Guyen

900 posts

Guyen

Guyen

@GuyenDataGer

CDMP® 🇫🇮🇭🇰🇬🇧| Дотоодын анхны end-to-end дата хөгжүүлэлтийн компани "Дата Гэр"-ийн фаундер https://t.co/CXmL392cKS

Ulaanbaatar Entrou em Eylül 2024
2.9K Seguindo2.9K Seguidores
Guyen
Guyen@GuyenDataGer·
@zamura_azura Баярлалаа, танд ч бас
Русский
0
0
1
93
Guyen
Guyen@GuyenDataGer·
Ногоон банан авч чадахгүй болсон юм байхгүй… Өвдсөнийг маань нэг мэдсэн долоон буудлын Должин эмээ хүртэл мэдсэн байх юм. Би ч нэг их нуугаад байгаа ч юм байхгүй л дээ, хэрэг хийсэн биш. Гэхдээ ардуур ногоон банан авч чадахгүй болсон аятай ярих нь онцгүй. Азаар анагаах ухааны хөгжлийн ачаар 100 хувь эмчлэгддэг өвчин туссан. Туссан ч гэж дээ өөрөөс үл шалтгаалсан төрөлхийн генийн өөрчлөлт л юм даа (бурхан нөхөн төлбөр бэлдсэн л гэж найдъя). 2000-аад оны Солонгос кино шиг хавдар туссан л бол үхээд байдаг юм орчин үед байхгүй болсон. Цусны архаг хавдар гэхэд эмнэлэгт хэвтэх, химийн эмчилгээ хийлгэх ч шаардлагагүй эмээ уугаад явахад аяндаа бүрэн эдгэрдэг, жирийн хүнтэй ижил насалдаг юм байна. Тэгэхээр надад санаа зоволтгүй. Сонин нь яг жилийн өмнө Нура-д бүтэн биеийн шинжилгээ өгөхөд цоо эрүүл байсан юм. Тэгэхээр цусны шинжилгээ мэтийг бол жилд 1 удаа биш 2 удаа өгөх нь зүйтэй санагдсан. Хүний амьдрал таамаглашгүй, би гэхэд ханиад ч хүрдэггүй морь шиг л эрүүл байсан юм. Сүүлийн 10-аад жил ямар ч амралтгүй ажилласны дараа Бээжинд шинжилгээ өгөх далимд хэд хоног сайхан амарлаа. Урд хөрш маань өндөр хөгжилтэй нь бидэнд мөн ч хэрэг болох юм даа. Хоёрхон цаг нисэж очоод бүх шинжилгээгээ өгөөд таарах эмээ бичүүлсэн. Хурдан шуурхай, мэргэжлийн ч гэж жигтэйхэн юм, сүнгэнээд л. Өөр ч юмгүй дээ, өнөөдрөөс ажилдаа орсон. Бүгдээрээ тогтмол шинжилгээндээ хамрагдаж байгаарай. Мөн 1-р эмнэлгийн эмч, сувилагч, асрагч бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа. 🙏
Guyen tweet media
Русский
4
5
49
3K
Guyen
Guyen@GuyenDataGer·
@jolly_aye Баярлалаа, эрүүл энхийг хүсье.
