New Era Program

43 posts

New Era Program banner
New Era Program

New Era Program

@neweraprogram

Discover globally Develop nationally

Ulaanbaatar Se unió Eylül 2022
186 Siguiendo186 Seguidores
New Era Program
New Era Program@neweraprogram·
Сонордуулга: Манайхан олон орны үзэсгэлэнгүүд тарж, судлаад бүгд эзгүй байгаа тул та бүхэн манай LIME дугаарт холбогдоорой. Хамгийн эхний ажилтан 5 сарын 26-нд Монголд ирнэ. Lime #: 📲 72701855 @all @highlight
Русский
0
0
0
54
New Era Program
New Era Program@neweraprogram·
@gurvansaikhan1 newera.mn/projects/6a015… 🤗Танд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэхүү холбоосоор дамжин танилцаарай. Хөтөлбөр татах цэснээс PDF хувилбартай танилцвал илүү ойлгомжтой.
Русский
0
1
1
47
Azaa®📷🌉🗽🏰🗼🗻🌏
Azaa®📷🌉🗽🏰🗼🗻🌏@gurvansaikhan1·
@neweraprogram Манай Зам тээврийн компаниуд бүгд очиж үзээд Монголыг ойрын ирээдүйд Шанхайн автозамын сүлжээ шиг замтай болгоод түгжрэлгүй амьдарцгаах юмсаанн. #Зам_тээврийн_яам #ЗЦГ #Автозам_ашиглалтын_газар #НТГ
Русский
1
0
1
49
New Era Program
New Era Program@neweraprogram·
INTERTRAFFIC - автозамын удирдлагын олон улсын үзэсгэлэн + (Автозамын нэгдсэн сүлжээтэй танилцах боломж) Авто замын удирдлагын нэгдсэн сүлжээний хөгжлийг танилцуулдаг тус үзэсгэлэн 6-р сарын 03-05 хооронд Шанхай хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнгийн талбайн хэмжээ 30,000мкв бөгөөд Шанхай хотын автозамын нэгдсэн сүлжээтэй танилцах боломж олгодгоороо давуу талтай. Үзэсгэлэнд: - Замын хөдөлгөөний аюулгүй байдал Замын хөдөлгөөний дохионы систем, тэмдэг, тэмлэгээ, хашлага, гэрэлтүүлгийн байгууламж, аюулгүйн хаалт, ойлгогч материал, замын тэмдэглэгээний материал, замын тэмдэглэгээний машин, онцгой байдлын аврах албаны систем, аюулгүй байдал болон онцгой байдлын тоног төхөөрөмж, автомашины хулгайн эсрэг төхөөрөмж болон бусад замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүтээгдэхүүнүүд. - Тээврийн дэд бүтцийн барилга байгууламж Зам, гүүр барих, засвар үйлчилгээ хийх, хөнгөн төмөр зам, метро, хонгил барих, засвар үйлчилгээ хийх машин механизм, материал, туршилтын технологи, тоног төхөөрөмж, судалгаа, туршилтын багаж хэрэгсэл, төлөвлөлт, дизайны дэмжлэгийн систем гэх мэт. - Зогсоолын тоног төхөөрөмж Ухаалаг зогсоолын тоног төхөөрөмж, зогсоолын төлбөрийн хяналтын систем, орох, гарах удирдлага, хяналтын систем, тээврийн хэрэгслийг таних систем, автомат хаалт, зогсоолын дэлгэц болон удирдлагын систем, төрөл бүрийн заагч гэрэл гэх мэт. - Замын хөдөлгөөний удирдлага Ухаалаг замын хөдөлгөөний удирдлагын систем, ухаалаг тээврийн хэрэгслийн удирдлагын систем, замын хөдөлгөөний мэдээллийн үйлчилгээний систем, тээврийн хэрэгсэлд суурилуулсан холбооны тоног төхөөрөмж, хурдны замын холбоо, төлбөр хураах, хянах систем, тээврийн хэрэгслийн үзлэг, туршилтын тоног төхөөрөмж, согтууруулах ундаа илрүүлэгч, хурд хэмжигч, дохиоллын систем. - Ухаалаг тээвэр, үйлчилгээ Ухаалаг замын хөдөлгөөний удирдлагын систем, ухаалаг тээврийн хэрэгслийн удирдлагын систем, тээврийн хэрэгсэл, авто замын харилцан үйлчлэл, бие даасан жолоодлого, түүний явах механизм, цахим газрын зураг, маршрут тодорхойлох удирдлага, GPS хүлээн авах систем зэрэг авто замын сүлжээний ололтууд танилцуулагдана. Үзэсгэлэн аялалын бүртгэл 5-р сарын 25-нд хаагдана. Бүртгэл хаагдсанаас хойш бүртгүүлэх хүсэлт хүлээн авахгүйг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Эрт бүртгэлд тийзний хөнгөлөлт авах боломжтой. Харилцах утас: 77751855, 94111855 Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Санрайз плаза, 600 тоот Жич: Та бүхнийг цаг хугацаагаа хэмнэж, санхүүгийн үр ашигтай байдлаа хангах үүднээс үзэсгэлэнгээс сонирхож буй бүтээгдэхүүний талаар урьдчилан тодруулахыг хүсье!
