Lemon Press 🍋

12.4K posts

Lemon Press 🍋 banner
Lemon Press 🍋

Lemon Press 🍋

@LEMONPRESSinc

#Newsletter | Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол: https://t.co/StUjrzjeaz

Ulaanbaatar, Mongolia Katılım Eylül 2020
286 Takip Edilen10.6K Takipçiler
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Саяхан SpaceX-н удахгүй хийх IPO-д зориулсан проспектус олон нийтэд танилцуулагдлаа. Тэгвэл олон зуун хуудастай проспектусаас сонирхолтой гэсэн мэдээллийг тоймлон хүргэе. 🍋 🗓️ Хэзээ мөдгүй IPO Тэртээ 2002 онд үйл ажиллаагаагаа эхлүүлсэн SpaceX $SPCX тикертэйгээр 21 өдрийн дараа буюу ирэх 6 сарын 12-нд NASDAQ дээр IPO хийнэ. Компани олон нийтээс $75 тэрбумыг татан төвлөрүүлж, ингэснээр үнэлгээ нь $1.75-$2 их наядад хүрэх төлөвтэй байна. Энэ бүхэн биеллээ олбол SpaceX Хойд Америкийн түүхэнд IPO-н дараа $1 их наядаас дээш үнэлгээнд хүрсэн анхны компани болох юм. 🗃️ Бизнесийн задаргаа: 2011 онд NASA “Сансарын шаттл” хөтөлбөрөө зогсоосноос хойш SpaceX тэдний хамгийн том түншээр тооцогдох болсон. Мөн тэд 10 мянга гаруй хиймэл дагуултай Starlink интернэтийн үйлчилгээ, AI-н аваргуудын нэг xAI-г эзэмшиж байна. Товчхондоо сансар, харилцаа холбоо, AI гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/6CdOJyOhw…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
117
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Нийслэлийн барилга байгууламжийн ажил дуусахгүй нь ээ. Энэ ондоо багтааж нийт 36.4 га талбайд 192 авто зогсоол байгуулах тухай тогтоолын төсөл батлагдлаа. Үнэхээр түгжрэл, хүртээмжийг шийдэх гээд байна уу, нийслэлийн хэтэвчийг зузаалах өөр арга уу? 🍋 🕵️‍♂️❓ Түүх давтагдах уу? Өмнө нь нийслэл хот өөрөө томоохон зогсоолууд барьж байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд бэлэн байгаа үнэгүй зогсоолыг төлбөртэй болгох тактик руу шилжсэн. Сэргээж сануулбал, бүр 2017 онд нийслэлийн 70 орчим байршилд авто зогсоол барьж, заримыг нь 2-4 давхар орчин үеийн шийдэлтэй болгоно гэж байв. Гэхдээ дорвитой өөрчлөлт гараагүй, давхар зогсоол ч замхарч, түгжрэл нэмэгдэж, зогсоолын хүртээмж улам буурсан. Харин одоо 25 шинээр зогсоол, гарааш буулгасан нийтийн эзэмшлийн байршилд 167 зогсоол барина гэнэ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/rhmPBszFQ…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
1
289
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн лиг Premier League-н энэ улирлын аваргаар Хойд Лондоны Arsenal баг түрүүлж, 22 жилийн дараах 4 дэх Premier League-н аваргын түрүүгээ аваад байна. Тэгвэл аварга авснаар хэр их мөнгө олдгийг харцгаая. 🍋 💷 Аваргын шагнал Сүүлийн жилүүдэд Premier League-н цар хүрээ тэлэхийн хэрээр олдог мөнгө нь өөр түвшинд очсон. Тодруулбал, Premier League-д түрүүлсэн баг шагналын сан, телевизийн шууд дамжуулалтын эрх, стадионы орлого зэргийг нийлүүлэн нийт £170-£176 саяын орлого хүртдэг бөгөөд өнгөрсөн 2024-2025 улиралд аваргалсан Liverpool багийн хувьд £174.9 саяыг олж байв. Тэгэхээр Arsenal энэ улиралд томрох нь тодорхой, баяжих нь баараггүй гэдэг шиг л овоо мөнгө олох хүлээлттэй байна. ➕ Дахиад ч орлоготой: Европын аваргыг тодруулдаг Аваргуудын лигийн финалд тэд Францын Paris Saint-Germain багтай 5 сарын 30-ны шөнө учраа таарна. Хэрэв түрүүлбэл €25 саяыг, удаах байранд орвол €18.5 саяыг шагналд авах аж. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/wfPYAA6oX…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
