Altai Khangai retweetledi
Altai Khangai
11.5K posts

Altai Khangai
@AltaiKh
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Former CEO of Mongolian Stock Exchange
Ulaanbaatar, Mongolia Katılım Mart 2012
392 Takip Edilen15.9K Takipçiler
Altai Khangai retweetledi
Altai Khangai retweetledi

ЕС-ын хэрэглээнд байсан УНҮ 0009 дугаар зарна. Хамгийн өндөр үнэ хэлсэн нь ав. Мөнгө нь сайн үйлсийн аянд очно.
The Bay@Thebay_57
@SBayar12 @kenzod1818 та зүгээр дугаар зарна гээд зар тавь хамгийн өндөр үнэ хэлсэн нь ав гээд. Мөнгө нь сайн үйлсийн аянд очно гээл тавь. 200 байтугай ч хүрч болно.
Русский

Засаг солигдох дүйвээнд дарагдан нэгэн чухал мэдэгдэл төдийлөн анзаарагдсангүй үлдэв. Дизель түлшний үнэ ₮2200-р нэмэгдэж ₮5300 болох гэж байгаа тухай. Энэ бол Иранд болж буй дайны шууд эффект. Энэ дайны ажиллагаа хэдий чинээ удна, тэдий чинээ газрын тосны үнэ өссөөр байх болно. Өөрөөр хэлбэл түлшний үнийн энэ өсөлт магадгүй эцсийнх биш. Манайх шиг түүхий эдийн экспортлогч улсад экспортын өртөг шууд нэмэгдэснээр санхүүгийн чадамжтай компаниуд нэмсэн үнээр түүхий эдээ экспортлож болох боловч чадамж багатайнууд нь зогсоох эрсдэлтэй. Түлш өөрөө суурь үнэ тогтоогч учир өргөн хэрэглээний бараа, талх, мах, гурилын үнийн өсөлтийг шууд өдөөнө. Барилгын сезон эхэлж байгаа энэ үед барилгын материалын үнийн өсөлтөд нөлөөлөх ба барилга борлуулах үнийг нэмнэ. Тээвэр, барилга удаашрах нь ажилгүйдлийг нэмэх эрсдэл үүсгэнэ. Нөгөө талаас газрын тосны үнийн өсөлт глобал чанартай учир манай түүхий эдийн гол худалдан авагч БНХАУ ч зардлаа хэмнэх үүднээс үйлдвэрлэлийн темпээ удаашруулж байгаа. Үүнээс улбаалан түүхий эдийн үнэ өсөхгүйгээр зогсохгүй унах ч эрсдэл нүүрлээд байна. ОХУ бидэнд дотоодын тарифаараа шатахуун экспортлохгүй л болов уу. Гадаад дотоод нөхцөл байдал ингэж хүндэрсэн үед бид яах ёстой вэ? Эдийн засгаа солонгоруулах, иргэдээ өмчтэй болгох л гарц харагдаж байна. Солонгоруулах гэдэг нь эсгий шаахайны үйлдвэрлэлийг нэмэх гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн чөлөөт бүсүүдээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөрөнгө оруулагч татах. АНУ - БНХАУ-ын хоорондын тарифын дайн болж байгаа үед энэ нь бүрэн боломжтой. Шадар сайд асан Х.Ганхуяг үүнийг ажил хэрэг болгохоор дорвитой ажлууд эхлүүлээд байсан. Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэх, “Замын-Үүд - Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн” хилийн цэгийг тогтоох зэрэг ажлуудыг урагшлуулаад байгаа билээ.
Иргэдийг өмчтэй болгох тухайд бол Их Британи, БНХАУ зэрэг улсуудад өмнө нь хийж байсан төрийн өмчит компаниудыг ХК болгож бирж дээр гаргах, иргэдээ хувьцааг нь хөнгөлттэй үнээр (үнэгүй биш!) худалдан авах боломжоор хангах тухай юм.