Русский
0
0
1
96
Guyen
Guyen@GuyenDataGer·
@Bola30092820 Тэгнээ, баярлалаа
Русский
0
0
1
78
Guyen
Guyen@GuyenDataGer·
@odon_91 @jolly_aye Сайн байна уу. Би дажгүй байгаа, ажилдаа эргээд орсон, баярлалаа 🙂
Русский
0
0
1
139
ODON
ODON@odon_91·
@GuyenDataGer @jolly_aye Пөөх дүү дажгүй юу, сайн гам барьж эмчилгээ хийж хурдан эдгээрэй, эрүүл энхийг хүсье, ид хийж бүтээх нас. Мундаг шүү, сэтгэл санаа өөдрөг, тайван жаргалтай байхад өвчин эдгэнэ ээ 🥰🥰🥰
Русский
1
0
1
188
Guyen retweetou
DAMA Mongolia Chapter
DAMA Mongolia Chapter@DamaMongolia·
Байнга ирдэг асуулт: Ялгаа нь юу юм бэ? 🚀 Өгөгдлийн салбарын хамгийн эрэлттэй эдгээр 3 мэргэжлийн ялгааг товчхон тайлбарлавал: 👷‍♂️ Өгөгдлийн инженер (Data Engineer) 🔹 Өгөгдөл цуглуулах, боловсруулах, дамжуулах найдвартай дэд бүтцийг бий болгоно 🔹 Өгөгдлийн сан, платформын архитектурыг төлөвлөж хөгжүүлнэ. 🔹 Өгөгдлийн чанар, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангана. 🛠️ Технологи: AWS, Apache Spark, Databricks, SQL, Python, Airflow гэх мэт. 📊 Өгөгдлийн шинжээч (Data Analyst) 🔹 Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, бизнесийн үнэ цэнтэй ойлголт гаргана. 🔹 Тайлан, хяналтын самбар (Dashboard) боловсруулна. 🔹 Гүйцэтгэл болон гол үзүүлэлтүүдийг (KPI) хянаж үнэлнэ. 🔹 Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжинэ. 📈 Технологи: Excel, Power BI, Tableau, SQL, Python. 🧠 Өгөгдлийн шинжлэх ухаанч (Data Scientist) 🔹 Машин сургалт болон хиймэл оюуны загвар боловсруулна. 🔹 Өгөгдөлд үндэслэн ирээдүйн төлөв, чиг хандлагыг таамаглана. 🔹 Статистик болон ахисан түвшний шинжилгээ хийнэ. 🔹 Нарийн төвөгтэй асуудлыг өгөгдлөөр шийдвэрлэнэ. 🧪 Технологи: Python, TensorFlow, PyTorch, Scikit-learn гэх мэт. 🌍 Эдгээр мэргэжил бүр өөр өөр үүрэгтэй боловч бүгд нэг зорилготой буюу түүхий өгөгдлийг үнэ цэнтэй хөрөнгө болгон хувиргах юм. dama-mongolia.org
DAMA Mongolia Chapter tweet media
Русский
0
1
3
174
Guyen retweetou
Бабур
Бабур@jirgeech_·
Багшийн дээдийн урд гэнэ. Ганц энэ гэлтгүй бүх замаа ийм болгочихвол шүтье. Машинаар ч явахаа больё, автобус ч гэлгүй алхаад таваргаад байж чадна
Русский
32
120
332
20.9K
Guyen
Guyen@GuyenDataGer·
НД-д зарим саруудынх ороогүй байхаар нь (утсаар олон удаа яриад ч нэмэргүй, яах гэж ч утас тавьдаг юм) БЗД-ийн НД руу очиж асуусанд ажилтнуудынхаа цалингийн нотолгоог ирүүлэхийг шаардав. Ийм юм байдаг юм уу? Төлбөр төлөгдсөн бол "төлсөн" статустай байх ёстой гэж би бол бодож байна. Татвар, НД-аа хоцроолгүй төлөхийг хичээдэг ч тэгж хэнхэглэх хэрэггүй бололтой. НД-ийн төлөлтийг системдээ бүртгээгүйгээс тендерийн шалгаруулалтаас хасагдах, ажилтан зээл авч чадахгүй болох гэх мэт асуудлууд үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ? Баянзүрх Дүүргийн Нийгмийн Даатгалын Газар-ынхаан?
Русский
0
0
0
300
Guyen
Guyen@GuyenDataGer·
Бүхэл бүтэн салбар стандартгүй явж байна ⚠️ Бодоод үзье, барилгын салбар стандартгүй байсан бол юу болох вэ? хүний амь нас эрсдэлд орно. Өгөгдлийн удирдлагын салбар стандартгүй удвал үр дагавар нь өөр хэлбэртэй боловч бас л үлэмж их. Төрийн, хувийн, корпорацийн цаашлаад улсын мэдээлэл хамгаалалтгүй тархаж нийгмийн бүх түвшний эрх ашиг хохирно. Энэ бол бодит эрсдэл, учир нь энэ салбар стандартгүй хэт удаж байна. Өгөгдлийн удирдлага бол харьцангуй залуу ч бие даасан мэргэжлийн салбар мөнөөс гадна бусад олон салбартай огтлолцдог cross-functional чиглэл, стратегийн давхарга. Дэлхийн хэмжээнд өгөгдлийн удирдлагын салбар өөрийн гэсэн онол, стандарт, хууль эрх зүйн орчинтойгоор төлөвшсөн, DAMA DMBOK-оос эхлээд GDPR хүртэл системтэй тогтолцоо бүрдсэн. Гэвч Монголд