Ард ДЭМБЭРЭЛ retweetledi
Ард ДЭМБЭРЭЛ
26.9K posts

Ард ДЭМБЭРЭЛ
@DemberelNinj
эгэл монгол ард (иргэн биш) Katılım Ekim 2010
4.6K Takip Edilen12.2K Takipçiler
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдрийг угтан Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хамт олон хүмүүнлэгийн үйлстэн, сайн дурынхан, түнш байгууллагуудтайгаа “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” уриан дор нэгдлээ.
Хүн хүнээ гэсэн сэтгэл, хүнд цаг үед гар сунгах өгөөмөр хандлага, амь нас, нэр төрийг эн тэргүүнд эрхэмлэх зарчим бол хүмүүнлэгийн хөдөлгөөний мөн чанар билээ.
Энэ өдөр бид хүмүүнлэгийн үйлсэд зүрх сэтгэлээ зориулан, нийгмийн сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээ алдаршуулсан юм. Тэдний сэтгэл зүтгэл, зориулсан цаг хугацаа, харамгүй тус дэм олон мянган хүнд итгэл найдвар, амьдралын шинэ боломжийг авчирч байна. Сайн үйлс бүхэн чимээгүй атлаа хүчирхэг байдаг. Сайхан сэтгэл гэдэг дэлхий ертөнцийг ч энхтайван болгож чадна.
МУЗН нь олон улсын хүмүүнлэгийн зарчимд үнэнч байж, гамшиг осол, цар тахал, нийгмийн эмзэг нөхцөл байдал бүрд иргэдийнхээ дэргэд бат зогссоор ирсэн. Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа нь улс орнуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, энх тайвныг тогтвортой хадгалах чухал гүүр болсоор байна.
Даян дэлхий сорилт бэрхшээлтэй тулгарч буй энэ цаг үед бид хамтын үнэ цэн, эв нэгдлийн хүчээ улам бататгах учиртай. Хил хязгаар, хэл соёл, үзэл бодлын ялгааг үл харгалзан хүний амь нас, нэр төр, аюулгүй байдлыг хамгаалах нь бидний хамтын хариуцлага юм.
МУЗН-ийн Ерөнхийлөгчийн хувиар хүмүүнлэгийн үйлсийг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт түнш байгууллага, сайн дурынхан, дэмжигчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Хүмүүнлэгийн үйлс дэлгэрч, энэрэнгүй сэтгэлийн гал мөнхөд бадрах болтугай.




Русский

Бараг 20 жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр гуай руу бүлэг дээрэмчдийн төлөөлөл яагаад ойрд дайраад унав!? Өөрсдөө үйлдэл бүрээ урьдчилан тохирч, дээрэм, хулгай хийдэг зохион байгуулалттай бүлэглэл тул адилхан сэтгээд байх шиг харагдах юм! Хаа хамаагүй, өөр намын хүмүүсийн муу, сайн үйлдлийг мэдэж байсан уу ч гэж асуусан байх шиг! Рио Тинтогоос ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалтад тавих хяналтыг сайжруулахад зориулж ЭОТ компанид олгосон 20 сая ам.долларыг дураар үрэхдээ бага биш мөнгө хувийнхаа дансанд авсан баримт байсан даа! Тэдний энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж, мухарлах байх аа!
Русский
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi

ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн Албаны дарга, хурандаа Б.Оюутболд, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Г.Батжаргал нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн Албаны дарга Б.Оюутболд танилцуулгадаа “Монгол Улсын хэмжээнд 2020-2025 онд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бус ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой нийт 931 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 624 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ. Мөн 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар дээрх төрлийн 73 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа" гэлээ.
Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бус ашигт малтмал олборлолт нийтлэг учраас уг асуудлыг таслан зогсооход АҮЭБЯ болон Экологийн цагдаагийн албатай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр өмнө нь Сэлэнгэ аймагт ажиллах үеэр Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн 7 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн бөгөөд уг шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбогдуулан дээрх аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг яаралтай буулгах асуудалд анхаарахыг хүсэв.
Мөн хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд дарамт шахалт үзүүлэхгүй байх, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг бүрэн хориглох хэрэгтэй ба Монгол Улсын Ерөнхий сайдын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлого манай салбарт ч хэрэгжихийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт ашиглагдсан техник, тоног төхөөрөмж, эд материалыг улсын орлого болгох зохицуулалтыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтаас ялган тодорхой болгох нь хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход чухал хувь нэмэр оруулна гэдгийг уулзалтын төгсөлд хэлэв.