Русский
1
13
39
72.4K
New Era Program
New Era Program@neweraprogram·
@margadism newera.mn/projects/69fe6… Та энэхүү холбоосоор үзэсгэлэн аялалын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Хөтөлбөр татах цэснээс хөтөлбөрийн pdf хувилбарыг татаж аваад танилцвал илүү ойлгомжтой.
Русский
0
0
1
215
New Era Program
New Era Program@neweraprogram·
BUILD ASIA MEGA SHOW - Барилга архитектур, засал, чимэглэлийн салбарын 2,500+5,000 гаруй брэнд нийлүүлэгчид 350,000 + 200,000мкв талбайд 5-р сарын 27-29-ны хооронд Шанхай хотноо хуран чуулах гэж байна. Үзэсгэлэнд архитектор, дизайнер, инженер, гүйцэтгэгчид, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, төсөл хэрэгжүүлэгчид, материал нийлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний ололт амжилт, аз туршсан туршлагаа танилцуулна. Үзэсгэлэнд: - Хана, шалны хавтан, ханын цаас, чулуун хийц - Тааз, багана, гэрлийн бүрхүүл, ханын гэрэл - Хаалга, цонх, хөшиг, тюль - Дотоод заслын төрөл бүрийн шийдлүүд - Гадна тохижилтын уран хийцүүд - Галт тогоо, угаалгын өрөөний эд анги, тоноглол - Зураг төслийн цогц шийдэл - Ган төмөр кракас шийдлүүд гэх мэт. Тус үзэсгэлэнд нь барилгын салбарын тоглогчидын архитектор шийдлээс эхлээд барилга ашиглалтад орох хүртэлх төрөл бүрийн материал, эд анги, засал чимэглэл, тавилга эдлэл нэг дор, иж бүрнээрээ зүй зохицлыг бүрдүүлж, харилцан уялдаа бүхий ялалт авчирсан технологиудаа танилцуулагддаг. Мөн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид зураг төслөөс эхлээд шал, тааз, хана, хаалга, шүүгээ, хөшиг, тавилгын материалын уран хийц хосолж борлуулалтаа дэмжсэн шинэлэг тохижилтуудаа толилуулах юм. Үзэсгэлэн аялалын бүртгэл 5-р сарын 20-нд хаагдана. Бүртгэл хаагдсанаас хойш бүртгүүлэх хүсэлт хүлээн авахгүйг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Эрт бүртгэлд тийзний хөнгөлөлт гарах боломжтой. Жич: Та үзэсгэлэнгээс сонирхох зүйлсээ урьдчилан заавал тодруулж, бүртгэлээ баталгаажуулаарай. Харилцах утас: 77751855, 94111855 Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Санрайз плаза, 600 тоо
Русский
2
25
59
73.4K
New Era Program
New Era Program@neweraprogram·
CPHI & PMEC - Эм, тариа, бэлдмэл, үйлдвэрлэлийн ОУ-ын үзэсгэлэн, Healthplex - эрдэс, тэжээл, амин дэм, нэмэлт тэжээлийн ОУ-ын үзэсгэлэн нэгэн зэрэг БНХАУ-ын ШАНХАЙ хотноо 6-р сарын 16-18 хооронд зохион байгуулагдах гэж байна. - Үзэсгэлэнгийн нийт талбайн хэмжээ: 450,000мкв - Брэнд нийлүүлэгчид: 6,000+ - Үзэсгэлэн сонирхогчид: 200,000+ - Оролцогч улс орон: 100+ /нийт сонирхогч, брэнд нийлүүлэгчид/ CPHI & PMEC үзэсгэлэнд; - Эм бэлдмэл үйлдвэрлэлийн түүхий эд - Био эм бэлдмэл үйлдвэрлэл - Байгалийн гаралтай ханд, охь - Бэлэн эм, дусал, тариа, бэлдмэл - Эм үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж - Сав, баглаа боодол, савлах машин, тоног төхөөрөмж - Лабораторын тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл - Байгаль орчныг хамгаалах технологи шийдлүүд - БИО инженерчлэлийн шийдлүүд - Бусад эрүүл мэндийн ач холбогдол бүхий эм бэлдмэл, эм үйлдвэрийн тоноглол, багаж хэрэгсэл цогцоороо танилцуулагдана. Healthplex- Амин дэм, эрдэс тэжээл, хүнсний нэмэлт тэжээл, эрүүл хүнсний үзэсгэлэнд; - Эрүүл хоол хүнс Зорилтот найрлага бүхий хоол хүнс | Эрдэс тэжээл | Хүнсний