Х.Нямбаатар
2.1K posts

Х.Нямбаатар
@KhNyambaatar
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 🇲🇳
Mongolia Katılım Ağustos 2020
1.4K Takip Edilen30.8K Takipçiler

Жинхэнэ троллууд эрчтэйгээр дайрч байнадаа. Би ажлаа өгчихлөө. Сонгуулийн ялалтаа булаалгалаа. Араас заавал чулуу шидэцгээгээд байвал үзэхээс. Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ.
Иргэн Нямдаваагийн гомдлоор Эрүүгийн хуулийн хакердах зүйл ангиар шалгаж байна. Энэ улс хуультай шүү. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай. Жинхэнэ троллуудад яг адил хууль үйлчлэх ёстой шүү.
Русский
Х.Нямбаатар retweetledi

Өнөө жилийн зам засвар, шинэчлэлийн ажлууд эхэлж байна. Зуслан чиглэлд зорчих хөдөлгөөн ихсэхээс урьтаж, Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.3 км авто замыг шинэчилж, өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ. Явган замыг сайжруулж, гэрэлтүүлгийг шинээр хийнэ.
Нийслэлийн залуус өнгөрсөн онд 233 км урт замыг шинэчилсэн. Энэ онд 85.8 км замыг шинэчлэхээр төлөвлөж, ийнхүү эхнээс нь нээлээ.
Русский

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын II компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр ашиглалтад орлоо.
Мөн төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах том үйлдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад оруулсан. Ингэснээр бохир усыг нэг удаа хэрэглээд хаяхгүйгээр дахин ашиглаж, цэвэр усаа хэмнэх боломж үүсэх юм.
Тус үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан бөгөөд дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Түүнчлэн дэвшилтэт ус цэвэршүүлэх үйлдвэр төслийн хүрээнд улсын хэмжээнд орчин үеийн өндөр түвшний ус цэвэршүүлэх технологийг нэвтрүүлж, манай улсын усны чанар, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн усны нөөцөө нэмээд зогсохгүй нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах боломж бүрдэж байна.
Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт гарч буй 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан III, IV дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм.




Русский

Уулын зам дагуу Маршалын гүүрнээс “Wooden house” хүртэл явган болон дугуйн зам, Зайсангийн гудамж дагуух тохижилтын ажлын тендер зарласан. Тендерт 4 аж ахуйн нэгж оролцсон байна.
Явган болон дугуйн замын өргөн нь 5.5 метр байх бөгөөд даланг түшиц ханаар бэхжүүлж, иж бүрэн гэрэлтүүлэг, ус зайлуулах сувагтай байхаар төлөвлөсөн. Цаашид энэ явган болон дугуйн замыг Сонсголонгийн гүүр хүртэл хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
Русский

Энэ зун хур тунадас ихтэй байх төлөвтэй байна. Тиймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудаа цаг алдалгүй хийж байгаа. Сэлбэ голын эх дээр тохируулгатай хөв цөөрөм байгуулсан. Нэмээд Сэлбэ хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд гол дээр 5 тунгаагуур бүхий хөв цөөрөм байгуулахаар ажиллаж байна.
Мөн Туул усан цогцолбор төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага бий. Үүнийг хийж чадвал үерийн усанд тохируулга хийж, эрсдэлийг багасгахад маш чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн цаашид гадаргын усаа хэрэглэх боломж бүрдэх юм.
Замын ус зайлуулах системийн тухайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 30 гаруй км шугам шинээр угсарсан байна. Борооны ус зайлуулах шугамыг жил бүр зогсолтгүй нэмнэ. Мөн борооны ус зайлуулах шугамд хуралдсан лаг хагшаасыг цэвэрлэх тусгай зориулалтын техниктэй болсон гэдгийг хэлье.
Русский

Нэгдүгээр хорооллын хуучин “Ирээдүй цогцолбор”-ийн 7 сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгож төлөвлөе гэдэг санаачилга гаргаж, Боловсролын яамнаас дэмжлэг хүслээ. Ирэх хичээлийн шинэ жил гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн шинэ сургууль байгуулах төлөвлөгөөтэй байна.
Русский

