан Тэнгэр Капитал ҮЦК 19 жилийн дараа шинэ өнгө төрх, менежментийн багтайгаар үйл ажиллагаа үргэлжлүүлэхэд бэлэн болжээ. Тэгвэл яг юу өөрчлөгдсөнийг хамтдаа харъя. 🍋 🆕 Удирдлагын өөрчлөлт Дотоодын хөрөнгийн зах зээлд хэдийн танил болсон захирлуудын нэг С.Ган-Эрдэнэ Тэнгэр Капитал ҮЦК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон. Тэрээр өмнө нь Голомт Капитал ҮЦК-ийг 4 гаруй жил амжилттай удирдсан бөгөөд одоо Тэнгэр Капитал ҮЦК-ийг удирдаж, менежментийн багтаа шинэчлэлт хийгээд байна. Түүнчлэн, Тэнгэр Капитал ҮЦК-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар хөрөнгийн зах зээлд 7 жил ажилласан туршлагатай Н.Гомбодорж, тус компанийн дэргэдэх Тэнгэр фанд менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Дарханбаяр томилогджээ. 🎨 Рибрэндинг: Өмнөх логонд ХасБанк (XAC)-ны өнгө аяс давамгайлж, компанийн нэр кирилл бичлэгтэй байсан бол шинэ лого англи нэршил болон serif фонт бүхий минимал хэв маяг руу шилжжээ. Мөн эрхэм зорилго “Үнэ цэнийг эрхэмлэнэ”-ээс “Хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ” болж өөрчлөгдөв. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/yawVLLN9b…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
311
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Lemon Press-н энэ удаагийн ярилцлагын дугаарт зах зээлд шинэхэн хөл тавиад буй TenderHub платформын талаар тус платформын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал С.Чулуунбаттай ярилцлаа. Бизнес эрхлэгчид болон зохицуулагч байгууллагуудын заавал унших ёстой дугаар шүү. Анхаарлаа нааш нь. 🍋 TenderHub-г үүсгэн байгуулах болсон эрэлт хэрэгцээ, шалтгаанаас яриагаа эхлүүлье. Төрийн болон хувийн хэвшлийн тендерийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн 2-р сард TenderHub платформ маань албан ёсоор нээлтээ хийсэн. Тэр тусмаа төрийн тендерт оролцож буй компаниуд маш бага хугацаанд олон тендерийн материал бэлдэж, оролцдог буюу нүсэр ажил болдог. Харин хувийн хэвшлийн тендерт оролцох компаниудад тулгарч буй томоохон бэрхшээл нь тухайн компани цаг, мөнгө зарцуулаад тендерт оролцдог атал тендер зарласан компани нь хариу өгөхгүй удаах, зарим нь мартаж, санаад хэдэн сарын дараа холбогдох гэхчлэн чирэгдэл түгээмэл. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд төвлөрсөн, AI-д суурилсан цахим платформ хөгжүүлэх төслөө 2 жилийн өмнө эхлүүлж, саяхан албан ёсоор нэвтрүүлээд байна. Одоогоор манай TenderHub платформ дээр 600 гаруй дотоодын компани бүртгэлтэй болоод буй. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/9AzUpSbNn…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
1
86
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
2025 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын цэвэр ашиг өмнөх оноос 76.5% өсөж ₮2.7 тэрбумд хүрчээ. 🍋 🔗 Дэлгэрэнгүйг: invest.ub.gov.mn/wp-content/upl…
Русский
0
0
0
113
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Оксфордын англи хэлний толь бичигт Hallyu буюу Өмнөд Солонгосын соёлын давлагааг илэрхийлсэн үг бий. Тэгвэл өчигдөр 30 улсын 27.4 мянган хүнийг хамруулсан 2026 оны Гадаадын Hallyu судалгаа олон нийтэд ил болжээ. 🍋 🎙️ K-pop-н хүчтэй манлайлал Судалгаанд оролцогчдын хамгийн их болох 17.5% нь Солонгосыг бодохдоо хамгийн түрүүнд K-pop хөгжмөөр төсөөлдөг хэмээн хариулсан байна. Энэ нь 2018 оноос хойш 9 дахь жилдээ дараалан K-pop хөгжим бусад соёлын нөлөөг тэргүүлсэн явдал байв. Харин удаах байранд оролцогчдын 12.1% нь Солонгос хоолыг, гутгаар байранд 9.5% нь Солонгос олон ангит киног тус тус сонгожээ. 🎭 Үзэх дуртай контент: Солонгосын соёлын контентод сард дунджаар 14.7 цагийг зарцуулж буй нь өмнөх оноос 0.7 цагаар өссөн үзүүлэлт аж. Хамгийн өндөр үзэлттэй контентын төрөл нь олон ангит кино ба оролцогчид сард дунджаар 18.3 цагийг зарцуулжээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/ibI4SPj3M…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
1
208
