Ламжавын Даалхай retweetledi

Би Солонгост сурдаг докторант оюутан юм л даа. Одоо 3дахь улирал дээрээ сурч байгаа юм. 3 улирал дарааллан нэг багшийн хичээлийг сонсож байна. Тэр багш маань их сонин мөрөөдөлтэй~~ Тэр нь тэтгэвэртээ гараад Монголд очиж мал маллаж амьдрах гэсэн. 🤭Эхэндээ ч зүгээр л тэгж ярьж байгаа болов уу? гэж бодсон ч гурван семистер дарааллаж ярихаар аан жинхнээсээ яриад байгаа юм байна гэж бодогдоод.. Ярих болгондоо шинэ зүйл нэмнэ.. Жишээ нь: Нэг ширхэг адууны үнэ тэд хавьцаа байдаг юм байна лээ.гэх мэт
Монголд хөдөө газар хот газраас хамаагүй хүйтэн байдаг гэж сонссон үнэн үү? иргэншил авч болох уу? ч гэж асууна.. Уул нь эхнэр хүүхэдтэй ч (хүүхдүүд нь том болсон) хэний ч танихгүй газар мал маллаж, хүссэн номоо уншаад тайван амьдарч байгаад үхмээр байна гэсэн.. Энэ яриаг нь сонсох болгонд их л сонирхолтой санагддаг. Ямар ч хүн амар амгаланг дотроо үргэлж эрж хайж байдаг юм болов уу?
#гэнэ
Русский













