. Ganbold

5.4K posts

. Ganbold banner
. Ganbold

. Ganbold

@dlobnag

Science is organized knowledge. Wisdom is organized "life". Kant 🌍💡Mehr Licht /more light/ Гэрэл нэм! author of G.U.C ✍️

Ulaanbaatar Mongolia Katılım Haziran 2011
6.8K Takip Edilen12.9K Takipçiler
Sabitlenmiş Tweet
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Энэ хоёрын хэн нь ч ялсан бай надад ашигтай тусна гэх холын шуналаар эргэцүүлэн бодохуй л... Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн зургийг Хүүк+Эби бүлэглэл нийлээд зурчихсан нь болвол: АН-аас С.Баярцогт, МАН-аас Г.Занданшатар нар дэвшиж, хэн нь ч ялсан бай хоёр кандитад Эби, Хүүк нарын талын фракц байхаар зорьж төлөвлөж байгаа юм гэнэ. Г.Занданшатар хувь хүнийхээ хувьд, миний сайн мэдэх, бүр миний сайн найз мэт санагддаг гэдгийг урьд урьдын бичсэн бичвэр шүүмжиндээ илээр бичиглэн дурьдсан. Улс төрийн зураглал нь харин өөр болой. Хэрвээ Г.З Ерөнхийлөгч болвол боловсрол эрдэм мэдлэг, номд дуртай ядаж ном гарчигладаг хүн, орчин үеийн цахим ертөнцийг ойлгодог хүн ерөнхийлөгч болох нь гэнэ. Хүүкийн арын хавсарга, арыг даагч, шоронгийн хуягаас тусгаарлагч бамбай болох гэсийм гэдгээрээ, мөн MP болж чадаагүй сонгуульд унасан, эрх мэдэлд улайран шунасан гэх акциуд түүнийг хасах рэйтингтэй болгосон. Би зөндөө бичсэн. Чимээгүй байж байгаад 2027 оны сонгуульд номын хүний дүрээр гарч ирэхгүй дээ гэж. Гэвч иргэдийн өмнө Ерөнхий сайдын анзаанд амьдаараа дурайж байхгүй аваас мартагдана хэмээж яарсан хэрэг болсон юм. За крандаад ерөнхийлөгч болчихдог юм бол (уг нь Хүүк намдаа аврагчийн дүрээр эргэн ирэхэд нам нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдсан байх учиртай) Намын гишүүд нь гутралд автацгаасан аврал эрж Хүүк рүү гараа сунган хадаг дэвсэн хүлээх учиртай. Хүүк тэр даруй: - Тэрсүүд дүү нар минь энэ улс орныг сүйрүүлчихлээ, одоо би л даруй эмх цэгцийг тогтоосугай гэнэ. Бүх будлианы эзэн угтаа өөрөө байж байж. Г.З ерөнхийлөгч болвол юун түрүүнд Хүүкийг шоронд оруулахгүй, намдаа эрх мэдлийг авахад нь дэмжлэг "гал хамгаалагч" болох юм. Г.З-ыг ялвал шарвуу хүний зангаар нахилзан амжилт хүсмүй. Ганц хоёр шүүмжинд хотойх эр хүн бишсэн дээ манай ерөнхийлөгч гэж ирээд нуруу сунган нахилзмуй. С.