нэмэлт тэжээл | Органик хүнс | Спортын хоол тэжээл, эрдэс бэлдмэл| Хүүхдийн эрүүл мэндийн хоол хүнс| Амьтны эрүүл хүнс, тэжээл - Гоо сайхны бүтээгдэхүүн Амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн | Органик болон эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн | Зорилтот найрлага бүхий бүтээгдэхүүн | Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн | Галбиржуулах бүтээгдэхүүн | Тураах болон арьс арчилгааны бүтээгдэхүүн - ТМС Ганодерма |Цэцэгс, ургамлын охь бүтээгдэхүүн | Кордицепс | Ургамлын гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүн | Эрүүл мэндийн дарс, цай - Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Хувийн ариун цэвэр, арчилгааны бүтээгдэхүүн | Массажны хэрэгсэл, бүтээгдэхүүн | Илрүүлэг, оношлогооны төхөөрөмж | Физик эмчилгээний багаж хэрэгсэл зэрэг цогцоороо танилцуулагдана. Үзэсгэлэнгийн бизнес аялалын бүртгэл 6-р сарын 10 хаагдана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Эрт бүртгэлд тийзний хөнгөлөлт авах боломжтой. Харилцах утас: 77751855, 94111855 Жич: Та бүхэн цаг хугацаа, санхүүгийн үр ашигтай байдлаа хангах үүднээс сонирхож буй бүтээгдэхүүний талаар урьдчилан тодруулахыг хүсье!
Русский
0
10
34
76.1K
New Era Program
New Era Program@neweraprogram·
New Era Program Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн №19 дэх удаагийн үзэсгэлэн 6-р сарын 03-05 өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо SNEC PV&ES - Сэргээгдэх эрчим хүчний олон улсын 19 дэх удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Өмнөх туршлагадаа үндэслэн бодит үйлдвэрийн үйл явцтай танилцах маршрут хөтөлбөртөө тусгалаа. Үзэсгэлэнд: Нарны сэргээгдэх эрчим хүч - СЭХ-ний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж - СЭХ-ний холбогдох бүрэлдэхүүн хэсэг - СЭХ-ний инженерчлэл ба систем - Нарны ЭХ-ний халаалт - Нарны ЭХ ба дулааны эрчим хүч үйлдвэрлэл Нарны эрчим хүч бүхий ногоон барилга - Нарны СЭХ-ний гэрэл, барилгын материал - Зөөврийн болон суурин сууц - Нарны СЭХ-ний нэмэлт хэрэгсэл - Эрчим хүч хадгалах технологи, тоног төхөөрөмж, материал - Эрчим хүч хадгалах цахилгаан станц ба EPC төсөл Эрчим хүч хадгалах технологи, ухаалаг сүлжээ - Шинэ, ухаалаг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх нэгдсэн систем - Ухаалаг тоолуур болон цахилгааны удирдлага - Ухаалаг сүлжээ мэдээлэл харилцаа, холбоо Цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэгч станц - Цахилгаан тээврийн хэрэгсэл - Цахилгаан удирдлагын систем - Цахилгаан тээврийн хэрэгслийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд - Шинэ загварын цахилгаан машин - Цэнэглэгч станцын сүлжээ зэргийг цогцоор нь танилцуулна. * 360,000м² талбайд * 500,000 + Үзэсгэлэн сонирхогчид болон чуулга уулзалтад оролцогчид * 3,500 + Зах зээлд тэргүүлэгчид, шинэлэг технологи үйлдвэрлэгчид Бүртгэл 05-р сарын 25-нд хаагдана. Бүртгэл хаагдсаны дараа бүртгүүлэх хүсэлт хүлээн авахгүйг анхаарна уу! Дэлгэрэнгүй мэдээллийг 75571855, 94111855 дугаарт холбогдож аваарай. Эрт бүртгэлд тийзний хөнгөлөлт авах боломжтой. Хаяг: БЗД, 26-р хороо, Санрайз плаза, 600 тоот Жич: Та бүхнийг цаг хугацаагаа хэмнэж, санхүүгийн үр ашигтай байдлаа хангах үүднээс үзэсгэлэнгээс сонирхож буй бүтээгдэхүүний талаар урьдчилан тодруулахыг хүсье!
