

Luvsanvandan BOLD
15.6K posts

@boldlu
Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia, Former MP(5 terms), Former Foreign & Defence Minister











Өвлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулаад, стандартаа баримтлаад үйл ажиллагаа явуулж бхад нь орон нутгийн тодорхойгүй, шийдэлгүй байдал нь тээг болжээ. Даймаа маань каяак завийг мэргэжлийн спортын хувьд ч, олон нийтийн сонирхлын талаас нь ч таниулж, хөгжүүлж яваа уг нь хөдөлмөрч залуу. Бизнес, үйлчилгээ эрхлээд үнэхээр шантраад бнаа гд бичжээ. 🥺 - - - - - - - - - - - - - - facebook.com/share/r/1GSuDq… Damdinsuren Davaasuren: Ер нь энэ ташрамд явж байгаа зорилгынхоо талаар бичээд үлдээчье. Намайг каяак завины аялал хийлгэдгийг мэдэх байх. Миний явуулаад байдаг каяак завь буюу сэлүүрт завины төрөл нь байгальд ээлтэй аялал юмаа. Олон улсад байгалийн онцлогод суурилж аялуулдаг маш ховор аяллын төрлүүдийн нэгийг мэргэжлийн багтайгаар нийтэд нээлттэй болгохоор зорьж ажиллаад 3 дахь жил рүүгээ орж байна. Олон улсын гоё гоё каяак завины аяллыг үзэж шүлсээ урсгаж суудаг хүн л дээ. Тэгээд яагаад монголд байж болохгүй гэж бодоод өнгөрсөн жил өвлийн аялал туршиж үзсэн нь нутгийхний хэлдгээр Жаргант гол буюу Жаргалант голоор аялал хийж үзсэн. Мэдээж сэлүүрт завины төрлөөр усан дээр явж болно болохгүй гэх хууль, журам байхгүй тул заавал явна гэж хэл ам болж байж туршиж үзсэн. Гэрч: Билэг Баатар ах найзууд нь Энэ жилээс өвлийн каяак завины аяллын үйлчилгээ нээхээр одоо 2 дахь удаагаа Рэнчинлхүмбэ сумыг зориод явж байгаа нь энэ. Орон нутаг нэг тогтоол гаргажээ. Тэр нь Жаргалант голын бүс нутаг хамарсан хэсгийг орон нутгийн хамгаалалтанд авах иргэдийн хурлийн тогтоол юм билээ. Тогтоолыг коммент хэсэгт зургаар оруулна. Тэр тогтоол дээр үйлчилгээ эрхлэхийг хориглосон үг, өгүүлбэр байхгүй ч тусгай хамгаалалт гэдэг утгаараа болохгүй юм гэсэн. Тэгээд оны өмнө ирэхдээ ямартайч Засаг дарга болон ИТХ даргад албан бичиг хүргүүлсэн. Тухайн албан бичгийн гол утга санаа нь хамтарч ажиллая, татвар татаасаа төлье, байгальд ээлтэй байж давхар байгаль хамгаалагчын үүрэг гүйцэтгэе, нойлын асуудлыг шийдье гэсэн утгатай. Тэгсэн ИТХ-аар хэлэлцэнэ гэсэн. Одоо залгахаар утсаа авахгүй таг. Заа тэр ч яахав. Миний эгдүүцэл хүрж байгаа зүйл манай нутаг, манай уул, ус гэж өмчирхөж байгааг гайхсан. Намайг болохоор гол усыг бузарлах гэж ирлээ гэсэн утгатай өгүүлбэрийг хэд хэдэн нутгийн иргэдээс сонссон явдал урам хугалам байлаа. Уул шугамандаа бид нэг эх оронтой, нэг байгаль дэлхийтэй юм байгаан. Би ч хөдөө өссөн бүр Хөвсгөлийн Эрдэнэбулганых. Тэгсэн яасан нутаграхсан гэхиймүү. УИХ-ын Дарга Uchral Nyam-Osor мянга гоё донгодоод тэнд бол лөөлөө юм билээл гэж бодсон. Яасан мэдэгдээд үйлчилгээ эрхлэх боломжтой байх. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам яаманд албан бичиг өгсөн шийдэгдээд байгаа юм уу үгүй юм уу мэдэх юм алга. Бас таг. Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын газарын нэг эмэгтэйтэй хэд хэд ярьсан мэдэж байгаа юм байхгүй орон нутагтайгаа тохиролц. Энэ яг юу вэ? Би бүр гайхаж гүйцлээ энэ хараал идсэн тогтолцоог. Хөвсгөл чинь нөгөө аялал жуулчлалын гайхамшигтай бүс биш билүү. Ийм суга байж яаж хөгжүүлэх гэж байгааг гайхаж байна. Нэг бол заавал лаг ар талтай танилтай байх албатай юу. Нэг бол Рэнчинлхүмбэд төрж өссөн байх шаардлагатай юу. Сонгогдсон гишүүд нь мөрийн хөтөлбөртөө чухам аялал жуулчлал хөгжүүлэх юм бичсэн байсныг саначлаа Энх-Амгалан Лувсанцэрэн Даваасүрэн Цэрэнпил MUNKHBAATAR Lkhagva юу бодож явдаг нөхөд юм бол. Одоо яаж үйл ажиллагаагаа эхлэх үү. Холбогдох яам тамгын газрууд бол өөр чухам ажилтай байдаг бололтой. Орон нутаг бол чи зайлаал гэж байна билээ. Мундгууд нэг арга чарга олоход туслаад өгөөрэй. Дараагийн постоор орон нутагт ямар ашигтай талаар бичье











Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны газрын шинээр томилогдсон захирал Уиллиам Ассельборнтой 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзав. brussels.embassy.mn/post/6034








