Sabitlenmiş Tweet
aviraa
38K posts

aviraa
@aviraa
#PowerEngineering #IT #Mobile #JCI #RenewableEnergy
Ulaanbaatar, Mongolia Katılım Nisan 2008
2.9K Takip Edilen22.7K Takipçiler
aviraa retweetledi

Хэдэн өдөр 2 талыг харлаа уншлаа
1 км нь 70 тэрбумын үнэтэй гэгдээд байгаа хурдны замыг элдэв барьцаагүй "эрх чөлөөт иргэд" л голцуу шүүмжилж харагдана.
Голлох хэвлэлүүдийг харвал ус балгажээ. Дийлэнх нь нийслэл, Нямбаатартай хэвлэлийн гэрээтэй, мөнгө авдаг учраас л тэр шүү дээ. За, ингээд татвар төлөгчдийн мөнгөөр, өөрсдийнх нь нүд чихийг тагладаг гэдгийн энгийн жишээ энэ болно.
Русский
aviraa retweetledi

The Mongolian Mining Journal үүсгэн байгуулагч, редактор Лунтангийн Болормаа сэтгүүлч агсны нас барахаасаа өмнөхөн өгч байсан ярилцлагыг сонслоо.
Эргээд харахад эндээс олон зүйл дүгнэж болохоор
youtu.be/AyqOlvXrCCk?si…

YouTube
Русский
aviraa retweetledi
aviraa retweetledi

Гарын таван хуруу (1983) дээр ийм хоёр сцен давхацдаг юм. Адилхан л хосууд ялгаагүй л болзож яваа ч охь ондоо зүйлс ярилцана.
Эхнийх дээр Хорлоо, Шагдарт “Хэдэн хүүхдээ бодол л доо. Дээр Сүрэн гудамжинд явж байна лээ. Би өөрийн мэдэлгүй л замын нөгөө талд гарчихсан явж байсан” гэдэг юм. Цаад морь нь дутуу баригдсан байх ба яг наахан талд нь унасан сандал харагдана. Бас болоогүй хүүхдийн эргэдэг тоглоомын төмөр сарайна.
Гэтэл доорх зураглалд охин хайртай залуутайгаа явах ба арын морь бүтэн хийгээд будаг нь халцраагүйг харж болно. Тэгээд мөн эргэдэг тоглоом дээр жаргалтай хүүхдүүд тоглоно. Ер нь тэгээд угтаа үүнийг л киноны зураачийн ажил гэж хэлээд байгаа юм шүү.

Русский
aviraa retweetledi
aviraa retweetledi

Зариг, Цахиур, Нэгүүн, Өрөг, гэсэн сүржин нэртэй золбин хэдэн сайт сэтгүүлч нар байнаа, одоо бүгд кармаагаа хүртэж хүн шантайжилж, худалдагдсаныхаа горыг амсаж байна, одоо бүр шоронд орохгүй гэж жирэмсэн байсан зулбачихлаа гэж жүжиглэж бусдыг хуурч байшд, хүн яахараа ийм сэжгийн болдог байнаа..🤮
Русский

@Baagij13310361 @Temuujin71_Bat Сэтгүүл зүй, шантааж хоёрын алинаар нь мөнгө олж байгаа вэ гэдэг нь тодорхой, гол нь үүнийг хуулийн дагуу шаогадаг цагдаа шүүх нь бас хамсаатан байх вий гэдгээс айж байна
Русский
aviraa retweetledi
aviraa retweetledi