Баярцогт АН-аас нэр дэвшээд ялвал Эрдэнэтийн хувьчлал буцаж, ОТ-гэрээг гардаж хийсэн хүн түүнийгээ ахиж шинэчилж чадах болов уу? Эби фракцын нөлөө АН-д хүчээ авч Эби, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар америкаас эргэн ирж Хүүкийн 2028 онд намын даргын хувиар удирдан орох сонгуульд тойргуудаа тохирч наймаалцан 2028 онд хамтарсан Засгийн газар ч байгуулагдаж мэднэ. 2028 оны сонгуулиас наана Их хуралын гишүүдийг эгүүлэн татах хууль хэрвээ энэ парламентэд зориулагдан гарч батлагдвал АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кандитадууд болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар буцаан татагдаж 2027 оны сонгуулийг өнгөртөл шүүхтэй уягдаж, дундуур нь Х.Баттулгыг барьж авч шоронд хийх байх. Хэн одоо том атаман бэ гэдгээ харуулна. Эрх мэдлээ сунгах нэгт, хоёрдож Хүүк өөрөө дүү нарынхаа занаанд шоронд чирэгдэн орохгүйн тулд улайрна. Эби+Хүүк бүлэглэл Женкогийн нөлөөг АН-д хумихын тулд 2028 онд сонгуульд түүнгүйгээр оролцох зорилгын үүднээс ийм үйл явдал өрнөж мэдэх нигуурьтай! С.Баярцогтын хасах рэйтинг нь Оюутолгойн гэрээ, түүнтэй холбоотой insider trading мэдээллийн давуу байдлаа ашиглан хувьцаа зарж борлуулсан хэрэг, швейцарьт оффшор дансандаа мөнгө мартсан зэрэг болно. МАН-тай холбогч нэг мэдэхэд МАН талд гаран үйлчилсэн байдаг гэх зэрэг нь. Мөн эрлийз хурлийз гэх дайралт сонгуулиар оргилдоо хүрч монголчуудын үсийг босгож, цөсийг нь хөөрүүлэх болно! Эерэг тал нь "орчин үеийн эрч хүчтэй улс төрч" сайн менежер, нам дотроо фракц хоорондын зуучлагч, баланс тэнцвэр баригч, хоёр үг хэлээд дунд нь "одоо"-г жийрэглэдэг үгийн баялаг муутай гацаачуулын дэргэд маш сайн илтгэгч, үзэл бодлоо илэрхийлэхдээ үнэхээр гаргууд. Эби+Хүүк хоёр бусад нэр дэвшигчдийг шүүхтэй уяхыг нь уяж, эгүүлэн татаж, шоронд хорихыг нь хорьж, санал хуваагчийг худалдаж авахыг нь авч эцэст нь ийнхүү; Ерөнхийлөгч болвоос энэ хоёр хүмүүнээс гарцаагүй болж үлдсэн гэнэм. Хүмүүн болвоос цэвэр өөрийн амьжиргаатай л холбогдсны үндсэн дээр л улс төрийн агуулга, дэмжлэг нь "илрэн" гарах амой! Хэзээний сурцтай байдлаар нуруу хотолзон сунаад - "Ерөнхийлөгч өө та ганц хоёр шүүмжинд хотойх эр бишсэн дээ миний ах ч, ах таньдаа амжилт хүсье!" бро хэмээн хар бэхээр цагаан цаасан дээр таталган бичих нь лавтай...
