Mr. Citizen
121K posts

Mr. Citizen
@NinjbatL
Legal Window of Mongolia https://t.co/edCckoPpAD
Ulaanbaatar Katılım Nisan 2011
1.9K Takip Edilen50.7K Takipçiler
Sabitlenmiş Tweet


УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Гэр бүлийн тухай хуульд анхаарал татсан ямар өөрчлөлтүүд орох вэ?
"1.Гэрлэгчид сүүлийн таваас доошгүй жилийн хугацаанд хамтран амьдраагүй бөгөөд бага насны хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;
2.Эд хөрөнгийн маргаантай боловч 18-аас доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн" энэ хоёр тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ аваххгүйгээр гэрлэлтийг цуцлаж болно гэж орсон.
Сүүлийн 5 жил болон түүнээс дээш хугацаагаар хамтран амьдраагүй бол гэрлэлт цуцлах зохицуулалт их чухал юм. Эхнэр, эсвэл нөхөр нь гадагшаа гараад алга болчихдог байсан.
"Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан, эсхүл гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс гэрлэлт цуцласан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, энэ хуулийн 10.1.3-т заасны дагуу гэрлэлт дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо шүүх өөрөөр тогтоож болно." гэж найруулж оруулсан байна.
Одоогийн хуульд иймэрхүү агуулгатай заалт байдаг боловч шүүгчид бүтээлчээр хэрэглэж мэдээгүй юм уу, хүсдэггүй юм уу, бараг хэрэглэдэггүй. Тийм учраас хуульч тогтоогч "гэр бүлээс гадуурх харилцаа", "өөрөөр тогтоож болно" гэж нэрлэн зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, араар тавьсан нөхрөөс болж гэрлэлт цуцлагдахад хүрвэл дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсэг нь бусад гэр бүлийн гишүүдээс бага байж болно гэсэн үг.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын маргааны гэрлэлттэй адилтгаж шийдвэрлэхэд дараах нөхцөлүүдийг хуульчлах гэж байна. Үүнд:
"1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй;
2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан;
3.хөрөнгө дундаа өмчилж байгаа, дундын хөрөнгө бий болсон;
4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй." гэж.
Эндээс тэр 4-т заасан "нэг оршин суух хаягт бүртгэлтэй" гэдгийг нь одоохондоо хасчихмаар байгаа юм. Манайхан чинь хэзээ ч оршин суугаа газартаа бүртгэл хийлгэдэггүй. Тэр тусмаа хамтран амьдрагчид.
Өөрөө төрж чадахгүй болоод өөр тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн, өөрийн бэлгийн эсээр хүүхэд хийх боломжгүй бол өөр хүний бэлгийн эсээр нөхөн үржинхүйн туслах аргаар хүүхэдтэй болсон бол энэ хүмүүс төрсөн хүүхдийн эцэг, эх байна гэсэн заалт шинээр орох гэж байна. Одоо тээгч эх, бэлгийн эсийн донор нар хүүхэд булаацалдахгүй амар болох байх.
За ингээд бага багаар оруулая. Хэт урт болчих гээд байна.

Русский

@Bayarsa07020804 @Undram Үзсэн. Асгаж байсаан. Тухайн үеийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын хяналт шалгалтын дүгнэлт, тавьсан акт ч байдаг.
Русский

Би 2016-2018 он хүртэл Туул гол руу бохироо цутгадаг арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх гэж Твиттерт үзэж тардаг байлаа. Бүр Туул голын асуудлаар УИХ-ын Байгаль орчны Байнгын хороо хуралдаж тухайн үеийн гишүүн С.Бямбацогт, С.Дэмбэрэл нар намайг тэр хуралд оруулж суулгаж байсан. Тэр үед би бараг л ганцаараа үзэлцэж байсан. Үр дүн гарсан. Олон үйлдвэрүүд хаалгаа хаасан…
Тухайн үед Туул голыг хамгаалах чиглэлээр байгуулагдсан үй түмэн ТББ байсан боловч нэгэн ч жинхэнэ утгаараа Туул голыг хамгаалах зорилгогүй байдаг юм билээ. Би их ганцаардаж билээ. 😅
Одоо харин олон хүмүүс Туул голоо хамгаалах хөдөлгөөнд нэгдэж байна. Зарим хэсэг нь улс төрийн зорилготой ч нэгдэж байх шиг байна.
Тэр нь нэг их чухал биш. Гол нь Хатан Туулаа л хамгаалж чадаж байхад болно доо.