Русский
1
29
68
80.2K
New Era Program
New Era Program@neweraprogram·
New Era Program WATERTECH - Усны барилга, байгууламжийн ОУ-ын үзэсгэлэн БНХАУ-ын Шанхай хотноо 6-р сарын 9-11-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Ундны усны барилга байгууламжийн технологи шийдлийн хөгжлийг дэлхий дахинд таниулдаг уг үзэсгэлэнг Хятадын Байгаль орчны холбоо, Эрчим хүч хэмнэлтийн нийгэмлэг, Мембран аж үйлдвэрийн холбоо, Хятадын үйлдвэрлэгчдийн холбоо, Шанхай хотын Байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн холбоо, Мэдээллийн бирж зэрэг салбарын тэргүүлэгч байгууллагууд хамтран зохион байгуулдаг дэлхийн томоохон үзэсгэлэн юм. Мөн үзэсгэлэн зохион байгуулагчдын зүгээс бидэнд бага оврын үйлдвэрийн болон жуулчны хотхонуудад зориулсан бага оврын цэвэрлэх байгууламжийн удирдлагын танилцуулга, ерөнхий ойлголт олгох бичил сургалт явагдахаар төлөвлөөд байна. Иймд бид үйлдвэрлэл эрхлэгчид, аялал жуулчлалын салбарынхан, орон нутгийн ус хангамж /ялангуяа цэвэрлэх байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд/-ийн мэргэжилтнүүдийгээ онцгойлон урьж байна. Үзэсгэлэнд; - Цэвэрлэх байгууламж - Мембран болон ус цэвэршүүлэх технологи шийдлүүд - Ус хангамж, дамжуулах хоолойн технологи шийдлүүд - Байгаль орчны хяналтын шийдлүүд - Насос - Хаалт/хавхлага дагалдах хэрэгсэл зэрэг ундны ус хангамж, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, технологи шийдлүүдийг танилцуулна. - 190,000мкв талбайд - 2,500 технологи нийлүүлэгчид - 100 гаруй улс орон нэгэн дээвэр дор "BUILD BRIDGES to SUCCESS" уриан дор хуран чуулна. Үзэсгэлэн аялалын бүртгэл 5-р сарын 25-ныг хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Эрт бүртгэлд тийзний хөнгөлөлт авах боломжтой. Харилцах утас: 94111855, 77751855 Хаяг: БЗД, 26-р хороо, Хүннүгийн гудамж, Санрайз төв, 600 тоот Жич: Та бүхнийг үзэсгэлэнгээс сонирхож буй бүтээгдэхүүний талаар лавлаж, тодруулахыг хүсье.
Русский
1
15
34
71.7K
New Era Program
New Era Program@neweraprogram·
Hi & Fi Asia нь Эрүүл хүнс үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхний зорих арга хэмжээ бөгөөд эрүүл мэндийг дэмжих, хэв маягийг төлөвшүүлэхэд хүнсний зүйлээр дамжин хэрэгжүүлж болох шинжлэх ухааны ололтлуудыг нэгтгэсэн чуулган юм. Үзэсгэлэн: - Эрүүл мэндэд ашиг тустай орц найрлага - Хүнсний орц найрлага гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд Хоол боловсруулах, дархлааг дэмжих, бодисын солилцоог нэмэгдүүлэх, жингийн менежментэд үзүүлж буй ашиг тус нь батлагдсан хоол хүнс, нэмэлт тэжээл, шингэн хүнсний эрүүл мэндийн ашиг тустай нарийн орц найрлагуудаас гадна амт оруулагч, бүтэцжүүлэгч, чихэрлэгч зэрэг хүнсний нэмэлтүүдээс эхлээд уураг, эслэг, өөх тос зэрэг хүнсний орц найрлага хүртэлх орц найрлага болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчид оролцоно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Эрт бүртгэлд тийзний хөнгөлөлт авах боломжтой. Харилцах утас: 77751855, 94111855 Хаяг: БЗД-ийн 26-р хороо, Хүннүгийн гудамж, Санрайз төв, 600тоот Жич: Та бүхэн цаг хугацаа, санхүүгийн үр ашигтай байдлаа хангах үүднээс сонирхож буй бүтээгдэхүүний талаар урьдчилан тодруулахыг хүсье!