. Ganbold tweet media. Ganbold tweet media
Русский
1
1
3
584
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Монголыг авардаг баатар эр гэсэн давалгааны дунд Г.Занданшатарын Засгийн газрыг огцрохоос наахна сошиалд тэдний дэмжигчид болох олон хүнтэй муудалцсан шт. Занжгай маань яах аргагүй огцорчихлоо гэтэл мануус өстөн дайснууд хэвээр үлдэх. Ай ихсийн зодоонд харц ардын хамар өртөх, хохирох юутай эмгэнэлтэй вэ? Зандаашка маань огцорчихлоо одоо ардууд эвлэрвэл яасым бэ? Сайнаар бодоход Ерөнхийлөгч болоод эргэн ирж ч мэднэ. Тэр болтол бүгдээрээ түр эвлэрцгээх үү дээ? :)
Русский
0
0
1
137
. Ganbold
. Ganbold@dlobnag·
@Od0226 Цагаан сонголт, цагаан хуудас уу? Манайхан тэгэхгүй ээ! Хүүк хаан ахын чинь захиран тушаасан "сцен" ийм болой. Хэрхэхийг танууд мэдэж дээ 😁
Русский
0
0
0
24
GARMAA OD
GARMAA OD@Od0226·
@dlobnag Горьдвоо л гэнэ дээ цагаан сонголт болно нэр дэвшиг ч нараа солино
Русский
1
0
0
60
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Энэ хоёрын хэн нь ч ялсан бай надад ашигтай тусна гэх холын шуналаар эргэцүүлэн бодохуй л... Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн зургийг Хүүк+Эби бүлэглэл нийлээд зурчихсан нь болвол: АН-аас С.Баярцогт, МАН-аас Г.Занданшатар нар дэвшиж, хэн нь ч ялсан бай хоёр кандитад Эби, Хүүк нарын талын фракц байхаар зорьж төлөвлөж байгаа юм гэнэ. Г.Занданшатар хувь хүнийхээ хувьд, миний сайн мэдэх, бүр миний сайн найз мэт санагддаг гэдгийг урьд урьдын бичсэн бичвэр шүүмжиндээ илээр бичиглэн дурьдсан. Улс төрийн зураглал нь харин өөр болой. Хэрвээ Г.З Ерөнхийлөгч болвол боловсрол эрдэм мэдлэг, номд дуртай ядаж ном гарчигладаг хүн, орчин үеийн цахим ертөнцийг ойлгодог хүн ерөнхийлөгч болох нь гэнэ. Хүүкийн арын хавсарга, арыг даагч, шоронгийн хуягаас тусгаарлагч бамбай болох гэсийм гэдгээрээ, мөн MP болж чадаагүй сонгуульд унасан, эрх мэдэлд улайран шунасан гэх акциуд түүнийг хасах рэйтингтэй болгосон. Би зөндөө бичсэн. Чимээгүй байж байгаад 2027 оны сонгуульд номын хүний дүрээр гарч ирэхгүй дээ гэж. Гэвч иргэдийн өмнө Ерөнхий сайдын анзаанд амьдаараа дурайж байхгүй аваас мартагдана хэмээж яарсан хэрэг болсон юм. За крандаад ерөнхийлөгч болчихдог юм бол (уг нь Хүүк намдаа аврагчийн дүрээр эргэн ирэхэд нам нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдсан байх учиртай) Намын гишүүд нь гутралд автацгаасан аврал эрж Хүүк рүү гараа сунган хадаг дэвсэн хүлээх учиртай. Хүүк тэр даруй: - Тэрсүүд дүү нар минь энэ улс орныг сүйрүүлчихлээ, одоо би л даруй эмх цэгцийг тогтоосугай гэнэ. Бүх будлианы эзэн угтаа өөрөө байж байж. Г.З ерөнхийлөгч болвол юун түрүүнд Хүүкийг шоронд оруулахгүй, намдаа эрх мэдлийг авахад нь дэмжлэг "гал хамгаалагч" болох юм. Г.З-ыг ялвал шарвуу хүний зангаар нахилзан амжилт хүсмүй. Ганц хоёр шүүмжинд хотойх эр хүн бишсэн дээ манай ерөнхийлөгч гэж ирээд нуруу сунган нахилзмуй. С.