gejyuve
365 posts

gejyuve
@GejYuVe
Харанхуйг шинжлэх ухаанаар гэрэлтүүл!
Katılım Haziran 2020
38 Takip Edilen1.9K Takipçiler
gejyuve retweetledi

✏ Submit Your Op-Ed
Шинжлэх ухааны сэдэвтэй шүүмж, үзэл бодлын нийтлэл хүлээн авч байна!
Unread Media болон Gej Yu Ve суваг хамтран шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Гэж Юу Вэ” сэтгүүлийн хоёр дугаарыг эрхлэн гаргаад байгаа билээ. Сэтгүүлийн 3 дахь буюу 2026 оны хаврын дугаар ирэх 5-р сард Номын баяр болон SciCon 2026 арга хэмжээг угтан хэвлэгдэх гэж байна. “Үлэг гүрвэл” сэдвийн хүрээнд бүтээгдэх уг дугаарынхаа “Зөгийн хор” буландаа шинжлэх ухааны шүүмж, үзэл бодлын нийтлэл (op-ed)-үүдийг хүлээн авч эхэллээ.
🌐 Өмнөх дугаарууд:
unread.today/c/magazine-gej…
unread.today/c/magazine-gej…
Зөгийн хор булан нь шинжлэх ухааны сэдвээр баримтад тулгуурласан санал, шүүмжээ хуваалцахыг хүссэн эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Хэрэв та монголчуудын оюуны цар хүрээг тэлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй бол бидэнд нийтлэлээ ирүүлээрэй.
Сэдэв, салбарын хувьд ямар нэг хязгаарлалтгүй бөгөөд доорх шаардлагуудыг хангасан бүх төрлийн нийтлэлийг хүлээн авна.
✍️ Нийтлэлд тавигдах шаардлага:
Монгол хэлээр бичигдсэн, 600-900 үгтэй
Өөр хэвлэлд нийтлэгдэж байгаагүй
Гаднын эх сурвалжаас хуулаагүй, хиймэл оюунаар бичүүлээгүй
Баримтад тулгуурласан, логик дэс дараалалтай, шийдэл эргэцүүлэлтэй
📩 Дээрх шаардлагыг хангасан нийтлэлээ өөрийн товч намтар, хэрэв сэтгүүлд хэвлэгдвэл ашиглаж болох зургийн хамт submission@unread.today цахим шуудангаар 4-р сарын 15-ны дотор ирүүлээрэй. Ирүүлсэн мэйлд бид хоёр долоо хоногийн дотор хариу илгээх болно.
Шинжлэх ухаанч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй танд баярлалаа.

Русский

Улирал тутмын шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлээ онлайнаар захиалаад хүргүүлээд аваарай!
shoppy.mn/products/gej-y…

Русский

Change my mind #3
Атом, цөм, цацраг, цацрагийн хэрэглээ, аюулгүй байдал, стандарт, шинжлэх ухаан, физик, урантай холбоотой олон асуултын хариултыг SciCon 2025-аас.
gejyuve.com
#scicon #radiation #gejyuve

Русский

Хүн төрөлхтнийг тооцооллын хувьд дараагийн том тавцан дээр аваачих квант чипүүд өнгөрсөн жил нээлтээ хийсэн билээ. Технологийн гигантуудын өрсөлдөөн хүчтэй байна.
Тэгвэл IT салбарын хүмүүс энэ шуурганд хэрхэн салхин сэнс барих вэ?
gejyuve.com
#scicon #quantum

Русский

Өнгөрсөн жилийн онцлох ШУ-ы үйл явдал 🚀
Европа Клиппер хөлөг Бархасбадийн дагуул Иог зорин хөөрсөн.
Тэгвэл юуны тулд?
gejyuve.com
#scicon #breakthroughs

Русский

Классикаар сэтгэх бидний өмнө квантын санаанд багтамгүй үзэгдлүүдийг ширээн дээр гаргаж тавина.
-Хэрэв та фотон байсан бол ертөнц танд яаж харагдах вэ?
-Орооцолдоон гэрлийн хурдыг давах уу?
-Эйнштейний хар дарсан зүүд юу байв?
gejyuve.com
#scicon #quantum

Русский

Эдгэшгүй хүнд өвчнүүд, хорт хавдар, хөгшрөлт, нөхөн сэргээгдэхгүй гэмтэл… Эдгээрийн хариултыг бид гаднаас хайж ирсэн ч, шинжлэх ухаан хамгийн энгийн бөгөөд хүчирхэг хариултыг хүний биеийн дотроос олж эхэлж буй нь ЭСИЙН ЭМЧИЛГЭЭ ЮМ.
gejyuve.com
#scicon #cell

Русский
gejyuve retweetledi

🗞️ ШИНЭ ДУГААР: Квантын эринд тавтай морил!
Ертөнцийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг олж нээн, түүнтэй танилцаж, түүний хүчийг ашиглах гэсэн хүмүүний хүсэл хэдэн мянган жил үргэлжилжээ. Ингэж явсаар XX зууны эхэн үед даацтай нээлтүүд тохиож, квант эрин хэмээн тодорхойлж болох цаг үеийн эхлэлийг тавьсан юм.
Квант физикийн ачаар өдгөө бид өөрсдийгөө болон хорвоо ертөнцийг илүү сайн ойлгож, лазераас эхлээд супер компьютер хүртэлх олон олон “ид шид”-ийг эзэмшиж чадлаа. Бид кванттай илүү дотно танилцаж, зөвөөр ойлгох цаг үе хэдийн иржээ. Ийм ч учраас манай эртний хамтрагч @GejYuVe энэ жилийн SciCon арга хэмжээгээ “Квантын эрин” хэмээн нэрлээд буй. Түүнчлэн бидний хамтран бүтээж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн эхний дугаарын сэдэв ч мөн “Квантын эрин”.
Квантаар амьсгалах энэ долоо хоногийг угтан уншигч таныг ч мөн квант ертөнцөөр аялуулахаар энэхүү дугаарыг бэлдлээ. Мэдээж та энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 4-р сарын 20-нд SciCon 2025 арга хэмжээнд хүрэлцэн ирэх эсвэл Гэж Юу ВЭ? сэтгүүлийг уншиж болох юм.
Даваа гарагт дандаа гарчигла!
🌐 Сонин түгээгдэж буй цэгүүдийг харах болон цахимаар шууд унших бол newspaper.mn сайтаар зочлоорой.




Русский

Орчин цагийн ШУ-ы ертөнцөөс асууж буй хамгийн том асуултын нэг нь "Харанхуй энерги гэж юу вэ?" билээ.
Энэ асуултын хамгийн сүүлийн үеийн хариултыг үүнтэй хамгийн ойр ажиллаж буй монгол эрдэмтнээс сонсоорой.
gejyuve.com
#scicon #quantum #cosmology

Русский

De-extinction нь саяхныг хүртэл уран зөгнөл байсан билээ. Гэтэл шинжлэх ухаан асар хурдан хөгжиж, молекул биологи ба генетик инженерчлэлийн салбар гайхамшгийг бүтээсээр байна.
Тэгвэл арай бид үлэг гүрвэлүүдийг сэрээж чадах юм биш биз?
gejyuve.com
#scicon2025

Русский










