JJ retweetledi
JJ
66K posts

JJ
@Read_student24
Дагалцана нэгнээ ч дэмжинэ ээ.
Anywhere Katılım Ocak 2022
4.8K Takip Edilen4.5K Takipçiler
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi

Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлэгч Jade Gas Holdings компани "Улаан нуур" талбайгаас гарган авч буй хийнд метан хийн агууламж маш өндөр байгааг мэдээллээ.
Үйлдвэрлэлийн хоёр хэвтээ цооногоос гарсан хийнд найрлагын нарийвчилсан шинжилгээ хийхэд метаны агууламж 97 хувиас дээш, харин нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж маш бага буюу 1 хувиас доош байжээ.
Метаны цэвэршлийн хувь ийнхүү өндөр байгаа нь төслийн олборлолтоос LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий, CNG буюу байгалийн шахсан хий үйлдвэрлэх Jade Gas-ийн гол зорилтод нийцэж байна.
Цаашлаад метанол, устөрөгчийн боловсруулалт зэрэг химийн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэх сонголт нээж өгч байгааг онцолжээ.

Русский
JJ retweetledi

До.Болдхуяг:2016 онд "Өвөр Монгол" шүлгээ вийчатаар цацахад 24 цагийн дотор хэдэн арван мянган хүн сонсож, Өвөр Монгол залуус зарим мөр шадыг нь мөр, цээжин дээрээ шивж байлаа. Хишигтэн нутгийн Хүдэр "Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн" хэмээх шадыг нь шуун дээрээ шивсэн нь энэ.
ӨВӨР МОНГОЛ
Хаан эзнийг минь алтан хэвлийдээ тээсэн
Хацар гоо Өэлүн эхийн төрхөм Олхонууд
Хаяа хярхаггүй зовлонг хамтдаа туулсан
Хатдын манлай Бөртийн овог Хонгирад
Хавт Хасарын үрс мэргэн харваач Хорчин
Хатгалдахын цагт оройлж ордог Урад, Мангууд
Эртний өвөг Бодончирын хойчис баруун, зүүн Баарин
Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн
Харцгай шувууны жигүүр болон одоход нь
Харууслын шүлэг дуудсан Гилгүүдэй баатрын Сөнид
Тахилга тайлга таслаагүй Эзэн хорооны Дархад
Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан Ордос
Авга нарын дээдэс бөх Билгүүдэйн цээжинд
Ахыгаа харвуулсан гуниг амтагдсаар байсан атал
Хага цавчуулсан мөрнөөсөө халуун цусаа савируулж
Хасаг тэрэг үүрч ирсэн бие сэтгэлийн тэнхээ
Үймээнт он жилүүдэд үхрийн баас шиг цувуулсан ч
Үнэнч чанараа гээгээгүй Лигдэн хутагтын Цахар
Хожуу үеийн хаадын голомт шийрлэсэн нутаг
Хатан голын хөндий, Алтан хааны Хөх хот
Язгуурын хэл аялгууг ацаг шүдэндээ хадгалж
Яалт ч үгүй үлдээсэн худам монгол бичгээр
Шандугийн шар талд харууслын дуу зохиож
Цамцан дээрээ бичсэн үнэн зүрхний гуниг
Үхэгт хаан Батмөнхийн зургаан түмэн монгол
Урианхай, Халх, Цахар, Еншөөбү, Түмэд, Ордос
Дөрөөн дээрээ өндийж бичсэн түүх
Дөчин дөрвөн түмний дөрвөн сая үрс
Гартаа бүлтэй бөхчүүдтэй Үзэмчин хошуунд төрж
Гангын урсгал хашсан ухаант гүн Гомбожав
Аниргүй цэнхэр зэрэглээнээс хоосон чанарыг таньсан
Алшаа лхаарамба Агваандандар мэргэдийн оройн чимэг
Эрдмийн оргилд завилсан Ванчинбалын хөвгүүд
Эрдэнийн сэнтийд заларсан Лувсанцүлтэмийн Цахар
Боржгод түүхийг товчоолсон сэцэн Ломигийн Харчин
Болор эрхийг зангидсан Рашпунцагийн Баарин
Мянган хигээс цацруулсан Дарма гүүшийн Жарууд
Мэргэн гэгээний мэндэлсэн эрэмгий түүхтэй Урад
Эрдэнийн товчийг цэцэлсэн Сагансэцэний Ордос
Эрдэмтэн мэргэдээ тоочвол шөнийн од шиг Өвөр Монгол оо
Хайрлан санагалзах сэтгэлийн агаар нэг асан
Халуут эгчийн бэрлэсэн Онниудын Бор хот
Харчин ван, Хайсан гүн, Гаадай мээрин
Хамгийн дуунд мөнхөрсөн Нуунзаяагийн төрхөм
Богд Жавзандамбыг гамингийн шоронгоос суллаж
Буяннэмэх зохиолчийг хүний зэрэгт хүргэсэн
Зон олон Горлосоос тодорч гарсан хөвгүүн
Зоригту баатар Тогтохын үлгэр домог шиг амьдрал
Байлдаж олсон тусгаар тогтнолын минь төлөө
Баатарлаг үйл, эр зоригийн дууль болоод
Бат гүний гянданд зогсоогоороо нөгчсөн
Баргын манлай ван Дамдинсүрэнгийн хойчис
Эх нутгаа тэмцсэн Эзнээгийн хуучин Торгууд
Ээдрээ ончроо ихтэй хорьдугаар зууны үймээн
Элгэн садан монголчуудын ам дамжсан яриа
Ийш тийшээ нүүдэллэсэн эх адаггүй түүх
Хайлж уусахыг дохиолсон цөвүүн цагийг сөрж
Хатууг зөөлөнд урвуулах ухаан сийлсэн Өвөр Монгол
Түүхийн золиос болсон доголон нулимстай Өвөр Монгол
Төрийн минь сүлдэнд залбираад өмөрч уйлдаг Өвөр Монгол
Даамай сайхан хэлээ харь үгтэй хутгаагүй
Дархан Муумянган, Батхаалганы монголчууд
Дайраад ирвэл далай шиг Өвөр Монголын хээр тал
Дасаж суусан нутаг, анд нөхдөө санаж байна
Угсаа гарлаа яривал яахын аргагүй садан
Удаан жилийн нөхөрлөлд сэв суулгахгүй анд
Уруул дордойвч элэг дордойдгүйн үнэн
Улс тусдаа ч үндэс нэгтэй Өвөр Монгол оо
Хөх хот 2011 он