1
186
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Сүүлийн 16 сарын хугацаанд Nvidia AI-тай холбоотой хэлцэл, M&A болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг ойролцоогоор $90 тэрбумаар санхүүжүүлжээ. 🍋 Тухайлбал, Nvidia нь 2025 оны эхнээс 2026 оны 1-р сарын 25-ныг хүртэлх 1 жилийн хугацаанд AI-н хөрөнгө оруулалтад $47 тэрбумыг зарцуулсан бөгөөд түүнээс хойших 4 сарын хугацаанд нэмэлтээр $43 тэрбумыг зориулахаар төлөвлөжээ. Энэхүү санхүүжилт нь AI, үүлэн технологи болон дэд бүтцийг хамарсан нийт 145 гаруй компанийг хамарч байна. 📌 Өчигдөр Nvidia-н хувьд энэ оны I улирлын санхүүгийн гүйцэтгэлээ танилцуулсан бөгөөд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 85%-иар өсөж $81.62 тэрбумд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж бүртгэгджээ. Үүнд Blackwell архитектур болон AI дэд бүтцийн эрэлт өндөр байсан нь томоохон нөлөөг үзүүлсэн аж. Мөн тэд $80 тэрбумын үнийн дүнтэй хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө зарлаад байна.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
72
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Монгол Улсад тендер гэдэг үг авлига, хээл хахууль, чанаргүй барилга, цавчих гэдэг ойлголтуудтай бараг ижил утгатай шахам сонсогддог нь нууц биш. Тэгвэл сүүлийн 4 жилд хамгийн их тендер зарлаж, төсвийн хөрөнгийг хамгийн ихээр хөдөлгөсөн төсвийн ерөнхийлөн захирагчдыг харъя. 🍋 🤫 “Т”-н цаана нуугдсан асуудал Эхний 3 байрыг харвал тус бүр 11,000 давсан тендер зарласан байна. Зах зээлийн багтаамж, хүн амын хэрэгцээ талаасаа Боловсрол, Эрчим хүч, Нийслэл 3 хамгийн их ачаалалтай байгаа нь зүй ёсных мэт боловч үүний цаана хяналт, чанарын асуудал бий. 2025 онд л гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар 1,800 гаруй ААН, иргэнтэй ₮4 их наядын гэрээ байгуулсан гэнэ. Хянаж барахаар бага тоо лав биш аж. 📚 1. Боловсрол ба Эрчим хүч: Тендерийн марафон Өмнөх 4 жилд Боловсролын сайд 11,945 тендер зарласан гэх аварга статистик байгаа ч 2025 онд тус салбарт 39 сургууль, 42 цэцэрлэг, 12 дотуур байр ашиглалтад оржээ. Тооны хувьд чамлахааргүй боловч зарлагдсан мянга мянган тендерийн хажууд ашиглалтад орж буй барилгын хувь хэмжээ дэд бүтэц, төлөвлөлт муу байгааг харуулж байна. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/O4DEFVkqQ…
Lemon Press 🍋 tweet media
Русский
1
7
3
257
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Улаанбаатар марафон болоход 3 хоног үлдлээ. 🍋 Энэ жил марафоны түүхэн дэх хамгийн их буюу 46,306 хүн оролцох гэж буй. Марафоны 5 төрөлд оролцогчдыг сүүлийн 3 жилээр харахад, 1.5 км буюу гэр бүлийн төрөлд оролцогчдын тоо 16.2 дахин өсөж, 2025 онд 4,385 хүн оролцож байжээ. Цаашлаад, энэ жилийн хувьд Улаанбаатар марафон усны асуудлаа шийдэж АПУ ХК албан ёсны стратегийн түншээр оролцохоор болоод буй. Улмаар 21 км буюу хагас марафоны зайд 5 усны цэг байршиж, оролцогчид тэндээс “ALKALINE” цэвэр ус уух боломжтой болсон. Тэгэхээр ойролцоогоор 4-4.5 км тутамд 1 усны цэгтэй таарах нь байна шүү.
Lemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
99
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Энэ жил дижитал экосистемийг бүрдүүлэгч Юнител Группийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй талаар дуулсан уу? Тэгсэн өнөөдөр бүр Дашням, Балжинямтай гэдэг шиг тэд дараагийн алхмаа олон нийтэд зарлаж байгаа гэнэ дээ. 🍋 🟢 Түүхийн мөрөөр Тэртээ 2006 онд харилцаа холбооны салбарт ногоон өнгөөр шинэ салхи оруулсан нэгэн оператор компани мэндэлсэн нь Юнител Групп байлаа. Тухайн цагт Монголын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 774.9 мянга байсан бол тэрний дараагийн жилд огцом 54.2% буюу 419.7 мянгаар өсөж 1.2 саяд хүрч байв. Энэ нь харилцаа холбооны салбарт тус групп өрсөлдөж эхэлснээс улбаатай аж. 📞 Тарифыг чөлөөлөв: Учир нь тэд 1 минут нь ₮220 байсан ярианы тарифыг ₮70-өөр хүмүүст санал болгож, 1 жилийн дотор хэрэглэгчдийн тоогоо 5.1 дахин өсгөж чаджээ. Эндээс хотод байсан утсаар ярих тансаг хэрэглээг бүх нийтэд хүртээмжтэй болгосон нь харагдана. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/6oSh52wmW…
Lemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet media
Русский
0
0
2
294
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Монголын Хөрөнгийн Бирж болон BGM Asset Management хамтран олон улсын зах зээлд чиглэсэн анхны индекс болох FTI (Future Tech Innovation) индексийг албан ёсоор тооцож эхэллээ. 🍋 Энэхүү индекс нь технологи болон түүний өргөн экосистемийг хамарсан ETF-үүдийн гүйцэтгэлийг нэгтгэн илэрхийлэх зорилготой юм. FTI индексийн бүтэц нь дараах байдалтай байна: ▫️ 50%: Технологи болон AI салбарын ETF ▫️10%: Зэсийн салбар (COPX ETF) ▫️ 10%: Эрчим хүчний салбарын ETF ▫️ 30%: Америкийн топ 500 компанийг багцалсан ETF Уг индекс гарснаар Монголын Хөрөнгийн Бирж дээр энэхүү индексийг дагасан шинэлэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд бий болох боломж нээгдэж байна. Индексийг Монголын Хөрөнгийн Бирж албан ёсоор тооцоолох бөгөөд багцын шинэчлэлт жил бүр, дахин тэнцвэржүүлэлт хагас жил тутам хийгдэх аж. 📌 Ирээдүйд, энэхүү индекс дээр суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд зах зээлд гарснаар Монголын хөрөнгө оруулагчид дотоодоосоо дэлхийн технологи, түүний экосистемийн өсөлтөд оролцох боломж бүрдэж байна даа.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
97
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Ирэх хичээлийн жилээс урлаг болон спорт заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулдаг болох гэнэ. Тэгвэл Монголд олон жил чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэгээр нэрлэгдэж ирсэн спорт заалтай холбоотой сонирхолтой тоонуудыг толилуулъя. 🍋 🚨 Үнэгүй заал Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ЕБС-ийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалгыг НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцжээ. Үр дүнд нь ирэх хичээлийн жилээс спорт заалыг амралтын өдөр хүүхдүүдэд ашиглуулах ажлын хэсэг байгуулж, уриалгыг хэрэгжүүлэх тэмдэглэлийг НИТХ баталсан аж. 🫡 Тоглож явснаас тоолж явсангүй: 2024 оны байдлаар нийт улсын хэмжээнд 1541 спорт заал үйл ажиллагаа явуулж буйгаас 699 нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Түүнчлэн УБ хотын спорт заалны тоо 2017 оноос хойш 2.6 дахин өссөн нь сүүлийн жилүүдэд заалны эрэлт өндөр байгааг харуулна. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/jNpINYYNT…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
