Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist

11.4K posts

Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist banner
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist

Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist

@dulguunbdv

2 гүнжийн аав; Оюуны гэрэл түгээхийг хичээгч; Forbes30 under30; Harvard MPAID, LSE, Conncoll alumnus #Rower #Economist

УБ, Mонгол Katılım Temmuz 2012
7.6K Takip Edilen15.4K Takipçiler
Sabitlenmiş Tweet
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist
Өгий-г туулахад паниктсан нууцаа хуваалцах нь... Өгий нуурыг хөндлөн сэлэе гэж бодоод "сэтгэл санаа"-гаа нэг сар гаруй бэлдээд, сонгуулийн дараагаас эхлээд гашуун нясуун юм хэрэглэхгүй гүрийсэн байдалтай, бассэйнд 7 хоногийн 2, 3 сэлж бэлдлээ. Сэлдэг өдөр нуур руу алхаж ороод, энэ зурган дээрх хэсэг дээр зогсож байгаад харахад нөгөө эрэг тээр тэнд бараг л харагдахгү байв. Ингээд шумбаад ороход зүрхний цохилт 108-с шууд 130 гараад, гэнэт хурдан хурдан амсгаадаад илт өөр байсан нь "паник аттак"-д орсон юмсанж. Өмнө нь би Rocky Mountains-д зэлүүд уулаар унавал үхэж мэдэх ирмэг дээгүүр цанатай явж байхад хамт явж байсан залуу маань "panic attack"-д орохыг харж явснаас өөрөө ийм нөхцөлд орж байсангүй. Яг паниктаж байна гэдгээ мэдээд хэд даллаад амьсгаадаад босч ирэхэд "паник"-нд бага зэрэг орсон, гэхдээ зогсож болохоор газар байв. Миний бодлоор Өгий нуурын гүнзгий хэсэгтээ 15м гээд нийт сэлэх замын 99.9% нь хөл хүрэхгүй газар учир далд ухамсар маань шууд намайг зогсоох гэж оролдсон болов уу. Босч зогсоод бага зэрэг доторх хүнээ тайвшруулж ятгаж байгаад дахиад орсон. Гэсэн хэдий ч нэмэр байсангүй. Энэ байдлаар 3 дэхь оролтоос тэсэлгүй гарч зогсоход усны түвшин өлмийгөө өргөсөн хэрнээ эрүүнд тулж, чүү ай амьсгаа авахаар байв. Яг энэ үед "за тэгээд нөгөө эрэг дээрх гарах ч хударлаа л даа" гэж бодол анх төрсөөн төрсөн😆 Ингээд дотор хүнтэйгээ ярилцаад, өнөөдөр чадахгүй бол зогсноо, харин маргааш дахиж оролдоё гэж амлалт хийж орхиод үсэрч ороод хэсэг сэлээд явж байхад амьсгаа аажмаар уужирч, дотор тайвширсан. Нэгэнт хөл хүрэхгүй гэдгийг мэдэх тул цаашаа зогсолтгүй сэлсээр цаад эрэгт нь гарсан даа 👍 Миний дутагдал гэвэл ерөөсөө бэлтгэлээ нууранд хийгээгүйд юм байна билээ. Тиймээс хөлгүй усруу ороод өөрийн мэдэлгүй паник-т орсон юм шиг байгаа юм. Ай лайф аа гэж! Бүтэн бичлэг: 👇 youtube.com/watch?v=RjoY3E…
YouTube video
YouTube
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet media
Русский
47
104
463
33.9K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist
📌Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүдийг ТА МЭДЭЭД аваарай👇 🎯Мөн маргааш буюу 5 дугаар сарын 23-ны бямба гарагт болох марафоны үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зам хаах байршил, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 🏃‍♂️УБ марафонд оролцогч залуустаа амжилт хүсье!👏👏👏
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet mediaБаасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet mediaБаасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet media
Русский
0
0
0
205
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist
Гайхамшигтай👍🏼👍🏼👍🏼
Undral Amarsaikhan@uundaa

20-р зууны хамгийн нөлөө бүхий математикчдын нэг Пол Эрдошийн дэвшүүлсэн “Нэгжийн зайны бодлого”-ыг @OpenAI-ийн хиймэл оюун бодож чаджээ. Уг бодлогыг 80 жилийн турш хэн ч бодож чадаагүй байсан юм. AI-ийн эрин үе нэгэнт иржээ. Бид ямар гайхалтай цаг үед амьдарч байна аа :)