Русский
JJ retweetledi

Сонсголоор далимдуулж, Евро азиа батлаад, Дамдинням нь шатахуун импортлогчдод сав бэлдэж өгөх тогтоолоо бас батлуулав. Ер нь ойр зуурт жаахан ахиж яваа нэгэндээ атаархахын оронд монголчууд энэ улс төрчдийн хулгайгаа сайн ярьмаар байна.
Сонсгол далимдуулж, Орос тэргүүтэй 5 орноос 375 төрлийн хүнс, эм, барааг татваргүй импортлох хэлэлцээрийг баталлаа eguur.mn/645212/
Русский
JJ retweetledi

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ТӨСЛҮҮД
-- Шүрэнгийн усан цахилгаан станц
-- Эгийн усан цахилгаан станц
--Багануур ДЦС 700 МВт
-- Шивээ Овоог ДЦС 270 МВт
-- Чандган ДЦС 600 МВт
-- Тэвш ДЦС 600 МВт
-- УБ V ДЦС 450 МВт
-- Дорнод ДЦС 100 МВт
-- Тэлмэн ДЦС 100МВт
-- Увс ДЦС 60 МВт
-- Эрдэнэбүрэн УЦСтанц 64 МВт
-- Чаргайтын УЦС
-- Халзанбүргэдэйн төсөл ГХЭ
-- Зөөвч Овоо-ийн төсөл
гээд энэ олон төслүүд огт хөдөлсөнгүй. Тэгсэн хэрнээ эр зориг гаргаж эрсдэл хүлээж Оюу-Толгой төслийг хөдөлгөсөн хүмүүс рүү цөөвөр шиг боорлоод дайраад сууж байна. Оюу-Толгой шиг ийм мега өөр ямар төслийг хэн гээч Ерөнхий Сайд хөдөлгөж хэрэгжүүлсэн бэ....Хэлээд нэрлээд өгөөч. Улс орны хөгжлийг хойш татагчид юу ч хийдэггүй аймхай хулчгар, эрсдэл хүлээх эр зориггүй этгээдүүд л жинхэнэ "ДАЙСАН"..⁉️‼️😡
VIA

Русский
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi
JJ retweetledi

JJ retweetledi
JJ retweetledi