Русский

@sarahhh41601 @BBatsukh Одоо харин таны тэмцэх ээлж. Би их ядарсан. Туул гол миний хувийн өмч биш. 😝
Русский

Mercy.
АНУ-ын төрийн бодлого болон Холливуд хоёр хоорондоо холбоотой санагддаг. Би нэгэнтээ Холливудын тухай бичиж байсан. Аль 2008 оны "Bush" гэж кинунд төрийн өндөр албан тушаалтнууд Иран руу довтлох тухай хуралдаж ярилцдаг. Эсвэл "Tom Clancy's Jack Ryan" гэх 2018 оны оны кинунд АНУ-ын гол дайсан Вэнэсуэл Улс гэж их сургуулийн хичээл дээр ТЕГ-ын багш ярьдаг... Гэх мэтчилэн олон кину бид нэрлэж болно.
Тухайн үедээ уран зөгнөлт кинуны үйл явдалууд технологийн дэвшлээр бодит зүйл болж бидний хэрэглээнд орсон нь маш их.
Хамгийн сүүлд үзсэн, энэ онд гарсан Казахстаны нэрт найруулагч Тимур Бекмамбетовын "Mercy" гэх кину гараад олсон орлогоороо "Аватар"-ыг гүйцэж байна.
Ирээдүйд хиймэл оюуны хөгжлийн улмаас ажлын байр хумигдаж олон ажилгүй иргэд гудманд гарч гэмт хэрэг, зөрчил газар авна. Бүх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж шүүн таслах ажиллагаа явуулж нийгмээ шоронжуулах бодлого оновчгүй болж төр засаг "Цахим шүүх"-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Шүүхээ "Mercy" буюу би "Энэрэнгүй шүүх" гэж нэрлэнэ. Энэ шүүх технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд бүтээгдэхүүнүүд дээр суурилсан бөгөөд нотлох баримт олох, баримтжуулах, үнэлэх тал дээр үнэхээр супер. Тийм ч учраас хүнд гэмт хэрэгт холбогдсон гол дүрийн баатарт гэм буруугүй гэдгээ нотлоход ердөө л 90 минутын хугацааг олгоно. Нотлож чадахгүй бол шууд цаазаар авахуулна.
Хуульч хүний хувьд үйл явдлыг нь дагаж үзэх гэхээсээ илүү цахим шүүхээс хэргийн оролцогчдод олгож буй боломж, шуурхай ажиллагаа, хараат бус байдал гэх мэт технологийн суурь үзэгдэлүүдийг нь маш анхааралтай ажиглаж үзлээ.
Цахим шүүхийг байгуулж чадвал хэрэг, маргаан шийдвэрлэх үйл явц шүүх талдаа ч тэр, хэргийн оролцогч талдаа ч тэр хурдан шуурхай явах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, маш их цаг хугацааг хэмнэнэ. Цаг хугацааны хэмнэлт яагаад чухал вэ? Ердийн шүүхийн нэг хэрэг шийдвэрлэхэд зарцуулах зардлын задаргаанд шүүгч, шүүхийн ажилтнуудын цалин хөлс, шүүхийн байрны тог цахилгаан, дулаан, ус гээд татвар төлөгчдийн маш их мөнгө урсдаг. Хэрэг шийдэгдэхгүй удах тусам тэр хэргийг шийдвэрлэх зардал өссөр л байна. Нөгөө талдаа хэргийн оролцогчийн өмгөөлөгчийн зардал, бизнесийн алдагдал, нааш цааш явах явдал суудал гэх мэт их хэмжээний хохирол яваад л байдаг. Тийм учраас хэрэг шийдвэрлэх цаг хугацааны хүчин зүйл нь шууд төсөв мөнгөтэй буюу татвар төлөгчдийн төлсөн мөнгөтэй холбогддог.
"Энэрэнгүй шүүх" хэрэг маргааныг богино хугацаанд хэргийн оролцогчийн эрхийг зөрчихгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, болж өгвөл хөнгөн ял шийтгэл оногдуулах зорилготой гэж кинун дээр гарч байна... /өөрсдөө үзээрэй, спойлордмооргүй байна/

