Ялаа
18.3K posts






4 сарын 23нд Мумбайн боомтоос хэсэгчлэн ачиж тээвэрлэсэн Үндсэн технологийн байгууламжийн 58 м урт цамхгийн суурь (skirt) нь Монголд үйлдвэрийн талбайдаа ирж байна. Арабын тэнгис гатлаад Монголын говь хүртэл урт аялал хийгээд ирж бна даа 😊 #ГазрынТосБоловсруулахҮйлдвэр

Би ерөөсөө ойлгохгүй юм, болбол надад ойлгуулаад өгөөч. "Монгол улс түүхгүй боллоо", "Түүхээ зарчихлаа", "түүхээ худалдаж байна", "Түүхийг маань булаачихлаа", "Түүхийн архиваа алдчихлаа"... гэх гомдол, хэрүүл, гутрал... их моод болж гансарцгаах болов. "Түүх" гэхээрээ хулгайд алдчихдаг, зарж идэж болдог, байхгүй болчихоороо улс орон хоосордог тийм барьцтай биет юм байдаг гэж ойлгогдохоор?



Яг онцолж бгаа олон улсын крафт үзэсгэлэн нь бүр нэг сэтгэл цадахаар үнэхээр гоё бсан.20$ төлсөндөө харамссангүй


Монголчууд бид бие биенээ хуурах хэрэггүй. Маш том дэвшил гарсан гэж худлаа яриад яахав дээ, Баярцогт гуай. 🤝 Засгийн газар энэ долоо хоногт менежментийн төлбөр 2 дахин бууруулсан яриа хэлэлцээний үр дүн гарсан талаар мэдэгдэл хийсэн. Олон жил яригдсан асуудалд ахиц гарсан нь сайшаалтай боловч 1 жилд 70 сая ам.долларын хэмнэлт гарахаар байна. Рио Тинто компанид төлөх менежментийн төлбөрийг 70 сая ам.доллароор бууруулж байгаа ч энэ хэмжээний мөнгийг хагас сарын зээлийн хүүгээр л нөхөх боломжтой. ⛔️ Ногдол ашиг авах хугацааг дорвитой наашлуулах суурь асуудал шийдэгдээгүй гэсэн үг юм. 📍Нөгөөтэйгүүр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням олон нийтийг төөрөгдүүлэхгүй, үнэн бодит мэдээлэл өгмөөр байна. Лхагва гарагийн хэвлэлийн хурал дээр Г.Дамдинням сайд 9%-ийн менежментийн төлбөрийг 3.95% болгож буурууллаа гэж мэдэгдсэн. Оюутолгой төслийн суурь гэрээний хаана ч 9% гэсэн тоо байхгүй бөгөөд 6%, 3% гэсэн төлбөр байдаг. 6%-ийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулна гэхээр 3% болж буурах ёстой болуу. ⁉️ Мөн монголчууд бидэнд ирэх үр өгөөж цаг хугацааны хувьд хэрхэн наашилж байгаа талаар бодитой, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. ❌ Цаашид хүндээ хөнгөнөөс өгөхгүй байх дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. ⛏️ Монголын баялгийн хамаг өрмийг Рио Тинто хамаад монголчууд бид хусамтай л үлдэх бодит эрсдэл хэвээр байсаар байна. ✅ Тиймээс Оюутолгой төслийн суурь гэрээнүүдийг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай.



Бас л БАЯННУУР гээд том нуур үүсэх нь ээ. 👍👏👌 БАЙДРАГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЭХЭЛНЭ.











