Бичээч@biceec·13mТ.Ганболд: Нийгмийг улам л ядуу болгож ахуйгаар нь барьцаалаад дарангуйлал руу л яваад байна eguur.mn/658026/번역 Русский0005
Бичээч@biceec·26mМөнгө авцан хиамчид нь хоёр талаасаа улайраад бүүр андашгүй байдаг юм байна번역 Русский00014
Бичээч@biceec·43m@TsDulguun Химийн эмчилгээнд ороод дараа нь үхдэг. Ийм жишээ миний эмээд тохиолдсон.번역 Русский0009
Dulguun@TsDulguun·1hИйм хариуцлагагүй байж болох уу? Хэлсэн чинь өөдөөс нь тийм мэссэж бичээд араас нь эможи явуулсан байх юм., Яах ёстой вэ??번역 Русский20049
Dulguun@TsDulguun·1hМиний найз 2 сарын өмнө өвдөөд ЭХО үзүүлсэн - зүгээр бна гд явуулж. Гэтэл яг тэр зургийг нь өөр эмч үзээд хорт хавдартай бна. Яагаад эдийн шинжилгээ өгөөгүй юм? гэж бна гэнэ. Өмнөх эмчдээ хэлсэн чинь “Yooy yosto haramsaltai bnaa” гэснээ араас нь 😭 ийм эможи явуулж бхын omg😳🤬번역 Русский120260
Бичээч@biceec·44mМөн шинжлэх ухааныг зөвхөн олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхээр хязгаарлан ойлгох нь өрөөсгөл зүйл. Судалгааны гол зорилго нь бодит асуудлыг шийдвэрлэх, эдийн засаг, нийгмийн өгөөж бий болгоход чиглэх ёстой. Үүний тулд их сургууль, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж, судалгааны үр дүнг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах инновацын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байдаг. Энд инновацын экосистемийн асуудал онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого, санхүүжилт, их сургууль, судалгааны байгууллага, стартап компаниуд, хөрөнгө оруулагчид хоорондоо уялдаа холбоотой ажиллахгүй бол шинжлэх ухааны үр дүн бодит эдийн засгийн өгөөж болж хувирахгүй. Иймээс зөвхөн судалгаа санхүүжүүлэхээс гадна түүнийг зах зээлд нэвтрүүлэх орчныг бүрдүүлэх буюу өөрөөр хэлбэл шинжлэх ухааны парк байгуулах нь чухал юм. Үүнээс гадна шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чадварлаг хүний нөөцийн бодлого шийдвэрлэх үүрэгтэй. Судлаач, инженерүүдийг бэлтгэх, тэднийг эх орондоо тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах, ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх нь шинжлэх ухааны хөгжлийн үндэс болдог. Хэрэв энэ орчин бүрдэхгүй бол тархины урсгал (brain drain) нэмэгдэж, улс орны шинжлэх ухааны чадавх сулрах эрсдэлтэй. Шинжлэх ухааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь аливаа улсын урт хугацааны хөгжлийн стратегийн хамгийн чухал тулгууруудын нэг юм. Энэ нь зөвхөн судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих асуудал бус, харин эдийн засаг, нийгэм, аюулгүй байдал, ирээдүйн өрсөлдөх чадварт шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалт нь богино хугацаанд өндөр ашиг өгөхгүй мэт харагдавч урт хугацаанд хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг байдгийг мартаж болохгүй. Үүний зэрэгцээ шинжлэх ухааныг санхүүжүүлэх, хөрөнгө оруулахдаа үр ашиг, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог давхар сайжруулах шаардлагатай. Санхүүжилт зөв зарцуулагдахгүй, үр дүн нь хэмжигдэхгүй бол хөрөнгө оруулалтын өгөөж буурдаг. Иймээс судалгааны үнэлгээ, гүйцэтгэлийн шалгуур, бодлогын уялдааг сайжруулах нь чухал юм. Судалгааны ажил үр дүнгүй бол энэ нь зөвхөн үргүй зардал болж хувирна. Мөн шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагаа нь хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухааныг хурдацтай хөгжүүлэх боломжийг олгодог. Хамтарсан судалгаа, технологи дамжуулалт, мэдлэг солилцоо, хүний нөөц бэлтгэх зэрэг нь дотоод нөөцийн хязгаарлалтыг нөхөх, дэлхийн шинжлэх ухааны сүлжээнд нэгдэхэд чухал үүрэгтэй. Эцэст нь дүгнэхэд, шинжлэх ухааныг хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн өсөлт, аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанар, тусгаар тогтнол, олон улсын өрсөлдөх чадварыг хангах суурь нөхцөл юм. Харин хөгжиж буй орнуудын хувьд амжилтын түлхүүр нь судалгааны зөв чиглэл сонгох, бодит асуудалд төвлөрөх, судалгааг үйлдвэрлэлтэй холбох, онолын болон хэрэглээний судалгааг тодорхой харьцаатай хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, инновацын тогтолцоог бүрдүүлэх, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд оршиж байна. Шинжлэх ухааныг зөв, зүйтэй голдирлоор нь хөгжүүлэхийг хүсэж үүнийг бичив.번역 Русский0004
