
Tsenguun Nee
11.2K posts





Залуус бидний ирээдүй. Тэдэндээ мэдлэг, туршлагаасаа хуваалцсаар ирсэн, хуваалцсаар ч байх болно. Улс эх орон, нийгэм маань хэрхэн яаж хөгжих нь тэднээс маань хамаарна. Тиймээс томчууд бид өнөөдөр хүүхэд залуусдаа цаг зав гаргаж хөрөнгө оруулах ёстой. #OpenParliament #MentorshipProgram Урилгыг хүлээн авч хамтдаа илтгэл яриа хийж, залуусын сонирхсон асуултуудад хариулсан УИХ-ын гишүүн @Anar_Chinbaatar @naranbayarp нартаа гүн талархал илэрхийлье. Санаачилж, зохион байгуулсан ментее нартаа баярлалаа! 🤗 Хөтөлбөрийг санаачлагч @tsenguunnee гишүүндээ талархъя.







Өглөөний мэнд. Саяхан УИХ-ын гишүүдийн гадаад томилолттой холбоотой асуудлыг хөндсөн учир дараах тайланг бэлтгэв. Сайтууд мэдээ нийтлэхдээ томилолтын зардлын эх үүсвэрийг тусгаагүй тул олон нийтэд улсын зардлаар гадаад явдаг юм шиг ойлголт өгч байгаа бололтой. Миний хувьд Монгол улсын парламентад хамгийн залуу гишүүнээр сонгогдсон билээ. Үүнээс шалтгаалаад ч тэр үү олон улсын байгууллагуудаас шууд холбогдож залуусын улстөрийн оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал, эрчим хүчний реформтой холбоотой олон улсын уулзалтуудад урилгаар оролцох хүсэлтүүд маш олноор ирдэг бөгөөд эдгээрээс шаардлагатай, чухал уулзалтуудад тухайн байгууллагын зардлаар Монгол улсаа төлөөлөн оролцох боломжууд тохиосон билээ. Тиймээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэх, андуурах тохиолдол гаргахгүйн тулд ОУ-ын байгууллагуудын урилгаар, хүлээн авагч талын зардлаар гадаад явсан ажлуудаа нэгтгэн хүргэж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас иргэд, олон нийтэд улирал бүр ажлаа тайлагнадаг бөгөөд уг тайлангууд тус бүрээс томилолттой холбоотой мэдээллийн дэлгэрэнгүй харах боломжтой. Хэдий ихэнхдээ ачаалал ихтэй байдаг ч Монголдоо идэвхтэй ажиллаж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаа сууж, өдөр тутмын ажлуудаа амжуулсаар байна. Мөн “Өглөөний цэнэг” нэртэй уулзалтыг сар бүр зохион байгуулж, иргэд, олон нийтэд ажлаа тайлагнаж, тэдний санаа бодол, санал, хүсэлтийг тусган ажиллаж байна. Үүнээс гадна Эрчим хүчний салбарын хувийн болон төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй тогтмол уулзалтууд хийж, Ардчилсан Намын шинэ дүрэм, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Шагналын тухай хууль, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулж, Стандартчилалтай холбоотой хуулийн төслийг бизнес эрхлэгч нарт ээлтэй болгохоор шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. УИХ-ын гишүүний хувьд УИХТГ-ын зардлаар 1 удаа гадаад томилолтоор явсан ба энэ нь Стандартчиллын ажлын хэсгийн хүрээнд Канад улс руу хийсэн туршлага судлах уулзалт байв. УИХ дээр одоо хэлэлцүүлэгдэж буй Стандартчиллын хууль эрхзүйн шинэчлэлийн ажлын хэсэгт орж стандарт нэрээр бизнес эрхлэгч нарт тээг учруулдаг, хүнд сурталыг цэгцлэх чиглэлд үндэслэн саналаа боловсруулж ажлын хэсэгт өгсөн билээ. УИХ-ын гишүүд ямар нэг шалтгаанаар гадагшаа явах тохиолдолд чуулгантай, чуулгангүй аль ч үед УИХ тамгын газарт мэдэгдэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу би тухай бүр алгасалгүй мэдэгдэж байсан учраас миний гадаад томилолтын тоо илүү өндөр гарсан байх магадлалтай. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсныг ажлын томилолтоор явсан гэж андуурсан бололтой. Х формат дээр олон зурагт тайлбар оруулах боломжгүй тул тайлангын дэлгэрэнгүйг ФБ хуудастаа оруулав. facebook.com/share/p/1ERYYW… Түүнчлэн УИХ гишүүний улирлын тайлантай танилцах холбоос: 2024 оны 03-р улирлын тайлан: facebook.com/61560680995649… 2024 оны 04-р улирлын тайлан: facebook.com/share/16JGEqCb… 2025 оны 01-р улирлын тайлан: facebook.com/share/14FWoT1H… 2025 оны 02-р улирлын тайлан: facebook.com/share/p/1HHp1Y… 2025 оны 03-р улирлын тайлан: facebook.com/share/p/1BpLpY…






Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн стратеги, бодлого, шийдэл боловсруулах орон тооны бус Хөгжлийн бодлогын зөвлөл байгуулжээ -Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа. Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм. Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо. Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм. Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална.