Баярцогт АН-аас нэр дэвшээд ялвал Эрдэнэтийн хувьчлал буцаж, ОТ-гэрээг гардаж хийсэн хүн түүнийгээ ахиж шинэчилж чадах болов уу? Эби фракцын нөлөө АН-д хүчээ авч Эби, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар америкаас эргэн ирж Хүүкийн 2028 онд намын даргын хувиар удирдан орох сонгуульд тойргуудаа тохирч наймаалцан 2028 онд хамтарсан Засгийн газар ч байгуулагдаж мэднэ. 2028 оны сонгуулиас наана Их хуралын гишүүдийг эгүүлэн татах хууль хэрвээ энэ парламентэд зориулагдан гарч батлагдвал АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кандитадууд болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар буцаан татагдаж 2027 оны сонгуулийг өнгөртөл шүүхтэй уягдаж, дундуур нь Х.Баттулгыг барьж авч шоронд хийх байх. Хэн одоо том атаман бэ гэдгээ харуулна. Эрх мэдлээ сунгах нэгт, хоёрдож Хүүк өөрөө дүү нарынхаа занаанд шоронд чирэгдэн орохгүйн тулд улайрна. Эби+Хүүк бүлэглэл Женкогийн нөлөөг АН-д хумихын тулд 2028 онд сонгуульд түүнгүйгээр оролцох зорилгын үүднээс ийм үйл явдал өрнөж мэдэх нигуурьтай! С.Баярцогтын хасах рэйтинг нь Оюутолгойн гэрээ, түүнтэй холбоотой insider trading мэдээллийн давуу байдлаа ашиглан хувьцаа зарж борлуулсан хэрэг, швейцарьт оффшор дансандаа мөнгө мартсан зэрэг болно. МАН-тай холбогч нэг мэдэхэд МАН талд гаран үйлчилсэн байдаг гэх зэрэг нь. Мөн эрлийз хурлийз гэх дайралт сонгуулиар оргилдоо хүрч монголчуудын үсийг босгож, цөсийг нь хөөрүүлэх болно! Эерэг тал нь "орчин үеийн эрч хүчтэй улс төрч" сайн менежер, нам дотроо фракц хоорондын зуучлагч, баланс тэнцвэр баригч, хоёр үг хэлээд дунд нь "одоо"-г жийрэглэдэг үгийн баялаг муутай гацаачуулын дэргэд маш сайн илтгэгч, үзэл бодлоо илэрхийлэхдээ үнэхээр гаргууд. Эби+Хүүк хоёр бусад нэр дэвшигчдийг шүүхтэй уяхыг нь уяж, эгүүлэн татаж, шоронд хорихыг нь хорьж, санал хуваагчийг худалдаж авахыг нь авч эцэст нь ийнхүү; Ерөнхийлөгч болвоос энэ хоёр хүмүүнээс гарцаагүй болж үлдсэн гэнэм. Хүмүүн болвоос цэвэр өөрийн амьжиргаатай л холбогдсны үндсэн дээр л улс төрийн агуулга, дэмжлэг нь "илрэн" гарах амой! Хэзээний сурцтай байдлаар нуруу хотолзон сунаад - "Ерөнхийлөгч өө та ганц хоёр шүүмжинд хотойх эр бишсэн дээ миний ах ч, ах таньдаа амжилт хүсье!" бро хэмээн хар бэхээр цагаан цаасан дээр таталган бичих нь лавтай...
. Ganbold tweet media. Ganbold tweet media
Русский
1
1
3
584
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Дараа ирэхэд нь хүчээр мөргүүлээч танай МАН нам л мэднэ штээ хаха! 13-р зуунд монголчууд асаасан хоёр галын дундуур харь улсын элчийг хүчээр алхуулдаг байсан. Муу санаа тээсэн бол "ариусгаж" буй ухаантай гэх маягийн ойлголттой байсан юмдаг уу даа. Галаар ариусгах нь манихэйн ёс жаяг юм гэсэн. Монголчуудаа тануус минь өөрсдийгөө нээрээ одоо болтол 13-р зуундаа амьдарсаар буюу гэж сэтгэнэ үү? Орос ах тань: -Өөрсдийгөө Хойд Солонгостой зүйрлэдэг хэн бэ тануус муусайн монголчууд гэж ууртай хашгиртал нь зөрүүдлэн муйхарлах тэнэгүүд гэж бас байх аа. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй, хүчирхэг армитай, оросын холбоотон харилцан бие биедээ туслах гэрээтэй хойд солонгосын цэргүүд украины дайнд очиж оролцож дайтсан. Цэргүүд нь тэнд амиа өргөсөн, алдсан тохиолдол цөөнгүй байгаа байх. Умард Солонгос бол оросын барууны эсрэг хүчирхэг холбоотон улс, орос харин ирантай цэргийн харилцан туслалцах гэрээгүй юм билээ. Ер нь Чингис хаан монголчууд бидний хувьд л шүтээн болохоос харь улсуудын хувьд бол эзлэн түрэмгийлэгч л гэгдэнэ, дээдлээд байхаар хүн биш л дээ. Оросууд тэгээд ч монголчуудыг тоох биш, хүндлэх ч биш. Ер нь яг яасан гэж дорой буурай улсын эртний түүхийн хааных нь хөшөөний өмнө бөхөлзөх ёстой гэж гэсэн оросуудын л хандлага шүү дээ. Тэртээд Оросын ванг билүү Чингис хааны хөрөг/сүлд, сүнсний өмнө сөгдөж мөргө гэж тулгаад өнөөх нь Христийн шашинтай зөрүүд амьтан байж таараад -Би амьд мэнд зол буй Бат хааны чинь боол болъё, Бат хаанд чинь мөргөе үхсэн хүнд хэзээ ч мөргөхгүй гэсээр монголчуудад алуулдаг. Хэрвээ Чингис хаанд мөргөсөн бол түүний эзэнт гүрний нөлөө хууль цаазыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого тулгалт юм уу даа. Тэр цаг өнгөрөөд 800 их жилийг үдчихсэн бөлгөө. Ер нь анзаараад харахад монголчууд хэзээний л хэн нэгэнд заавал "гомдчихсон" явдаг. Хамгийн их тус болсон хүндээ бүр "өсөрхчихсөн" явна. Яасан хэмээвэл дандаа тус болох хэдий ч ердөө нэгэн удаагийн татгалзал нь түүний хувьд ачтанаа ядах юмгүй дор нь өстөн болгож хувиргана. Айл гэр, амьтан ах дүү, анд нөхөд хэн нэгэнд яалт ч үгүй гомдолтой явах бөлгөө. Тоосонгүй гэж нэг гомдоллоно, тусалсангүй гэж нэг гомдоно, цагаан сараар ирсэнгүй, золгосонгүй гэж халаглан гомдоллоно, наадмаар ороод гарсангүй хаяагаар давхиад явчихсан даа гэж уйлагнана. Тоохгүй давхигсад нь болвол: Дарга, даамал, мөнгөтэй төгрөгтэй баян хүнээ хүндлэн зусардахаа харин ч нэг мартахгүй дээ! -Хэн гуай та сайн уу гээд л салхинд найгах намрын нарс лугаа адил нахилзана, хотолзоно, тонголзоно. Та өөртөө бодоорой, та ч бас ойр дотныхоо хэн нэгэнд юун дээр ч юм дотроо гомдчихсон л яваа. Монголчууд бидний гоморхол бол үгүйсгэмгүй цэвэр манай үндэстний араншин болой. Нэгэн судлаач бүр Чингис хааны их байлдан дагуулалт нь багадаа ялгаварлан гадуурхагдаж, гомдсноос үүдэлтэй гэж харсан сонирхолтой өнцөг бий. Гоморхол бол бидний амьдралын хөдөлгөгч хүч болой! Тийм ээ монголчуудыг гомдоох тун аюултай шүү!
. Ganbold tweet media
Русский
1
1
2
281
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Өглөөний мэнд +12 хэм зааж байна. Улаанбаатар ердийнхөөрөө налайж байнам. Нэг мэдсэн 4-р сар дуусч ч байх шиг. Энэ цаг хугацаа чинь яаж урсаад, дүүлээд, нисээд байна аа? Нэг мэдэхэд л гялс, мялс, сүр сар.
