munhtamga

110.7K posts

munhtamga banner
munhtamga

munhtamga

@munhtamga

1. Сошиал чинь жинхэнэ АРДЫН ПАРЛАМЕНТ юм. 2. Аливаа юм яаж ч муудаж байсан үргэлж сайн тийшээ л явдаг.

Katılım Temmuz 2009
10.7K Takip Edilen11.5K Takipçiler
munhtamga retweetledi
UBn.mn ЮУ БАЙНА
Д.Энхтүвшин: "Сэлбэ дэд төв"-ийн тендерт шалгарсан гэрээлэгч нарын 75-аас дээш хувь нь БНХАУ-ын оролцоотой компаниуд Дөрөвхөн Монгол компани шалгарсны нэг нь улс төрийн карьер хөөж байгаа НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, "Үнэн ба зөв" намын Ш.Мөнхсайхан гэх нөхдийн компани байна‼ ubn.mn/p/96945
UBn.mn ЮУ БАЙНА tweet media
Русский
1
20
21
2.9K
munhtamga retweetledi
Оюуны-Инноваци ТББ
Ц.Цогт: Захиргаа гэдэг захирна гэсэн үг биш #урагшил #подкаст #podcast
Русский
0
10
17
1.6K
munhtamga retweetledi
Жавхлантуг
Жавхлантуг@javkhlantug·
@Amaraa77889 Ингээд барьсан чинь халаалт хэрэглэхгүй өвөлжсөн.
Жавхлантуг tweet media
Русский
12
50
144
5.2K
munhtamga retweetledi
Uchral Nyam-Osor
Uchral Nyam-Osor@NyamUchral·
Төрийн албаны бүх шатныхан иргэнээ дуудддаг хоцрогдсон сэтгэлгээнээсээ өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй. Мэдэгдээд шууд бизнесээ эхэл гэхэд давхардсан бичиг цаас нэхэж дарамталж байна. Галын дүгнэлт өгнө гэж иргэн, аж ахуйн нэгжээс аль хэдийн бүрдүүлсэн бичиг баримтуудыг ахин дахин нэхэж байна. Улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт, түрээсийн гэрээ гээд бүгд системд байхад цаасаар давхар шаардаж байна. Галын дүгнэлт чинь өөрөө нэг төрлийн зөвшөөрөл, хүнд суртал болсон гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Нэгэнт E-Business.mn системээр бизнесээ эхлүүлж байхад ахин дахин бичиг нэхэх шаардлагагүй. Барилга нь нэг удаа галын дүгнэлт авсан бол доторх түрээслэгч бүрээс дахин бичиг цаас нэхэж, дүгнэлт гаргах нь утгагүй. Тиймээс: 2023 оны Шадар сайдын шийдвэрийг эргэж харж, галын дүгнэлтийг жинхэнэ утгаар нь дүгнэлт болгох, бүрэн цахимжуулах цаг болсон. Татварын байгууллага ч гэсэн бизнесийг дэмжих ёстой болохоос дарамталж, шалгаж, дээрэлхэх ёсгүй. Шинээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжидд зөвшөөрөл шинээр авах, сунгах үйл ажиллагаанд татварын өргүй байхаасаа илүү хууль тогтоомжид заасан зөвлөгөө үзүүлэх хэрэгтэй байна. Цаашид төрийн бүх шатны байгууллага Чөлөөлөгдсөн 146 бизнест өөрсдөө очиж үйлчлэх ёстой. 2026.04.18 Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Татварын Ерөнхий газрын дарга нарт асуудлыг 7 хоног дотор шийдэж, үр дүнд хүргэх үүрэг өглөө.