Русский
Mr. Citizen retweetledi

Олон жилийн өмнө @NinjbatL ах ч ултай суурьтай нялга жиргэдэг байлаа
Lutaa@LutochirT
Туул голын голдиролд зам тавих гэж байхад өнөө гол усандаа хайртай гэдэг мояачууд яасан бэ? Сураггүй шүү бүр...🙄
Русский

Японец 26 лет ждал, пока найдут убийцу его жены — всё это время он арендовал квартиру с местом преступления, ничего не трогал и ждал развития технологий.
В 1999 году 32-летнюю Намико Такабу нашли убитой в собственной квартире, но даже масштабное расследование с тысячами полицейских не дало результата.
Долгие 26 лет убитый горем её муж Сатору сохранял квартиру нетронутой — не убирал даже следы крови, надеясь, что технологии будущего помогут раскрыть дело. За это время он потратил ¥22 млн (~11 млн рублей) на аренду.
И дождался: в 2025 году благодаря новым методам ДНК-анализа убийцу всё-таки нашли — бывшая одноклассница Сатору, тайно влюблённая в него, поссорилась с его женой и нанесла ей 28 ударов ножом.
У самурая нет цели, только путь.
Русский

@tsende_mgl Харин тэгнэ. Би ард нийтийн асуулгыг хүчингүй болгосон гэхээр чинь л бичсэн
Русский

@NinjbatL 3.Хэрэв Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэвэл, уг санал асуулгыг нийт сонгогчдын олонх оролцож, оролцогчдын олонх нь дэмжсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно.
Өөрөөр хэлбэл УИХ л уг асуудлыг шийдэх эрхтэй
Русский

