Erdene Mongol LLC

53 posts

Erdene Mongol LLC banner
Erdene Mongol LLC

Erdene Mongol LLC

@erdene_llc

Баянхонгор аймаг, Шинэжинст суман дахь Баянхөндий уул уурхайн төслийн албан ёсны хуудас

Mongolia Katılım Aralık 2024
46 Takip Edilen122 Takipçiler
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
🌍Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе 🌱Өнөөдөр дэлхий даяар биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлахыг уриалдаг онцгой өдөр билээ. Энэ өдрийг тохиолдуулан 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дуранд буусан, нэн ховор амьтан болох мазаалайн зургийг хүргэж байна. 🐻Эрдэнэ Монгол ХХК нь үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, сурталчлан таниулах ажлын хүрээнд 2024 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай санамж бичиг байгуулж, мазаалайг хамгаалах чиглэлээр төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчидтай тогтмол хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр ирсэн. ✅Компанийн зүгээс 2024 онд “Central” телевизтэй хамтран Монгол мазаалай цуврал баримтат кино бүтээж олон нийтэд хүргэх, Баянхонгор аймгийн хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн сошиал уралдаан зохион байгуулах, зэрлэг ан амьтдын амьдрах орчныг сайжруулахаар биотехникийн арга хэмжээ авахаас гадна уст цэгийг нэмэгдүүлэх буюу хөв цөөрөм байгуулах ажлыг хэрэгжүүлсээр байна. ☘️ 🐻2025 оны зургаадугаар сард Ховор амьтан, ургамал хамгаалах Мазаалай нийгэмлэг ТББ-ын судлаач доктор А.Баясгалантай хамтран Эрдэнэ нэрт мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүсэн бөгөөд Эрдэнэ 11 дүгээр сард ичээндээ орж, 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ичээнээсээ гарч Хуцын шанд орчимд хөдөлгөөн хийж буй маршрут мэдээлэл бүртгэгдсэн. 🐻Мазаалайг хүзүүвчилж, генетикийн судалгаа хийх нь түүний амьдралын хэв маяг, нутагшил, зан төлөвийн талаар үнэ цэнтэй мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлж, хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, тоо толгойг нарийвчлалтай тогтоох зэрэгт чухал хувь нэмэр оруулж байгааг судлаачид онцолж байна. Гэрэл зургийг: У. Ганбаяр (Хүрээлэн төсөл) #savemazaalai #эрдэнэмонгол
Erdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet media
Русский
0
0
1
308
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
✅Монгол Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадын ивээн тэтгэгчээр ажиллалаа. ✅Тус олимпиад Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг төлөөлсөн сурагчид, багш нар оролцон мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. ✅Бид боловсролыг дэмжиж, ирээдүйн чадварлаг залуу үеийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьдог. #эрдэнэмонгол #боловсролыгдэмжигч #математикийнолимпиад
Русский
0
0
1
36
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна ergelt.mn/news/21/single…
Erdene Mongol LLC tweet media
Русский
0
0
1
250
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь хотол олноороо сайхан шинэлээрэй.🇲🇳🇲🇳🇲🇳
Erdene Mongol LLC tweet media
Русский
0
1
2
361
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
👷Эрдэнэ Монгол ХХК-ийн ашиглалтын геологич Д.Ванчинбал мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээ хуваалцаж байна. 📍Тэрээр анх Эрдэнэ Монгол ХХК-ийн зохион байгуулсан өдөрлөгт оролцохдоо геологич мэргэжлийн талаар мэдэж, энэ чиглэлээр суралцахаар шийджээ. Сургуулиа төгсөөд компанид геологийн туслахаар ажлын гараагаа эхэлж, өнөөдөр ашиглалтын геологич болж дэвшин ажиллаж байгаа юм. #эрдэнэмонгол #геологич #ажлынбайр
Русский
0
2
2
997
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
🎓🤝Бид орон нутгийн залуусыг сургаж, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор Баянхонгор аймгийн Политехникийн коллежтой байнгын, хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. 🚜Энэ хүрээнд өнгөрөгч 12 дугаар сард Политехникийн коллежид уул уурхайн машин механизмын операторын дадлагын дөрвөн төрлийн симулятор бүхий сургалтын танхим байгууллаа. 👷‍♂️Энэхүү танхим ашиглалтад орсноор суралцагчид уул уурхайн оператор, машин механизмын засварчин, зам гүүрийн байгууламжийн мэргэжилтэн зэрэг мэргэжлээр бодит нөхцөлд ойр, виртуал орчинд дадлага хийх боломж бүрдэж байгаа юм. 📌Үүнээс гадна бусад мэргэжлийн боловсролыг дэмжих хүрээнд бульдозер, дамп, ковш, экскаваторын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Политехникийн коллежид нийлүүллээ. #эрдэнэмонгол #ОронНутгийнХөгжил #МэргэжлийнБоловсрол
Erdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet media
Русский
0
2
3
405
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
