Munkhbold Munkhuu retweetledi

Хүйстолгойн брахма үсгээр бичсэн олдворыг 1967 онд олж нээсэн боловч үсэг нь брахма гэдгийг нь нэлээд хэдэн жилийн дараа тогтоосноос өөрөөр тайлаагүй. Цаг хугацааны хувьд Жужуаны үе. Нирун гэдэг нэртэй нүүдэлчний улс хэзээ ч хаана ч байгаагүй шүү. 2016 онд япон хэлний багш орос Саша Владимирович Вовин гурван найзтайгаа гэнэт ирээд Хүйстолгойн брахма бичгийг гялс тайлаад уншчихсан. Герман үндэстэн Dieter Maue түүх сонирхогч, санскрит бичиг брахма мэддэг. Түрэг үндэстэн Мэхмэт Өлмэз түрэг хэлний профессор. Франц үндэстэн Этиен дө Ла Вайсиэр дундад зууны Ази судалдаг. Ленинградад япон хэлний мэргэжил эзэмшсэн Саша сүүлд нь Францын иргэн болсон тул түүнийг үргэлж франц эрдэмтэн гэж энд тэндгүй бичих болсон. Энэ дөрвийн хэн нь ч монгол байтугай алтай язгуурын хэл мэдэхгүй. Өлмэз мэдээж түрэг хэлээ сайн мэднэ. Судалгаа эхлэхэд Вовин нэгэнт франц хүн учраас шинжлэн судлаад нирун нарын хэл нь өмнөд Кидан хэлнээс ялгаатай нь Төв Америк дахь хаити нарын хэлний гол урсгал болох Монгол (Дундад Монгол) хэлтэй ижил төстэй болохыг тэмдэглэжээ. Хаити Креол хэл (Kreyòl ayisyen) нь Хаити улсад ихэвчлэн ярьдаг үндсэн хэл ба 17-18-р зуунд үүссэн Баруун Африкийн дүрмийн нөлөө бүхий Франц хэл дээр суурилсан креол хэл юм.
Энэ асуудлаар Өлмэз экспедицийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Этиэн дө ла Вайссиэр түүхчийн үзэл бодлын талаар санал нэмэн зөвшилцөөд тогтов. Уг бичвэрт Анагуй (Аңакай, гэхдээ энэ нь Жужуан хаан Южиулу Анагуй байх магадлал багатай) болон Нири хаан, магадгүй Каган Нири гэж дурдсан байдаг, учир нь энэ нь бидний мэдэх цорын ганц Каган (Орчин цагийн монгол хэлээр Хаан) бөгөөд бичээсийг түүнд зориулж хийсэн эсвэл түүний захиалсан байх магадлал багатай. Хэрэв бичээст дурдсан Нири хаан нь бидний мэдэх цорын ганц хагантай тохирч байвал уг бичээсийг түүний хаанчлалын үе (579-604)-тай харьцуулж болно гэх мэтээр түүх талаас нь хайгуул хийжээ.
Гэтэл гэнэт тэдний уншсанаар Хаган цолтой Боди-Саттва гэсэн нэр гараад ирлээ. Энэ нь Буддын шашны Бодьсадва, эсвэл Анхны Түрэг хаант улсын түрэг хүн байсан байж магадгүй юм? Тухайн үед Бодьсадва хэмээх Уйгурын удирдагч байсан гэж мэдээлдэг боловч Хятадын эх сурвалжид хаан цол хэзээ ч байдаггүй гэсэн түүхийн нотолгоо байж байдаг? Цаашилбал, тухайн үеийн хэл яриа нь согд хэл байсан гээд нэмэлт төвөгтэй оньсго байна? "Уйгурууд бүр хожим хаант улсаа 744 онд байгуулсан нь бүр төөрөгдмөөр. Ингээд тэдний хэл нь "Хүннү, Сяньби, Монголчуудаас" гаралтай бөгөөд бичээсийн монгол хэлнээс ялгаатай нь түрэг хэл байв гээд тогтохоос. Харин шинэ нээлт гэвэл жужаунчууд Буддын шашинтай байжээ!
За ингээд шууд л жужуан - англи хэлний толь зохиох нь тэр. biti-nar kagan digin sinin bodi-satva torox. (of the inscriptions khagan and princes, new bodhisattva born)
kagan buda kaganu ukax ukaju xiri anakay. (khagan, buddha lord's knowledge knowing country anakay)
-i tin jax bodi bigiy-nar bayi dolu jaju hugbu. (promises the tribe officials stand seven times promises) гэх мэт. Одоо жужуан хэлээ монгол болгох амархан, англиас нь гүүгл транслаар орчуулчихана. Ингээд жужуан бол нирун улс, нирунчууд бол эртний монголчууд! Монголчууд 1500 жилийн өмнө бичиг үсэгтэн үндэстэн байжээ.
Францын нэрт эрдэмтэн Саша Вовин ба түүний нөхөд хэн ч тайлж чадаагүй эртний монголчуудын түүхэн дурсгал бичээсийг тайлж уншин, монголчууд 6, 7-р зуунд өөрийн бичиг үсэгтэй, тэгээд бас болоогүй буддын шашинтай байжээ гэсэн сайн мэдээ Монгол болон Дотоод Ази судлалтай холбоотой бүх мэдээлийн хэрэгслэлээр цацагдлаа. Вовин нэр алдрын титэмээ арай өмсөж амжилгүй 1920 онд ковидоор нас барсан даа.
Русский
