Плэй-офф эхэллээ! ОЭ vs УХ
Том намын хагарал том л байдаг юм. Ванга шиг хэлье. Одоо Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Сайнзориг, Булгантуяа, Болормаа, Баасанжаргал гэх мэт ахан дүүс цуглаад Шамбалын дайнд бэлтгэж байгаа. Юутай ч Номтойбаяраа элсүүлчихсээн, бас. ОЭ бүлэглэл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн эсрэг байгаа тул Нарантуяа-Нара ч ОЭ бүлгэмийг дэмжинэ. Нара хар массд нөлөөтэй тул чухал фигур шүү. ОЭ бүлгэм МАН дотроосоо 30 хүрэхтэй, хүрэхгүйтэй гишүүд цуглуулна. Гаднаас 30 гаран гишүүд нэмэгдэж магадгүй. Ингээд Хүүкийн эсрэг боргоно. Монголын түүхэнд хийж байгаагүй зүйлийг хийх гэж оролдоно. Тэр нь Импичмент буюу Ерөнхийлөгчийг огцруулах явдал юм. Энэ бол хэцүү. ОЭ-ийг "Огцрох амархан!" гээд унагадагтай адил зүйл биш юм. 😏
Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн байдаг.
ОЭ бүлгэм эхлээд Цэцийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй болно. Тэр амаргүй ажил. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчтэй их ойр байгаа нь нууц биш байдаг.
Хоёрт, 126 гишүүний дийлэнх олонхи гэдэг нь чуулганд бүх гишүүд оролцвол 84 гишүүний кноп хэрэг болно. Бас л бараг давахгүй даваа... Гэхдээ ОЭ ярилцлагынхаа төгсгөлд "Би 21 аймаг, 330 сумаар өөрөө явж ард түмнийг босгоно!" гэсэн шүү. Тэгэхээр хуулийн аргаар гэхээс илүү гаднаас ард иргэдийн массыг ашиглах "Б" төлөвлөгөөтэй байж магадгүй л юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бас зүгээр байхгүй юмаа. 😝
Тэр нэг Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөнө гээд хэдэн ажимаа нар лайв хийгээд байгааг үзсэн үү? 😅
Зураач Өнөрчимэг эгч гол дүрд нь суучихсан "Морь ингэж давхидаг юм!" нтр гэчихсэн гусаж өгч байгаа. Эгч өнөөх л гавьяат цолныхаа араас уйгагүй явж байгаа нь ойлгомжтой.
Энэ төрийн сүлд өөрчлөх ажил ямар учиртай юмб гэхээр "Ард нийтийн санал асуулга" явуулахаар бэлдэж байна. Тэр асуулга 3 асуулттай. Үүнд:
1. Монгол Улсын төрийн сүлдийг ингэж өөрчлөх үү?
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийг улираан томилох уу?
Гурав дахь нь юу ч билээ мартчихаж. 😜
Гол нь энэ санал асуулгын хоёр дахь заалт юм. Ард нийтийн санал асуулгаар хоёр дахь заалт дэмжигдвэл шууд хууль болно. Ингээд У.Хүрэлсүх дахин 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болох юм. Дэвшвэл бараг дахин сонгогдоно.
Төрийн өндөр сэнтийд сууж үзсэн хүнд хугацаа нь дууссан ч дахиад 1 өдөр ч хамаагүй тэр суудалдаа суух юмсан гэдэг эрх мэдлийн шунал байдаг. Энэ нь хувь хүн У.Хүрэлсүхдээ ч байгаам биш. Тэнд очиж сууж үзсэн хүн бүрт ийм дийлдэшгүй таталцал бий болдог. ☝️
Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин улираах асуудлыг Зандаахүүгийн Энхболд гуай яагаад хаасныг зөвхөн мань хүн өөрөө л тайлбарлана. З.Энхболд гуай юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж байхгүй. УИХ-ын дарга явсан хүн, хуулийн цэг, таслал засаж явсан туршлагтай парламентч яагаад тийм зүйл хийснээ одоо болтол тайлбарлаагүй. Хувь хүний таарамжгүй харилцаа байсан уу, эсвэл үнэхээр парламентын суурь зарчмыг барьсан уу, бүү мэд. Нэг нартай өдөр хэлэх л байх, хэлэхгүй бол тэгээд л бид юу ч мэдэхгүй байсаар тэр хүн тэнгэр лүүгээ яваад өгнө.
Зиа, ингээд та хэдийн нүдийг нээж, чихийг онгойлгох гэж хайран цагаа гарздаж суух юм даа, би. 🥹
Би аль ч тал нь биш. Би яг л уншигч авхай тань шиг үзэгч, ажиглагч юм. За за ажлаа хийлээ. 🙂

