FactCheck.mn

489 posts

FactCheck.mn banner
FactCheck.mn

FactCheck.mn

@MnFactcheck

Хуурамч мэдээллийн эсрэг зөвхөн нягталсан мэдээллийг олон нийтэд түгээх талбар

Katılım Aralık 2019
736 Takip Edilen1.6K Takipçiler
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Сошиал орчинд өдөр бүр тааралдах “Орос ах”, “Агуу Орос” гэх энгийн мэт үгс үнэндээ санамсаргүй тархдаггүй. Тэдний ард Монголын стратегийн томоохон төслүүдийг онилсон, илүү нарийссан, системтэй мэдээллийн урсгал байгааг сүүлийн судалгаанууд харуулж байна. Эх сурвалжгүй, хувь хүний байр суурь хэлбэртэй, сэтгэл хөдлөлд тулгуурласан ийм постууд бодит мэдээллээс хэд дахин хурдтай тархаж, олон нийтийн хандлага, ойлголтод нөлөөлж эхэлжээ. Өмнө нь геополитикийн тайлбар төдий байсан суртал ухуулга өнөөдөр Монголын эдийн засаг, эрчим хүч, хөгжлийн шийдвэрүүд рүү чиглэсэн нь анхаарал татах ноцтой өөрчлөлт болж байна. Монголын баримт шалгах анхны талбар Factcheck.mn гурав дахь удаагаа хийж буй энэхүү цуврал судалгаагаараа фэйсбүүк орчинд дүн шинжилгээ хийсэн юм. Тодруулбал, ОХУ-аас явуулдаг суртал ухуулга манай улсад ямар хүчтэй болж байгаа, ямар системтэйгээр хийгдэж нөлөөгөө үзүүлж байгаа тухай “Монголын мэдээллийн орчин дахь гадаад нөлөөллийн хувьсал” хэмээн мониторинг судалгаагаараа баримтжууллаа.
FactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet media
Русский
0
19
10
924
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
“Firehose of Falsehood” хэмээн нэрлэсэн хуурамч мэдээлэл түгээх загвар нь олон сувгаар, өндөр давтамжтай, сэтгэл хөдлөлд тулгуурлан мэдээлэл “бөмбөгдөх” аргаар нийгмийн ойлголтод нөлөөлдөг болохыг олон улсад тогтоосон байдаг. Factcheck.mn-ийн 2025 оны мониторингийн үр дүнгээс харахад энэ хэв маяг Монголын фэйсбүүк орчинд бодитоор нутагшиж, мэдээллийн урсгалын нэг хэсэг болсон шинж ажиглагдаж байна. factcheck.mn/post/9674
FactCheck.mn tweet media
Русский
0
22
14
1.4K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
#1сар1сэдэв Одооны хурдан морины уралдаан бол өв уламжлал биш ядуу өрхийн хүүхдийн эрхийг зөрчиж буй арилжааны үйл ажиллагаа болсон. #ХурданМориноосУнаачХүүхэд #хаврын_уралдаан #Унаач_хүүхэд #Хүүхдийн_эрх
FactCheck.mn tweet media
Русский
0
0
2
62
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Хурдан морь унаач хүүхдүүдийн 90 хувь нь өөр айлын морь унадаг буюу гэрээсээ хол, морины ажил хийдэг. Энэ нөхцөл өөрөө хэчнээн аюултай, тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэр болохыг хүүхдүүдийн яриа батлаад өгөх мэт. #1сар1сэдэв #хурданмориноосунаачхүүхэд
FactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet media
Русский
0
1
0
86
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Энэ удаагийн #1сар1сэдэв-ээрээ хурдан морины унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийн асуудлыг сонгоод байна. #1сар1сэдэв #хурданООСУНААЧхүүхэд #хаврын_уралдаан #Унаач_хүүхэд #хүүхдийн_эрх
FactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet mediaFactCheck.mn tweet media
Русский
0
0
0
42
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
УИХ-ын дарга Н.Учрал: Зарим залуус хавар, өвлийн уралдаанд л морио уралдуулах гэж хөдөө байгаа гэж ярьсан. Тиймээс бид (төр) цаашдаа энэ морин уралдааныг зөв зохион байгуулж, тэднийгээ тасралтгүй дэмжиж чадвал, хөдөө СУРГУУЛЬ БАРЬСНААС ИЛҮҮ амьдрах нөхцөл бүрдэнэ.
Русский
0
1
0
528
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
