До.Батболд retweetledi

Өмнө нь ил тод ажиллаагүй учраас алдаагаа засаж “илүү” ил тод ажиллах гэж байгаа?
Рио Тинто компани Засгийн газарт худал мэдээлэл өгч, төөрөгдүүлж байсан нь 2021 ондхөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож байлаа. Бидэнтэй адил худал мэдээлэл авч байсан жижиг хөрөнгө оруулагчид нь нөхөн төлбөрт 139 сая ам.доллар авах шийдвэр 2025 оны 11 дүгээр сард гарсан. Монголчууд бид нөхөн төлбөрт хэдийг авах ёстой вэ?
iToim.mn@iToim_mn
"Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Бид илүү ил тод байх гэж хичээж байгаа билээ. Мэдээллээр цаг тухайд нь хангаж, асуултад нээлттэй хариулдаг байх санаачилгыг эхлүүлсэн. ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан манай улирлын тайланд гарсан алдааг анзааран зүй ёсны шаардлага тавьж, О.Батнайрамдал гишүүн мөн адил энэ талаар хөндсөн. Хэлж, тавьж байгаа шаардлага нь зөв, бид хариуцлагатай ажиллах ёстой. Алдаа мадаг гарсан бол хэлж өгдөг, нэгнээ хурцалдаг, засдаг байх нь эрүүл жишиг. Бид шүүмжлэл хүлээн авч, үг даадаг, алдаа гарсан тохиолдолд хүлээн зөвшөөрч, сайжруулах арга хэмжээг авч чаддаг байх хэрэгтэй. Хамтдаа илүү сайжрахын төлөө бид улам хичээсээр байх болно гэжээ.
Русский