Русский

Зиа, Нямтайширын Номтойбаяр олон жил хорхойтой араандаа зуусан хүн рүүгээ боломж олдсон дээр боргож дайрахаар шийджээ. Тэрээр Хүүкийн эсрэг байгуулагдаж буй ОЭ, АБ, БТ нарын коалицид нэгдэж байгаагаа ил зарлалаа. ОЭ, АБ нарын коалицид удахгүй АН-ын нэг хэсэг нөхөд нэгдэнэ.
“Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг” гэсэн У.Черчиллийн үгийг хэлж очоод тэврэлдэнэ.
АН өнөөдөр Н.Учралыг бойкотолж, албан тушаалаасаа буухыг шаардлаа.
Н.Учрал бол Ерөнхийлөгчийн л хүн. Тиймээс АН нөгөө жигүүрээс нь буюу Н.Учралыг унагах замаар Хүүк рүү довтолж эхэллээ.
Ерөнхийлөгч тэвчинэ тэвчинэ гэхэд нэг их удаан тэвчихгүй. Иймэрхүү довтолгоог “өлгийд нь дарна” гэж үзэх нь тодорхой. Хүүк одоо эд нарт мэдрүүлнэ л дээ. Тэр нь энэ 7 хоногт хэний гэрт нэгжлэг хийгдэх, хэнийг цагдан хорих, хэнд яллах дүгнэлт гардуулах, хэний хэрэг шүүхэд шилжэхээс харж болох байх.
Номт яахав, том дайны талбараас оноо цуглуулчих гээд л, Хүүкээс өшөө авчих гээд л үзэж тарна. Уг нь түүнд алдах зүйл байгаашт. Наад зах нь хэдэн сайхан уурхайн лиценз эдний гэр бүлийн эзэмшилд байгаа.
Попкорн, хэдэн шил пияаваа бэлдээд диваан дээрээсээ зодооныг холоос үзье даа, тэ? 😜

Русский

Кино.
2008 онд Оливер Стоуны найруулсан "Bush" гэдэг кино гарсан. Тэр кинун дээр нэг ийм үзэгдэл гардаг.
Цагаан ордон. Хурлын өрөө.
Ерөнхийлөгч Жорж Буш, Дэд Ерөнхийлөгч Дик Чейни, Батлан хамгаалахын сайд Доналд Рамсфелд, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс нар ширээ тойрон сууж хуралдана.
"Буш:- Тэгэхээр... хэрэв Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлбэл бидэнд ямар сонголтууд байгаа вэ?
Чейни:- Ноён Ерөнхийлөгч өө, дипломат ажиллагааны аргаар тэднийг зогсоохгүй. Тегераны ойлгодог цорын ганц хэл бол ХҮЧНИЙ ЦОХИЛТ юм.
Рамсфелд:- Бид цөмийн байгууламжууд руу чиглэсэн өндөр оновч бүхий цэгэн цохилтууд өгч болно. Ийм довтолгоо тэдний цөмийн хөтөлбөрийг дахиад нилээн хэдэн жилээр хойшлуулна.
Райс:- Гэхдээ үр дагавар нь ноцтой байх болно. Иран бол Ирак биш. Тэд бүс нутаг даяар холбоотнууд, төлөөллийн бүлгүүдтэй.
Буш:- Бид дахин дайн хийхийг хүсэхгүй байна... гэхдээ цөмийн зэвсэгтэй Иран бол бас л асуудал юм.
Чейни:- Түүхэнд, бид аюул заналыг зогсоож чадах үедээ арга хэмжээ авсан эсэхийг санах л болно.
Райс:- Хэрэв бид ялж чадахгүй дайн эхлүүлбэл түүх ч бас үүнийг санах л болно.
Рамсфелд (инээмсэглэн):- Асуудал нь бид дайн эхлүүлж чадах эсэхэд биш юм. Асуудал дайны маргааш нь юу болох вэ гэдэгт оршино.
Буш (хэсэг бодлогширсноо):- Зиа, надад өрнөж болох бүх хувилбарыг боловсруулж өг. Цэрэг хүчний, дипломат хэлэлцээрийн болон хамгийн муу хувилбарыг ч бас зураад ир..."
Энэ кину 2008 онд буюу өнөөдрийн Ираны дайнаас 18 жилийн өмнө хийгдсэн кину. Гэтэл үйл явдал яг л энэ кинуны зарим хэсэг шиг өрнөсөн байдаг.
Зиа, бас нэг олон ангит "Tom Clancy's Jack Ryan" гэдэг кину байнаа. Энэ кину 2018 хийгдэж цацагдсан.
ТТГ-ын шинжээч Жэйк Райан оюутнуудад лекц уншиж байгаад асууна:- Өнөөдөр АНУ-ын гол дайсан гэж аль улсыг хэлж болох вэ?
Оюутнууд:
— Иран.
— Орос.
— Хойд Солонгос.
Райан:- Та нар хэтэрхий илэрхий, мэдээжийн сэтгэж байна. Энэ бол дүн шинжилгээ биш.
Оюутан:- Тэгвэл хэн гэж?
Багш:- Тухайлбал, өнөөдрийн хувьд Вэнэсуэл гэвэл яах уу? ...
Энэ кину хийгдсэнээс хойш 8 жилийн дараа Вэнэсуэл рүү цохилт өгсөн...
Миний хэлэх гэсэн санаа бол геополитикийн хувьд хэний зөв, хэний буруу гэдгийг тогтоох гэснээс илүү кину гэдэг урлагаар дамжуулж юу хийж болдог талаар сонирхуулсан юм.