2019 онд У.Хүрэлэсүхийн Засгийн Газар 11.1-5.1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан 18 хүртэлх насны хүүхэд унасан морины уралдаан, сунгаа, үсэргээг тогтоол гарган хориглосон. Гэвч эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүд, дарга нар хаврын уралдааныг сэргээхээр ажиллаад эхэлсэн. Хавар уралдаан зохиох эрх хуулийн хүрээнд боломжтой хэвээр атал удаа дараа ийн тэмцэж байгаа нь хүүхдээр л морио унуулж уралдуулах гэсэн санаа. @Zandanshatar Нийтэлэлийг factcheck.mn/post/9519
FactCheck.mn tweet media
Русский
0
1
1
234
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Ахмадуудын тэтгэврийн зээлийн өсөлт нь санамсаргүй биш, харин бодлогын шийдвэр бүрийн дараа шат дараатайгаар идэвхжиж иржээ. #1сар1сэдэв #ТэтгэврийнЗээл
FactCheck.mn tweet media
Русский
0
0
0
49
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
#Factcheck Найруулгын алдаатай монгол хэл ашигласан, Хаан банкны логотой залилангийн пэйжүүдийн постууд нэгэн зэрэг хэдэн арваараа төлбөртэйгөөр түгээгдэж байна. Линк рүү нь орвол орос хэлтэй эсэхийг асууж байгаа нь анхаарал татаж байна. factcheck.mn/post/9309
Русский
0
2
1
1.8K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Асуудлыг илээд өнгөрөхгүй, сенсацаас сенсацын хооронд үсчихгүй, өнгөц мэдээлээд орхихгүй, бүтэн сарын турш, аль болох олон талаас нь мэргэжлийн болон тохирох эх сурвалжаас гарц гаргалгаа хүртэл нь тууштай мэдээлнэ. 12 дугаар сарын #1сар1сэдэв ХҮҮХДИЙН ЧИХРИЙН ХЭТЭРСЭН ХЭРЭГЛЭЭ Манай пэйжийг дагаснаар таныг зовоодог тодорхой асуудлаар 1 сарын турш ул суурьтай, бүрэн цогц мэдээлэл авах болно😉
FactCheck.mn tweet media
Русский
0
2
1
1.5K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Асуудлыг илээд өнгөрөхгүй, сенсацаас сенсацын хооронд үсчихгүй, өнгөц мэдээлээд орхихгүй, бүтэн сарын турш, аль болох олон талаас нь мэргэжлийн болон тохирох эх сурвалжаас гарц гаргалгаа хүртэл нь тууштай мэдээлнэ. 12 дугаар сарын #1сар1сэдэв ХҮҮХДИЙН ЧИХРИЙН ХЭТЭРСЭН ХЭРЭГЛЭЭ Манай пэйжийг дагаснаар таныг зовоодог тодорхой асуудлаар 1 сарын турш ул суурьтай, бүрэн цогц мэдээлэл авах болно😉
FactCheck.mn tweet media
Русский
0
0
0
64
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
"Монгол эмэгтэй Хятадад метро саатуулав" гэсэн видео ХУДАЛ #Factcheck: Уг бичлэгийн хэсгийг Google хайлт ашиглан нягтлахад энэ нь 2025.04.20-нд Хятадад болсон үйл явдал бөгөөд монгол биш, хятад эмэгтэй байна. Тодруулбал, Хятадын Шэньжэн хотын Хойд төмөр замын өртөөнд галт тэрэгний хаалга хаагдах гэж байхад саатуулсан эмэгтэй зорчигчийг төмөр замын цагдаа нар саатуулсан талаар Орон нутгийн төмөр замын олон нийтийн аюулгүй байдлын албанаас нь мэдээлснийг тухайн үед China Daily, South China Morning Post болон бусад мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. Төмөр замын цагдаагийн албаны мөрдөн байцаалтаар 43 настай эмэгтэй, Ву овогтой зорчигч төмөр замын ажилчдын шаардлагыг биелүүлээгүй, хаалга хаалгахгүй саад учруулжээ.
FactCheck.mn tweet media
Русский
0
3
3
2K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
🆘ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч: Эмнэлгийхээ хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 500 гаруй хүүхэд үзсэн, тэр дунд вакцин хийлгэсэн хүүхэд 5-6 орчим л байсан байх... ❌ Сүүлийн жилд вакцины талаар нийгмийг айдаст автуулсан худал мэдээлэл хамгийн ихээр тараагчдыг танилцуулъя. Тэд нийгмийн эрүүл мэндэд маш их хор учруулж, үр дүнд нь хүүхдүүд хохирч буйг өнөөдрийн эмнэлгүүдийн нөхцөл байдал харуулж байна❗️
FactCheck.mn tweet media
Русский
3
12
5
4.9K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