Русский
0
2
1
103
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Тэр нялхдахгүй маш хуучинсаг зэвүүн хурган коммунист гэж хэлээ биз дээ! Хүний ясны чанар андашгүй байдаг даа! Шинээр юм хийж бодож чадахгүй харин хийгдэж буй ажлыг зогсоох МАНгар зан бол угшилаасаа цусанд нь буцалж буй. Шинээр атаман ирсэн гэдгээ нийслэлийн мээрд харуулахын тулд талбай дээр баригдсан асарыг буулгахыг тушаажээ гэнэ. Энэ дурак хичнээн олон хүний төлөвлөсөн ажлыг үүгээрээ нурааж сүйтгэж хохироож буйгаа ойлгохгүй л дээ! Нямбаад хэн нь дарга вэ гэдгээ Хүүкийн хүүхэлдэй тэрүүхэн зуур мэдрүүлэх гэхдээ бусдыг хохироож байна! Коммунист цусны буцлалт!
Русский
1
1
1
280
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Энэ хавраас улс төрийн халуурал эхэлж 🌡️, намар нэмж өрдөөд дараа хавар гэхэд зурагдсан зургаараа намууд үзэж тарна. Монголд ер нь иргэний нийгмийн байгууллагууд гэж байна уу? Чөлөөт хэвлэл гэж байна уу? Засгийн газартай хаалтын гэрээ хийчихсэн сонинууд л гэж байх юм уу?
Русский
0
0
0
125
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Аль нь ч байж болох ашигтай хувилбаруудын таамаглал шүү. Эби+ Хүүкийн бүлэглэлийн 2027 ба 2028 оны сонгуулийн хувилбаруудыг янз бүрээр гаргаж бичиж байгаа гэсэн үг! Яаж ч өөрчлөгдөж болно, яг таг ийм гэх ганцхан хувилбар байх боломжгүй учраас боломж бүрийг тооцож үзэх чухал юм!
Русский
1
0
0
137
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Хүүк намдаа аврагчийн дүрээр эргэн ирэхэд нам нь 2027 оны сонгуульд навс ялагдсан байх учиртай. За тэр харж байна уу залуучууд улс орноор минь тоглоод хаячихлаа одоо уи л цэгцэлье гээд зогсож байх болно. Бүх будлианы эзэн бол Хүүк өөрөө байж шүү дээ! Тэгсэн хэрнээ л... "Ухаа худаг"-ийг улсдаа авъя гэсэн Л.О-ын нарын залуусын сүүлчийн түшиц газар бол "нийслэл" Х.Нямбааатар болоод үлдэв. Хүүкэд ч тэр, MCS-д ч тэр намдаа эргэн ирэхэд гол садаа Нямбаа, Л.О-ын хүчийг султгахад холбоотныг унагах нь чухал учраас "Туулаа аваръя" гэх акцийг санхүүжүүлэн улаан галзуу үргэлжлүүлж байгаа юм. Нэлээд далайцтай санхүүжсэн акци явсаар Л.О-ыг унагасан аргаараа Нямбааг ороож авна гэж итгэн боджаах шиг. Миний бодлоор Нямбаатараас түрүүн Н.У, ба С.Б нар дараалаад огцорчих болов уу даа. Уужгай наадмын дараа бишиймаа гэхэд 10 сар гээд огцорно. С.Б УИХ-ын дарга ч огцорно!