Uchral Nyam-Osor tweet media
Русский
77
163
290
35.5K
munhtamga retweetledi
r. davaadorj
r. davaadorj@rdavaadorj·
Миний багад хөршдөө гэдэс хүргэж өгөх гэдэг том алба байлаа. Чанасан гэдэсний хуваарилалт бол айлын дотоод эдийн засгийн бодлого шахуу юм. Хэнд нь хэдийг өгөх вэ, аль хэсгийг нь явуулах вэ, өнгө зүсийг нь яаж алаглуулж бүгдэд нь тэгш хүртээх вэ гэдэг чинь бараг урлаг. Нэг талдаа өөхтэй, нөгөө талдаа цултай, жаахан өнгө нэмээд эвтэйхэн тааруулахгүй бол “манайд муухай хэсэг иржээ” гэсэн яриа гарна. Түмпэн сав хүрэлцэхгүй зовлон бий. Нэг айлын сав нөгөө айлд явчихсан, тэрийг эргүүлж авчрах хүртэл дараагийн хүргэлт гацна. Савны эргэлт гэдэг тусдаа логистик шахуу байж. Харин хамгийн чхариуцлагатай мөч бол: “Замдаа асгачихав даа, чи салга шүү!” гэдэг захиас. Энэ үгийг сонсоод чи жирийн хүүхэд биш, улсын онцгой даалгаварт томилогдсон хүн гэдгээ ойлгоноо. Түмпэнгээ хоёр гараараа тэврээд, алхам бүрээ тооцож, гудамжны нохойноос эхлээд халтиргаа гулгаа хүртэл бүх эрсдэлийг даван туулж хүргэнэ шүү дээ. Хүргэж өгсний дараа шагнал ч бий. Хэдэн ширхэг эсвэл нэг ч чихэр байж болно. Тэр ганц чихэр өнөөдрийн бонус, урамшууллаас илүү хавьгүй үнэ цэнтэй. Одоо бодоход тэр үед бид хөршдөө зүгээр хоол, гэдэс хүргэж яваагүй юм байна. Харин хөршийн холбоо, хүндлэл, хуваалцах ёсыг зөөж явжээ.
r. davaadorj tweet mediar. davaadorj tweet media
Русский
23
74
271
10.3K
munhtamga retweetledi
Uchral Nyam-Osor
Uchral Nyam-Osor@NyamUchral·
Төрийн албыг тайлангаас чөлөөлөх ecabinet dashboard гэж юу вэ?
Русский
32
61
122
11.9K
munhtamga retweetledi
Negdel Sanjsuren
Negdel Sanjsuren@negdels·
Ч.Лодойсамбуу: Ажил олгогч ажилтны өмнөөс НДШ төлдөг байдлыг болиулъя. Энэ шимтгэл ажилтны тэтгэвэрт нөлөөлдөггүй. Мөн хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээнүүд дээр НДШ төлдөг, нэмэлт урамшуулал, хоол, унааны мөнгөнөөс НДШ тооцдогийг болиулах хуулийн төслийг санаачилсан. Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой том хуулийн төсөл боловсруулагдаж байгаа ч хүлээгээд сууж болохгүй байна.
