
Өнөөдөр Байнгын хороод “цонхолж”, улс төрийн гацалт үргэлжилж байна
Өнөөдөр Төрийн ордон нам гүм өнжих нь. Уг нь Мягмар гараг бүр байнгын хороод хуралдаж, бодлого, хууль тогтоомжийн нарийн хэлэлцүүлгүүд өрнөдөг. Гэвч энэ удаа хуралдаанууд “цонхолж”, ердөө зургаан ажлын хэсгийн уулзалтаас өөр бодит үйл ажиллагаа бараг үгүй байгаа нь улс төрийн гацалт бодит байдал болсныг илтгэнэ.
Байнгын хороод хуралдахгүй байна гэдэг нь хууль, бодлогын хэлэлцүүлэг зогсож, шийдвэр гаргах процесс саарч байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, улс төрийн маргаан зөвхөн мэдэгдэл, акцын түвшинд биш, бодит институцийн ажиллагааг гацааж эхэлжээ. Төрийн ордон доторх нам гүм байдал нь гадаад талаасаа “тайван мэт” харагдавч үнэн хэрэгтээ шийдэгдээгүй асуудлууд, тохиролцоонд хүрээгүй улс төрийн хүчнүүдийн зөрчлийг илтгэж байна.

Русский




