NTV

22.1K posts

NTV banner
NTV

NTV

@NTVmn

Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009

Ulaanbaatar, Mongolia Katılım Eylül 2013
1.2K Takip Edilen9K Takipçiler
NTV
NTV@NTVmn·
Хера Экуйпмент компани харилцагчдаа талархах зорилгоор Hera Innovation Era 2026 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Русский
0
0
0
83
NTV
NTV@NTVmn·
“One Mongolia Group”-ийн хөгжүүлсэн Skytrip.mn платформ нь найдвартай нислэгийн тийз захиалга, аяллын цогц үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож эхэллээ.
Русский
0
0
0
139
NTV
NTV@NTVmn·
АПУ Дэйри ХХК-ийн шингэн сүүний үйлдвэрлэл өдөрт 10 тонноор нэмэгдлээ. Учир нь тус компани дэлхийд сүүний гарц, ашиг шимээрээ тэргүүлэгч Холштейн үүлдрийн хээлтэй 400 үнээ Монголд амжилттай нутагшуулжээ. Энэ өсөлт зөвхөн нэг компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлын тэлэлтээр хязгаарлагдахгүй. Харин Монголын сүүний салбарын бүтээмж, үр ашгийг шинэ түвшинд хүргэж байгаа стратегийн ач холбогдолтой алхам болж байгааг салбарынхан онцолжээ.
Русский
0
1
2
194
NTV
NTV@NTVmn·
“Төвийн бүсийн наурыз-2026” томоохон баярын арга хэмжээ Дархан хотод анх удаа боллоо
Русский
0
0
0
26
NTV
NTV@NTVmn·
Хүүхэд багачуудыг эх хэлээрээ уншиж бичиж найруулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймагт "Хүрэл тулга-2026” наадмыг хүүхдийн байгууллагаас зохион байгууллаа. Энэ жил 360 гаруй хүүхэд шүлгээ бичиж эхний шатны шалгаруулалтад оролцсон байна. Хүүхэд шүлэг бичсэнээр сэтгэлзүйн мэдрэмжээ үгээр илэрхийлж, бусдад өөрийгөө ойлгуулж, ном унших нь нэмэгддэг гээд олон давуу талтай гэж шүүгчид, зохион байгуулагчид хэллээ
Русский
0
0
0
24
NTV
NTV@NTVmn·
Хөдөө орон нутагт хотын тансаг хаус шиг сэтгэгдэл төрүүлэх энэ айл нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын улсын аварга малчин Мөнхбатынх. Мөнхбатын эхнэр Б.Мөнхжаргал нь нутагтаа алдартай хөдөлмөрч, аж ахуйч эмэгтэй. Тэр малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг онцгой болгодог “шидтэй” нэгэн. Жишээлбэл, нэрмэл, жимсний охиор, өмнө нь хаана ч хийж байгаагүй дарс, мөн хүүхдүүдийнхээ дуртай цэлцэгнүүр амттанг малын сүүгээр хийдэг байна.
Русский
0
0
1
427
NTV
NTV@NTVmn·
“Оюутолгой” компани ус бохирдуулсны төлбөрт 5 тэрбум төгрөг төлөх шаардлагатай ч өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна. Үүний шалтгаанаа тогтвортой байдлын гэрээ байгуулсантай холбон тайлбарладаг. Харин Усны газраас 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон учраас “Оюутолгой” компани ус бохирдуулсны төлбөр төлөх эрх зүйн орчин бүрдсэн гэлээ.
Русский
0
1
0
82
NTV
NTV@NTVmn·
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэг нийтийн эзэмшлийн зам, талбай, байгууламжид хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна. Энэ хүрээнд дүүргийн хэмжээнд бүх автобусны буудал, хөшөө, баримал, хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлага зэргийг угааж байгаа юм. Мөн цэвэрлэгээнд саарал ус ашиглаж байна.
Русский
0
0
0
57
NTV
NTV@NTVmn·
Охидод бэлгийн бойжилт 9-12 насанд эхэлнэ. Бэлгийн бойжилт эхэлснээс 2-2.5 жилийн дараа анхны сарын тэмдэг ирдэг. Охидын сарын тэмдэг 11-13 насанд ирвэл хэвийн гэж үздэг байна. Хэрэв 15 нас хүрэхэд сарын тэмдэг ирээгүй бол эмчид хандах хэрэгтэй.