Русский
0
6
24
72K
New Era Program
New Era Program@neweraprogram·
Барилга, дотор заслын материалын үзэсгэлэн нь 2004 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд мужийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр салбартаа тэргүүлж буй үзэсгэлэн юм. Мөн анай улсын барилгын улиралтай цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой үзэсгэлэн билээ. Тус үзэсгэлэн хятадын барилгын материал, тавилгын үйлдвэрлэгчид, дистрибьютерүүд, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчид болон барилга/дотор заслын компаниудад мэргэжлийн бизнесийн хамтын ажиллагааны сувгуудыг холбоход чиглэгддэг тул цар хүрээний хувьд өргөн хүрээг хамарч чаддаг. Үзэсгэлэнгийн нэг чухал онцлог нь энэхүү арга хэмжээнд "түгээлт" болон “өндөр зэрэглэлийн дизайнер”-уудыг онцгойлон урьж оролцуулдаг тул, хэлэлцүүлэг онцгой үр дүнд хүрдэг гэж болно. 25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд 50,000 гаруй шинэ бүтээгдэхүүн, 50 гаруй форум/шинэ бүтээгдэхүүний нээлт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Үзэсгэлэнгийн ангилал -Хаалга, цонх - Захиалгат тавилга - Хана/Тааз/Шал/Зөөлөн тавилга - Гал тогоо, ариун цэврийн өрөөний хэрэгсэл - Халаалт агааржуулалт, түүний нэгдсэн станц - Барилга, дотоод заслын шинэ материал - Хотхон, орон сууцны ухаалаг систем Та бүхэн үзэсгэлэн аялалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хэлбэрээр бидэнтэй холбогдоно уу. Харилцах утас: ☎️77751855 📱94111855 Цахим хуудас: newera.mn Хувилбартай үнэ санал болгодог тул та заавал хөтөлбөртэйгөө танилцаарай. #барилга #БАРИЛГА #доторзасал #үйлдвэрлэл #хавтан #Хавтан #пильта #доторзасал #ХАЛААЛТ #халаалт #ХОТХОН #үлхөдлөх #Real #state #realstate
Русский
0
2
3
267
New Era Program
New Era Program@neweraprogram·
Халаалт, агааржуулалтын олон улсын үзэсгэлэн 1999 оноос хойш Шаньдун мужид зохион байгуулагдаж байгаа бөгөөд барилгын салбарын халаалт, агааржуулалтын хөгжлийн анхдагч, ирээдүйг тодорхойлон 28 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 4-р сарын 27-ноос 29-ний үзэсгэлэн урьд өмнө байгаагүй шинэчлэгдэн зохион байгуулагдах бөгөөд 60,000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайд 1000 орчим үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулахаар төлөвлөж байна. Шаньдун муж нь Хятадын хоёр дахь хамгийн олон хүн амтай муж тул төвлөрсөн халаалтын хамрах хүрээ хамгийн том, халаалт, агааржуулалтын технологийн хөгжил эндээс эхтэй гэж болно. - Халаалт, дулаан хангамжийн насос - Орон сууц, хаус хотхоны бойлер - Ухаалаг халаалт - Хөргөлт, агааржуулагч - Насос, хавхлагын дамжуулах хоолой, дагалдах хэрэгсэл - Хаягдал дулааны ашиглалт Та бүхэн үзэсгэлэн аялалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хэлбэрээр бидэнтэй холбогдоно уу. Харилцах утас: ☎️ 77751855 📱94111855 Цахим хуудас: newera.mn Хувилбартай үнэ санал болгодог тул та заавал хөтөлбөртэйгөө танилцаарай. Бүртгэл 4-р сарын 18 хаагдахыг анхаарна уу! Хаягдал дулаан манайд нилээн том асуудал санагддаг. Ашиглах шийдлийг тус үзэсгэлэнгээс олох боломжтой л юм байна. #халаалт #халаалт #агаарынбохирдол #хаус #Үйлдвэрийн #үйлдвэрийн #шийдэл #ШИЙДЭЛ #Хаягдал #Дулаан #дулаан #агааржуулалт
Русский
0
0
1
88
New Era Program
New Era Program@neweraprogram·