Русский
1
3
5
515
. Ganbold
. Ganbold@dlobnag·
2027 оны сонгуулийн өнгө АН-ын нэр дэвшигч МАН ба АН + бусад жижиг намууд уу? МАН ба жижиг намууд vs АН уу гэдгээс хамаарна. Эби+ Хүүк фракц Г.Занданшатар vs С.Баярцогт нарыг дэвшүүлж аль нь ч ялсан өөрсдөд нь ашигтай байх хувилбар зүтгүүлж байгаа. Г.З нэр хүнд сайнгүй карьер навс унасан, С.Б-ыг эрлийз хурлийзаар дуудан ИЗНН-аас хэрвээ эвсэхгүй бол сөрөх кандитад санал хуваан Г.З гарч ирээд 6 жил элийртэл чинь "бүүвэйлнэ" Энэ хооронд ҮХ өөрчлөгдөнө. Хүүк Ерөнхий сайд, Их хурлын дарга хийсээр шагналаар гадаадад элчин сайдаар явдаг шиг одоо би ганц нахъя гээд 2033 онд салхинд найгаад ёслоод зогсож байх болно! #Үмбүү
Русский
1
2
2
422

. Ganbold@dlobnag

Би хэлээд байгаа. Х.Нямбаатарыг байгаа дээр жаал юм нийслэлдээ хийлгээд аваач ээ гээд! МАН эрх барихдаа юу ч хийж чаддаггүй хулгай л хийдэг. Сөрөг хүчин болохоороо бүр аймаар эрх баригчдыг бас бүр юу ч хийлгэдэггүй эсэргүүцэж, гутааж, нурааж, хорьж, зогсоож чаддаг. "Америкийн дайсан байх аюултай, найз байх бүр аминд халтай" гэгчээр "МАН эрх барихдаа аймаар, сөрөх хүчин болчихвол бүр аймаар" гэдгийг бодолцвол; Энэ улс 2032 он хүртэл олигтой бүтээсэн зүйлгүй хоорондоо алалдах шинжтэй байна! АН дах Эби vs Женко фракц хоорондоо алалцсаар, Хүүк гаднаас Эби-тэй нийлэн гал өрдөнө, хуваана. Эби фракц намаа дотооддоо Хүүкийн захиалгаар маш сайн задлаж, хувааж өгснөөр хуваагдлын дүнд 2027 онд 2028 оны сонгуульд ялагдана. С.Эрдэнэ II хувилбарыг АН-аас 2027 онд захиалчихсан байгаа. Эби Хүүкийн захиалгаар сөхрөх кандитад гаргаж өгнө. 2028 онд Хүүк намын даргатай МАН ялах ч Эби фракцыг засагтаа оруулна. Их хуралд дандаа хуучны Хүүкийн найз, амьтан ах дүү дэвшиж ялаад Үндсэн хуулийг өөрчилнө. Мөнхийн Ерөнхийлөгч төрнө. Монголчууд хоорондоо алалдаж байснаа дарангуйлалд шилжиж, шивнэлддэг болно.

Русский
0
0
0
226
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Нарлаг өглөөний мэнд агаарын температур +3 ийг зааж байна. Өдөр тийшээгээ дулаарна. Улс төрийн халуурал нэмэгдсээр буцлах хэмжээнд очжээ. Хүүк жил гаруйн дараа хаан суудлаасаа бууна. Тэрбээр улс төрийн насжилтаа уртасгахаар намдаа эргэн ирэхэд гол садаа болох хүчнээр нийслэлийн мээр Х.Нямбаатарыг тодруулан түүн рүү бүх хүчээрээ дайрч буй ажээ. Илрэл нь: "Туулаа аваръя" гэх акц. Монголын улс төрд 30 жил болж буй хуучирсан бууны гол Хүүк ахиад яг юу хийнэ гэж? Мод тарих юм уу? Тэтгэвэртээ гараад модоо тарь л даа! Хуучин зүйлээс хуучин коммунистаас ямар шинэ юм гарч ирнэ гэж гэнэнээр хүлээнэ? Ямар ч эрүүл ухаантай хүн юу ч хүлээгээгүй, ард иргэд. Харин төлбөртнүүд л нийслэлийн мээр рүү их хүчээр нийлэн дайрч байна. Сөрөг хүчний Эби фракц намдаа нөлөөгөө тогтоохоор Хүүктэй нийлэн архирч байна! Элбэгдорж одоо бас яана гэж? Хүүк бүр яана гэж? Тэдний улс төрийн насжилт нь дууссан болой! Эгэл ард харин Нямбаагаа дэмжиж буй ажээ.