Энэ хаврын чуулганы гол хэлэлцэх асуудал нь Татварын багц хуулийн өөрчлөлт ба иргэд, хувийн хэвшлийнхэнд тодорхой хүлээлтүүд бий.
Ашгийн татварын босгыг 6 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% гэж өндөр тогтоосоор ирсэн нь аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа тэлэхээс илүүтэй хумих, хуваах бодлого руу түлхэж ирсэн. 6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан жижиг дунд ААН-үүд 60 тэрбум, 600 тэрбум, 6 их наядаар нь хэмжигдэх ашигтай ажилладаг Оюу толгой болон бусад том компаниудтай ижил 25%-татвар төлдөг нь туйлын шударга бус бодлого юм. Үүнийг валютын ханшийн өсөлт, инфляц зэргийг харгалзан үзэж байгууллагын тэлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс одоогийн шатлалт босгыг нэмэгдүүлвэл дунд ААН-үүдийг том групп компаниудтай адилтгахгүй, ачааллыг нь бууруулах, үр ашигтай ажиллахад уг нь алсдаа хэрэгтэй. Тэр чинээгээрээ үйл ажиллагаагаа тэлж, цалингийн түвшингээ нэмэх, эргээд иргэд бидний амьдралд бодит үр нөлөөг бий болгох юм. Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын хууль хоорондоо уялдаагүй, зарим тохиолдолд татварын хууль нь хөрөнгө оруулалтын тухай хуулиа үгүйсгэсээр ирсэн асуудлыг тавихад “Хөрөнгө оруулалтын тухай хууль гол биш, татварын хууль давуу” гэх тайлбарыг төрийн албан хаагчдаас олонтаа сонсож байлаа. Гэтэл аж ахуйн нэгж, иргэдийн хувьд хууль хоорондоо эрэмбэлэгдэж бус, харин ижил тэгш, уялдаатай үйлчлэх ёстой гэсэн нэг л ойлголт л бий. Харин төр өөрийн төслүүдэд өргөн хүрээтэй татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байхад, нөгөө талдаа хувийн хэвшилд хуульд заасан дэмжлэгээ бодитоор хэрэгжүүлдэггүй үзэмж, ялгаварлал ажиглагдсаар байна.
Өөрөөр хэлбэл, хууль батлах нь хангалтгүй — түүнийг уялдаа холбоотой, ажиллах орчинтой нь хамт цогцлоох нь бодлого тодорхойлогчдын үндсэн үүрэг юм.
Шинээр хэлэлцэгдэх гэж буй хуулийн төсөлд:
• ашгийн татварын босгыг нэмэгдүүлэх, шатлах
• ЖДҮ-тэй холбоотой зохицуулалтыг сайжруулах,
• гаалийн НӨАТ-ыг хойшлуулах,
• татварын өртэй компанийн дансны 20%-ийг шууд битүүмжлэхгүй байх зэрэг өөрчлөлтүүд орсон боловч дараах чухал асуудлууд орхигдсон хэвээр байна:
1. Алдагдлыг шилжүүлэн тооцох зохицуулалт
Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг төслүүдийн хувьд алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг 4–8 жил, 50%-иар хязгаарлаж байгаа нь бодит нөхцөлд нийцэхгүй. Төслийн онцлогоос хамааруулан илүү уян хатан болгох шаардлагатай.
2. ХХОАТ-н хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтмол өөрчлөгдөх байдлаар зохицуулах нь ажиллах хүчний бодит орлого, инфляцийн өөрчлөлттэй нийцэх шийдэл болно.
3. Орлого-зардлын тэгш бус татварын суурь
Борлуулалтыг аккруэл (accrual) сууриар тооцох атал худалдан авалтыг мөнгөн сууриар хүлээн зөвшөөрч байгаа нь татварын шударга байдлын үндсэн зарчмыг алдагдуулж байна.
4. Даатгалын зардлын хязгаарлалт
Сайн дурын даатгалыг татвар ногдуулах орлогын 15%-иар хязгаарлаж байгаа нь үйлдвэр, томоохон объект бүхий аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийн хамгаалалтад сөргөөр нөлөөлнө.
5. Нийгмийн даатгалын зохицуулалт
Хувь хүн аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх бүрт НДШ ногдуулах зохицуулалт нь иргэдийн орлого олох боломжийг хязгаарлах эсвэл татвараас зайлсхийх нөхцөлийг бий болгож байна.
6. Сэргээгдэх эрчим хүчний бодлогын зөрчил
Эрчим хүчний хомсдол нүүрлэсэн энэ үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх жагсаалтаас хасах нь салбарын хөгжилд ноцтой саад учруулна. Энэ нь бодлогын түвшинд зөрчил үүсгэж байна. УИХ-н даргын санаачилсан “чөлөөлье” аян үр дүнгүй болох вий. Эдгээр асуудлуудыг зайлшгүй эргэж харах шаардлагатай.
Бусад улс орны жишээг харвал, саяхан Япон улс хэрэглээний татварын ачааллаа бууруулах бодлогын арга хэмжээ авч, эдийн засагтаа амьсгалах орон зай бий болгохоор ажиллаж байна. Харин манайд махны үнэ 30 мянга давж, иргэдийн амьдралд шууд дарамт болж байхад бодитой, шуурхай зохицуулалт хараахан алга.
Тиймээс татварын шинэчлэлийг зөвхөн орлого төвлөрүүлэх хэрэгсэл гэж харалгүйгээр төр засаг ард иргэд, ААН-үүдээ дэмжиж, олон төрлийн татварын дарамтыг багасгах цаг нь аль хэдийнээ болсон.
Русский