Русский
Altai Khangai retweetledi

Том хулгай илэрч. Түүнд нь МАН-ын дарга, ЕС асан гурвын гурван хүн нэр холбогдож. Арван хэдэн жилийн өмнөх явдал. ЕС нар 1-р зэргийн хамгаалалтад байдаг. Тэр албанаасаа буухад 3-р зэргийн хамгаалалтанд ордог. Тэрний хугацаа нь дуусахад УНҮ 0009 гэх дугаарыг Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан. Одоо хүртэл машин дээр маань хадаастай. Нөгөө хоёрт маань ч бас тэгж дурсгасан биз. Хулгай хийгээгүй, худалдаж аваагүй. Тэр дугаарыг буцаагаад өгч болно. Хэрэгтэй гэж буй бол. Асуудал алга.
Русский
Altai Khangai retweetledi

Хотыг нэвт шувт гарсан зам хэрэгтэй. Маш их хэрэгтэй. Хэд хэд хэрэгтэй. Гэхдээ тийм замууд Туулын урсгал, усны ундарга, байгаль орчин зэрэгт яг ямар нөлөөтэйг нь мэдэхгүй. Мэдэхгүй учраас илэрхийлэх байр суурь алга.
Дэггүй жаал@deggui_jaal
@SBayar12 Туулын замын талаар та байр сууриа хэлээч. Уг нь та юмны учир ойлгох хүн сэн. Эрчим хүчний хараат байдал, утаа, ядуурал, ажилгүйдэл гээд эн тэргүүний асуудлаа шийдцэн улс бил үү, бид?
Русский

Ираны дайны эффект ч ирлээ дээ. Дагаад бусад юмны үнэ хөдөлнө. Яаана даа… x.com/itoim_mn/statu…
Русский
Altai Khangai retweetledi

🎯 Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн тухай өөрийн туршлага, олон улсын жишээ, цаашид яаавал ТӨК-үүд илүү өгөөжтэй, тунгалаг ажиллах тухай өөрийн бодлуудыг нийтлэл болгон “Монголын Үнэн” сонинд нийтлүүлэв. Цаг гарган сонирхон уншина уу.
dc.nam.mn/109

Русский

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР 💐
1910 онд Данийн Копенгаген хотноо эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоог эрчүүдтэй тэнцүү болгох зорилгоор зохион байгуулагдсан “Олон улсын социалист эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулган” дээр Германы улс төрийн идэвхитэн, коммунист үзэлт Клара Цеткин гэдэг хүн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болох саналыг анх дэвшүүлж, батлуулж байж ээ. Улмаар В.Ленин Оросод засгийн эрхийг авсны дараа 1922 онд жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан байна.
Манай улсад анх 1955 онд Ардын их хурлын зарлигаар баяр ёслолын өдөр болгосон. Харин 1995 онд Эх үрсийн баяртай нэгтгэсэн ч 2003 оноос буцаан салгажээ.
Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе! 💐💐💐
Зураг дээр Клара Цеткин, польш-германы хувьсгалч Роза Люксенбургийн хамтаар

Русский

Иранд болж буй цэргийн ажиллагаа манайд ямар нөлөө үзүүлж болох вэ? Дэлхийн газрын тосны худалдааны 30 хувь буюу Иран, булангийн орнуудын экспортын бүх нефть, хий энэхүү Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг. БНХАУ, Япон, Солонгос энэ экспортоос маш их хараат. Дайн удааширвал нефтийн үнэ өснө, ОХУ-ын нефтийн үнэ ч дагаад өснө. Энэ нь манайд шууд нөлөө үзүүлж, бензины хомсдол, юмны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Хурдхан л дуусаасай билээ…

