Чинбатын Ундрам

2.3K posts

Чинбатын Ундрам banner
Чинбатын Ундрам

Чинбатын Ундрам

@UndramChinbat

Member of the State Great Khural (Parliament) of Mongolia, Minister for Culture, Sports, Tourism and Youth

Mongolia Katılım Şubat 2021
474 Takip Edilen6.5K Takipçiler
Чинбатын Ундрам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамт олон, эрхэм түншүүд ээ, Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын хариуцлагатай албан үүргийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хичээл зүтгэл гарган ажиллалаа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд салбарын бодлогыг шинэчлэн боловсруулж, соёлын өвийг дэлхийд таниулж, түүхэндээ хамгийн олон жуулчдыг эх орондоо хүлээн авч, аялал жуулчлалын салбарт шинэ сэргэлтийг авчирч, спортын салбарын тасралтгүй хөгжлийн суурийг тавьж, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон ажлыг салбарын хамт олны хамт санаачлан хэрэгжүүлээд байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажилласан салбарын сайд нар болон ССАЖЗЯ, харъяа газрууд, ЗГХЭГ-ын нийт хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Төрийн ажлын залгамж халааг хүндэтгэн албан үүргээ хүлээлгэн өгч буйтай холбогдуулан богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг тоймлон хүргэж байгааг хүлээн авна уу. Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүн улс боллоо. Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын ажиллагаанд манай улсын оролцоо, хувь нэмэр улам бэхжив. Салбарын төсвийг анх удаа олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн хяналттай, ил тод, хариуцлагатай засаглалын суурийг тавилаа. Мөн соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэй нягт уялдуулснаар төсвийн хамаарлыг бууруулж, эдийн засгийн бие даасан цоо шинэ хөшүүргийг бий болголоо. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалд түүхэн дээд хэмжээ буюу 260 мянган хүний эргэлт бий боллоо. “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-г шинэчлэн байгуулж, Палеонтологийн олдворыг Франц Улсаас эх орондоо албан ёсоор авчирч, соёлын дипломат ажиллагааны хүрээнд зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүллээ. МУЗГ-аас хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инжинерчлэл хийх бодлогын хүрээнд Соёлын үйлчилгээний анхан шатны нэгж байгууллага болох “Соёлын төв”-ийн үйл ажиллагааны менежментийг шинэчлэх зорилгоор олон улсын хүний хөгжлийн төвийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг шинэчлэн боловсрууллаа. Насжилт өндөртэй 35 соёлын байгууллагад 122 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, уран бүтээлчдээ дэмжсэн бүтээлч орон зайн шинэчлэлүүдийг хийж, хэрэгжүүллээ. Биеийн тамир, спортын салбарт олон улсын болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 8 төрлөөр Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарч, боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай эхлүүллээ. Соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаатай нягт уялдуулан холбосноор салбарын тогтвортой хөгжилд бодит түлхэц өгч, төсвөөс хараат бус, эдийн засгийн бие даасан эргэлт бүхий шинэ тогтолцоог бүрдүүллээ. Мөн иргэдийн идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих эрх зүйн орчныг бэхжүүлснээр спортын арга хэмжээнд хамрагдагчдын тоо 1.6 саяд хүрч, 1.5 дахин өссөн байна. Аялал жуулчлалын салбарт түүхэн дээд амжилт тогтоож, 854 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын эдийн засгийн үзүүлэлтүүдэд мэдэгдэхүйц өсөлт гарлаа. Аялал жуулчлалын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2026 онд 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг эхлүүллээ. Мөн аялал жуулчлалын бүсүүдийг тогтоож, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг баталснаар олон улсын үнэлгээгээр өндөр өсөлттэй орнуудын нэгт эрэмбэлэгдлээ. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж, холбогдох хуулийн төслийг боловсрууллаа. Эх орныхоо нэр хүндийг олон улсад өндөрт өргөсөн соёл, спортын уран бүтээлчид, тамирчдыг төрөөс алдаршуулан урамшууллаа. Эдгээр ололт амжилт нь салбарын хамт олон, уран бүтээлчид, тамирчид, залуучууд, төр, хувийн хэвшлийн түншлэл, ард иргэд Та бүхний итгэл, дэмжлэгийн үр дүн юм. Итгэл хүлээлгэж, хамтран ажилласан бүх хүнд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн, ЧИНБАТЫН УНДРАМ
Чинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet media
Русский
5
21
68
4.6K
Чинбатын Ундрам retweetledi
ZARIG.MN
ZARIG.MN@mn_zarig·
Ч.Ундрам: Миний оронд өөр сайд яригдаад би явж буй зүйл биш. Надад эрүүл мэндийн шалтгаан байна. Нөгөөтэйгүүр Г.Занданшатар гэдэг хүний танхимд орж ажилласан, үүгээрээ засгийн ажлыг дуусгаад, гишүүний ажилд илүү төвлөрөхөөр шийдсэн. Элчин сайдаар явахгүй
Русский
5
9
19
10.4K
Чинбатын Ундрам retweetledi
Bloomberg
Bloomberg@business·
Mongolia’s parliament on Monday elected Uchral Nyam-Osor as prime minister on his promise to continue efforts to bring more benefits from mining projects to its citizens, becoming the third leader of the Asian country in less than a year bloomberg.com/news/articles/…
English
5
57
66
20.2K
Чинбатын Ундрам
Чинбатын Ундрам@UndramChinbat·
🇲🇳ӨНӨӨДӨР МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭН ТҮҮХЭН ӨДӨР Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековтой хамт “Союз-39” хөлгөөр 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сансарт хөөрч, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасан түүхэн үйл явдал тохиосон билээ. Энэхүү үйл явдлаар Монгол Улс сансарт хүнээ илгээсэн дэлхийн 10 дахь улс болж, Ж.Гүррагчаа Ази тивээс сансарт ниссэн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болсон юм. Эх орныхоо нэрийг сансрын уудамд мөнхөлсөн Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансрын нислэгийн бэлтгэл сургуулилтад оролцож байсан Майдаржавын Ганзориг нарт “Сансрын нисгэгч” хэмээх эрхэм алдрыг олгож, түүхийн алтан хуудсанд мөнхөд бичигдсэн билээ. Өнөөдөр бол Монголын шинжлэх ухаан, түүх, соёлын бахархалт өдөр бөгөөд залуу үед мөрөөдлөө зоригтойгоор биелүүлэх урам зориг өгдөг онцгой ач холбогдолтой түүхэн өдөр юм. mocsty.gov.mn
Чинбатын Ундрам tweet media
Русский
0
25
27
1.5K
Чинбатын Ундрам
Чинбатын Ундрам@UndramChinbat·
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ХАВРЫН БАЯР–2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО Өнөөдөр амьдрал шинээр эхэлж, байгаль дэлхий дахин амилан сэрж буйг бэлгэдсэн, хүн төрөлхтний үнэт өв болсон Наурызын баярын өдөр. Наурыз бол зүгээр нэг баяр бус дэлхийн олон орны 300 гаруй сая хүний тэмдэглэдэг, шинэ эхлэл, эв нэгдэл, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой орших соёлын гүн утга учрыг илэрхийлсэн онцгой өв уламжлал юм. Наурызын уламжлал нь хүмүүсийг ойртуулж, хүндэтгэл, эв нэгдэл, өгөөмөр сэтгэлийг эрхэмлэдэгт оршдог. Энэ өдөр хүн бүр сэтгэлээ ариусган, шинэ бүхнийг угтан, сайн сайхныг бэлгэддэг нь уг баярын мөн чанар, утга агуулга билээ. “Хаврын баяр–2026” арга хэмжээ нь зөвхөн баяр наадам бус, харин өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой. Монгол Улсын төр засаг казах түмний үнэт өв, соёл уламжлалыг ямагт дээдлэн хүндэтгэж ирсэн төдийгүй цаашид ч энэ эрхэм хандлагаа улам бататган хадгалах болно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс Наурызын баярын соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд бодлого, үйл ажиллагааны түвшинд тууштай дэмжлэг үзүүлж, энэхүү хаврын уламжлалт баярыг уламжлал, орчин үеийн хөгжлийг хослуулсан, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан, Монгол Улсын соёлын онцлогийг дэлхийд таниулсан брэнд арга хэмжээ болгохыг зорин ажиллаж байна. Шинэ эхлэлийн бэлгэдэл болсон энэ өдрийг хамтдаа тэмдэглэж, сайн сайхныг түгээн дэлгэрүүлж буй та бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.
Чинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet media
Русский
1
26
31
1.4K
Чинбатын Ундрам
Чинбатын Ундрам@UndramChinbat·
