
УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүний ажлыг хавсарч хийх нь Үндсэн хуулийн суурь зарчим болох эрх мэдлийн хуваарилалт болон хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулж байна гэж үздэг. Өнөөдрийн төр, засгийн тогтворгүй, хариуцлагагүй, үр дүнгүй байдлын нэг гол шалтгаан нь энэ. Хууль тогтоогч нь хууль тогтоогчийн ажлаа, гүйцэтгэх засаглал нь гүйцэтгэх засаглалын ажлаа хийвэл өнөөдрийн энэ хэмжээ хязгааргүй улс төржилт багасаж, ард иргэдэд хүрэх бодит үр дүн нэмэгдэх болов уу
Русский




















