Lily Rose🌷❄
54.9K posts














УБ түгжрэлд ямар нэгэн шийдэл заавал хэрэгтэй. Бүүр яаралтай хэрэгтэй. Үүнтэй маргах хүн нэг ч бхгүй бдаг юм билээ. Түгжрэлийн ихэнх хь хотын баруун зүүний хооронд явж бгаа урсгал бдаг. Зүгээр л хотын төвөөрөө дайрч явахаас өөр аргагүй бгаагаас хот дотроо нам түгжирдэг. Өмнө нь санал болгодог бсан хөрсний түвшинд трамвай, лайтрэйл юу ч бсан түгжрэл нэмнэ. Яагаад гэвэл тэдэнд авто замтай огтлолцох бүрд нь пэрээзэр (переезд) шаардлагатай. Иймд 3D буюу 3 хэмжээст шийдэлд л гарц бгаа. 3 хэмжээст шийдлүүд нэг бол газар доогуур (метро, авто түннэл) үгүй бол газраас дээгүүр (гүүрэн зам, monorail) шийдлүүд л бдаг. Метро, авто түннэл 2 өртөг хэт өндөр гээд барьж авч зүрхлэх засаг бдаггүй. Өндрийн монорэйл бас л маш их хөрөнгө оруулалт шаардах, ашиглалтын зардал өндөртэй дэд бүтэц. Үлдсэн нь өндрийн хурдны зам л бгаан. Аль ч талд орохгүйгээр эрүүл логикоор харахад л ямар нэгэн автомагистрал л түгжрэлийг шийдэхээр бгаа. Гэр хороолол дундуур замаа явуулъя гэхэд газрын харилцааны хэдэн арван жил үргэлжлэх саад тээг хүлээж бдаг. Ингээд Туулын корридор л замын трасст хамгийн тохиромжтой нь гэгдээд бгаа бх. Би түгжрэлийн шийдлийн алийг нь ч дэмжинэ. Нисэхээс 3-4 цаг явж хотдоо ирдэг бж болохгүй л бхгүй юу. Гадаад руу нисэх хүн гаргаж өгөөд буцаад гэртээ хариагүй бхад нь явсан хүн нь өөр улсад бууж бдаг онигоо зөвхөн манайд л бгаа шүү

600,000 хүн амтай германы Штуттгарт хотод метро байж байхын, гэтэл 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотод мето ч алга, трамвай ч алга, вагон ч алга, юу ч алга














