Амаржаргал retweetledi

🇲🇳 Монголын театрын урлагт түүхэн өдөр тохиолоо!
“Монгол Хаан” жүжиг Broadway-ийн тайзнаа англи хэлээр тоглогдох албан ёсны бэлтгэлээ эхлүүлж, Hero Entertainment болон дэлхийн нэр хүндтэй Nederlander Group хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Broadway-д хүрнэ гэдэг бол зөвхөн авьяас биш, дэлхийн хамгийн өндөр шалгуурыг давсан гэсэн үг. Уран сайхны чанар, жүжигчдийн ур чадвар, тайзны шийдэл, хөгжмийн найруулга, олон улсын үзэгчдэд хүрэх боломж зэрэг олон үзүүлэлтээр үнэлэгдэж байж энэ эрхийг авдаг.
“Монгол Хаан” өмнө нь Лондон, Сингапур, Японд амжилттай тоглогдсон бол одоо дэлхийн театрын ноён оргил болох Broadway-д хүрэх гэж байна.
Хамгийн бахархмаар нь энэ бол гаднын бүтээл биш.
🇲🇳 Монгол зохиол.
🇲🇳 Монгол найруулга.
🇲🇳 Монгол продакшн.
🇲🇳 Монголын 100 гаруй уран бүтээлчийн хамтын хөдөлмөр.
Бүх уран бүтээлчиддээ халуун баяр хүргэж, Broadway-ийн тайзнаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе! 👏🇲🇳❤️

Русский

