Русский
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi

@munh_3 @SolongooBayars1 @batbold7 Баримтаар ярих нь зөв. Худлаа чихэнд цэцэг ургуулсаар итгэхэд бэрх танай ЕС
Русский

@SolongooBayars1 @batbold7 @DemberelNinj Та миний бичсэнийг уншаад ойлгоогүй юм уу? Би уг нь тодорхой л ярьсан даа. Бид санхүүгийн тайлан балансдаа л итгэнэ. Хэн нэгний үг хэлийг сонсоно, гэхдээ тоо баримт, тайлан балансыг яалтай ч билээ?
Русский

Оюутолгой ХХК 2026 оны 1 дүгээр улиралд 2.2 их наяд төгрөгийн татвар төлсөн гэх дүнгийн 1.5 их наяд төгрөг нь Оюутолгой ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тавьсан татварын актын дагуу төлсөн дүн. Оюутолгой ХХК татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр үргэлжилж буй татварын арбитрын маргаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээ аль хэдийн мэдэгдсэн. ОТ төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн ноцтой, манай улсад ирэх үр өгөөжийг бууруулж буй асуудал нь татвартай холбоотой 2 дугаар бүлэг юм. @SBayar12 гуай 34%-ийн төрийн эзэмшилд бүх бурууг чихээд ОТ гэрээ ямар ч асуудалгүй мэт явцуу тайлбарлаж болохгүй юм.
Нөгөө талаар тухайн үед ерөнхий сайд байсан хүний хувьд яриа хэлэлцээний ажлын хэсэг хариуцуулж, танхимд нь ажиллаж байсан Сангийн сайд асан С.Баярцогт чухал үр дагавартай хэлэлцээ хийх үедээ дотоод мэдээлэл ашиглан Айвенхоу майнз компанийн хувьцааг худалдан авч, хувьдаа ашиг хийн, Оюутолгой төслийн 50-60 тэрбум төгрөгийн катерингийн гэрээг хамаарал бүхий компанидаа авсныг юу гэж боддог бол? @SBayar12 та үүнийг улсынхаа эрх ашиг, ялангуяа таны тэргүүлж байсан ЗГ, иргэдээсээ урвасан үйлдэл гэж үздэггүй юу? Эсвэл байдаг л зүйл гэж боддог уу? 🇲🇳 3 шатны шүүхийн шийдвэрт энэ талаар их тодорхой дурдсан байдаг. С.Баярцогт ч дотоод мэдээлэл ашиглан хэлэлцээ хийж байсан компанийхаа хувьцааг худалдан авч хувьдаа нугалсан ашиг олсноо үгүйсгэдэггүй.
Жич: Хуульч хүний хувьд энэ бол байж боломгүй ашиг сонирхлын зөрчил, улсынхаа эрх ашгаас урвасан үйлдэл гэж боддог учраас асуулаа.

Русский
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi

Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх бродюрыг 25 онд шинээр хийсэн. Гтл одоо бас сольж шинээр хийж байхын. Юу болоод байна аа Нямбаатар аа?
Г.Энхбаяр@gonchigenkhee
Ийм юм аа засч дуусгаач гээд оруулсныг нь улс төрчлөө гэчихээд зүгээр бгаа явган хүний зам, боржуур солино. Эсвэл мега мөнгө хулгайлах гэж чичрээд шилжүүлээд бдаг. Эрүүл, ажил хийх сэтгэлтэй хүн хэрэгтэй! Ведиог сору хийв, sorry!
Русский
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi

@SolongooBayars1 @batbold7 @DemberelNinj Оюу Толгойн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өр одоо болтол Монгол улсын өрийн балансаас хасагдаагүй байгааг та юу гэж үнэмшилтэй тайлбарлах вэ? Өрийг тэглэсэн гэдэгт итгэмээр бна. Гэхдээ одоо 4 жил гарны дараа санхүүгийн бүртгэл дээр ӨР гэж тэмдэглэгдсэн хэвээр байсаар!?
Русский
Ард ДЭМБЭРЭЛ retweetledi

@turiinsoyorholt Бараг 00 дээр байдаг хүн аргагүй. Та бид 1200 шүү дэ
Русский

Цуг явж байсан Сингапур эмэгтэй маань өндрийн нөлөөнд ороод, бие нь нилээн муудаад аялалаа дуусгалаа. Эмнэлэгт хүргэгдсэн. Хүчил төрөгч хэрэглээд ч нэмэр болсонгүй 😟 5000м-с дээш гараад ирвэл амьсгал, алхаа гишгээ, зүрхний хэм, хурд, сэтгэл хөдлөл, нойр, хоолыг дээд зэргээр хянахгүй бол хэцүү юм билээ. Ам, хамар, чих, нуруугаараа хүйтэн салхи авч болохгүй, хэт дулаалаад хөлөрч бас болохгүй… Хүн хүний бие бас өөр хариу үзүүлдэг юм билээ
Русский




