өнөөдрийг хүртэл нэгдсэн стандарт, нэгдмэл ойлголтгүй дур зоргоороо хөгжүүлэлт хийж байгаа нь манай салбарт тулгамдаж байгаа хамгийн том асуудал. Жишээ нь сүүлд гэхэд 15 тэрбумын дата платформын тендер зарлагдсан. Стандартаа ч журамлаж амжаагүй, өгөгдлийн удирдлагын шаардлагууд нь тодорхойгүй хэвээр байхад ийм өндөр дүнтэй тендер зарлаж байгаа нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлийг төр өөрөө үүсгэж байна. Манай салбарт сүүлийн 1 жилийн хугацаанд 3 сайд солигдон ажиллахдаа бүгд өгөгдлийн удирдлага, их өгөгдлийн талаар чухалчилж, тэргүүлэх чиглэлд авч үзэж байсан хэдий ч хамгийн гол хийх ёстой ажлаа хийгээгүй. Тэдний хийх ёстой гол ажлууд бол тунхаглал гаргах биш холбогдох стандартыг журамлах байсан. Стандартгүйгээс болж ямар хор хохирол учирсан бэ? Учрал сайдын үед Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллагуудын өгөгдлийг нэгтгэж, аналитикт ашиглах, их өгөгдөл бүрдүүлэх чиглэл 2023 онд гарч тухайн үеийн ЕС Оюун-Эрдэнэ баталсан. Гэвч эдгээрийг ямар стандартын дагуу хэрэгжүүлэх нь тодорхойгүйгээс 3 жилийн хугацаанд их хэмжээний зардал гаргасан ч олигтой үр дүн гараагүй. Одоо дараагийн шатны хамгийн чухал зорилт нь стандартад суурилсан тогтолцоог бий болгох юм. Одоогийн сайд бүрэн эрхийн хугацаандаа энэ цоорхойг нөхөж салбарыг маань тогтсон стандарттай болгоно гэж найдаж байна.
Guyen tweet media
Русский
0
3
4
362
Guyen retweetou
DAMA Mongolia Chapter
DAMA Mongolia Chapter@DamaMongolia·
Өнөөдөр DAMA Youth Club-ийн эхний уулзалт болж салбарын залуу мэргэжилтнүүд маань DMBOK 2.0-ийн домейнүүдийн хүрээнд мэдлэг, туршлагаа солилцож, CDMP шалгалтанд бэлдэх талаар ярилцлаа. Youth Club байгуулагдаад сар хагасын хугацаанд нийслэл болон орон нутагт бүртгэлтэй 132 гишүүнтэй болсон байна. 🌱 Өнөөдрийн уулзалтад оролцсон гишүүд маань салбар салбарын мэргэжил нэгт шинэ найз нөхөдтэй болж нетворкоо өргөжүүлсэн гэдэгт итгэлтэй байна. 🌐 #datacommunitymongolia #damamongolia #cdmp #dmbok #growingtogether👥
DAMA Mongolia Chapter tweet media
Русский
0
1
2
155
Guyen retweetou
DAMA Mongolia Chapter
DAMA Mongolia Chapter@DamaMongolia·
💡 ДАМА Монгол Чаптерын Удирдах зөвлөлийн дарга Г.Гүен нь манай улсын CDMP® зэрэгтэй цөөн мэргэжилтнүүдийн нэг бөгөөд тус шалгалтад бэлтгэх, амжилттай өгөхөд анхаарах зүйлсийн талаар 5-р сарын 2-ны уулзалтаар хуваалцана. Тус уулзалт нь семинар хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд DAMA-DMBOK 2.0-ийн домэйнүүдийн хүрээнд ажиллацгааж ойлголтоо гүнзгийрүүлэх боломжтой. Гишүүд үнэ төлбөргүй оролцоно. 👉 Бүртгүүлэхээ мартсан гишүүд байвал: forms.cloud.microsoft/r/6iz0QtRZp5 📍 Edu Park, 2-р давхар, хурлын танхим ⏰ 14:00 цагт эхэлнэ
DAMA Mongolia Chapter tweet media
Русский
0
2
5
158
Guyen retweetou
DAMA Mongolia Chapter
DAMA Mongolia Chapter@DamaMongolia·
💻⚙️ Дата инженерийн 3 сарын хөтөлбөрт заах програм, технологиудын мэдээллийг оруулж байна. Энэ хөтөлбөрийн элсэгчдэд өчигдрөөс эхлээд чиглүүлэг имэйл бүртгэлтэй хаягуудаар нь очиж байгаа ба хэрэв имэйл хүлээж аваагүй бол заавал мэдэгдэнэ үү! 📌 Basic жагсаалтыг хичээл эхлэхээс өмнө суулгасан байх ба Specific жагсаалтыг хичээлийн явцад суулгаж болно. 1️⃣ Мөн тус хөтөлбөрийн нэг элсэгч сууж амжихгүй болсон тул 1 сул суудал гарсан байна. Бүртгүүлэх бол холбогдоно уу. 📞75351222
DAMA Mongolia Chapter tweet media
Русский
0
1
2
179
Uchral Nyam-Osor
Uchral Nyam-Osor@NyamUchral·
Төр үйлчилгээ бүрд систем хөгжүүлэхгүй. Иргэдийн ашигладаг, хувийн хэвшлийн хөгжүүлсэн системд төрийн үйлчилгээ орно. Хувийн хэвшлүүддээ их өгөгдөл, дата мэдээллийн “API service”-ийн эрхээ нээж байна.