174
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Өнгөрсөн I улирлын байдлаар Монгол Улсын 1 ажилтан дунджаар ₮4.8 саяын хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллажээ. Сайжраад байна уу, үгүй юу? 🍋 ☔️ Анхаар цаг агаар: Энд анхаарах нь манай эдийн засаг цаг агаараас өндөр хамааралтай бөгөөд ялангуяа I улиралд барилга, ХАА-н салбар зогсонги байдалд ордог тул хөдөлмөрийн бүтээмж жилийн бусад үетэй харьцуулахад хамгийн доогуур түвшиндээ очдог зүй тогтолтой. 📌 Нэмэгдсэн гэхдээ ₮4.8 саяын бүтээмж нь өмнөх оны мөн үеэс 11.4% буюу хагас сая ₮-өөр өссөн дүн. Хөдөлмөрийн бүтээмжийг бодит ДНБ-ээс тооцдог тул 11.4%-ийн ахиц нь инфляцын шүүлтүүрийг давсан цэвэр өсөлт юм. Түүнчлэн, энэ нь манай улсын өвлийн улирлын түүхэн дэх хамгийн өндөр бүтээмж билээ. ⛳️ Зогсонгиос гарав: Хамгийн сүүлд 2021 онд энэ түвшинд хүрч рекорд тогтоож байсан бол 2022 оноос хойш жил бүрийн I улиралд бүтээмж ₮4.2-₮4.3 сая дээр гацсаар ирсэн. Харин дөрвөн жилийн дараа л бид ийнхүү зогсонги байдлыг давж, хуучин оргил түвшиндээ эргэн ирж байна. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/l7UlVUXzF…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
1
234
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Ерөнхий сайд маань Хүчит шонхороос нөөцийн мах хайсныхаа дараа Нийслэлийн засаг даргыг ажлаас нь чөлөөлсөн тухай уншсан байх. Тэгвэл одоо тэр мах нь хаана байгааг, хэнтэй нуугдаж тоглоод байгааг сонирхъё. 🍋 👀 Тал нь энэ, тал нь алга Энэ онд нийслэлээс 5,017 тн мах нөөцөлсөн ч одоогоор 2,500 тн махыг худалдаанд гаргаагүй байгаа аж. Мөн ЕС нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани 1 иргэнд ₮216 саяар мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан 9 компани дотор 1 иргэний 2 ААН байгаа зэрэг асуудлыг шалгуулахаар болсон тул нөөцийн махны худалдааг зогсоогоод буй. 🍖 Илүү бага махыг илүү олон цэгээр Өмнөх жилүүдэд нөөцийн махыг 9 дүүргийн 500 гаруй цэгүүдээр худалдаалдаг байсан бол энэ жил 600 болгосон. Нөгөө талаас 2020-2022 оны хооронд дунджаар 12 мянган тн мах нөөцөлж бэлтгэдэг байсан бол энэ тоо өнгөрсөн онд 8.7 мянган тн, энэ онд 5 мянга болтлоо буурсан. Гэхдээ нийслэлийн төсвөөс нөөцийн маханд зориулж зарцуулах мөнгөн дүн бол өссөн юм. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/Gnmn3xo9X…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
243
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод нэгэн аймшигт хэрэг болоод өнгөрлөө. Энэ хэрэгт дарга нар холбогдсон төдийгүй нэг дарга нь нэгнийгээ “Алиа бацаан” хэмээн дуудаж амжсан байна. Тэгэхээр юу болсныг товчхон хүргэе. 🍋 👀 Далим гарав Бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал хүнсний зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллалаа. Түүнд энэ үеэр 2025 оны мөн үеэс 53.2% өсөөд буй 1 кг үхрийн махны үнэ ₮35.8 мянгад хүрсэн асуудлаар иргэд, олон нийт уур, бухимдлаа илэрхийлэн нөөцийн махны бараа нь тасарсныг уламжилжээ. 🗯️ Хариуцлага тооцов Тэр орой нь ЕС УБ хотын захирагч Х.