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Meta Instagram Plus нэртэй төлбөртэй үйлчилгээг туршиж байна. 🍋 Технологийн аварга Meta-н Instagram дээр туршиж буй энэхүү төлбөртэй үйлчилгээ нь хэрэглэгчдэд бусдын story-г мэдэгдэхгүй үзэх, өөрийн story-г хэдэн хүн давтан үзсэнийг харах, story-ны хугацааг нэмэлт 24 цагаар сунгах зэрэг олон төрлийн боломжийг санал болгох аж. Үнийн хувьд улс орнуудаас хамаарч харилцан адилгүй байгаа бөгөөд туршилтад оролцсон хэрэглэгчдийн мэдээллээр Мексикт нэг сарын $2.2 байгаа бол Японд $2, Филиппинд $1.1-ын үнэтэй байна. 📌 Тэдний өрсөлдөгч Snap нь 2022 онд нэг сарын $3.99-ын үнэтэй Snapchat+ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, өдгөө 25 сая төлбөртэй хэрэглэгчтэй болжээ. Энэ үйл явдал нь Meta-д зар сурталчилгаанаас гадна шинэ орлогын эх үүсвэртэй болох боломжийг харуулсан байх талтай ба одоогоор Instagram Plus үйлчилгээний зах зээлд албан ёсоор нэвтрэх хугацаа тодорхойгүй хэвээр байна.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
120
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд (ЕС) Г.Занданшатар өөрийн хүсэлтээр огцорсноос хойш 3 хоногийн дараа буюу өчигдөр УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Мэдээж 35 дахь ЕС болох зорилготой. Юу болох гээд байна аа? 🍋 ‼ Түр томилгооны золиос 2000 оноос хойших 11 ЕС-ын ажилласан хугацаа дунджаар 2.3 жил буюу 27 хон сар. 4 жилээс дээш хугацаанд ЕС-аар ажилласан 2 л сайд бий. Сайд солигдох тутамд ЗГ бүрэлдэхүүн, холбогдох ажилчид солигдож бодлогын ажлууд хойшлогдож, цуцлагддаг. 🤐 Ичиг^2: Дэлхийн банкны 2020 оны судалгаанд ичмээр үр дүн бий. 2012 болон 2016 оны сонгуулийн дараа улстөржилт улам газар авчээ. 2012 онд төр доторх халаа сэлгээний хувь эрчимжиж 9.3% болсон бол 2019 онд 22.3%-д хүрч. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг л гэхэд 5 жилд 6 удаа сольсон. Энэ удаад хэр их хүн солигдох бол гэхээс яс хавталзам. 🤒 Сөрөг нөлөө: Иймдээ ч бизнес эрхлэгчид татвараас биш бодлогын тогтворгүй байдлаас хамгийн их айдгийг МҮХАҮТ-ын судалгаа харуулсан. Энэ олон тогтворгүй томилгооны уршгаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурах, хэлэлцээр цуцлагдах асуудлууд үүснэ. Эргээгээд улсын эдийн засагт, иргэдийн халаасанд ч хортой. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/oJKBmN5Bj…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
10
8
1.2K
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
ХХОАТ-ын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах өргөдөл 100,860 иргэний санал авч уг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 🍋 🔗 Дэлгэрэнгүйг: parliament.mn/nn/76902/
Русский
0
0
0
306
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Голомт Капитал ҮЦК ХХК-ийг 4 гаруй жил амжилттай удирдсан С.Ган-Эрдэнэ карьерын дараагийн алхмаа Тэнгэр Капитал ҮЦК ХХК-тай холбосноо зарлалаа. 🍋 Тэрбээр тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа буюу түүний менежментийн баг тус компанийг удирдаж эхэлсэн байна. Тодруулбал, өмнө нь Голомт Капитал ҮЦК-нд ажиллаж байсан Н.Гомбодорж Тэнгэр Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон аж. Тэнгэр Капитал ҮЦК-ийн тухайд 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд компанийн стратеги, засаглал, удирдлагын баг, бүтцийг бүрэн шинэчилснээр арилжаа нь 13.7 дахин өсөж, нийт ₮600 тэрбум гаруйн санхүүжилт татан төвлөрүүлжээ. Улмаар алдагдлаас ашиг руу шилжиж ТОП-3 ҮЦК-ийн эгнээнд шилжээд буй. 📌 Шинэ менежментийн баг цаашид ямар амжилт гаргаж, зах зээлд ямар нөлөө үзүүлэх нь сонирхолтой байна даа.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
2
4
674
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
ЛэндМН ББСБ ХК (LEND) жил бүрийнхээ хамгийн чухал мөч болох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа (ХЭХ) 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус компанийн 12.8 мянган жижиг хувьцаа эзэмшигчид анхаарлаа хандуулаарай. Юу болсныг харцгаая. 📍 Энэ удаагийн хурал өнгөрсөн Бямба гарагт Galleria Ulaanbaatar-т болж, компанийн 2025 оны гүйцэтгэлийг хэлэлцэж, 2026 оны чиглэлийг тодорхойлов. 📐 5 асуудал: Олон өсөлт Энэ удаагийн ХЭХ-аар 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, ТУЗ-ийн дүгнэлт, үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн гишүүдийн сонголт, 2026 оны төсөв гэсэн 5 асуудлыг хэлэлцэв. 🤑 Санхүү: 2025 он ЛэндМН-ийн хувьд өсөлтийн жил байлаа. Компанийн зээлийн багц 37% тэлж, хүүгийн орлого нь өссөнөөр цэвэр ашиг нь ₮40 тэрбумд хүрч дээд амжилт тогтоов. ☀️ Ногдол ашиг: Улмаар компани нийт ₮12.2 тэрбумыг буюу нэгж хувьцаанд ₮16.5-ийн ногдол ашиг олгохоор болсон. Энэ нь цэвэр ашгийн 30.4%-тай дүйж буй. Өгөөжийн хувьд 9.6% буюу дунджаас дээгүүр. Гэснээс $LEND-н хувьцаа эзэмшигчид ирэх сарын 3-нд НА-аа авах нь байна шүү. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/P0GE798Wq…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
0
180