Русский
0
1
1
206
NTV
NTV@NTVmn·
2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр АН-ын дотоод сонгууль явагдсан. Энэхүү сонгуулийн үеэр Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн дэд зөвлөлөөс Ардчилсан намын гишүүнчлэлтэй, гэрэгэ гардсан авсан 55 иргэнийг сонгууль өгүүлэхгүй байх тогтоол гаргажээ. Тус тогтоолыг хаяг дээрээ оршин суудаггүй гэх шалтгаанд үндэслэсэн гэлээ. Харин иргэдийн хувьд харьяалалтай газраасаа сонгууль өгч чадахгүй байгаа нь сонгох, сонгогдох эрхэд халдаж байна хэмээн үзэж байна.
Русский
0
0
0
77
NTV
NTV@NTVmn·
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, шударга байдлаар хуваарилах зорилгоор “Баялагтаа эзэн Монгол” нэртэй зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Санал асуулгын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын алба болон зөвлөн туслах үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулжээ.
Русский
1
0
0
60
NTV
NTV@NTVmn·
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танхимаар 40, цахимаар 12 нийлээд гишүүдийн ирц 76.5% хувьтай байлаа. Харин ирээгүй 16 гишүүнээс 5 нь эмнэлгийн чөлөөтэй, 3 нь гадаад томилолттой, 2 нь орон нутагт томилолттой яваа бол үлдсэн 6 нь ор сураггүй тасалжээ. Бүлгийн дарга Ж.Батжаргал “энэ бол зөрчил биш” гэж тайлбарласан. Гэхдээ улс төрд үгнээс илүү үйлдэл үнэн байдаг. Хэрвээ гишүүд нь бүрэн ирэхгүй, ирц унаж эхэлсэн бол дотор нь бүх зүйл жигд байна гэж хэлэхэд хэцүү, тохиролцоо суларсныг шууд илтгэнэ.
Русский
0
1
2
441
NTV
NTV@NTVmn·
Засгийн газраас дөрвөн хоногийн өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг 12–24 сарын хугацаанд, торгууль ногдуулахгүйгээр төлүүлэх боломжийг судлахаар боллоо. 2013 оноос хойш иргэдийн ндш-ийг нөхөн төлүүлэх боломж олгосон гурван ч хууль хэрэгжжээ.
Русский
0
0
0
69
NTV
NTV@NTVmn·
Олон улсын зах зээлд ормузын хоолой хаагдсанаас үүдэлтэй газрын тосны үнийн савалгаа Монгол Улсад ч мэдрэгдэж, энэ 7 хоногоос дизель түлшний үнэ дунджаар 1000 төгрөгөөр нэмэгдэх нь гарцаагүй боллоо. Шатахуун импортлогч компаниуд ч эхнээсээ огцом бус аажмаар дизель түлшнийхээ үнийг нэмэх саналыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ.
Русский
0
0
0
113
NTV
NTV@NTVmn·
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРЫГ ШАЛГУУЛАХААР АТГ-Т ХАНДЛАА
Русский
0
0
0
67
NTV
NTV@NTVmn·
Зүүний үзэлтэн Эммануэль Грегуар Парис хотын шинэ дарга боллоо
Русский
0
0
1
154
NTV
NTV@NTVmn·
Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ташаа мэдээлэл нийгмийн сүлжээний хэрэгслээр тархжээ
Русский
0
0
0
125
NTV
NTV@NTVmn·
BТS хамтлагийн задгай талбайн, үнэ төлбөргүй тоглолт Сөүл хотын Кванхвамун талбайд болов
Русский
0
0
0
137
NTV
NTV@NTVmn·
Г.Ууганбаатар: Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг багш нар нь зодсон кэйсүүд дээр гомдол ирэхийг хүлээхгүй бүртгэлжүүлж, шалгах ажиллагааг явуулдаг.
Русский
0
0
0
104
NTV
NTV@NTVmn·
А.Батдулам: Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөөсөн угаалга эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 22 автобусны буудлыг угааж, цэвэрлээд байна. Орчин нь цэвэрхэн болчихоор иргэд ч мөн эерэг сэтгэгдэлтэй байна.
Русский
0
1
1
475