Тайюань олон улсын нүүрсний (эрчим хүч) салбарын технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 24 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 130,000 хавтгай дөрвөлжин метр талбайд 1300 гаруй технологи нийлүүлэгчид хуран чуулж, брэнд бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж танилцуулах бөгөөд 50 гаруй орны 135,000 оролцогч зочлохоор төлөвлөж байна. Нүүрсний салбарын орчин үеийн дижитал, ухаалаг хөгжилд онцгойлон чиглэж, "Цэвэр нүүрс үйлдвэрлэл", "Цэвэр, үр ашигтай нүүрс ашиглалт" гэсэн хоёр агуулгыг онцолж байна. Мөн Хятадын Үндэсний Эрчим Хүчний Захиргаанаас гаргасан "Ухаалаг нүүрс олборлох уурхайн стандарт системийн удирдамж"-ыг удирдлага болгон "Ногоон эдийн засаг" үзэсгэлэнгийн зарчмуудыг баримталж, байгаль орчинд ээлтэй, шаардлагагүй үйл ажиллагааг хялбарчилах технологийг онцлон танилцуулах юм. Тус арга хэмжээ нүүрсний салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж, салбарын байгууллагуудын үр ашигтай, эрчимжсэн хөгжилтэй хөл нийлүүлэхэд дэмжлэг болно гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байгаа аж. Үзэсгэлэнгийн ангилал: - Гүний уурхай - Газар доорх тээвэр - Нүүрсний уурхайн туслах үйлдвэрлэлийн систем - Нүүрс боловсруулах ба ашиглах - Уул уурхайн үйлчилгээ ба инженерчлэл - Газар доорх хонгилын ажлын тоноглол, аюулгүй ажиллагаа - Нүүрсний уурхайн цахилгаан механик ба эрчим хүч - Автомат удирдлага ба ухаалаг нүүрсний уурхайнууд - Ил уурхайн уурхай - Түлш боловсруулах, үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжүүд танилцуулагдана. Та бүхэн үзэсгэлэн аялалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хэлбэрээр бидэнтэй холбогдоно уу. Харилцах утас: ☎️ 77751855 📱94111855 Цахим хуудас: newera.mn Хувилбартай үнэ санал болгодог тул та заавал хөтөлбөртэйгөө танилцаарай. Бүртгэл 4-р сарын 15 хаагдахыг анхаарна уу! #эрчимхүч #ЦАХИЛГААН #цахилгаан #Нүүрс #нүүрсолборлолт #нүүрсболовсруулалт #Түлш #түлшүйлдвэрлэл
Русский
0
0
0
97
New Era Program
New Era Program@neweraprogram·
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн технологи шийдлүүдийг танилцуулах IE expo 4-р сарын 12-16 хооронд 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн нь байгаль орчныг хамгаалах чиглэлийн томоохон арга хэмжээ бөгөөд "Дэлхийн боломжуудыг нэгтгэх, шинэ шийдлүүдийг зарлан мэдээлэх" зорилгоор, өндөр үнэ цэнэ бий болгох, мэргэшсэн хүний нөөцийг нэмэгдүүлэх, дижиталчлалын цар хүрээг тэлэх зэрэг салбарын халуун цэгүүдэд анхаарлаа хандуулах болно. Бүрэлдэхүүн хэсэг - Бие даасан цэвэрлэх байгууламжийн төрөл бүрийн шийдлүүд - Ус хангамж шийдэл - Ус зайлуулах далан сувгийн шийдэл - Хатуу хог хаягдал цуглуулах, дахин боловсруулах шийдлүүд - Агаарын бохирдлын хяналтын шийэдл, - Байгаль орчныг нөхөн сэргээх шийдэл - Байгаль орчны хяналт шинжилгээ, туршилтын шийдлүүд - Байгаль орчны цогц менежментийн ухаалаг шийдлүүд - Нүүрстөрөгч саармагжуулалт болон эрчим хүч хэмнэх технологиуд зэргийг танилцуулна. Жич: Та бүхэн цахим хуудсаас бүрэлдэхүүн хэсэг тус бүрд хамаарах техник, технологийн ангилалтай танилцаарай. Үзэсгэлэн аяллын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Холбоо барих: ☎️77751855 📲 94111855 Вэб сайт : newera.mn #цэвэрлэхбайгууламж #агаарынбохирдол #хөрснийбохирдол #хогхаягдал #уулуурхайн #байгальорчин
Русский
0
0
1
70
New Era Program
New Era Program@neweraprogram·
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ОУ-ын үзэсгэлэн БНХАУ-ын Шанхай хортноо 4-р сарын 7-9ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь 1966 онд барилга, химийн бодис, төмөр хийц, уул уурхай, эрчим хүч зэрэг томоохон үйлдвэрлэлийн салбарын ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах иж бүрдэл нийлүүлэх зорилгоор анх зохион байгуулагдаж байжээ. 