Davaasambuu Ganmaa

687 posts

Davaasambuu Ganmaa

Davaasambuu Ganmaa

@DGanmaa

Member of Parliament of Mongolia

Katılım Aralık 2012
344 Takip Edilen1.7K Takipçiler
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
📌Хүн төвтэй, нэгдмэл, ил тод, үр ашигтай эрүүл мэндийн тогтолцоог бий болгох бодлогын хүрээнд мэргэжлийн хүний хувьд эрүүл мэндийн салбарын цахимжилт болон санхүүжилтийн шинэчлэлийг бодитоор урагшлуулах боломжтой гэж үзэн, цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Ажлын амжилт хүсье. #хүн_төвтэй #үр_ашигтай #ил_тод #НЭГДМЭЛ #ЭрүүлМэнд #тогтолцоо
Русский
2
8
18
1.3K
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
@khbobunaguai Уншилгүй яахав дээ. Хэрэгжилтийн явцад мэргэжлийн хүмүүс асуудлууд гарган тавьж байгаа бол эргэн харах нь зүйтэй. Үгүй гэж үү
Русский
1
0
0
247
💥
💥@khbobunaguai·
@DGanmaa Та өөрөө нарийн уншиж судлалгүй саналаа өгсөн гсн үг үү. Гүүр ч бна уу юү ч бна уу голд тулгаж барьж болохгүй биздээ, гүүр барихаар ширгээд баышин барираар ширгэдэггүй гэх тус тусдаа онол бна уу бас
Русский
1
1
1
317
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
За товч тайлбар өгөх нь зүйтэй бх. Гадаа явж байгаад тааралдсан хүмүүсийн асуусан асуултад хариулсан болно. Иймд “хууртагдсан” эсвэл хуурсан гэхээс илүүтэй, тус хуулийн төсөл батлагдаж байх үед одоо яригдаж байгаа шиг “Туулын хурдны зам”-ын төсөл хэрэгжих талаар танилцуулж байгаагүй. Харин хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Усны тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж тайлбарласан
💥@khbobunaguai

Яанаа Ганмаа гишүүн голын гольдрол дээр байшин барьж болох хуулийн шинэчлэл дээр зөвшөөрсөн санал өгсөн бсаншдээ 🤣

Русский
7
10
26
5.2K
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд дагалдуулан Усны тухай хуульд нэмэлт оруулсан байна. Мөн тус хуулийг дагалдуулан 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын “бүсэд” гэсний дараа “нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих инженерийн дэд бүтэц, барилга байгууламжаас бусад” гэж нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан. Харин эцэслэн батлахдаа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад” гэсэн агуулгаар баталсан байна. Ийнхүү Усны тухай хуулийн дээрх заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулснаар дараах агуулгатай болсон. Энэхүү нэмэлт орсноор “нийтийн зориулалттай дэд бүтэц”-д Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэсэн зохицуулалт үйлчлэхгүй байх үр дагаврыг бий болгож байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлан учир дутагдалтай асуудлуудыг удаа дараа хөндөн тавьж байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн би усны чиглэлийн мэргэжлийн хүн биш гэдгээ ч илэрхийлсэн. Гишүүд мэргэжлийн бус асуудлаар мэдэмхийрч ярихгүй байх нь улс орны хөгжилд илүү тустай юм даа
Русский
0
1
2
363
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
📌ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР “Хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсох” арга хэмжээний хүрээнд “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ”хуулийн хэрэгжилтийн талаар Боловсролын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэлийг сонслоо. Санал, дүгнэлтээ илэрхийллээ. Д.Ганмаа- “Хүн төвтэй, ил тод, үр ашигтай эрүүл мэндийн тогтолцоо” Ganmaa Davaasambuu #хүн_төвтэй #ил_тод #үр_ашигтай #НЭГДМЭЛ #ЭрүүлМэнд #тогтолцоо
Русский
5
17
30
1.6K
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
Шөнийн ээлжинд ачаалал дунд ажиллаж буй эмч нартайгаа салбарын нөхцөл байдал, эмнэлгийн ачааллын талаар энгийн яриа өрнүүлэн нэгэн оройг өнгөрүүллээ. Д.Ганмаа “Хүн төвтэй, ил тод, үр ашигтай эрүүл мэндийн тогтолцоо” #Хүн_төвтэй #ил_тод #үр_ашигтай #НЭГДМЭЛ #эрүүл_мэнд #тогтолцоо
Русский
2
4
13
755
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
ХХНББХ-ны өнөөдрийн хуралдаанаар СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ” АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ”, “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ” ХУУЛИУДЫН ЗҮЙЛ ЗААЛТЫН ДАВХЦАЛ-ын талаар санал, дүгнэлтээ илэрхийллээ.
Русский
3
15
28
1.5K
Davaasambuu Ganmaa retweetledi
ӨДРИЙН СОНИН
Д.Ганмаа: Өнөөдөр бодлогын гэхээс илүү эрх мэдлийн зөрчлөөс үүдэлтэй солигдолт давамгайлж байгаа нь асуудал юм dnn.mn/article/n8BJPp…
ӨДРИЙН СОНИН tweet media
Русский
1
5
5
471
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
Урьд шөнө ээлжийн цагаар эмнэлгүүдээр ажиллан, жижүүрээр ажиллаж буй эмч нарынхаа өдөр тутмын бодит нөхцөл байдалтай танилцлаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө бид хамтдаа ажиллаж байна. Амь насыг аварч, өвдөлтийг намдааж, итгэл найдвар бэлэглэдэг тэд бол зүгээр нэг мэргэжилтэн биш—нинжин сэтгэл, хүнлэг чанараараа өдөр бүр бусдын төлөө зүтгэдэг онцгой хүмүүс юм. 💙 Алтан гарт эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. #ЭрүүлМэндийнШинэчлэл #DoctorsDay
Русский
5
8
39
3.3K
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
Энэ удаагийн үйл ажиллагаа зөвлөмж гаргаад үлдээх зорилго огт байхгүй. Харин миний санаачилсан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд бодит өөрчлөлт хийх чадавхаа бэхжүүлэхэд чиглэсэн. Бид хүн төвтэй, нэгдмэл тусламж үйлчилгээний (PCIC – People-Centered Integrated Care) загварыг байгууллага бүр дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар эмч, эмнэлгийн ажилтнуудыг баг болгон ажиллуулж, бодит кейс дээр мэтгэлцүүлж, шийдэл боловсруулсан. Энэ нь зөвхөн онол биш харин тухайн байгууллагад шууд хэрэгжих боломжтой загвар, шийдлүүдийг гаргаснаараа онцлог.
Чепуха🇲🇳🇲🇲🇹🇭@MdyBolor