Negdel Sanjsuren tweet media
Русский
9
94
273
8.1K
munhtamga retweetledi
PU
PU@BataaPurev·
Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн 44, 45 дугаар худгийг актлаад Маршал хотхоныг барьчихсан. 49, 50 дугаар худгийг актлаад Саруул хотхоныг барьсан. Ингээд бид Туул голыг тэжээдэг судлууд буюу ус олдох боломжтой газруудаа сүйтгээд байна. Худаг акталж байгаад барилга барьсны нөлөөгөөр Сэлбэ үерлэнгүүт тэр хавийн байрнууд усанд автаж байна. 2023 оны үерээр Баянмонгол хороолол юу боллоо. Бас Зайсангийн гүүрний хажуу талын барилгууд байна. Зоорийн давхар нь үерт автаад бетоны чанар муудсаар байгаад шавар болно. Ийм болсон барилга газар хөдлөлт болбол хамгийн түрүүнд нурна, нэмэр байхгүй. Товчхондоо, ингээд бид Туул руугаа дайраад байх тусам өөрсдийнхөө амьдрах орчин, орон зайг л байхгүй болгоод байгаа юм.  ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаяр bpress.mn/content/1781?f…
Русский
4
155
152
4.6K
munhtamga retweetledi
Tsend Dulmaa
Tsend Dulmaa@TsendDulmaa·
“Хятадын хамгийн өндөр хүрхрээ” хиймэл усан хоолойтой нь илэрч, шуугиан дэгдээв😱 2024 оны зургаадугаар сард БНХАУ-ын Хэнань муж дахь Yuntai Mountain-ы алдарт Юньтай тэнгэрийн хүрхрээ гэгддэг Yuntai Sky Fall-тэй холбоотой бичлэг цахим орчинд шуугиан тарьжээ. 314 метрийн өндөртэй, “Азийн хамгийн өндөр хүрхрээ” хэмээн сурталчлагддаг энэхүү хүрхрээг нэгэн явган аялагч дроноор дээрээс нь дүрсжүүлэхэд, оройн хэсэгт том усан хоолойгоор ус нийлүүлж буй нь ил болсон байна. Уг бичлэг тарсны дараа “байгалийн гайхамшиг” гэж нэрлэгдэж байсан хүрхрээ хэсэгчлэн хүний оролцоотой байж болзошгүй гэх маргаан өрнөв. Үүний дараа Юньтай уулын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага тайлбар хийж, хуурай улиралд жуулчдыг татахын тулд нэмэлт ус нийлүүлдэг болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Тэд үүнийг “бага хэмжээний сайжруулалт” гэж тодорхойлжээ. Мөн албан ёсны сошиал хуудсаараа хүрхрээ өөрөө ярьж буй мэт хошигносон өнгө аястай мэдэгдэл нийтэлж, “Хол газраас ирсэн зочдоо сэтгэл гонсойлгохгүйн тулд хуурай үед жаахан тусламж авсан” хэмээн тайлбарласан нь олны анхаарал татсан юм. Албаныхны мэдээлснээр хүрхрээ нь байгалийн урсгалтай хэвээр бөгөөд ялангуяа бороотой улиралд бүрэн хүчээрээ урсдаг. Харин ус багатай үед хоолойгоор нэмэлт ус нийлүүлдэг аж. Зарим эх сурвалжид үүнийг бүс нутгийн усны нөөцийн зохицуулалттай холбоотой байж болзошгүй гэж дурджээ. Ингэснээр Юньтай хүрхрээ бүрэн хиймэл биш ч “100 хувь хүний оролцоогүй байгалийн тогтоц” гэсэн ойлголтод эргэлзээ төрүүлсэн хэрэг болов.
Tsend Dulmaa tweet media
Русский
1
9
17
2K
munhtamga retweetledi
Ulambadrakh
Ulambadrakh@uka_mn·
Монголд хүн амын тэн хагас нь нөгөө хагасынхаа зардлаар амьдарч байна. Энд зөвхөн "улныхан"- халамжынхныг хэлж буй хэрэг биш. Төрд байгаа шимэгчид, тэдэнтэй сүлбэлдсэн давуу эрх бүхий бизнесийнхэн, үзэл сурталчид,сэхээтнүүд, урлаг соёлынхон, бөхчүүд,хэвлэл мэдээлэл, академик салбарынхан багтана. Засгийн газрын алдагдал, хөнгөлөлт урамшуулал, давуу байдал, инфляц,ядуурал гэх ойлголтууд эдийн засгийн хувьд ямар хамаатай болохыг ойлгох, ойлгуулах нь ямар ч жагсаал цуглаан, сошиал бүллидэлтээс илүү үр дүнтэй болно. Кастынхантай ингэж тэмцэнэ.