#FactCheck: ✅Вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь бидний өдөр тутмын хоол хүнс, бусад хэрэглээнээс авч байгаа хөнгөн цагааны хэмжээнээс хамаагүй бага. ✅Вакцины найрлагад байгаа хүнд металл гэж нэрлэж байгаа орц нь мөнгөн ус. Гэвч энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй. ✅Биологийн зэвсэг нь хөнөөх, хохироох зорилготой бол вакцин нь урьдчилан сэргийлж, хамгаалах зорилготой шинжлэх ухааны ололт юм. factcheck.mn/post/9141
FactCheck.mn tweet media
Русский
0
8
4
1.7K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр 42 настай. Сүүлийн 15 жил түлээ, нүүрс зарж, амьдралаа авч яваа. Харин эхнэр нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү нь энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин нь таван настай, цэцэрлэгийн ахлах бүлэг. Ирэх жил нэгдүгээр ангид элсэн орно. Ж.Даржаа гэр бүлээсээ гадна аав, дүү хоёроо “чирч” явдаг. Дүү нь тогтсон тодорхой ажилгүй, боломж гарвал балгачихдаг. Эхнэр нь цалингаасаа тэтгэврийн ээждээ ил далдаар илүүчилнэ. Хүүхдүүдээ тохитой тухтай болгох гээд өмнөх онд нь байшингаа засаж, гадна талыг нь будаад цахилгаан халаалт тавьчихсан. Бүр хүндэрсэн үед гал алдахгүй тул мэдээж нүүрснээсээ түлнэ. Ингээд цахилгаан, түлээ нүүрс, ус, шатахуун, утасны төлбөр, хичээлийн хэрэгслээс гадна том болж байгаа хүүхдүүд нь жил бүр хувцсаа солих шаардлага гарна. Энэ мэтээр зардал урссаар сар бүр орлогоосоо давчихна. Байнга хүнээс гуйгаад байх хэцүү учраас хүү нь өндөр ч аппликэйшний зээлээр шийдчихнэ. Хүний нүдэнд аятайхан харагдаж, бусдаас дутахгүй гэсэндээ Даржаа өнгөрсөн зун наадмын өмнө он хуучин “Ланд-200”-г өр тавьж авч унажээ. Өнгөрсөн жилүүдийн хуримтлагдсан өрөө дуусгаж амжилгүй дараагийн өр, зээл үргэлжилж, олсон хэд нь үнийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй тул хуримтлал хийх талаар бодох ч сөхөөгүй өдөр хоног өнгөрсөөр. Үүний хажуугаар байсхийгээд л бензин шатахуун, махнаас авахуулаад юмны үнэ байнга өсөх болсон. Саяхан л 2018 онд хонины ястай мах 5,000, үхрийн цул мах 7,900 төгрөг байсан гээд бод доо. Гэтэл одоо хонины мах 14,000, үхрийн мах 22,000 болжээ. Хэдхэн жилийн өмнө хүнсээ 180-200 мянган төгрөгт хангалттай авдаг байсан бол өнөөдөр 700-800 мянган төгрөг арай гэж хүрэх болсон. Даржаагийнх... factcheck.mn/post/9125
FactCheck.mn tweet media
Русский
0
3
2
964
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Сайд нар нь залуу багш сард 2.6 сая төгрөгийн цалин авч байгаа гэхийг сонссон залуу багш нарын царай 😱 @naranbayarp
Русский
1
24
34
9.8K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа олонх болсон эрх баригч нам гэдэг нь #ХУДАЛ болох нь Малдив улсын жишээгээр нотлогдож байна.
FactCheck.mn tweet media
Русский
0
0
0
118
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
Залуус нь эсэргүүцэн жагсаал хийж буй Непал улс 2025 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 90-д жагссан бол Монгол 102-т эрэмбэлэгдсэн. Харин авилгын индексээр 180 орноос Непал 107-д орсон бол Монгол 114-д жагссан.
FactCheck.mn tweet media
Русский
0
15
8
2.9K
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
✅ Чернобылийн ослын дараахан реакторын ойролцоо 20,000–300,000 мЗв/цаг байсан ✅ MRI аппаратаар нэг удаа оношлуулахад 6 мЗв тун цацраг авдаг бол байгалийн шар нунтгийг гараараа барьж байгаад дозиметрээр хэмжихэд 1.9 мЗв-ийг заадаг байна. factcheck.mn/post/8974
Русский
0
6
5
662
FactCheck.mn
FactCheck.mn@MnFactcheck·
#Factcheck УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хандсан хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл ⛔️Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хоёр өөр компани, хоёр өөр тендерийн мэдээллийг хольж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН худал мэдээлэл түгээсэн байна. factcheck.mn/post/8966
Русский
1
2
2
195