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор суут найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Нэрт яруу найрагч Р.Чойномын амьдрал, уран бүтээлийг хойч үеийнхэндээ таниулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сард Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх тогтоол шийдвэр гарсан. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, Р.Чойномын уран бүтээл, эрх чөлөөний үнэ цэнийг онцлон үг хэллээ. Мөн Р.Чойномын өвийг хамгаалах “Өд сан”-гийн тэргүүн Д.Ганболд, түүний ар гэрийн төлөөлөл оролцож, өвийг хамгаалах, залуу үеийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Дашням, Монгол Улсын төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, хуульч С.Нарангэрэл, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Чойномын шагналт Д.Цоодол, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан нар оролцож, Чойномын уран бүтээлийн үнэ цэн, эрх чөлөөт сэтгэлгээний ач холбогдлыг онцлон үг хэлэв. Р.Чойномын амьдрал, уран бүтээл нь Монголын орчин үеийн утга зохиол дахь эрх чөлөөт сэтгэлгээний билэг тэмдэг юм. Түүний туулсан замнал, хүсэл зориг нь ирээдүйн залуу уран бүтээлчдэд үнэнийг эрэлхийлэх зориг, оюун санааны эрх чөлөөг эрхэмлэхийн чухлыг харуулдаг билээ. mocsty.gov.mn
Чинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet media
Русский
0
4
7
689
Чинбатын Ундрам retweetledi
Чинбатын Ундрам retweetledi
Чинбатын Ундрам
Чинбатын Ундрам@UndramChinbat·
Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойном–90 жил” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын туурвисан уран бүтээлээс дээжлэн яруу найраг, уран зураг, сийлбэр, гар бичмэл, баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг цогцоор нь дэлгэн, олон нийтэд толилуулж байна. Монголын утга зохиол, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэхүү үзэсгэлэнгээр эхэлж, цаашид эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ. mocsty.gov.mn
Чинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet media
Русский
0
16
16
1.1K
Чинбатын Ундрам retweetledi
ZARIG.MN
ZARIG.MN@mn_zarig·
Ч.Ундрам: Монголд Counter-Strike тоглоомын ДАШТ 12 дугаар сард зохион байгуулагдана
Русский
0
5
4
988
Чинбатын Ундрам retweetledi
ZARIG.MN
ZARIG.MN@mn_zarig·
Ч.Ундрам: Зочид буудал, ресорт 7 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой
Русский
0
2
6
1.5K
Чинбатын Ундрам retweetledi
liveTV.mn
liveTV.mn@livetvmn·
Монгол Улс 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаар үр дүнтэй яриа өрнүүллээ. Монгол Улс тус наадмыг хүлээн авах орныг тодруулах шалгаруулалтын эцсийн шатанд шалгарсан хоёр улсын нэг болоод байна @battushb @UndramChinbat livetv.mn/p/314021/
Русский
0
2
3
226
Чинбатын Ундрам
Чинбатын Ундрам@UndramChinbat·
Б.АЧБАДРАХЫН БАРИАНД ОРОХ МӨЧ БОЛОН ДАРААХ АГШИН. ТАМИРЧНЫ ЯЛАЛТ ХЯМДХАН ОЛДОХГҮЙ 🇲🇳🇲🇳🇲🇳 ФОТО: Э.ХАРЦАГА
Чинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet mediaЧинбатын Ундрам tweet media
Русский
2
24
73
4.4K
Чинбатын Ундрам retweetledi
News.mn
News.mn@News_mn·
Монголын баг тамирчид олимпын нээлтэд жагслаа news.mn/r/2848455/
News.mn tweet media
Русский
0
4
10
341
Чинбатын Ундрам retweetledi
Milano Cortina 2026
Milano Cortina 2026@milanocortina26·
GIORGIO. TIMELESS ELEGANCE A tribute to Giorgio Armani. The stadium lights up in green, white, and red: three runways, three groups of models, one celebration of Italian elegance. A legacy that continues to shine, in sport and beyond. 💚🤍❤️ #MilanoCortina2026 #Olympics #OpeningCeremony
Milano Cortina 2026 tweet media
English
108
2.5K
14.8K
363.1K
Чинбатын Ундрам retweetledi
The Wall Street Journal
The Mongolians have never won a medal at the Winter Olympics. But they’re poised to conquer the Opening Ceremony with outfits inspired by their country’s golden era of raiding. on.wsj.com/3ZlU4FK
English
13
79
200
31.1K
Чинбатын Ундрам retweetledi
La Mode Unknown
La Mode Unknown@LaModeUnknown·
Absolutely JAW-DROPPING uniform of ✨️team Mongolia✨️ (AGAIN) for the Winter Olympics in Italy, 2026.🪡
La Mode Unknown tweet mediaLa Mode Unknown tweet mediaLa Mode Unknown tweet mediaLa Mode Unknown tweet media
English
188
3.7K
37.1K
917.4K
Чинбатын Ундрам retweetledi
Mongolie en France
Mongolie en France@DeMongolie·
🏂⛷️ Спортын цэнгэл, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл өвлийн XXV олимпын наадамд оролцож буй баг тамирчиддаа өндөр амжилт хүсэн ерөөе - Парис дахь 🇲🇳ЭСЯ-ны хамт олон -
Русский
0
9
17
877