Tserennyam Sukhbaatar Ⓜ️ ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠴᠡᠷᠡᠨᠨᠢᠠᠮ
19.6K posts

Tserennyam Sukhbaatar Ⓜ️ ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠴᠡᠷᠡᠨᠨᠢᠠᠮ
@best1aim
Санаа, оноо шидсэн шиг... A citizen of the planet earth 🌏 and sharing some ideas.




Бодоод байсан чинь МАН-ын үед хийсэн МЕГА төсөл гэж байдаггүй юм биш үү? Сүүлийн 10+ жил энэ улсыг удирдлаа. Нэг ч том төсөл шинээр эхэлсэнгүй, хөдөлсөнгүй.



2026 оны эхний гурван сард Монгол Улс 143.4 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар өссөн дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Түүнчлэн цар тахлын үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлттэй I улиралд тооцогдож байна. Тайлант хугацаанд Монгол Улсыг зорин ирсэн Япон улсын жуулчдын урсгал 85.4 хувиар, ОХУ-ынх 65 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр дүн болжээ. Мөн БНХАУ-ынх 20.3 хувиар, БНСУ-аас ирсэн жуулчдын урсгал 19.7 хувиар өссөн байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээнүүд, шууд нислэгийн хүртээмж сайжирч байгаа зэрэг нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буйг салбарынхан тодотгож байна. Хэдий тийм боловч дэд бүтэц, авто замын чанар хүртээмж хангалтгүй, хүний нөөц дутагдалтай, жуулчны баазын төвлөрөл бага, ашигт ажиллагаа муу зэрэг тулгамдсан асуудлууд хэвээр байгааг онцолж буй. Монгол Улс 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дахин тавиад байгаа юм. Ойрх Дорнодын дайны нөлөөгөөр агаарын хөлгийн түлшний үнэ нэмэгдэж, зардал өссөнөөр тийзийн үнэд тодорхой зохицуулалт хийх нөхцөл байдал үүсэж буйг зарим компани мэдээлж байлаа.






🤔 Хээл хахууль авлигын үүр болсон яам… Улс төрийн ороо бусгаа байдал арай гэж намдаж, яамдууд сайдтай боллоо. Амьсгаа авах завдал гарсных шинэ сайд нар маань хэр авлигажсан, хэр асуудалтай яам дээр томилогдож буйг харах уу даа. 🤓 Шударга байдлын үнэлгээ АТГ-ын 2025 оны Шударга байдлын үнэлгээний тайланд төрийн 81 байгууллага оролцож, үнэлгээ нь өнгөрсөн оноосоо 2.3 оноогоор нэмэгдэж 74.9 болжээ. Энэ бол манай төрийн байгууллагуудын 100 онооноос авсан дүн. 👉 Яамдуудын хувьд дунджаас чүд доор буюу тус онд шударга үнэлгээний байдал нь 73.5 оноотой үнэлэгджээ. Угтаа 2022-2024 онд яамдуудын үнэлгээ дунджаас дээш түвшинд хадгалагдаж байсан ч өнгөрсөн онд буурчих нь тэр. 👇 Ийн буурахад яамдуудын гадаад шударга байдлын үнэлгээ 3.2 оноогоор буурсан нь ихээхэн нөлөөлсөн юм. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/V44OAH5Q2…








