Энхбат retweetledi
Энхбат
26.8K posts

Энхбат
@Eegii3
Хүн болгон өөр өөрийн замтай. Заримдаа огтлолцоно. Огтлолцох нь хувь тавилан гэж ойлгоном.
Mongolia Katılım Temmuz 2010
4.4K Takip Edilen5.3K Takipçiler
Энхбат retweetledi
Энхбат retweetledi

Өмнөд Солонгосын аварга корпорац Самсунгийн үүсгэн байгуулагч гэр бүл өнгөрсөн долоо хоногт 12 их наяд воны ($8 тэрбум) өв залгамжлалын татвараа төлж барагдуулжээ.
Энэ нь тус улсын түүхэнд хамгийн томд тооцогдох ийм төрлийн татвар юм.
Самсунг Электрониксийн ерөнхийлөгч И Жэ Ён, түүний ээж Хон Ра Хи, дүү нар болох И Бү Жин, И Со Хюн нар сүүлийн таван жилийн хугацаанд уг татварыг зургаа хуваан төлжээ.
2020 оны аравдугаар сард нас барсан ерөнхийлөгч агсан И Күн Хигийн үлдээсэн хөрөнгийг тэд өвлөж авсан юм.
Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн групп болох Самсунг нь электроник, хүнд үйлдвэрлэл, барилга, санхүү зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.
И Күн Хи агсан хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, урлагийн цуглуулга зэрэг нийт 26 их наяд воны өв хөрөнгө үлдээсэн юм.
Түүнийг нас барахад гэр бүлийнхэн нь “татвар төлөх нь иргэн хүний үндсэн үүрэг” гэж мэдэгдэж байв.
Самсунг компани өв залгамжлалын татварыг төлж барагдуулсныг Ням гарагт зарлажээ. Тэдний төлсөн татварын хэмжээ 2024 оны Өмнөд Солонгосын нийт өв залгамжлалын татварын орлогын хэмжээнээс 1.5 дахин өндөр болсныг уг мэдэгдэлд дурдсан байна.
Тус улсад өв залгамжлалын татвар 50 хувь байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Самсунгийн гэр бүлийн хөрөнгийн нийлбэр хэмжээг Блүүмбэрг агентлаг $45 тэрбум гаруй гэж тооцоолсон байдаг.
Тэдний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд хоёр гаруй дахин өссөн нь дэлхийн зах зээлд хиймэл оюуны технологийн хөгжилтэй холбоотой хагас дамжуулагч чипийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа.
Самсунг группийг 1938 онд одоогийн ерөнхийлөгч И Жэ Ёны өвөг эцэг И Бюн Чул үүсгэн байгуулж байжээ.

Русский
Энхбат retweetledi

Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI- аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулж байгаа. Энэхүү үйлдэл нь бага, өсвөр насны хүүхдүүд мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авч, даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэж мэдэхээр, шууд бусаар уриалсан сурталчилгаа болж байгаад олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Иймээс иймэрхүү болчимгүй, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс анхааруулжээ.
zanadia.mn/n/42t/

Русский


Угаасаа энэ жижиг зах зээлд бид дотоодын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлээд, худалдаалаад санхүүгийн бодит хуримтлал хийж чадахгуйээ. Бид галагшаа л юм хийх хэрэгтэй. Жижиг мөртлөө төгс өрсөлдөөнт зах зээл дээр санхүүгийн дарамтнаас сална гэж байхгуйээ
Саруулхан@SaruulhanX
Жүр Үр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзул: Ажил хийж байгаа хэрнээ ядуу амьдраад байгаа нь БАГА ЦАЛИН бус ТАТВАРЫН ДАРАМТТАЙ холбоотой МАНгасууд бидний төлсөн татвараар зугаацаж байна!!!
Русский
Энхбат retweetledi

Өнөөдөр билгийн тооллын хаврын адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр. Өлзий ерөөл бүрдсэн энэ өдөр Наран гэрэлт, Түмэн наст X Богд Жавзандамба xутагт Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлжээ. Эзэн Богд Чингис xааны алтан ураг анxдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын Х дүр 266 жилийн дараа Монголоос тодорсон юм. Наран гэрэлт, Түмэн наст X Богд Жавзандамба xутагт Монголоос тодорч, бурхан шашны тэргүүн болж, Оройн дээд Очирдара заларснаар монголчуудын оюун санааны бэлгэ тэмдэг тодрон гялалзсан билээ. X Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчүг 2015 оны тавдугаар сарын 4-нд буюу билгийн тооллоор XVII жарны 29 дүгээр он, хаврын адаг цагаан луу сарын шинийн 15-ны өдөр мэндэлжээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 2016 онд Монголд айлчлахдаа X Богдыг тодорсон хэмээн зарлаж, 2023 оны гуравдугаар сарын 8-нд Энэтхэгийн Дарамсала хотноо олон нийтэд анх танилцуулсан билээ.

Русский
Энхбат retweetledi
Энхбат retweetledi

Харбины гэрээ ✅👇
Нүүрсний үнэ: Харбины гэрээний үнэ 65$ байна. Яг энэ чанарын нүүрсийг сүүлд манай биржээр 140$ зарсан. Энэ оны дундаж үнэ биржээр 128$ байгаа.
Тээврийн зардал: Харбины гэрээний дагуу зарсан нүүрсийг МТЗ 20$-оор тээвэрлэж байна. Төлбөрийг Чайна энержи МТЗ-д төлдөг.
Харин биржээр зарсан нүүрсийг ЭТТ 2025 онд 10$-оор хил хүртэл тээвэрлэсэн, түлш өссөн гээд одоо 11$, цаашид 15$-оос давахгүй гэсэн прогнозтой байгаа байх шүү!
Харбины гэрээ болон биржийн гэрээ хоёрын зөрүү нь биржээр зарсан нүүрсний дундаж үнэ 128$-д тээврийн зардлыг оруулаад тооцоход тонн тутамд 33$ байна. ЭТТ тээврийн зардал өсөөд 11$-15$ болно гэж үзвэл 28$-32$! Асар их зөрүү биз!?
Жич: Олборлолтын зардал олон улсын нөхцөл байдлаас хамаарч зөвхөн манайд биш, Индонез, Австрали гээд хаа сайгүй өсөх төлөвтэй байна. Тийм учраас сайн чанарын нүүрсийг аль болох өндөр үнээр зарах ёстой. Хятадын компаниуд далайгаар, эсвэл газраар нүүрс импортолдог. Олон улсын нөхцөл байдлаас хамаарч далайн тээврийн зардал мөн өсөж байгаа бөгөөд харьцуулахад манай нүүрсний тээврийн зардал хямд юм.

Русский
Энхбат retweetledi
Энхбат retweetledi
Энхбат retweetledi
Энхбат retweetledi
Энхбат retweetledi