Ажил хийхэд алдаа дутагдал гарна. Зөв шүүмжлэлийг хүлээж авна. Харин хаана ямар онгорхой цоорхой байна гэж шиншилж, тэнд очиж бичлэг хийж Попорч явдаг хүрз барьж үзээгүй, цагаан гартай хэдэн нөхөд хэзээд байх юм.
Доорх байршил дээр байгаа хавтангийн хувьд гэвэл 2025 онд гүйцэтгэсэн ажлаас үлдсэн хавтан. Энэ хэсгийн явган замыг хуулахгүй.
Хуульч Батхүү@Batkhuu_lw
Зүгээр байгаа хавтан хуулж байхаар эвдэрхий замаа засмаар байна.
Русский

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоог өөрчилж, корпорацын хэлбэрт оруулна. Энэ хүрээндээ хувьчлал, менежментийн хувьчлал нэрээр хувьд гарчихсан байсан БЗД болон СБД-ийн эрүүл мэндийн нэгдлүүдийг эргүүлж авах хэлэлцээрийг эзэмшигчидтэй нь хийж байна. Удахгүй нэг талд нь гаргана.
Цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас өөрийгөө санхүүжүүлдэг, төрөөс татаас авдаггүй, цалин хөлсөө тэр хэрээрээ нэмэх чадамжтай байгууллагуудыг бий болгоно.
Русский

Сүүлийн үед ажил хийх гэхээр наад мөнгөөрөө зам засахаа боль, сургууль, цэцэрлэг барь гэж мэдэмхийрээд байх болж. Нийслэл салбар бүртээ анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлье.
Нийслэлийн удирдлагын баг сүүлийн 3 жилийн хугацаанд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг үнэмлэхүй нэмэгдүүлсэн. 2023 онд 67 тэрбум байсныг 2025 онд 234 тэрбум хүргэж 4 дахин нэмсэн. Үүний үр дүн ирэх хичээлийн жилд гарна. Өнгөрсөн хугацаанд Боловсролын яамны харьяанд байсан 33 царцсан барилгын ажлыг нийслэл эрх шилжүүлэн авч ашиглалтад оруулсан. Одоо дахиад царцсан 10 төслийг эрх шилжүүлж авч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Бид цаашид Боловсролын яамтай хамтраад боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, ЕБС-иудыг төрөлжүүлэх чиглэлд ажиллана. Түүнчлэн англи хэлний багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс англи хэлний 1000 багш хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах үүднээс бүрэн камержуулна.
Русский

Улс төржиж болно. Шүүмжилж болно. Гүтгэж ч болно. Албан тушаалд шунаж зайлуулахыг эрмэлзэж болно. Харин хүний гэр бүлээр, үр хүүхдүүдээр оролддог улс төрийг өнгөрсөн жилээс нутагшуулж сурлаа та нар. Одоо та нарын миний бурхандаа морилсон өвөг дээдэс эцэг өвгөдийн минь ясыг өндөлзүүлж увайгүй улс төр хийж байгаа нь дэндүү ичгүүргүй увайгүй улс төр боллоо. Оюук бид хоёрыг та нар юу ч гэж доромжилж болно. Бидний үзэл санаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нийтийн өмчийг хулгайлсан, хэвлэлийг худалдаж авсан, Байгалийн баялагт эзэн суусан. Улсаа харьд худалдаж офшор дансанд хийсэн мөнгөнийхөө хэмжээг мэдэхээ больсон увайгүй та нартай уушигны 3 судсаа тасартал тэмцэнээ.

Русский

БГД-т “Алтай хотхон”, “Голден Парк”, “Нарны хороолол” гээд нягтшил ихтэй гурван том хороолол бий. Хүн амын төвлөрлөө дагаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тухайн орчимд газар эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, сайдаж муудаж байж, сургууль, цэцэрлэгийн газрууд шилжүүлж авсан.
Эдгээр байршлуудад сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Ирэх оны сүүлээр Баянгол дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийднэ. Өнгөрсөн жилүүдийн төлөвлөлтийн алдаа, хуудуутай газар олголтоос болж, иргэд хохирч байгаа тогтолцоог өөрчилнө өө.
Русский





