

Dr O Dubhthaigh
23.5K posts

@DuffyUnfiltered
Personal opinion and analysis based on years of reviewed information, including information provided to me and public material. Commentary only, not definitive











Засгийн газар ОТ Арбитрын маргаанд ялагдахаар тохирсон уу ⁉️ С.Баярцогтын гал хамгаалагчид, санхүүждэг хэвлэл, сайтууд ээлжит гүтгэлгээ тарааж эхэллээ. Их Британийн иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай яриа хэлэлцээ дуусаад байхад 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэсэн гэх буруутгал сэвж байна. Ричард Боули, Маурис Даффи нар Рио Тинтогийн эсрэг Оюутолгой төслийн асуудлаар шүгэл үлээж Их Британи, АНУ-ын зохицуулах байгууллагуудтай хамтарч ажилласан хүмүүс. Одоо ч Рио Тинто энэ асуудлаар Их Британийн Онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгагдаж байгаа. ‼️Рио Тинто бид нарт өгдөггүй мэдээлэл тэдэнд бий. Засгийн газарт худал мэдээлэл өгч байсныг нотлох баримттай хүмүүс. Энэ хүмүүс гэрчээр оролцсон шүүхийн маргаанд Оюутолгой төсөлтэй холбогдуулж америкийн жижиг хувьцаа эзэмшигчид ялаад Рио Тинтогоос 138.9 сая ам.доллар буюу 500 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авахаар болсон. ⚖️ 2025 оны 11 сард ийм шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал, Оюутолгой төслийн гүний уурхайн капитал зардал 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 30 сараар хойшилсон шалтгаан нөхцөлийн талаар Рио Тинто худлаа ярьсан, хөрөнгө оруулагчдаа хуурч мэхэлсэн үндэслэлээр нөхөн төлбөр авсан юм. ‼️ Рио Тинтогийн менежментийн алдаанаас болж зардал хэтэрч, хугацаа хойшилсон гэж шинжээчдийн дүгнэлт гарсан. Яг адилхан асуудлаар манай Засгийн газар татварын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн авлигын асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Монголын баялаг, бидний 34% эзэмшдэг уурхайтай холбоотой асуудлаар гадаадууд шүгэл үлээсэн тул мэдээлэл авахын тулд 2021 онд хамтарч ажиллахаас аргагүй байсан. Сөрөг нэхэмжлэлд хэрэгтэй мэдээлэл, нотлох баримт авах, гэрчээр оролцуулах зорилгоор шүгэл үлээгчидтэй дахин хамтран ажиллах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Одоо үүнийг мушгиж гуйвуулаад худал мэдээлэл тараагаад байгаа нь Засгийн газар арбитрын маргаанаас сөрөг нэхэмжлэлээ татах бэлтгэлийг хийж байна гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна ⁉️ Гадны иргэд монголын баялагтай холбоотойгоор шүүхдээд 500 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрт авч байхад, бид яагаад дүлий дүмбэ оргиод суух гэж ⁉️ Рио Тинтод нөхөн төлбөрөө монголчуудад ч төлөх шаардлагыг тавих ёстой юм ‼️ С.Баярцогт татварын маргаан дээр “эвлэрэх” хэрэгтэй гэж яриа өгсөн. Баабар ч ялагдахыг “ёрлож” тохиролцохыг “зөвлөөд” байгаа нь санамсаргүй тохиолдол уу⁉️ Засгийн газрын хуралдаааны тэмдэглэл хэвлэлд өгөөд, сөрөг нэхэмжлэлийн асуудлыг замхруулах оролдлого хийж байгаа улс төрчид эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэж, Рио Тинтод үйлчилж байна. Шившиг. Бид 🇲🇳 улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой, Оюутолгой төслөөс үр өгөөж, Рио Тинтогоос нөхөн төлбөр авахыг шаардах эрхтэй ‼️ Итгэхгүй бол интернэтээр хайгаад үзээрэй, 📰 олон улсын хэвлэлээр гарсан нээлттэй мэдээлэл олон бий.



Оюутолгой төслийн шууд бус сөрөг нөлөөг ярья. Таны бодлоор юу вэ?



Уул уурхайн “шууд бус өгөөж” гэж их ярьдаг ч бодит байдал дээр бусад салбар, ялангуяа хүнс, хөдөө аж ахуйг шахаж, уул уурхайн өндөр цалингаас хамаарсан үнийн хөөрөгдөл бий болгодог. Үр дүнд нь амьжиргааны өртөг тэнгэрт хаддаг ч эдийн засаг улам уул уурхайгаас хамааралтай болдог.


🔴Гишүүн О.Батнайрамдал Оюутолгой, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой орлогынхоо хэдэн хувийг өгснийг харьцуулж тайлбарлав. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой орлогынхоо 46-59 хувийг нь Засгийн газарт өгсөн бол Оюутолгой дөнгөж 13-хан хувийн өгөөжийг татвар, АМНАТ хэлбэрээр төлжээ

“HALVING THE MANAGEMENT FEE? MONGOLIANS ARE STILL ASKING THE REAL QUESTION: WHERE ARE THE DIVIDENDS? Cutting fees makes headlines... but does it actually put money in Mongolians’ pockets? The Oyu Tolgoi management fee story risks becoming political theatre while the real dividend question remains unanswered. Less management fees. Still no clear dividend timeline. Is this really a win? The real test of Oyu Tolgoi is not management fees... it is whether Mongolians ever see the national wealth and long-term returns they were promised. Mongolia was promised prosperity, ownership, and dividends. So why is the dividend clock still unclear? Headlines may say ‘good negotiations,’ but many Mongolians are still waiting for proof.” @RioTinto @Daimka07 @SolongooBayars1 @rbowley2



Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд @Daimka07 Г.Дамдиннямын ахалсан ажлын хэсэг Оюутолгой компаниас Рио Тинтод төлдөг менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулсан талаар мэдэгдэл хийсэн. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт мөн яриа хэлэлцээ "маш сайн" үр дүнтэй болсон талаар мэдээлэл өгсөн байсан. Тэгвэл яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгой төслөөс ойрын жилүүдэд бодитойгоор үр өгөөж хүртэж эхлэх үү? Харамсалтай нь үгүй юм. Зардалд суурилж менежментийн төлбөр авсан хэвээр байх нь. Ногдол ашиг хэзээ авч эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илүү ойлгомжтой, тодорхой мэдээллийг монголчууддаа өгөх хэрэгтэй. Оюутолгой компани ногдол ашиг хуваарилж болохуйц хэмжээний ашигтай ажиллаж эхэлсэн учраас ногдол ашиг авах шаардлагыг хамтдаа тавья. 2021 онд яриа хэлэлцээний үр дүнд бид 34%-д ногдох бүх өрийг тэглүүлж, ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн билээ. Энэ яриа хэлэлцээний үр дүнг улс төрийн явцуу эрх ашгийн төлөө үгүйсгэх биш харин баталгаажуулах хэрэгтэй.