Русский
0
1
2
1.7K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
Solongoo Bayarsaikhan
Solongoo Bayarsaikhan@SolongooBayars1·
Баабар гуай намайг зохиож ярьдаг гэжээ. Би юу ч зохиогоогүй, бодитой баримттай мэдээлэл хүргэж байсан. Баабар гуай харин яагаад энэ олон жил Рио Тинтогийн гал хамгаалагч шиг ажилладаг вэ. Баавгайн талд байнга зогсох юм. Олон тэрбум ам.долларын зээлийн хүү, менежментийн төлбөр авах замаар Рио Тинто ОТ төслийн хамаг ашгийг хамах нь зөв үү. Монголчуудад үр өгөөж ирэхгүй байгаа нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч төлөхөөргүй байгаа нь зөв үү. 🇲🇳 сангийн сайдаар ажиллаж байсны хувьд юу гэж боддог бол? Бороогийн алтны ордын тогтвортой байдлын гэрээний гашуун түүх давтагдах эрсдэл байгааг мэддэг болуу?
Русский
118
72
138
22.4K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
UBn.mn ЮУ БАЙНА
UBn.mn ЮУ БАЙНА@UBn_mn·
Б.Солонгоо: Оюу толгойн “өрөм“-ийг нь олборлох мөчлөг эхэлсэн. 8-10 жил үргэлжлэх энэ мөчлөг дээр монголчууд ногдол ашиг авах хэрэгтэй‼️ УНШИХ: ubn.mn/p/97476 -ГБХНХ-ын дэд сайд асан Б.Солонгоотой Оюутолгой тойрсон олон эргэлзээтэй асуудлууд болон өөртэй нь "нэр холбогдоод буй" нууц эвлэрлийн гэрээ тэргүүтэй асуудлаар ярилцлаа- 📌Монголчууд бид хамтдаа дэлхийд 4-т орох хэмжээний зэс, алтны уурхайн 34 хувийг эзэмшиж байна. Энэ эзэмшилд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Зээл байхгүй. Хэн нэгэнд залилуулсан зүйл байхгүй 📌Өндөр орлоготой, зардал багатай үед нь үр өгөөж авч чадахгүй бол цаашдаа зардал нь нэмэгдэнэ 📌Шүгэл үлээгчидтай хамтран ажилласан асуудлыг мөнгө угааж, авлига авсан мэтээр тайлбарласан Б.Энхбаяр сайдын мэдээллээс болж Рио Тинто компаниас хариуцлага нэхэх боломж хязгаарлагдсан 📌Арбитрын маргаанд ороход Ричард Боули, Маурис Даффи хоёроос нэмэлт мэдээлэл авах зорилгоор "Нууц эвлэрлийн гэрээ"-г байгуулсан 📌Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдад хандаж хэлэхэд, хэрэв баримт байвал гаргаад ир. Ажлаа өгчихсөн хүн рүү гүтгэлгийн зорилгоор үг шидээд байх шаардлагагүй 📌С.Баярцогт Рио Тинтогийн нөлөөллийн агент шиг ажиллаад байж болохгүй @SolongooBayars1 @SBayartsogtmn @SBayar12 @OyunerdeneMN @AmaraaDshzvg @NagiOtgonshar @bayarmaaju @Enkhbayar_bat @MunkhErdene81 @rdavaadorj @dulguunbdv @bayarkuu @Batka_ @NominChinbat @Daimka07 @Batuka_UB @Tsogtgerel_O @Ganzorig_pv @EnkhbatBolormaa @shijir_ok
UBn.mn ЮУ БАЙНА tweet mediaUBn.mn ЮУ БАЙНА tweet mediaUBn.mn ЮУ БАЙНА tweet media
Русский
3
46
55
11.8K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
ariuntsetseg
ariuntsetseg@ariuntsetsegAri·
1. Арилжааны банкуудтай том компаниуд дэргэдээ апп зээл олгодог ББСБ-тай байхыг хоригло 2. Улсаас хөнгөлттэй зээл авч байгаа том компаниудын охин компани нь ББСБ байхыг хоригло!
ӨДРИЙН СОНИН@DNN_MN