Русский
50
76
156
14.4K
Guyen retweetou
DAMA Mongolia Chapter
DAMA Mongolia Chapter@DamaMongolia·
📢 Дата инженер хөтөлбөрийн элсэлт дүүрсэн тул бүртгэлийг хааж байгааг мэдэгдэж байна. Ямар ч салбарыг инженерүүдгүйгээр төсөөлшгүй билээ. Чадварлаг инженерүүд болж хүмүүсийн ажил амьдралд бодит эерэг нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтыг бий болгох замд нь амжилт хүсье! ⚙️🚀 📌 Жич: Манай элсэлтүүд эрт эхлээд эрт хаагддаг тул цагийг нь тулгахгүй бүртгүүлэх хэрэгтэй шүү! ⏰ 📥 Одоо бүртгүүлэх боломжтой цөөн суудал үлдсэн хөтөлбөрүүд: 🧠 Дата саинтистийн 3 сарын мэргэжлийн хөтөлбөр 🔗 dama-mongolia.org/mn/our-courses… 🌍 Дата мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын CDMP® зэргийн шалгалтад бэлдэх 2 сарын мэргэжлийн хөтөлбөр 🔗 dama-mongolia.org/mn/our-courses…
DAMA Mongolia Chapter tweet media
Русский
0
1
2
154
Guyen retweetou
DAMA Mongolia Chapter
DAMA Mongolia Chapter@DamaMongolia·
📊 Дата аналистын 1 сарын эрчимжүүлсэн онлайн хөтөлбөр 🔴 Элсэлт дүүрч, бүртгэл хаагдсан. 🧠 Дата саинтистийн 3 сарын мэргэжлийн хөтөлбөр 🟡 Цөөн суудал үлдсэн 🔗 dama-mongolia.org/mn/our-courses… ⚙️ Дата инженерийн 3 сарын мэргэжлийн хөтөлбөр 🟡 Цөөн суудал үлдсэн 🔗 dama-mongolia.org/mn/our-courses… 📘 CDMP® шалгалтад бэлдэх 2 сарын мэргэжлийн хөтөлбөр 🟡 Цөөн суудал үлдсэн 🔗 dama-mongolia.org/mn/our-courses… 📍 Танхимаар орох сургалтуудын байршил: СБД, 1-р хороо, Соёмбо цамхаг, 11 давхарт Дээрх бүх хөтөлбөрүүд нь сертификаттай бөгөөд амжилттай төгсөгчдийг ажлын байранд зуучлах боломжтой. 📝 Бүртгүүлэх: dama-mongolia.org 📞 7535-1222
Русский
0
1
1
146
Guyen retweetou
Guyen retweetou
Лхамхүүгийн Мөнхбат
Найз маань аавынхаа хойдын буянд нь зориулж битон нь биш мод тарьж буяны суварга босгох эхлэл болгож 108ш мод тарьсан байдаг юм🙏
Лхамхүүгийн Мөнхбат tweet mediaЛхамхүүгийн Мөнхбат tweet media
Русский
11
64
232
8K
Guyen retweetou
DAMA Mongolia Chapter
DAMA Mongolia Chapter@DamaMongolia·
🏫 “Үндэсний их өгөгдлийн 3 жилийн аян”-ын хүрээнд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 16-ний өдөр Нийслэлийн БЗД-ийн 120 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. 📊🤖 Энэхүү сургалтаар сурагчдад өгөгдлийн суурь ойлголт, их өгөгдөл, машин сургалт, хиймэл оюуны ажиллах зарчим, тэдгээрийн харилцан уялдаа холбоо, мөн өгөгдлийн салбарын мэргэжлүүд болон цахим орчны аюулгүй байдлын талаар цогц мэдлэг олгохыг зорьсон. 👩‍🏫 Сургалтыг Солуу Стар ХХК-ийн Гүйцэтгэх захирал, менежментийн ухааны магистр Б. Одончимэг болон Болор судалгааны төвийн Гүйцэтгэх захирал, эдийн засгийн ухааны Ph.D Б.Болормаа нар удирдан явууллаа. ⭐️ ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад зориулсан 2 цагийн сургалтыг ЦХИХХЯ болон ДАМА Монголиа Чаптерын мэргэжлийн холбооны гишүүдийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа билээ. Сургалтуудыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж буй ЦХИХХЯ болон Боловсролын газрын албан хаагчид, мэргэжлийн холбооны гишүүддээ талархлаа илэрхийлье 🧡. #damamongolia #datacampaign #mddic #datadrivennation #digitaleducation #dataskills #futurejobs #datacommunity #bigdata
DAMA Mongolia Chapter tweet mediaDAMA Mongolia Chapter tweet mediaDAMA Mongolia Chapter tweet mediaDAMA Mongolia Chapter tweet media
Русский
0
1
1
137
Guyen
Guyen@GuyenDataGer·
Энэ бол манай салбарынхны нийгэмдээ өгч буй бяцхан бэлэг юм. Дахиад 360+ сургуулийн мянга мянган хүүхэд энэ сургалтыг хүлээж байна.