Бичээч@biceec·46mУЛС ОРНУУД ЯАХ ГЭЖ ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛДЭГ ЮМ ВЭ? Юманд учир, суманд гичир гэж бий. Улс орнууд шинжлэх ухааныг зүгээр нэг сонирхлын үүднээс бус, харин өөрийн оршин тогтнохыг бататгах, эдийн засгийн өсөлтийг хангах, дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх стратегийн чухал хэрэгсэл гэж үзэн хөгжүүлдэг. Шинжлэх ухаан нь шинэ мэдлэг, шинэ технологи бий болгож, түүгээрээ дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, инновацыг хөгжүүлж, үндэсний баялаг бүтээх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Жишээлбэл, АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудын технологийн компаниуд болон аж үйлдвэрийн корпорацуудын амжилт нь тухайн улс орны олон жилийн турш хуримтлуулсан судалгааны ажлын ололт амжилттай шууд холбоотой. Тийм ч учраас өнөөдөр эдгээр улс орнууд эдийн засгаа мэдлэгт суурилсан бүтэц рүү шилжүүлж, шинжлэх ухаанд тогтвортой, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байна. Шинжлэх ухаан нь мөн үндэсний аюулгүй байдлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Өнгөрсөн үеийн түүхэнд технологийн дэвшил улс орнуудын стратегийн давуу талыг тодорхойлж ирсэн бол орчин үед хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, сансрын технологи зэрэг салбарууд улс орнуудын өрсөлдөөний гол талбар болж байна. Шинжлэх ухааны хөгжил сул улс технологийн хараат байдалд орж, эдийн засаг, аюулгүй байдлын эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг юм байна. Нөгөө талаар шинжлэх ухаан нь иргэдийн амьдралын чанарыг шууд сайжруулдаг хүчин зүйл. Эрүүл мэндийн салбарт шинэ эм, вакцин, оношилгооны арга, хөдөө аж ахуйд ургац нэмэгдүүлэх, ашиг шимийг дээшлүүлэх технологи, эрчим хүч, ус, дэд бүтцийг сайжруулах шийдлүүд гэх зэрэг нь бүгд шинжлэх ухаанд тулгуурладаг. COVID-19 цар тахлын үед богино хугацаанд вакцин гарган авсан улс орнууд эдийн засгаа хурдан сэргээж, дэлхийн олон хүний амь насыг хамгаалж чадсан нь үүний тод жишээ юм. Шинжлэх ухааны хөгжил нь мөн улс орны тусгаар тогтнол, хараат бус байдлыг баталгаажуулдаг. Өөрийн мэдлэг, технологийг бий болгож чадахгүй улс гадаад эх үүсвэрээс хамааралтай болж, стратегийн эмзэг байдалд ордог. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан нь тухайн улсын олон улсын нэр хүнд, нөлөөг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог юм байна. Хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаанд хөрөнгө оруулахдаа зөв чиглэл, оновчтой бодлого баримтлах нь онцгой чухал. Монгол Улсын хувьд хязгаарлагдмал нөөцөө бүх салбарт жигд хуваарилах нь үр ашиг багатай тул харьцангуй давуу талтай салбаруудыг түлхүү санхүүжүүлэх нь зүйтэй. Үүнд уул уурхайн гүн боловсруулалт, хөдөө аж ахуй, мал аж ахуйн биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны нөхөн сэргээлт гэх зэрэг салбаруудыг нэрлэж болох юм. Шинжлэх ухааны салбарт санхүүжилт шийдвэрлэх үүрэгтэйг ойлговол, зөвхөн бүтцийн өөрчлөлтөд найдах нь үр дүн багатай төдийгүй хортой, тогтвортой хөгжилд хүргэх оновчтой шийдэл огт биш гэдэг нь манай улсын туршлагаас тодорхой харагдсан болно. Өнөөдөр Монгол улс дотоодын түүхий эдэд тулгуурласан нам технологийн шийдлүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ экспортын өндөр үнэ цэнтэй, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт өндөр технологийг нутагшуулах, бий болгох судалгааг зэрэгцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Иймэрхүү технологийн судалгаанд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг түлхүү зарцуулах асуудал юу юунаас чухал байгааг хаа хаана ойлгох цаг нь болжээ. Гэхдээ шинжлэх ухааныг зөвхөн хэрэглээний болон технологийн судалгаагаар хязгаарлаж ойлгох нь өрөөсгөл юм. Суурь буюу онолын судалгаа нь урт хугацаанд томоохон нээлт, технологийн дэвшлийн үндэс болдог бол нийгмийн ухааны судалгаа нь бодлого боловсруулах, нийгмийн зан төлөв, эдийн засгийн бүтэц, засаглалын үр нөлөөг ойлгоход зайлшгүй шаардлагатай. Иймээс байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн салбаруудыг харилцан уялдаатай, зохистой харьцаатай хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн чухал нөхцөл юм.번역 Русский10014
💥@khbobunaguai·3hТийм гэсн товч ч гацаж байгаа бх ачаалалаас болоод, харин би тийм дарлаа гэвэл алуулийшдээ энд 🤣🤣🤣번역 Русский404557
Бичээч@biceec·3hНямбаатарын талын бүх төлөөлөгчдийг үргээлэг хийж баривчилж МАН дарга Учралд үнэнч зүтгэх ам өчгийг нь авч суллаж байгаам байна번역 Русский0101091
💥@khbobunaguai·6hТаван үг сольж чадахгүй шууд өөрийгөө хамгаалаал дэфэнс төлөв байдалд шилжээл өрөлт аваад эхэлдэг хүмүүсийг бас нэг траума итртэйм болуу гээл өршөөгөөд бодчдог, харьцахад их хэцүү төвөгтэй байдаглдаа번역 Русский204399
Бичээч@biceec·7h@arnbld Аваад зарах гэхээр тал үнээ баридаггүй нь зовлон болохоос сайн нь сайн байхөө번역 Русский012222
Ariunbold Purevsuren@arnbld·7hНөгөө хужаа хог чинь говийн их шороог оруулахгүй бн, засмалыг эвхэж бн, хурд хүчээр аархаж бн.번역 Русский1212555.4K1
Бичээч@biceec·11hСэтгэл гутралтай ганцаардсан уйтгартай хүмүүс олон болжээ нийгмээ дагаад ингээд байна уу번역 Русский212115