Жилийн 60% хүүтэй аппликейшний зээлийн хүүг бууруулах ҮҮРЭГ ДААЛГАВАР өгчээ

Русский
6
97
158
11K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
UBn.mn ЮУ БАЙНА
Б.НАЙДАЛАА: Шинээр баригдаж байгаа барилгуудад дулааны тоолуур суурилуулсан байх шаардлагыг тавина‼️ Цаашид Монгол Улсад дулаан, эрчим хүчийг “тоолдог” болно. Тоолсон хэмжээгээрээ хэмнэдэг байх ёстой‼️ @Naidalaa @batamgalan_en
Русский
19
36
82
10.3K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
Х.Нямбаатар
Х.Нямбаатар@KhNyambaatar·
Өнөөдрөөс эздээсээ даалгавар авсан хүмүүс юу юугүй яллах гээд эхэлжээ. Өөрсдөө Туулын замын ажлыг зогсоочихоод урьдчилгаа төлбөрийн баталгаа хуурамч нтр гээд АТГ н шалгаж байгаа хэргийг мөрдөгчийн түвшинд мэдээлэлтэй ажиллаад эхэлжээ. 3/15 нд уг нь Туулын ажил эхлүүлсэн. Харамсалтай зохион байгуулалттай бүлэглэл хүчээр зогсоочихоод одоо элдэв хэрэг зохиох гээд үзжээ. Хэрэв өдийд зогсоогүй байсан бол 6 дугаар сард 500 тэрбумын гүйцэтгэлээ гаргачих төлөвлөлтэй ажилласан юм. Аж ахуй удирдаж үзээгүй хүмүүс сайн ойлгохгүй байхаа.
Х.Нямбаатар tweet media
Русский
117
51
132
11.5K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
Solongoo Bayarsaikhan
Solongoo Bayarsaikhan@SolongooBayars1·
Оюутолгой ХХК 9 их наяд төгрөгийн орлого олж байхад бид өнөөдөр ердөө 450 гаруй тэрбум төгрөгийн татвар авч байна. Монголын баялгийг ашиглаад 5% татвар төлсөөр байх уу? Дараагийн 8-10 жилд Оюутолгой хамгийн өндөр орлоготой байна. Энэ үед бид ашгийн татвар авч чадахгүй бол Бороогийн алтны ордын гашуун түүх давтагдана. Монголын төр яагаад Рио Тинтотой том эрх ашгаа ярьж чадахгүй Парк, Гандангийн дэнж тохижуулах гэх мэт ялихгүй, аар саар зүйлтэй зууралдана вэ. Хүндээ хөнгөнөөс өгсөөр байх уу.
Русский
49
119
180
15.8K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist
🚀Жонни Ким-тэй ЗААВАЛ танилцаарaй, хүн ингэж хүсэл тэмүүллээ хөөж болдог гэдгийг бусаддаа дамжуулаарай 🌍Өчигдөр юм уншаад сууж байхад Жонни Ким 6 дугаар сард болох төгсөгчдийн баяр дээр ирж үг хэлнэ гэснийг хараад бодож суулаа. Миний мэдэх ёстой есөн шид нь бүрдсэн нөхөр бол Жонни Ким юм. ✅Тэрээр Харварын Анагаах Ухааны Сургуулийг төгссөн эмч (Анагаахын сургууль ямар хүнд гэдгийг, ямар удаан сурдаг гэдгийг мэднэ биздээ?), АНУ-н Тэнгисийн цэргийн тусгай хүчний (SEAL) ахмад дайчин (100 гаруй даалгаварт явсан гэж байгаа), “NASA”-гийн сансрын нисгэгч (245 өдөр сансарт даалгавар биелүүлсэн). Тэрээр 1984 оны 2 дугаар сарын 5-нд төрсөн, крдөө 42 насандаа ийм их зүйлийн ард гарчээ👏👏👏 ✅Та бидэн шиг хүн амьдралдаа энэ гурван мэргэжлийн аль нэгээр нь мэргэшчихэд бол аятайхан ч биш, бүр овоо дорвиун сайхан амьдрана. Гэтэл мань хүн 3-н гурван мэргэжлээр мэргэшээд, бүр тэрэндээ гаргууд сайн болоод эмчээрээ Бостонд ажиллаж байсан гэж байгаа. ♨️Түүний амьдрал тийм ч амар байгаагүй. Аав нь архи их уудаг, уухаараа эхнэр хүүхдээ зоддог нэгэн байжээ. Нэг өдөр аав нь буу гаргаж гэр бүлээ заналхийлж, цагдаа нартай ирээд буудалцах үед амиа алдсан. Спортоор хичээллэж, бусдыгаа манлайлж биш харин гэртээ компютер тогтоол тоглох дуртай байсан гэдэг. ♨️Арван жилдээ тийм ч спортлог байгаагүй тэрээр бейсболл-н багтаа талбай дээр гарах гэхэд хамгийн сүүлд сонгогддог “дорой” нэгэн байжээ. Ийм хүнд амьдралаас тэрээр гараагаа эхэлсэн нэгэн. 