Нямбаатарыг дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, иргэдийн нуруун дээр үнийн өсөлтийг авчирсан зэрэгт үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болов. Цаашлаад, уг асуудал дээр тусгай ажлын хэсэг байгуулж нийслэлийн төсөл, тендер, бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалгах даалгаврыг өгчээ. 🥊 Хариу цохилт Энэ бүхнийг харан суусан хотын дарга ЕС-ыг эрс буруушаан өөрийн сошиал хуудсаараа live хийж, тэмцэхээ зарласан аж. Түүний тус live Facebook дээр 2.7 сая хандалт авснаар түүний сүүлийн 6 долоо хоног дахь хамгийн олон үзэлттэй live болов. Түүнчлэн ЕС-ыг ажлаа авсан үеэсээ эхлэн улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах замаар хотын ажлуудыг зогсоох шийдвэр гаргаж байсныг ч мэдэгджээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/qIf4vvKnz…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
168
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Кино контентын арвин сан, олон сая хэрэглэгчтэй Netflix (NFLX) нь дэлхий нийтийн хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Саяхан компанийн дадлагын тайлан шиг л өнгөрсөн 10 жилийн хийж, бүтээсэн ажлуудаа дүгнэсэн “The Netflix Effect” интерактив вэбсайтаа танилцуулаад байна. 🍋 📈 Эдийн засагт $325 тэрбум Сүүлийн 10 жилд $NFLX дэлхийн эдийн засагт $325 тэрбумын хувь нэмэр оруулсан бөгөөд өөрсдийн оригинал контентдоо $135 тэрбумаар санхүүжүүлсэн байна. Түүнчлэн тэд кино контентоо 50 орчим улсад хийж, 2 мянга гаруй компанитай хамтран ажиллажээ. Ажлын байрны хувьд 1.1 сая гаруй хүнийг ажлын байраар хангасны 425 мянгыг нь жүжигчид, зохиолчид, найруулагчид, судлаачид, VFX уран бүтээлчид эзэлсэн аж. 🎥 Нэрийн хуудас: Netflix-н хамгийн алдартай цувралуудын нэг Stranger Things нь 2015-2025 оны хугацаанд Америкийн эдийн засагт $1.4 тэрбумын хувь нэмрийг оруулсан гэнэ. Тус цувралтай холбоотой $NFLX 8 мянга орчим хүнийг ажлын байраар хангажээ. Сонирхуулахад, сүүлийн бүлэгт 200 гаруй орлон тоглогч оролцсон гэдгээрээ онцлогтой байв. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/zxXur6Zxw…
Lemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
308
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
MMCG компанийн “CEO Survey 2026” судалгааны тайлан нийтлэгджээ. Монголын хамгийн л том компаниудын компанийн гүйцэтгэх удирдлагыг оролцуулж бизнесийн орчны талаарх төсөөлөл хандлага, шийдвэр гаргалтын өнөөгийн байдлыг тодруулдаг уг судалгааны үр дүн яаж гарсныг харцгаая. 🍋 🪖 Бизнесийн төлөв: Сорилттой өсөлт Монголын бизнес эрхлэгчид 2026 оныг сорилттой өсөлтийн жил болж байна гэж дүгнэжээ. Гэхдээ энэхүү өсөлт нь том саадуудтай. 🧌👹 Том дайсан: Компаниудын өсөлтөд тулгарч буй хамгийн том дайснаар 62%-ийн санал авсан улс төрийн тодорхойгүй байдал, араас нь 38%-ийн саналаар бага хүүтэй санхүүжилтийн олдоц буурах асуудлууд тодорч. Мөн татварын дарамт болон төрийн зохицуулалт, хүнд суртал нь бизнесийн идэвхжилийг боомилж буй гол хүчин зүйлүүдээр нэрлэгджээ. 🏓 Анхаарал татах үзүүлэлт: Цаашлаад, СЕО нарын 66% нь хөрөнгө оруулалтын орчныг таагүй гэж үзэж байгаа бөгөөд 34% нь ирэх онд зардлаа бууруулах стратеги баримтлахаар төлөвлөж байна. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/XDVadVZ56…
Lemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet mediaLemon Press 🍋 tweet media
Русский
0
2
1
301