Русский

За нэг хальт зав гарч экс Ерөнхий сайдын ярилцлагыг үзлээ. Тэр хүртэл та бүхний постыг л гүйлгэж хараад явж байлаа. Бусдаас юугаар дутахав, бас товч комментоо энд үлдээе. 🙂
Л.Оюун-Эрдэнэ угаасаа л монголоор муу ярьдаг байсан тэр хэвээрээ л байна. Уг нь, улсын Ерөнхий сайдаар ажилласан хүн "нөгөө юу, болбол, зүгээр, бол, одоо, юу яагаад" гэх мэт үгнүүдээсээ салаад илтгэх, ярих ур чадвараа дээшлүүлчихмээршт. Тэр Ч.Сайханбилэг ч бас өмнөх дугаарт орохдоо санаа бодлоо системтэй, цэгцтэй эвтэйхэн ярьчихгүй, дэп дап хийгээд л, цовхчоод, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй дөвчигнөөд байсан. Бид нэг иймэрдүү л гарууд сонгох юм дөө. Тэгээд огцорсных нь дараа эднүүдийгаа их голох юмаа. Үнэхээр гологдоод байгаам чинь яахав дээ, тэ. 😇
Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг үзээд хүүхэд байхын нэг болсон явдал санаанд ороод. Тэр үед хүүхдүүд дэггүй, гэрээсээ өөр дүүрэг, байранд явж байгаад нутгийн атмаануудад "бариулж" юм хумаа дээрэмдүүлдэг байлаа. Тэгсэн манай нэг жоохон номын хэнхэг найз бас нэг найзтайгаа ангийнхаа охиныг гэрт нь хүргэж өгөх гэж яваад нутгийн том атмаануудад бариуллаа. Атмаанууд дээрэлхээд ганц хоёр амбаардаад, "Пүүзээ тайл!" гэж гэж зандарчээ. Тэгсэн мань дотроо үнэхээр их айж байсан ч гэсэн "ЮУ Ч ГЭСЭН ГУЦ!" гэж наадын... 😂
Тэр нь шиг л ОЭ шууд "Том ах" руугаа дайрч зүрхлэхгүй байгаа ч гэсэн "Хүүк ээ! Юу ч гэсэн ГУЦ!" гээд маш ойлгомжтой хэллээ хэллээ.😅
Бусдаар энэ урт ярилцлага нэг их олигтой мэдээллийг үзэгч түмэнд өгсөнгүй. Угаасаа улстөрчид нэгнээ "хутгалдаг" хов живээсээ жаахан хуваалцлаа.
Эцэст нь, маркетинг сонирхдог хүний хувьд бараг 5 цаг гаруй хандалт ихтэй нэвтрүүлэгт АГИС ДААТГАЛ компани рекламаа байрлуулж чадсанаараа л хожлоо. Гэхдээ компаниа "Огцрох амархан" гэдэг шиг "ДААТГАЛ АМАРХАН" ХХК гэж нэрлэсэн бол жинхэнэ алахаар байлаа.😜

Русский
Mr. Citizen retweetledi