60 дахь жилдээ зохион байгуулагдаж буй CIOSH үзэсгэлэн нь ОУ-ын тэргүүлэх арга хэмжээ болон өргөжжээ. Үзэсгэлэнд 50 гаруй улс орны 1,500 ханган нийлүүлэгч 80,000м² талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах бөгөөд дараах ангилалд хуваарилагдах юм байна. Үүнд: Ажлын байран дахь аюулгүй байдал * Хувь хүний хамгаалалтын хэрэгсэл (ХХХ) * Байгууллагын хувцас болон ажлын хувцас * Бөс бараа, дагалдах хэрэгсэл болон эд ангиуд * ХХХ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж * Баталгаажуулалт * Ажлын байран дахь аюулгүй байдал * Агаарын ажил болон уналтаас хамгаалах тоног төхөөрөмж * Гал унтраах болон аврах ажиллагааны тоног төхөөрөмж * Хяналтын тоног төхөөрөмж болон нэгдсэн систем * Гадна эх бие болон хувцас * Аюултай бодисын менежмент Ажлын байран дахь эрүүл ахуй * Ажлын байрны эрүүл ахуйн болон урьдчилан сэргийлэх менежмент * Ажлын байрны архитектур ба эргономик * Ажлын байран дахь зөрчил, аюул илрүүлэгч технологи шийдлүүд * Эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл гэх мэт. Үзэсгэлэн аяллын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Холбоо барих: ☎️77751855 📲 94111855 Вэб сайт : newera.mn #үйлдвэрлэл #ждү #ХАБЭА #үйлдвэр #уулуурхай #уулуурхай #онцгойбайдал #мэргэжлийнхяналт #эрчимхүч
Русский
0
0
0
74
New Era Program
New Era Program@neweraprogram·
CMEF-Эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ОУ-ын үзэсгэлэн БНХАУ-ын Шанхай хотноо 4-р сарын 9-12ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь эрүүл мэндийн техник, технологийн дэлхийн хамгийн том, хамгийн сүүлийн үеийн хөгжлийг толилуулдаг арга хэмжээ юм. 2025 оны үзэсгэлэнд 150 улсын 4,000 ханган нийлүүлэгч 350,000м² талбайд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, 161,890 салбарын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд 89 хэлэлцүүлэг зохион байгуулагдсаны 2% нь хөрөнгө оруулалтад чиглэж байлааа. Энэ удаагийн үзэсгэлэнд дараах үндсэн 7 бүрэлдэхүүн хэсгийн тоног төхөөрөмжүүд танилцуулагдах юм. Үүнд: 🔅 Эмнэлэгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид 🔅 Эрүүл амьдралын хэв маяг тодорхойлогчид 🔅 Сэргээн засах эмчилгээ сувилгаа 🔅 Өндөр настны асаргаа сувилгаа 🔅 Өрхийн асаргаа сувилгаа 🔅 Ухаалаг эрүүл мэндийн үйлчилгээ 🔅 Түргэн тусламж, сэхээн амьдруулах үйлчилгээ 🔅 Мал, амьтны эрүүл мэндийн үйлчилгээний шинэ шинжлэх ухаанч ололтуудтай танилцана. Ангилал: - Эмнэлэгийн дүрс оношлогооний тоног төхөөрөмж - Эмнэлэгийн электрон хэрэгсэл, тоног төхөөрөмж, робот - Хараа зүйн багаж, тоног төхөөрөмж - Хуруу шилний оношлогооны тоног төхөөрөмж - Тархи, мэдрэлийн үзлэг оношлогооны тоног төхөөрөмж - Эмнэлэгийн бусад багаж, техник хэрэгсэл - Тулгуур эрхтэн, үе мөчний эмчилгээний тоног төхөөрөмж - Эрүүл мэндийн үйлчилгээний тоног төхөөрөмж - Эмнэлэгийн барилга байгууламж, тээвэр ложистик - Ариутгал халдваргүйжүүлэлтийн техник хэрэгсэл - Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж - Сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмж - Яаралтай, түргэн тусламжийн хэрэгсэл, тоног төхөөрөмж - Амьтны эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж гэх мэт. Жич: Энэ удаагийн үзэсгэлэнд нүдний эмч, мэргэжилтнүүд болон малын эмч нарыгаа онцгойлон урьж байна. 🤗 Үзэсгэлэн аяллын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Холбоо барих: ☎️77751855 📲 94111855 Вэб сайт : newera.mn #ЭрүүлМэнд #эрүүлмэнд #эрүүлмэндийняам #ТоногТөхөөрөмж #Эмч #Эмчлэх #эмчилгээ #эмч #өндөрнастан #Асаргаа #сувилгаа #сэргээн_засах #сэргээнзасах #хараа #хараазасах #хараатэглэх #хараатэглэхэмнэлэг #хараатэглэхмэсзасал #хараатэглэхнүднийэмнэлэг #малынэмч
Русский
0
0
0
105
New Era Program
New Era Program@neweraprogram·