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Цаана чинь Монгол төсвийн ил тод байдлаар Ази тивдээ айргийн 5-д орчихсон байна. Уг нь жил бүрийн намар л төсөвтэй холбоотой хэл ам газар авдаг байтал яаж тийм дээгүүр орсон нь тун их сонирхол татна. За тэгээд юу болсныг сонирхоод үзье. 🍋 🧮 Онооны тухайд: Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас 2 жил тутамд төсвийн нээлттэй байдлын судалгааг танилцуулж ирсэн. Ингэхдээ төсвийн мэдээллийг авах боломж, иргэдийн төсөвт оролцох боломжит суваг, хяналтын байгууллагын төсвийн процессыг хянахад гүйцэтгэх үүрэгт үндэслэн төсвийн ил тод байдлыг 100 хүртэлх оноогоор үнэлдэг аж. 📈 Үр дүнгийн тухайд 2017 оноос хойш Монголын төсвийн ил тод байдлын оноо тогтмол өссөөр байна. Тухайлбал, 2017 онд 46 байсан төсвийн ил тод байдлын оноо 2025 онд 18-аар нэмэгдэж 64-д хүрчээ. Төсвийн ил тод байдлын оноо 61 ба түүнээс дээш байх нь ЗГ-аас төсөвтэй холоотой иргэд рүү чиглэсэн мэдээллийг хангалттай хэмжээнд өгч буйг илтгэдэг аж. Мөн төсвийн хяналтын тогтолцоо 74 оноотой гарсан нь хангалттай гэсэн түвшнийг харуулжээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/IucxXknbO…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
164
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Өнгөрсөн 4-р сарын 26-нд Си-И-Си Инвестмент ББСБ нь ₮2.5 тэрбумын Ногоон бондын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, ногоон хөгжлийг дэмжих сангийн эх үүсвэрээ нэмэгдүүллээ. 🍋 Си-И-Си Инвестмент ББСБ нь тогтвортой хөгжлийн чиглэлд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлсээр иржээ. Тухайлбал, 2025 оны 6-р сард ногоон зээлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж, 10-р сард ТоС холбооны үндсэн гишүүнээр элсэж, ногоон зээлийн олголтоо эхлүүлсэн аж. Үүний дараа 12-р сард тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, ийнхүү 2026 оны 4-р сард ₮2.5 тэрбумын Ногоон бондыг амжилттай гаргалаа. 📌 Ногоон бонд нь байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хариуцлагатай санхүүгийн хэрэгсэл бөгөөд тус санхүүжилтээр Си-И-Си Инвестмент ББСБ тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг санхүүжүүлж, харилцагчдад илүү уян хатан нөхцөл санал болгон, нийгэмд эерэг нөлөө бүхий төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах аж.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
121
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Sengur Ultra Өмнөд Солонгосын GS25 сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. 🍋 Sengur брэндийн хувьд өнгөрсөн жил өнгө дизайнаа өөрчлөхийн сацуу суурь охь, амтаа хадгалж, олон улсын хэрэглэгчдэд таашаагдахуйц зөөлөн амттай болон рэбрэндинг хийсэн байдаг. Рэбрэндинг хийснээр Sengur Original болон Sengur Ultra шар айргууд олон улсын чанарын үнэлгээний нэр хүндтэй байгууллага болох "Monde Selection"-с Gold Quality Award-г хүртсэн байна. Үүнээс гадна АПУ ХК-ийн Founder, Eden, Orgiluun Forrestberry гэхчлэн 5 бүтээгдэхүүн мөн тус шагналыг аваад буй. 📌 Тус бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээний мастер сомелье, амталгааны мэргэжилтнүүд “blind tasting” буюу тухайн брэндийг харахгүйгээр үнэлж, амт, үнэр, бүтэц, тэнцвэр, үйлдвэрлэлийн технологи, шошгожилтын стандарт зэрэг үзүүлэлтээр 80.5 оноо өгсөн аж. Өөрөөр бол Sengur шар айраг дэлхийн алдартай шар айргуудтай эн зэрэгцэхүйц чанартай, олон улсын стандартад нийцсэн шар айраг болсныг илэрхийлж буй.