Нүүрсний давхаргын метан хийн талаар танин мэдэхүйн маш ач холбогдолтой ярилцлага болжээ #НүүрснийДавхаргынМетан #НДМ #CBM #CoalBedMethane #LNG
Via @TovuuBold youtu.be/0DIGOJngj2A?si…

YouTube
Русский
aviraa retweetledi
aviraa retweetledi

🇰🇿 Казахстанд бүх нийтийн санал асуулгаар 86%-аар шинэ Ү/Х-аа баталчлаа.
7 сарын нэгнээс шинэ ү/х мөрдөөд эхэлнэ.
- Парламентийн нэг танхим Курылтай
- Дэд Ерөнхийлөгч
- Миранда
- Гэрлэлт зөвхөн эр/эм хооронд
- Ерөнхийлөгчийн шинэ үүргүүд
- Тусгай статустай хот
г.м олон өөрчилөлт
kazpravda.kz@kazpravda
#КОНСТИТУЦИЯ РЕСПУБЛИКИ #КАЗАХСТАН kazpravda.kz/n/opublikovan-…
Русский

Товч тэмдэглэл:
Хувийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй Бөөрөлжүүтийн ЦС-ын тариф 8.9 цент, бусад ЦС-ын тариф 8.4 цент, удахгүй төрийн өмчит ЦС-ын эзлэх хувь 30 болж хувийн ЦС-уудын хувь 70 болно.
Ойрын үед дулааны тарифыг айл өрхүүдэд 100%, ААН-үүдэд 72% нэмэх шаардлагатай. Цахилгааны үнийг 2026 онд 18%, 2027 онд 14% нэмэх шаардлагатай.
Эх сурвалж: Б. Чойжилсүрэн Эрчим хүчний сайд #ЛхагвынТойм 2026.03.18
Русский

@erdenebatt Сэтгэлгээнд байна, дээр нь боловсрол муутай, хувиа хичээсэн, залхуу. Зах зээл жижиг болон бизнес загвар хоёрын хувьд яривал бизнес загвараа олоогүй гэж бодож бн
Русский
aviraa retweetledi

@Zoloo_Engineer Эрчим хүчний сайд болвол:
- Сэргээгдэхийн байршлыг төрөөс тогтоож дуудлага худалдаагаар гүйцэтгэгч шалгаруулдаг заалтыг хүчингүй болгож хүмүүс өөрсдөө санаачилж хэрэгжүүлэх эрх олгоно.
- Аймгийн төвүүдэд ДЦС барих хувийн хэвшлүүдийг шууд дэмжинэ.
- Сүлжээнд холбогдохгүй эх үүсвэрт аюулгүй ажиллагаанаас өөр шаардлага тавихгүй, хүчин чадлыг хязгаарлахгүй.
- Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлнэ.
- Шинээр баригдах станц, хэрэглэгч хоорондоо үнэ тохирох эрхийг нээнэ.
Гишүүний хувиар дээрх өөрчлөлтүүдийг угаасаа түлхэнэ 😉

Русский
aviraa retweetledi

@Erka1015 @Adluuhai1 @abazarragchaa @gonchigenkhee @elkhaan Төлбөртэй зам болгоод концессоор хийвэл хийнэ биз, татвар төлөгч бид заавал төлөх учиргүй
Русский

@Adluuhai1 @abazarragchaa @gonchigenkhee @elkhaan Зам хэрэгтэй гэвэл хэрэгтэй. УБ замын сүлжээ маш муу хотын тоонд ордог юм блээ.
Русский

@baatarsuren зөвхөн улс төр бишээ, уул уурхайн төслүүдийг шантаажилж мөнгө олж байгаа, одоо сэргээгдэхийн төслүүдийг ч шантаажилдаг болсон, хятад хүн ажиллуулбал за тэгээд бас шантаажны дүн өснө гэж байгаа
Русский









