Гео-мэдээлэл retweetledi

Гавьяат жүжигчин Р.Анхням:
#Ханийнхаа ээж, аавыг хүндэлж байгаарай
Дэргэд чинь түшиж чамайг хайрлаж яваа хүний ээж, аав шүү дээ. Яахав ааш авир таардаггүй бол холхон л байна биз. Хүн чинь зохицуулж болдог доо. Миний нөхрийн ээж 11-н жилийн өмнө буцсан юм. Тэр үед би хүний ээж гэдэг хүнд ямар чухал байдгийг, хүн яаж том болсон ч гэсэн ээж аавгүй болох ямар хэцүүг дэргэдээс нь харж ойлгосон юм. Эрэгтэй хүн чинь учиргүй уйлж унжаад байхгүй ч би өөртэйгөө жишээд бодох юм бол ээ бурхан минь… Миний нөхөр чинь ээждээ хачин их ачлалтай хүү л дээ. Одоо би заримдаа нөхөртөө уур хүрэхээрээ
"За хөөрхий дөө. Би л хайрлахгүй бол аав ч үгүй ээж ч үгүй хүн шүү дээ" гэж бодохоор уур хүрэхээ больчихдог юм. Хүний л үр шүү дээ. Би ч бас үр хүүхэддээ харагдаж хань болъё гэж бодоод урт наслахсан гэж хүсдэг. Хэний ч ээж, аав тэгж л боддог байх даа хөөрхий. Ээж, аав гэдэг хүний сэтгэлд хамгийн том орон зайг эзэлдэг дээ.

Русский
