DAMA Mongolia Chapter@DamaMongolia

🏫 “Үндэсний их өгөгдлийн 3 жилийн аян”-ын хүрээнд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн СХД-ийн 105 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. 📊🤖 Энэхүү сургалтаар сурагчдад өгөгдлийн суурь ойлголт, их өгөгдөл, машин сургалт, хиймэл оюуны ажиллах зарчим, тэдгээрийн харилцан уялдаа холбоо, мөн өгөгдлийн салбарын мэргэжлүүд болон цахим орчны аюулгүй байдлын талаар цогц мэдлэг олгохыг зорьсон. 👩‍🏫 Сургалтыг АМГТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Мөнхтуяа удирдан явуулсан бөгөөд тэрээр мэдээллийн технологийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм. ⭐️ ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад зориулсан 2 цагийн сургалтыг ЦХИХХЯ болон ДАМА Монголиа Чаптерын мэргэжлийн холбооны гишүүдийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа билээ. Сургалтуудыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж буй Боловсролын газар болон ЦХИХХЯ-ны албан хаагчид, мэргэжлийн холбооны гишүүддээ талархлаа илэрхийлье 🧡.

Русский
0
0
6
116
Guyen
Guyen@GuyenDataGer·
Цочир төсөв Манай салбарын тендерүүд "Цочир төсөв"-тэйгөөр зарлагдаж эхэлж. Сайн нь гэвэл өмнө нь датачдыг хэдэн дата нийлүүлээд тайлан гаргадаг нөхдүүд гэдэг түвшинд ойлгодог байсан бол одоо өндөр үнэ цэнтэй инженерчлэлийн бүтээн байгуулалт хийдэг гэдгийг ойлгодог болсон бололтой. Саар нь гэвэл энэ тендерийн санхүүгийн чадавхийн шаардлагыг дангаараа хангах "Дата инженеринг"-ийн мэргэжлийн компани Монголд одоогоор байхгүй. Хэрэв тендерээ ядаж багц болгож задлаад зарласан бол салбарын жинхэнэ мэргэжлийн компаниудад боломж олдох байв. Жишээ нь дата засаглалын багц, дата инженерингийн багц, дата архитектурын багц, BI багц гэх мэт задлан оруулах бүрэн боломжтой байсан. Тэгэхээр энэ тендер IT-ийн хууччуулын аль нэгийнх нь захиалга болох нь илт. Уг нь програм хөгжүүлэлт, дата хөгжүүлэлт 2 тусдаа ойлголт гэдгийг бид сайн мэддэг болсон. Гэсэн ч програм хөгжүүлэлтийн монополиуд салбараасаа хальж компьютер дээр ажилладаг л бол юу ч байсан хамаагүй хамдаг жишиг тогтсон нь технологийн салбарын чөдөр болоод удаж буй. Эцэст нь энэ төслүүд дээрээ ажиллах хүмүүсээ ядаж @DamaMongolia-ийн дата инженерчлэлийн сургалтанд суулгаж номын дуу сонсуулж, суурь ойлголттой ч болов болгоорой л гэе дээ. Наанадаж OLAP/OLTP-ийн ялгаагаа мэддэг болох ёстой. Дата вэйрхаус нэртэй OLTP хөгжүүлэлт хийдэг л хүмүүс шүү дээ. Өөр юу ч хэлэхэв.
Guyen tweet media
Русский
1
2
5
196