Русский

✅ МАН-ын хоёрдугаар Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Бага хурлын гишүүний хувьд Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны хэлэлцүүлэгт оролцов.
Хэлэлцүүлэгт өөрийн хийж хэрэгжүүлэлцэж явсан төрийн өмчийн шинэчлэлийн тухай ярив. Тухайлбал, манай төр хэтэрхий данхагар, тэр дотроо төр өөрөө маш их өмчтэй байна. Тэдгээр өмчөө ард иргэдэд хүртээмжтэй аргаар хувьцаат компани болгох шаардлага үүсээд байгаа. Өнөөдөр ТӨК нь өөрөө “даргын компани” болдог, тэрийгээ дагаад нийгэмд хурцаар үүсээд байгаа томилгоо, шахаатай холбоотой шүүмжлэлийн бай болсон. Эдгээрийг үндсээр нь өөрчөх арга бол төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох. Ингэснээр иргэд хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь худалдан авч өгөөжийг нь хүртэж, засаглалд нь хяналт тавих боломж бүрдэх юм. Монголын хөрөнгийн биржийг бид нээлттэй хувьцаат компани болгож эдүгээ олон мянган хувьцаа эзэмшигчидтэй болсон, хувьцааны үнэ нь анх гарсанаасаа 3 дахин өссөн байгаа дотоодын сайн жишээ байдаг тухай ярив. Мөн гадны улс орнуудад ч төр нь өмчөө биржээр дамжуулж олон нийтийн болгож ард иргэддээ ч өгөөжийг нь хүртээж, тухайн компаниудаа илүү чадварлаг, тунгалаг болгосон жишээнүүдийг дурьдав.
✅ Түүнчлэн Эдийн засгийн чөлөөт бүсүүдээр дамжуулж өндөр технологийн үйлдвэрлэл эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийн тухай ярив. Миний бие одоо Шадар сайд Х.Ганхуягийн зөвлөхийн хувиар эдийн засгийн чөлөөт бүсүүдийг (Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндий) хариуцан ажиллаж байгаа билээ. Хэдийгээр Монголд чөлөөт бүсүүд байгууллагадаад 20 гаран жил болж байгаа ч чөлөөт бүсүүд сонгодог утгаараа хөгжиж, гадны том хөрөнгө оруулалт татаж чадаагүй, хөгжлийн түвшин нь сул дорой, анхаарлын гадна хаяагдаж ирсэн нь үнэн. Гэхдээ чөлөөт бүсүүд манайд хөгжиж, гадны томоохон хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Үүний гол хөшүүргүүд нь бол эдүгээ дэлхийн том гүрнүүдийн хооронд үүсээд байгаа тарифын дайн, Орос-Украины дайн зэрэг геополитикийн асуудлууд юм. Тухайлбал БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд гарахад 34 хувийн тарифтай бол манайд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн 10 хувийн тарифтай. Мөн ОХУ өнөөдөр олон улсын хоригт орсноор БНХАУ гол гадаад худалдааны түнш нь болоод байна. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбооны хэлэлцээрт саяхан нэгдсэн. Ингэснээр тус холбооны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг болсон. Энэ нь манай улсын эдийн засгийн чөлөөт бүсүүд рүү ОХУ - БНХАУ-ыг холбосон худалдааны томоохон төслүүд рүү хөрөнгө татах боломжийг бүрдүүлж байгаа юм. Шадар сайдын зүгээс эдгээр нөхцлүүдийг манай улсад эерэгээр ашиглахын тулд эрх зүй, бодлогын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа тухай ярив.


Русский
Altai Khangai retweetledi

Хятадын эдийн засаг дангаараа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд, Төв Ази, Африк, Ойрхи Дорнод, Энэтхэгийн хойг, Зүүн Өмнөд Азийн орнуудын нийлүүлсэн эдийн засагтай ижил хэмжээтэй юм байна. Энэ хэрээрээ газрын тос, хий, зэс, төмөр, эрчим хүчний хэрэглээ зэргийн үнийг тогтоогч аж. Хятад удааширвал дэлхий удааширдаг, өсвөл дагаад өсдөг ажээ.

Русский





