Sunny
24.4K posts

Sunny
@Soleil2010Sun
Honesty is a very expensive gift. Don’t expect it from cheap people/ Warren Buffett/

Татвар бүрдүүлсэн гэж өөртөө, нэг нэгэндээ хэдэн 10, 100 саяар урамшуулал, шагнал бичээд, сайн ажилласан гээд байр орон сууцад өөрсдийг тодорхойлоод авдаг юм билээ шд. Бас гадагшаа мэргэжлийн ба магистрын сургалтуудад үнэ төлбөргүй явна. Хүүхдүүдээ үнэгүй сургах эсвэл төрийн сангийн зээлээр эрхтэй ч байх шиг. Хийдэг ажил нь гсн чинь надруу утасдсанаа татвараа төлөөрэй, эсвэл дансыг чинь хаачихсан хохь нь гэж хэлдэг ч байх шиг 😱✌️Тэгсэн энд өдөр шөнөгүй ажилладаг би өөртөө цалингүй явж байх жишээний, муу хувийн хэвшлийхэн гэх хялайж хардаг, дээрэлхэж болдог сегментийх болчихсон, хамаг муу нэрийг наачихснаа ч мэдэхгүй, бүх хөнгөлөлт чөлөөлөлт, сайн гадны сургуульд үнэ төлбөргүй сургалт боломж зэргээс хаалттай хол амьдардаг наассс 🤣✌️

Хаа сайгүй Lanzhou ламен, Малатан. Бараг Хятадын нэг муж уу юув. Монголчууд тийм их хятад хоолонд дурладаг болчихоод бгаамуу, Хятадуудаар дүүрчээд бгаамуу эсвэл?🍜 Аль нь ч бсан тун таагүй мэдрэмж төрүүлж бна. Зохих хэмжээндээ бж болох ч хотын төв гудамжаар 5 алхаад 1 бол бас хэтэрхий юу.


Яамаар ч юм дээ🤔 Мисс С.Сарнай: Өглөөний мэнд ээ. Гэнэт сэрээд нэг бодлоолдоо. Толгойноос гарахгүй стрессдүүлээд байхаар нь бичиж сууна. Та нар яаж болоод байдаг юм бэ? Яаж энэ өндөр түрээсүүдийг төлөөд, хүн цалинжуулаад, дээрээс нь зээлээ төлөөд амьдраад болоод байдаг юм бэ гэж үнэхээр гайхах юм. Одоо махны үнэ өсчихлөө гээд бүгд ярьж байна. Гэтэл түрээсийн үнэ ингэж өсөөд байхад яагаад хэн ч дуугардаггүй юм бол? Гадуур шинэ үйлчилгээний төвүүд өчнөөнөөрөө баригдаад л байдаг. Ороод харахаар баахан хоосон талбай. Тэгсэн хэрнээ үнэ нь буурах биш, улам л өсөөд байдаг. Хүмүүс ороод л шатаж гараад байгаа нь харагдана. Тийм байхад түрээсээ жоохон уян хатан, хүн хүндээ боломжтой байлгаж болдоггүй юм байх даа гэж бодогдох юм. Өчнөөн олон брэнд дампуурлаа. Facebook бараг орох болгондл дэлгүүр бууж байгаа тул зарна гэсэн постууд харах боллоо. Дээрээс нь 3+1, 6+1 гээд бараг байрны урьдчилгаатай дүйцэх хэмжээний мөнгө төлж байж орно. Ямар тооцооллоор ийм нөхцөл гаргадаг юм бол гэж үнэхээр ойлгодоггүй. Уг нь түрээсэлж байгаа хүмүүс чинь худалдан авах боломжгүй, дундаж амьдралтай хүмүүс л байдаг байлгүй дээ тэ. Гэтэл түрээслүүлэгчид нь бүгд боломжтой баян хүмүүс байдаг болоод тэрүү энэ байдлыг ойлгодоггүй юм болов уу гэж хүртэл бодогдох үе байх юм. Бид хоёр ч нуух юм юу байхав, чардайж байж л хэдэн төгрөг олж түрээс, зээлээ төлөөд явж байна. Хэзээ нэг өдөр түрээс төлөхгүй,зээлний дарамтаас гарч, өөрийн гэсэн ажлын байртай болоод хүнд биш ядаж өөрийн юмандаа төлдөг болоод суух юмсаан гэж мөрөөдөх юм. Заримдаа хүмүүсийг яаж ингэж стрессгүй юм шиг амьдраад болоод байдаг юм болдоо гэж үнэхээр гайхах юм… Эсвэл үнэхээр болоод байдаг юм болуу... Эсвэл хэцүү байгаагаа ил гаргахаас ичээд байдаг юм уу... Энэ тал дээр дуугарах хүн байдаггүй юм уу... Урд нь ч буцаад гадагшаа явчихмаар л байдаг байлаа. Одоо 3 хүүхдээ бодохоор эх орондоо тайван, санаа зовох зүйл багатай, зүгээр л амар амгалан амьдарчихмаар санагдах юм. Яамаар ч юм дээ…