Русский
2
40
68
2K
munhtamga retweetledi
Solongo 💛💙
Solongo 💛💙@soko_888·
Унгарт "Hotel Oligarch" гд сайт бдг. Энд Орбан блн Фидес намтай холбоотой хүмүүсийн танил талаар авч ажиллуулдаг үйлчилгээний газар,зочид буудал,бар,кафе гд бүх газруудыг оруулаад эзэн нь Орбантай ямар холбоотой, яаж энэ газрыг авсныг нь бичсэн бдг. МАН-ы ийм апп хиймээр бна!🤷‍♀️
Русский
4
104
171
8.7K
munhtamga retweetledi
Билэгсайхан
Азийн шилдэг 10н сургуулийн жагсаалтыг танилцуулжээ. Ази тивдээ боловсрол эзэмших хүсэлтэй шинэхэн оюутан залуус, үр хүүхдээ эрдмийн дөрөөнд мордуулах гэж байгаа эцэг эхчүүд анзаараад аваарай
Русский
8
156
263
27.7K
munhtamga retweetledi
Хуульч Батхүү
Нэг хүн ирж уулзав. Шүүгч үг хэлүүлдэггүй, гаргасан хүсэлтийг нь авдаггүй, загнаж зандчаад байх юм. Миний хэрэг яаж шийдэгдэх нь бараг тодорхой болсон гэв. Хуралд нь орлоо. Шүүгч тачигнаад явчихав. Хурал эхлэсэн даруй дараалж 2 сануулга өгөв. 3 дахь удаа танхимаас хөөж, хэргийг өмгөөлөгчгүй явуулна гэж анхааруулав. Шүүгчийн байр байдлаас харвал шийдвэр аль талд гарах нь дэндүү тодорхой байв. За яахав, хэлэх юмаа протоколд тэмдэглүүлээд авья гээд хурлаа дуусгав. Нэг юм анзаарагдсан нь хэргийн материалд байхгүй, урьд өмнө ярьж байгаагүй үйл баримтыг мэдчихсэн, тэр ямар учиртай юм, энэ ямар учиртай юм гээд манай хүнээс асуув. Нэг бол далдыг хардаг эсвэл нөгөө талтай сэм уулзсан байж таарна... Хурлын бичлэг нь байна. Нийтэд ил тавигдсан, маргаан эцэслэн шийдэгдсэн тул задлан маягийн юм хийе. Хүмүүс үзээд дүгнэлтээ хийг гэтэл үйлчлүүлэгч маань дэмий гэв. Нөгөө хүн маань ингэж байгаа учраас дагах ёстой. Шүүгч шийдсэн хэрэгтээ хариуцлага хүлээхгүй учир яасан ч миний дур гэж боддог хүмүүс хүний амь амьдрал шийдэж байна гэхээр харамсалтай санагдсан. Ганц гэгээтэй юм байгаа нь хурлын бичлэгийг олон нийтэд ил тавьдаг байдал. Бичлэг хийгддэг болсноос хойш шүүгчид илт нэг талыг барих, хүн хэлмэгдүүлэх байдал багассан гэж боддог. Шудрага шүүгчид бий. Гэхдээ захиа даалгавар авч хүн хохироодог нь ч байна. Юу хэлэх гээд байна гэхээр сүүлийн үед шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тавихаа больё гэж яриад эхэлж. Хаагдмал нуугдмал юмны цаана хамаг булхай луйвар явдаг.
