Баярсайхан Галигаа@BayarsaihanG
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ‼️
(АТГ-т хандах учир шалтгаан)
Сүүлийн үед монголын хатуу коксжих (сайн чанарын) нүүрсийг хууль зөрчиж, сорчлон олборлохын зэрэгцээ дэлхийн зах зээлийн үнээс хоёр дахин бага үнээр борлуулдаг ноцтой асуудлыг АТГ/ОНЗ-ийн гишүүн Г.Баярсайхан миний бие илчлэн бичиж байгаа.
Энэ нь бусад төрлийн нүүрсний үнэ унагаж, олон уурхайг хаалгаа барихад хүргэж болзошгүй муу үр дагавартай‼️
Бензиний үнэ мэдээлэхээс өөр ажилгүй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ ноцтой асуудлын талаар юу ч дуугарсангүй‼️
Шинэ Засгийн газарт Г.Дамдиннямыг сайдаар улируулан томилсон явдалд харамсч байна‼️
УИХ-аас Харбины гэрээ тойрсон асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах санал ч уналаа‼️
Энэ санал унасан нь олон нийтэд маш их хардлага төрүүллээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Эрдэнэс-Таван толгой" (ЭТТ) компаний гүйцэтгэх захирлыг хулгайчаар дуудан УИХ-ын чуулганы хуралдааны танхимаас хөөж гаргасан.
Энэ тухай судалж үзэхэд ЭТТ компанид мэдээлэл хаалттай, ил тод бус, сэжиг бүхий байдал олон жил ноёлжээ‼️
ЭТТ компанийн эрх мэдэл бүхий нөхөд нүүрсний үнийн хэт хямд зөрүүнээс хувьдаа ашиг хонжоо олж, улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулж байж болзошгүй‼️
Учир иймд,
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ хандан ⤵️
ЭТТ компанийн нүүрсний үнэ тогтоож буй үйл явц, худалдан авах ажиллагаа, гэрээ хэлцэл хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх; компанийн засаглал, ил тод байдал хангагдсан эсэхийг шалгуулах хүсэлт гаргаж байна‼️
Мөн нүүрсний үнэ хямд тогтооход "Энержи Ресурс", "Нарийнсухайт" зэрэг том компаниудаас сөрөг нөлөө үзүүлсэн тал бий эсэхийг давхар судлах нь зүйтэй.
Шалгалтаас хүлээх үр дүн ⤵️
Монголын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн үнээр үнэлэгдэж чаддаггүй юм гэхэд 1 тонн хагас коксжих нүүрсний үнэ ядаж 20 ам.$-аар нэмэгдсэн байвал сайн.
Шалгалтын хариуг 2026.06.15-ны дотор АТГ/ОНЗ-ийн гишүүдэд ирүүлэхийг хүсэе.
(Өмнө нь нүүрсний үнийн асуудлаар эрэн сурвалжилсан өөрийн нийтлэлүүдийг коммент хэсэгт хавсаргав)
Өргөдөл гаргасан ⤵️
АТГ/ОНЗ-ийн гишүүн Г.Баярсайхан