Үзэмхэн👩🏻⚕️ retweetledi

Үл дасахуй - энэ бол Тантрын хамгийн гоё чанарын нэгэн. Хаа ч бүү орогно. Юунд ч бүү ээнэгш. Тэгж чадвал төрөлх гэртээ бушуу харина. Энэ, тэр зүйлстэй зууралдахаараа л чи орон гэрээ мартдаг. Хорвоогийн юмс хөлийг чинь тушиж, гарыг чинь гавлах ёсгүй. Эрх чөлөөтэй баясан цэнгэ. Баясах нь аюул биш. Дасах нь л аюул. Дасч хоргодох аваас чи урсах чадвараа алдаж, чулуу болон үлддэг. Хаа ч явсан зүрхэн гэртээ амарч бай. Юу ч учирсан дотоод гэрлээ санаж бай. Үл дасах, үл ялгаварлах хоёр нь хоосон чанарын огторгуйд халих хос жигүүр.
Ошо: Агнистын гэгээ

Русский




