Русский
32
235
405
19.5K
munhtamga retweetledi
Ganzorig Vanchig (aka Vinzo)
Энэ хоёр номыг зэрэг уншвал 800 жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл аялсан мэт болно. Бас өөрсдөөсөө үхэтлээ ичих болно. Гэхдээ л эсгий туургатны уян чанар, засаглал өнөөдрийн дэлхийн худалдааны газар, тэнгисийн зам, геополитикийг үндэслэсэн төдийгүй Орос, Европ, Ойрхи Дорнодын хэтийн хувь заяанд голлох үүрэг гүйцэтгэжээ. Монголчуудын дэлхийг өөрчилсөн хүч нь аюулгүй худалдаа, чөлөөт тээвэр, шударга татварын систем, хатуу хариуцлага байжээ. Худалдааны замыг удирдаж, торгоны замын хоёр салааг хянаж байсан монголчууд Волга, Дон, Днепр, Аму-Дарьяа, Эрчис мөрөний гарам, Газар дундын болон Азовын тэнгис, Хар далайн боомтуудыг хянаж Нил мөрөн, Улаан Тэнгист хүрч, Сибирь, алс дорнод, Хойд мөсөн далайгаас хүртэл цагаан баавгайн арьс үсийг Египт рүү зөөж наймаа хийж, энэ хэрээр Венец, Багдад, Хорезм, Москва хүчээ авч хөгжсөн түүхтэй аж. Өнөөдөр Америк, Хятадуудын хийгээд байгаа шиг худалдааны дайн 700 гаруй жилийн өмнө бол Монгол, Европ, Газар дундын тэнгист болдог л байж. Алтан Ордонд үүссэн бужигнаанаас болж худалдааны зам, бараа эргэлт саатаж, үүнээс улбаалаад одоогийн Истанбул хот талх, тарианы хомсдол ордог байжээ. Их Монголыг амар амгалан доор үүссэн чөлөөт худалдааны зам Крым, Киев, Москваг өнөөгийн төрхөнд оруулжээ. Параг Ханнагийн бичээд байгаа “Холболтын газар зүй” буюу айлсал, даяаршилийг Алтан Ордны үед утгаар нь схемийг нь зурж тэр үед монголчууд Унгар, Булгар, Визант, Итали, Герман, Орос, Мамлюк, Грек, хожим Оттоман, Польш, Литвачуудтай худалдаа солилцоо хийж, арилжааны эвсэл холбоодыг байгуулан харилцан ашигтай ажиллаж байжээ. Үүн дээр Ил хааны улсын (одоогийн Армян, Азербайжан, Гүрж, Иран, Ирак, Турк, Афганистан, Пакистан) урдуур явсан зам, Европоос Хятад хүрэх замууд нэмэгдэнэ. Монголын Эзэнт Гүрэн, Ордууд олон зуун жил оршин тогтносны гол шалтгаан нь ердөө чөлөөт худалдаа, тээвэр, ложистик байжээ. Худалдаа наймаа их хийгдэж, бараа эргэлт ихсэх тусам эдийн засаг тэлж, татвар хураалт нэмэгдэж, нийгэмд дахин хуваарилалт хийгддэг. Үүнийг эзэн хаадууд сайн мэддэг байжээ. Ийм ч учраас Евразийн худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, санхүүгийн төв болохыг зорьж, энэ хэрээр тэрхүү сүлжээг атгахыг хичээж байжээ. Энэ нь яг л Параг Ханнагийн номны дүгнэлт буюу “Аль болох олон цэгтэй холбогдож чадсан улс орчин цагийн өрсөлдөөнд ялах болно” гэж номоо дүгнэсэн байдаг. Ийм учраас Хятад “Шинэ Торгоны Зам” хэмээн хэдийнэ Евроазийг холбоод эхэлсэн буй заа. Гэтэл манай шинэ онгоцны буудлын байгаа царайнаас ачаалал даах, транзит нислэг, зорчигч хүлээн авах багтаамж огт харагдахгүй юм. Олон улсын агаарын гарцыг хорлосон гэмээр бүтээн байгуулалт. Нэмээд үндсэн төмөр замаа одоог хүртэл өөрсдөө 100% эзэмшиж удирдаж огт чаддаггүй, Монголын төмөр замын хэдэн галт тэрэгний байгаа царай нь бүр ичиж үхмээр. Ингээд харвал монголчууд та бид тэртээ 800 жилийн өмнөхөөсөө хэд дахин хойшоо ухарчээ.......
Ganzorig Vanchig (aka Vinzo) tweet media
Русский
2
33
50
2.6K
munhtamga retweetledi
Baabar
Baabar@Baabarniitlelch·
Уул уурхай дээрээ мөнгөтэй болоод тэр мөнгөөрөө бусад салбараа дэмжин солонгордог юмаа. Гуйлгачин солонгордоггүй. Дараалал гэж юм байдгийн. Ер нь нар цагаан өнгө өгдөг, тэрийг Ньютон задалсан чинь долоон өнгө ялгараад гараад ирсийншдээ. Үүнийг дунд сургуулийн 6-р ангид заасан.