“Тэмээчдийн баяр–2025” Шинэжинст суманд амжилттай зохион байгуулагдлаа erdene.mn/post/171702
Русский
0
1
2
277
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
🌲Эрдэнэ Монгол ХХК-ийн хамт олны зүгээс Та бүхэндээ Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. 🎊 🌲Улирч буй он бидний хувьд томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хийж, хэрэгжүүлсэн түүхэн жил байлаа. Энэхүү амжилтаа бататган, ирж буй 2026 онд илүү их ахиц дэвшлийг зорин хамтдаа урагшлах болно. 🔜Угтан ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр арвин байж, мөрөөдөл бүхэн тань биелэхийг хүсэн ерөөе. 🌟 #Эрдэнэмонгол #Баянхөндий
Русский
0
3
3
344
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
🤝Эрдэнэ Монгол ХХК 2023 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай санамж бичиг байгуулж, мазаалайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. 🐻Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бахархалт амьтан” хэмээн нэрлэгдсэн говийн баавгайн амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлээр хангах, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. ✅Бид өнгөрсөн хугацаанд хөв цөөрөм байгуулж уст цэгийг нэмэгдүүлэх, тэжээлийн сав, тэжээл тавих, мазаалайн гол идэш бажууна тариалах зэрэг ажлуудыг хийгээд байна. 🐻2025 онд БОУАӨЯ болон Эгүүр агентлагтай хамтран шинжлэх ухааны баримтат “Их говийн манаач” киног бүтээхэд ивээн тэтгэгчээр оролцлоо. #SaveMazaalai #эрдэнэмонгол
Русский
0
2
2
664
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
🤝Бид орон нутгийн иргэдтэйгээ нээлттэй, ил тод, харилцан итгэлцэлтэй хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг. Энэ хүрээнд компанийн үйл ажиллагаа, байгаль орчны хөтөлбөр, ажлын байртай холбоотой мэдээллийг танилцуулахаар нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. 👉Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд “Сүүлийн жилүүдэд нутаг оронд хийгдэж буй ажлуудын талаар энд ирж байж мэдлээ. Нутгийн залуус ажлын байртай болж байгаа нь сайшаалтай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. #нээлттэйөдөрлөг #эрдэнэмонгол #шинэжинст
Русский
0
1
6
396
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
📍Эрдэнэ Монгол ХХК-ийн үйлдвэрийн ахлах ерөнхий инженер Р.Оюунбат Баянхөндий үйлдвэрийн технологийн шийдлийн талаар танилцуулж байна. 🧑‍🔬Химийн инженер, технологич мэргэжилтэй түүний хувьд 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд Баянхөндий уурхайн боловсруулах үйлдвэр нь суурь судалгааг сайн хийж, байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах сүүлийн үеийн шийдэлтэй хэмээн онцлов.✅ #Эрдэнэмонгол #Баянхөндий
Русский
0
6
10
1.1K
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
🌟Баянхөндий уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн цогцолбор төсөл ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монгол Улсын засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгч, Монгол улсын эрдэнэсийн санд тушаалаа.🇲🇳 #эрдэнэмонгол #баянхөндий
Erdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet mediaErdene Mongol LLC tweet media
Русский
0
11
11
1.5K
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
☘️ Г.Алтантуул: "Төрж, өссөн нутагтаа өөрийн зүгээс үлдээж чадах зүйл маань мод тарих" 🌱 Иргэдтэй хамтран мод тарих ажил амжилттай үргэлжилсээр байна. Энэ удаад Эрдэнэшанд багийн иргэн н.Ганхуягийн талбайг танилцуулъя. Түүний хувьд үр хүүхдүүдийн хамт 1 га талбайд заг, сухай, улиас, хайлаас, чацаргана, үхрийн нүд зэрэг зургаан төрлийн модыг тариалжээ. ✅Талбайгаа арчлах, өдөр тутмын ажлыг хариуцан хийдэг бэр Г.Алтантуул нь "Үр хүүхдэдээ өвлүүлж өгөх, төрж, өссөн нутагтаа үлдээж чадах зүйл бол мод тарих ажил" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. #эрдэнэмонгол #байгальорчныхамгаалал #ТэрбумМод
Русский
0
1
2
762
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
📍Ховор амьтдыг хамгаалахын тулд эрдэмтэдтэй хамтран ажиллаж, судалгааны ажлыг тогтмол хийх нь хамгийн чухал. 🤝Энэ хүрээнд бид БОУАӨЯ-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу мазаалайг хүзүүвчлэх ажлыг жил бүр дэмжин оролцдог. 🐻Энэ жилийн хувьд, өнгөрөгч зургадугаар сард Баянтоорой орчимд нэг мазаалайг амжилттай хүзүүвчилсэн. ✅Сүүлийн жилүүдэд хийгдэж буй генетикийн судалгаа, сансрын дохиолт хүзүүвч зүүх, автомат камержуулалт зэрэг ажил нь мазаалайн амьдралын хэв маяг, байршил, зан төлөвийн талаар үнэтэй мэдээлэл өгч байгааг эрдэмтэд хэлж байна. #SaveMazaalai #эрдэнэмонгол
Русский
0
4
5
1.1K
Erdene Mongol LLC
Erdene Mongol LLC@erdene_llc·
Эрдэнэ Монгол ХХК – Баянхөндий уурхайд шинэ ажлын байрнууд зарлагдлаа erdene.mn/post/167790
Русский
0
3
4
453