Гишүүнээ хурал цуглаан зөвлөгөөнөөс зөндөө л зөвлөмж гардгийн ширээний нүдэнд мартагддаг

Русский
0
1
7
368
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2026.03.29 23:31 минут
Русский
2
12
20
1K
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Хүн төвтэй, нэгдмэл загвар”сургалтын хүрээнд зохион байгуулсан “ХҮН ТӨВТЭЙ НЭГДМЭЛ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ НЬ” хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт эмч, эмнэлгийн ажилчид 4 баг болон хуваагдаж, идэвх санаачилгатай оролцон, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр оновчтой санал, шийдэл дэвшүүлж, шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвараараа өрсөлдөн ялагчдаа тодрууллаа. Залуу мэргэжилтнүүд маань бодлогын түвшинд асуудлыг харж, шийдэл дэвшүүлсэн үнэ цэнтэй үйл ажиллагаа боллоо. Ирээдүйн эрүүл мэндийн тогтолцоог илүү оновчтой, хүртээмжтэй, хүн төвтэй болгохын төлөө хамтдаа.
Русский
2
13
25
1.5K
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
@obaatar4 @s_enguun Нэг хэсэг хийсэн. Одоо ч эмчээ хөдөө орон нутагт нтр д очоод хүн үзнэ
Русский
0
0
1
60
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
📌СҮХБААТАР ДҮҮРГИЙН “ СЭЛБЭ” НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА.
Русский
11
22
57
5.9K
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
@khishig41144721 @tumenxishig Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүн амд хүргэхдээ Хүн-төвтэй Нэгдмэл Хүртээмжтэй, эрх тэгш Нотолгоонд суурилсан Чанартай Аюулгүй Цогц, тасралтгүй байх зарчмыг баримтлах хуулиа ЗГ-т хүргүүлсэн.
Русский
3
1
3
158
Boroo
Boroo@altynboroo·
@DGanmaa ккк ажиллаал бгаамуу эмч нараа ширтээл бнуу тануус ирхээр хөөрхий эмч нар бэлдээл хүлээгээл дагуулаал хоолнд оруулаал хэдн өдрөө алддагдаа
Русский
1
0
0
96
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
@mathematicianBZ Гишүүн гэхээсээ илүү мэргэжлийн үүднээс зохистой хооллох гж хичээдэг
Русский
1
0
1
74
! Bayas ™
! Bayas ™@mathematicianBZ·
@DGanmaa Гишүүн гээллл спээшл үг хэл яриа, хоол унд, харилцаа хандлага байх уу? Аан та энгийн яг над шиг иргэн бол танд төрсөн харсан үзсэн мэдсэн мэдрэмжүүд яг бидэнд мэдрэгддэг шиг тэр янзаараа байх уу?
Русский
1
0
0
93
Davaasambuu Ganmaa
Davaasambuu Ganmaa@DGanmaa·
Өнөөдөр Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр-World TB Day Энэ өдөртэй давхцан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева, ДЭМБ-ийн суурин төлөөлөгчидтэй уулзаж, сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, хяналт, эмчилгээний чиглэлээр санал солилцлоо. Мөн идэвхтэй илрүүлэг, хүн төвтэй тусламж үйлчилгээ, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн хамгааллын тогтолцоонд сүрьеэгийн үйлчилгээг нэгтгэх бодлогын ач холбогдлыг онцлон, цаашид эрүүл мэндийн тогтолцоог хүн төвтэй, хүртээмжтэй болгох, сүрьеэтэй иргэдийн санхүү, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд бодлогын түвшинд анхаарч хамтран ажиллахаа илэрхийллээ.
Davaasambuu Ganmaa tweet media
Русский
0
14
18
573