Русский
2
2
3
282
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Би хэлээд байгаа. Х.Нямбаатарыг байгаа дээр жаал юм нийслэлдээ хийлгээд аваач ээ гээд! МАН эрх барихдаа юу ч хийж чаддаггүй хулгай л хийдэг. Сөрөг хүчин болохоороо бүр аймаар эрх баригчдыг бас бүр юу ч хийлгэдэггүй эсэргүүцэж, гутааж, нурааж, хорьж, зогсоож чаддаг. "Америкийн дайсан байх аюултай, найз байх бүр аминд халтай" гэгчээр "МАН эрх барихдаа аймаар, сөрөх хүчин болчихвол бүр аймаар" гэдгийг бодолцвол; Энэ улс 2032 он хүртэл олигтой бүтээсэн зүйлгүй хоорондоо алалдах шинжтэй байна! АН дах Эби vs Женко фракц хоорондоо алалцсаар, Хүүк гаднаас Эби-тэй нийлэн гал өрдөнө, хуваана. Эби фракц намаа дотооддоо Хүүкийн захиалгаар маш сайн задлаж, хувааж өгснөөр хуваагдлын дүнд 2027 онд 2028 оны сонгуульд ялагдана. С.Эрдэнэ II хувилбарыг АН-аас 2027 онд захиалчихсан байгаа. Эби Хүүкийн захиалгаар сөхрөх кандитад гаргаж өгнө. 2028 онд Хүүк намын даргатай МАН ялах ч Эби фракцыг засагтаа оруулна. Их хуралд дандаа хуучны Хүүкийн найз, амьтан ах дүү дэвшиж ялаад Үндсэн хуулийг өөрчилнө. Мөнхийн Ерөнхийлөгч төрнө. Монголчууд хоорондоо алалдаж байснаа дарангуйлалд шилжиж, шивнэлддэг болно.
Русский
1
0
1
387
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Мэдээллийнхээ урсгал ихдэх тусам дэмий балай зүйл хөвөрнө. Хүн анзааргагүй хогон мэдээлэл дунд живнэ. Аятайхан гэгээн цагаан гэхээсээ улс төр, хов жив, хэрүүл уруул илүү их хандалт авна. Байнга л улс төржихийг шаардана. Маш хортой сошиалын эффект. Сошиалын хор нөлөө. Уг нь анхандаа шал өөр зүйл бичих гэж орж ирээд "төлгөн коммунист ба Амархүү" хоёрын хэрүүлийг гайхаж хараад далийгаад тэгээд цаашлаад янз бүрийн гоё ая дэвсчихсэн зургаар сторигоор бөмбөгдөж өөрийгөө од мэтээр төсөөлж байгаа сүрэг эгнээ хүүхнүүдийг фийдс дээр хараад "айдас" ч хүрэх шиг. Энэ их анхаарал хүссэн, өртөх гэсэн бодгаль хүйс "эртний боолын зах" дээр мөнгөтэй хүмүүс үнэ цохин худалдаалж байсан мөнгөний тоогоо хэлэн хашгичих эрсийн дуун намжаагүй өдгөө ч цууриатах мэт... гэж есөн шидийн юм бодоод байтал санаа жигүүр олоод намайг орхин үргэн нисэн одсон байнам...
Русский
0
0
1
232
. Ganbold
. Ganbold@dlobnag·
Хилтон зочид буудлын хүлээн авалтын үеэрх буудалцааны эргэн тойронд "хүйтэн зэвсэг"-ийг зөвшөөрсөн улс болоод тэр үү сүрхий айж цочирдох гэхээсээ хэрэгт дуртай хүмүүний хандлага цухалзаж байж харагдана лээ. Зарим эрчүүд нь тайван сандал дээрээ суучихсан бичлэг хийж ч байх шиг. Эмэгтэйчүүд аль болох тонгойж эрчүүд нь хамгаалсан харагдав. Аминдаа хайртай учраас бүсгүйчүүд энэ хорвоод урт насладаг шиг билээ. Эрчүүд бол хөгийн л дөө амьдраад өгөөч гээд байхад л үхчих гээд кэцүү, кэцүү... Одоо цаг үе хэдийн өөр болж байгаа ч нийтлэг утгаараа төстэй.
Русский
0
0
2
436