😇Тэрээр хүнд хэцүү хүүхэд насныхаа талаар нээлттэй ярьдаг бөгөөд энэ нь түүнийг ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын Тэнгисийн цэрэгт элсэхэд нөлөөлжээ. 2005 онд Ким "SEAL Team 3" бүлэгт элсэж, 100 гаруй байлдааны ажиллагаанд эмч, мэргэн буудагч, чиглүүлэгч болон түрүүчээр оролцсон аж. Иракт хоёр удаа томилолтоор ажиллахдаа шархадсан нөхдөө эмчилсний төлөө Мөнгөн болон Хүрэл одонгоор шагнагдсан. 🪖Сайн найзыгаа шархдахад нь хажууд нь авч явж байгаад алдсан түүнд хүнд цохилт болжээ. Ингээд заавал илүү суралцаж, эмчлэх чадвартай болно гэсэн бодолтойгоор анагаахаар суралцахаар шийдсэн гэдэг. Тэрээр Тэнгисийн цэргийн офицер бэлтгэх хөтөлбөрөөр 2012 онд Сан Диегогийн их сургуулийг математикийн бакалавр зэрэгтэй төгсөж, дараа нь Харвардын Анагаах ухааны сургуульд суралцсан байна. 🛰️Бостонд байхдаа тэрээр эмчээс сансрын нисгэгч болсон Скотт Паразинскитэй танилцаж, улмаар NASA-гийн сансрын нисгэгчдийн корпуст бүртгүүлэх урам зориг авчээ. Анагаахын сургуулиа төгсөөд 2017 онд Массачусетсийн нэгдсэн эмнэлэг болон "Brigham and Women’s" эмнэлэгт яаралтай тусламжийн эмчийн резидент-р ажиллаж байхдаа НАСА руу сансрын нисгэгч бэлтгэх шалгаруулалтанд материалаа явуулж. Улмаар Ким 18,000 гаруй горилогчоос 12 хүнийг шалгаруулахад тэдний нэг болсон юм. 🧑‍🚀“Жонни Ким амьдралаа бусдад үйлчлэх үйлсэд зориулсан хүн” хэмээн Ерөнхийлөгч Алан М. Гарбер (’77, Ph.D. ’82) хэлээд, “Дайны фронтоос яаралтай тусламжийн тасаг, улмаар од эрхэс хүртэлх түүний аялал бол өөрөөсөө илүү агуу зүйлийн нэг хэсэг байх зорилгын төлөө амьдарсан амьдралын түүх юм. Тэрээр дэлхий ертөнцийг түүнийг төрөхөд ямар байснаас илүү сайн сайхан болгохын төлөөх тууштай зүтгэж чадсан.” Энэ мэдлэг, мэргэшил, маш хатуу САХИЛГА БАТТАЙ байж чадаж байж ирнэ. Хааяа би нойр дутуу, үхэтлээ ядарсан мэдрэмж авахаар энэ Жонни Ким яах байсан бол гэсэншуу бодол орж ирдэг үе бий. 👨‍👨‍👧‍👧Түүнийг багаас нь бэлтгэл дамжаагаар зөөгөөд, бие бялдарыг нь хөгжүүлд, давтлага сургалтанд оруулж оюун санааг нь тэлсэн хүн байхгүй. Тэр байтугай хажууд нь байнга чихнээс нь хонх уяж, зөвлөж явах авга ах ч заяагаагүй. Тэр амьдралаа ӨӨРИЙНХӨӨ ГАРААР бүтээсэн👍👍👍 ✳️Хүн нэг амьдрах амьдралдаа юу хийж бүтээж чадах, юуг чадахгүй гэсэн хязгаарыг нь тэлж өгөхөд түүний амьдралын түүх бодит гэрч болно. Long live Johnny Kim!
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet mediaБаасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet mediaБаасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet media
Русский
1
8
27
2.4K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist
🧐 Зэсийн хүдэрт агуулагдах бусад металын үнэ өсөөд, зэс гаргаж авах зардал нь буураад хасах руу орсон гэнэ үү?
Bloomberg@business