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
333
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэгэн томоохон түрлэг орж иржээ. Сүүлийн 1 жилийн дотор төгрөгийн хадгаламж ₮5.5 их наядаар буюу 25.1% цойлж өслөө. 🍋 💥 Байгууллагуудын тэсрэлт Хадгаламжийн зах зээлийн гол багана нь мэдээж иргэд. Нийт хадгаламжийн 81.4%-ийг иргэд бүрдүүлж байгаа бөгөөд мөнгөн дүн нь 16.3% өсөж ₮22.3 их наядад хүрсэн аж. Гэхдээ энэ жилийн жинхэнэ сюрприз бол байгууллагууд байв. Тэдний ₮-ийн хадгаламж жилийн дотор 84.3% буюу бараг 2 дахин огцом өсөж ₮5.1 их наядыг давжээ. ААН-үүд бэлэн мөнгөө эргэлдүүлэхээс илүүтэй хадгалж, эрсдэлийн сан үүсгэж эсвэл ирээдүйн хөрөнгө оруулалтад бэлтгэж эхэлсэн үү гэлтэй. 🎲 Валютын сонирхолтой тоглоом: Нөгөө талд гадаад валютын хадгаламжийг харвал 2024 оны энэ үед буюу ₮-ийн ханш тогтвортой байх үед 18.5% буурч байв. Харин 2025 оноос байдал өөрчлөгдөж 20.1% нэмэгдсэн бол энэ удаад бага зэрэг буюу 6.7% өсөж ₮5.6 их наяд болсон байна. 💊 Гайхмаар нь: Хүмүүс валютаа зүгээр нэг хадгалаад зогсохгүй, харилцах дансандаа илүү ихийг буюу ₮5.7 их наядыг байршуулжээ. Энэ нь иргэд, байгууллагууд валютыг зөвхөн хадгалах биш, байнгын гүйлгээнд ашиглах бэлтгэлтэй байгааг харуулж байна. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/320Tpb1Ud…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
0
309
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдэд тооцогдох Америк болон Хятадын уулзалт эхлэхэд 1 өдөр үлдлээ. Энэ удаагийн уулзалт нь Доналд Трампын Хятадад хийж буй 9 жилийн дараах айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй олон анхаарал татах асуудлаар яриа өрнөх хүлээлттэй байна. 🍋 🪖 Тайванийн ирээдүй Маргааш буюу 5 сарын 14-нөөс эхлэн 2 өдрийн турш Бээжин хотноо Доналд Трампын айлчлал үргэлжилнэ. Айлчлалын үеэр яригдах халуухан сэдвийн нэг бол Тайваньд хийх Америкийн зэвсгийн нийлүүлэлт ба өнгөрсөн 7 хоногт Тайвань батлан хамгаалах салбараа бэхжүүлэхээр Америкаас пуужин болон бусад зэвсэг худалдан авахад зориулан $25 тэрбумын тусгай төсвийг баталсан аж. Уг асуудалд Хятадын талаас тус нийлүүлэлтийг зогсоохыг шаардаж буй. 🧨 Ираны асуудал: Харин нөгөө талаас айлчлалын өмнө Хятад Иранд зэвсэг нийлүүлэхгүй гэх баталгааг Америкт өгчээ. Хятадын хувьд энэхүү дайнд дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй бөгөөд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж хүндэрч эхэлсэн эдийн засгаа аль болох хурдан сэргээхийг хүсжээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/Ga85zxQ2P…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
1
1
166
Lemon Press 🍋
Lemon Press 🍋@LEMONPRESSinc·
Дэлхийн хөгжмийн фестивалийн зах зээл ирэх жил гэхэд $36.7 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Уг зах зээлийн орлого дан ганц дотооддоо эргэлдэх бус эргэн тойрны бизнес, тэр байтугай эдийн засгийн богино эргэлтийг шууд бий болгож байдгаараа ихээхэн онцлог зах зээл. 🍋 ✖️ Үржүүлэгч эффект Бидний сайн мэдэх Coachelle болон ижил байршилд зохиогддог Stagecoach хамтдаа жил бүр $700 саяын орлогыг Калифорни мужид авчирч, 10,000 гаруй түр ажлын байрыг шинээр бий болгодог. Ердөө 2 долоо хоногт энэ хэмжээний эдийн засгийн эргэлт бий болгож буй нь эдийн засгийн ямар ч хөшүүргээс илүү хүчтэй байдаг гэсэн үг. Учир нь аливаа хөгжмийн фестивалийг зорин ирж буй гаднын үзэгчид $100-оор фестивалийн тасалбар авлаа гэхэд нэмэлтээр $335-ын зардал гаргаж байдаг аж. 💸 Гадаад жуулчид нэмэгдэх тусам зочид буудал, ресторан, тээврийн компаниудын орлого дагаад өсөх нь тодорхой. Олон улсын жишгээр 50,000–150,000 үзэгчтэй дунд хэмжээний фестивалиуд 1 удаадаа $5–$50 саяын эдийн засгийн үр нөлөө үзүүлэх чадалтай байдаг гэнэ. 🔗Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/FNwpGVPc2…
Lemon Press 🍋 tweet media
Русский
0
0
0
126