Nature Focus

1.2K posts

Nature Focus banner
Nature Focus

Nature Focus

@Naturefocus75

Time spent among trees is never wasted.🏝️ Living for the simple, green things.☘️

United States Katılım Ağustos 2024
4K Takip Edilen2.9K Takipçiler
Жиргээ
Жиргээ@jirgeepage·
Л.Ану-Үжин: Хөгжиж буй орны иргэд бид унтах, амрах эрхгүй! Сингапурын метро өглөө 5:30 - 6:30 цагийн хооронд битүү, амьсгалах зайгүй түгжирдэг байсан. Тэрнээс хойш сэлүүхэн болчихно. Хүмүүс 8 цагт эхлэх ажилдаа ч 6-д явдаг. Ийм эрт очиж яах юм бэ гэхээр нэгд хоцрохгүй, хоёрт хийх ажлаа төлөвлөнө, гуравт ажил эхлэхэд бэлдэнэ гэдэг. Сентоза дээр 5 цагт далайн эргийн усанд дасгал хийчээд, нийтийн шүршүүрт орчоод, 7/11-ээс цайлчаад, түрээсийн дугуйгаа унаад ажилдаа явдаг хөгшин залуу хүмүүс маш их. Цайны цагаар номын дэлгүүрийн шалаар хүмүүс ном уншаад суучихна. Оройн 10-аас хойш хүнгүй гудамжаар л алхана. Нэг хүн 2 ажилтай, нэг сургалттай, сайн дурын ажилтан байх нь ердийн зүйл. Сингапур ээж аав Ширли Сэм хоёртой хэзээ ч өглөө таарж үзээгүй. Хагас сайнд өөрсдөө сайн дурын ажил хийдэг байсан болохоор бүтэн сайнд л гэртээ байна. Бээжинд өглөө 6:30-аас өмнө л гарч байж гудамжны өглөөний цай авч амждаг. Бээжин хот 5 цагт хөл хөдөлгөөн орж 6 цагт хаа сайгүй дугуй, мопед, мотоцикл, хүн тэрэг, тэр бүү хэл тэргэнцэртэй, суугаа өвөө эмээ нар хүртэл холхилдож, энд тэндээс дайрчих шахан давхилдаад ажлаа эхэлдэг. 6:30 гэхэд өглөөний цайны павильонууд хаагаад, ажилчид нь зарим нь сургуульдаа, зарим нь дараагийн ажилдаа явдаг. Сувилагчийн постон дээр хонож байгаа сувилагч нэг ч удаа унтаж байгаагүй, эмнэлэгт камер, интернэт, компьютерт нь хөзөр ч байдаггүй авч тэд унтдаггүй. 6 сар хэвтэхдээ нэг ч удаа постоо орхиж алга болсон, унтсан, өөр юм хийсэн, тарианы цагнаас хоцорсон сувилагчтай таарч байгаагүй. Бүгд л эм ээ хуваарилж, өвчний лавлах уншиж, шөнийн сахиулийн репорт бичиж, өглөө яг 6:00-д орж ирж тарьдаг. Тэд тасралтгүй суралцах үүрэгтэй, маргааш шалгалт өгөх оюутан мэт зузаан зузаан ном уншина. Хэдэн зуун мянган удаа зүү зоосныг мэдэхгүй ч Хятад сувилагч нэг ч удаа судас хагалж, нэг ч удаа дуудахад хүлээлгэж байгаагүй. Ийм болохоор л Хятад ажилчдаар барилга бариулах амар байдаг. Монгол хүнээ үнэлсэнгүй гэдэг ч, Монгол залуусыг ажиллуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил. Өглөө эрт ирэхгүй, үүрэг хариуцлага байхгүй... Хамгийн хэцүү нь цалин тавихаар багадаа 3 хоног тас, алга болно, мөнгө нь дууссан хойно гэр бүлээсээ салах шахсан, шартсан, зарим нь зодоон цохион хийсэн амьтад ирнэ. Цалин тавьсаны маргааш зоолттой хэдэн эхнэр нөхрөө цалинтай нь асууж ирнэ. Жаахан зааж, захирчихвал амь биш заяа биш гээд хаяад явчина. Солонгост хүмүүс хүүхэдтэй болохоос татгалздаг, хойшлуулдаг шалтгаан нь хүүхэд өсгөх зардал. Солонгос шиг хоол хүнс арвин, хувцас хунар хямд газар хүүхэд өсгөх зардал гэж юу байх билээ дээ гэж бодож байгаа байх. Хүүхэд өсгөх зардал гэж хүүхэд сургахад төлөх зардал юм. Цэцэрлэгээс нь авахуулаад маш олон төрлийн сургалтанд сургадаг. Нэг хүүхэд дунджаар 4, 5 сургалтанд сурна. Тэр дундаас чанартайд нь сургах гэж эцэг эхчүүд хамаг мөнгөө зориулдаг. Тийм ч болохоор тэр хэмжээнд сургаж, хүмүүжүүлж чадахгүй хүмүүс нь амьтан тэжээдэг байх. Нохой муураа үр хүүхэд шигээ үүрээд явдаг хүмүүс зөндөө тааралддаг. Солонгос чинь хөгжингүй орон шүү дээ, бид ажиллах ёстой гээд автобусаар 2 цаг явдаг газар өглөө, орой бүр явж ажилладаг хүмүүс их болохоор шөнийн автобус гаргасан. Одоо Япон, Солонгост "хэт их ажилладаг" хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодон цалинтай чөлөө өгx амрах шаардлага тавьдаг. Солонгост очсон монголчууд ажил хийж, хүнд удирдуулж сурдаг нь бүх хүмүүс тэгж шаргуу хөдөлмөрлөдгийг ойлгосных байх. Монголд хамгийн залхуу хүмүүс... Магадгүй миний таарсан, анзаарсан хэсэг л тийм байх гэж найдъя. Эв эрүүл, сав саруул залуус үд болтол унтдаг, үүр цайтал архиддаг. Ажил хийдэггүй хүмүүс зөндөө, ажиллаж чадахгүй нь бүр их, хийвэл зөвхөн их цалинтай гоё ажил хийнэ гэх. Бакалаврын дипломтой бол би болцон боловсорцон гээд ямар нэг дарга, захирал хийчих санаатай. Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болцгооцон. Эсвэл өнөөдөр болгодог цалингаараа бүх ирээдүйгээ төлөвлөдөг. Оройн цагаар, хагас бүтэн сайнаар ажил хийнэ гэж огт байхгүй.
Жиргээ tweet media
Русский
12
23
42
5.8K
Nature Focus
Nature Focus@Naturefocus75·
I want a friend like this.
Nature Focus tweet media
English
0
2
10
73
Nature Focus
Nature Focus@Naturefocus75·
I am so tired.
Nature Focus tweet media
English
2
5
26
155