For copper miners Southern Copper Corp. and Vale SA, surging prices of byproducts like gold and silver are creating an unusual situation: The cost of producing the red metal has turned negative. bloomberg.com/news/articles/…

Русский
0
3
1
320
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist
Үйлдвэрлэгчид👇 "Чухал ашигт малтмалын үйлдвэрлэл газарзүйн хувьд ихээхэн төвлөрсөн байдаг нь нийлүүлэлт талаасаа харахад аюулгүй байдлын асуудал үүсгэдэг. Жишээлбэл: ✅Конго улс өнөөдөр кобальтын 70%-ийг нийлүүлдэг; ✅Хятад улс газрын ховор-н 60%-ийг; ✅Индонез никелийн 40%-ийг нийлүүлдэг. ✅Австрали литийн олборлолтын 55%-ийг, ✅Чили 25%-ийг тус тус бүрдүүлдэг. Хятад улс дэлхийн материалын буюу ган, цемент, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн ойролцоогоор талыг дангаараа бүрдүүлдэг ч үүний ихэнхийг дотооддоо ашигладаг. Эх сурвалж: iea.org/reports/energy…
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist tweet media
Русский
0
0
1
377
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist
Манай газрын албанаас хариу ирж бн: “өнөөдөр очиу. шалгасан. хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн. Хугацаандаа зөрчил арилгахгүй бол албадан буулгана” 👏👏👏
Русский
0
0
0
60
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
UBn.mn ЮУ БАЙНА
UBn.mn ЮУ БАЙНА@UBn_mn·
ТЦА: 18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж замын хөдөлгөөнд оролцох эрхтэй ubn.mn/p/96838 MNS4598:2025 стандартад зааснаар суррон нь мотоциклийн ангилалд хамаарч байна.
UBn.mn ЮУ БАЙНА tweet media
Русский
0
3
2
788
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
Эрдэ
Эрдэ@erdecriminalist·
Цаана чинь айхтар хүмүүс мөнгө төгрөгөө яаж өсгөж арвижуулдаг, банкинд хадгалуул яадаг, хувьцаа авуул яадаг, хөрөнгө оруулбал яадаг ийдэг гээд нарийн ширийн юм ярихдаг шүү. Би панчаанд гарч цаагуур чинь сүүлийн үед хүн яаж залилаад байгаа тухай ярина. 10k тасалбар тасалж өгнө шүү
Эрдэ tweet media
Русский
21
62
125
7.8K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
Baabar
Baabar@Baabarniitlelch·
Гэхдээ л Туул шагайгаар татдаг болсон нь ардчиллаас болоогүй. Их хядлагаар 58 мянган хүн баривчлагдсанаас 30 мянгыг нь буудаж алаад, үлдсэн нь шоронд олон жил болсон. Тэднээр хийлгэх ажил олдохгүй тул Туулын эх модыг Мөнгөнморьтоос үргэлжлүүлэн энүүхэн хоттой ойр эх хүртэл мод хийлгэжээ. Сал урсгаж УБ-ыг түлшний түлээгээр олон жил хангасан. Жараад он хүртэл үргэлжилсэн. Далаад оноос Туул зарим жилийн хавар шургадаг болсон. Дэргэд нь өссөн би зөндөө харсан. Ардчиллаас хориод жилийн өмнөөс гол хавартаа шургаж хайр нь ил гардаг болсон.
Русский
8
39
95
5.7K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
Financial Times
Financial Times@FT·
Hunger and even famine are foreseeable consequences of the war on Iran. Now the world must act to shield the poorest from effects that will continue long after the fighting stops: ft.trib.al/ht2AD0N
Financial Times tweet media
English
82
589
1.2K
143.1K
Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist retweetledi
Tuvshinzaya Gantulga
Tuvshinzaya Gantulga@GantulgaTuvshin·
Mongolia’s 🇲🇳 Major General Erdenebat Batsuuri just assumed command of the multinational Gang Suppression Force (@GSForceHaiti) in Haiti 🇭🇹. Brigade-size. High stakes. The most significant chapter of the Mongolian Army in over a decade
Tuvshinzaya Gantulga tweet media
English
1
6
10
2.2K