Автомашин тоноглох соёлын дэлхийн №1 GT SHOW үзэсгэлэн БНХАУ -ын Сужоу хотноо 3-р сарын 27-29 хооронд зохион байгуулагдах гэж байна. GT Show нь автомашины хэрэглээний соёлын тансаг нарийн мэдрэмжийг илэрхийлэх зорилгоор 2017 онд анх зохион байгуулагдаж дэлхийн автомашины хорхойтнуудын таашаалыг хүртсэнээр 9 дэх жилдээ уламжлагдах зохион байгуулагдаж байна. Авто спорт, аялал жуулчлал, хувь хүний хэв маягт тохируулан автомашиныг тоноглох, эд анги, технологит стандарт тогтоох, бүтээгдэхүүний чанарыг дээд зэрэглэлд барих, хэрэглээг дэмжих, үндэсний төдийгүй дэлхийн чиг хандлагыг тодорхойлох, бизнес хэлэлцээрийн таатай орчин бүрдүүлэх, хүчирхэг хэрэглэгчдийн тансаг соёлын философийг бүрэн илэрхийлж чаддаг нь уг арга хэмжээг нэр хүндтэй, шилдэг шоу болон хөгжих чадамжийг бэхжүүлсээр байгаа билээ. 🔥🏍️🛻🏎️🏎️ Үзэсгэлэнгийн бүрэлдэхүүн хэсэг: 🔅 Хувь хүний хэв маягт тохируулан тоноглох технологи, тоног төхөөрөмж 🔅 Уралдааны машины тоног, технологи, тоног төхөөрөмж 🔅 Бартаат замын (том оврын машин/пикап/Жижиг машин)-ы тоноглох технологи 🔅 Автомашинтай аялал жуулчлалын тоноглол, шийдэл, тоног төхөөрөмж 🔅 Машины арчилгаа ба үйлчилгээ /Франчайзинг/ 🔅 Автомашины хорхойтнуудын соёлын чиг хандлага 🔅 Мотоспортын тоноглол, тоног төхөөрөмж 🔅 Электроник ба ухаалаг техник хэрэгслүүд 🔅 Сонгодог засварын автомашин, тоноглол, тоног төхөөрөмж зэрэг ялгаатай чиг хандлагыг нэгэн дээвэр дор толилуулна. Үзэлгэлэнд 🔰 120,000м² талбай 🔰 10 танхим 🔰 436 үйлдвэрлэгч 🔰 1000+ брэнд 🔰 40,000+ салбарын мэргэжилтэн 🔰 187,322 оролцогч 🔰 50+ арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Үзэсгэлэн аяллын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Холбоо барих: ☎️77751855 📲 94111855 Вэб сайт : newera.mn #үйлдвэрлэл #ТоногТөхөөрөмж #үзэсгэлэн #ЖДҮ #ждү #авто #автосервис #жуулчлал #бартаатзам #аялал #аялалд #Аялалын #аялалын #аялалынхэрэгсэл #автосалон
Русский
0
0
0
28
New Era Program
New Era Program@neweraprogram·
Монголын гоёл хээнцэр хатаддаа, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье!
Русский
0
1
1
52
New Era Program
New Era Program@neweraprogram·
CAC олон улсын Хөдөө аж ахуйн Газар тариалангийн олон улсын үзэсгэлэн БНХАУ-ын Шанхай хотноо 3-р сарын 17-19-хооронд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 🌾САС - Хөрс боловсруулалт, хамгаалал; 🌾FSHOW - био, органик болон бусад төрлийн бордоо үйлдвэрлэл, хэрэглээ; 🌾CACE - үр, үрсэлгээ боловсруулалт, үйлдвэрлэл, хамгаалал; 🌾Agitech - тоног төхөөрөмж, машин механизм гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Холбоо барих: ☎️77781855 📲 94111855 Дэлгэрэнгүй мэдээлэл: newera.mn #газар #Тариалан #газартариалан #ТоногТөхөөрөмж
Русский
0
0
0
29
New Era Program
New Era Program@neweraprogram·
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэглээ, хөгжлийг дэмжих зорилгоор БНХАУ-ын Эмнэлгийн Төхөөрөмжийн Үйлдвэрлэлийн Холбоо (CAMDI) нь 2026 оны 3-р сарын 24-29 хооронд Чунчин хотод Эмнэлгийн Төхөөрөмжийн Чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь холбооны 69 гишүүн байгууллага болон тэдгээртэй хамтын ажиллагаа бүхий олон улсын байгууллагуудын чуулга уулзалттай уялдан зохион байгуулагддаг бөгөөд эрүүл мэнд, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хөгжлийг инженерчлэл талаас нь боловсронгуй болгох шинэлэг шийдлийг танилцуулдаг гэж болно. Үзэсгэлэнд: ✅ 80,000м² талбайд, ✅ 800+ брэнд бүтээгдэхүүн, ✅ 50,000+ салбарын мэргэжилтэн, ✅ 4,000 тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, ✅ 180 гаруй хэлэлцүүлэг явагдана. Үзэсгэлэн аяллын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Холбоо барих: ☎️77781855 📲 94111855 Дэлгэрэнгүй мэдээлэл: newera.mn
Русский
0
0
0
22