Русский
7
38
98
4.9K
munhtamga retweetledi
mugi
mugi@MMukhulaid·
Хаягдал арматур төмрөөр хэдэн плажтай, таавчиктай нөхөд хийчхэж байгааз😅😁 Манайд хийх бол түмэн зөвшөөрөл, АБдүгнэлт, О-н дүгнэлт, ХААБ, Т/зөвшөөрөл гээд дампууруулна.
Русский
17
79
227
15.6K
munhtamga retweetledi
Lutaa
Lutaa@LutochirT·
Богд уулын урдуурх Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлтийн төмөр замыг УБТЗ-д шилжүүлээд хот дундуурх төмөр замыг нийслэлд шилжүүлэхээр орос РЖД-тэй өнгөрсөн долоо хоногт Санкт Питербургт тохирсон. Туулын хурдны замаа болиод УБТЗ трассаа ашиглах хэрэгтэй дээ. Метро + Хурдны зам. 😏
Lutaa tweet media
Русский
15
112
195
8.4K
munhtamga retweetledi
Ganzorig Vanchig (aka Vinzo)
Энэ номны эхний хуудсыг нь эргүүлээд нь цаг хугацааны машинд суусан мэт болов. Одоогийн Италийн Венец хот тэртээ 13, 14-р зуунд Монголын их эзэнт гүрний инкубатор дотор бойжиж торниж, хөгжиж батжиж чаджээ. Чухам монголчуудын ачаар Венецийн худалдаачид хөл дээрээ босч, анхны агуулах ангаруудаа барьж, олон улсын худалдааны төв болох дэд бүтцээ байгуулжээ. Pax Mongolica буюу Их Монголын амар амгалан гэдэг үгийг маш олон удаа энэ номонд дурдаж, олон жишээ баримтаар батжуулан тайлбарласан нь сүпер гоё санагдав. Тэр үеийн мундаг худалдаачид дөрвөөс таван хэлээр чөлөөтэй ярьдаг байснаас гадна Венец орчимд сууж байсан монгол захирагч, элчин сайдууд хүртэл тэр үеийн франк хэлээр чөлөөтэй ярьдаг байсныг тэмдэглэсэн байна. Тэр үед монголчууд Газар дундын тэнгисээс эхлүүлээд Өмнөд Хятадын тэнгис хүртэл хуурай газар болон тэнгисийн замыг хянан удирдаж, өрнө ба дорныг холбосон худалдааны замын ерөнхий архитектур байж, Европоос эхлүүлээд Хойд Африк, Ойрхи Дорнод, Ази тив хүртэлх газар нутгийг хянан ислам болон загалмайн шашинтнуудыг удирдан зохион байгуулдаг байжээ. Арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүйгээр олон олон түмэн зүйлийн улс орнуудыг удирддаг байсан нь монголчуудын менежментийн ухаан гэж онцолжээ. Монголчууд Венецийг ашиглан транс континент буюу тив дамнасан эх газар болон тэнгийн аварга том хүчийг хүчнийг урирдан, хуурай газар болон далайн худалдааны замуудыг хөгжүүлсэн нь Европт шинэ эдийн засгийг үүсгэж, тэр үеэс эхлэн Италийн хур баячуудыг төрүүлэх үндэс болсон аж. Энэ бүс нутагт монголчууд тээвэр ложистик, санхүү, үйлдвэрлэл, хууль эрхзүйн орчны реформыг бүрэн утгаар нь хийж чадсан гэж дүгнэжээ. Тариф, татвар, худалдааны бодлогыг зангидахаас гадна худалдааны татаас, татварын хөнгөлөлт, худалдааны тусгай эрх, хөрөнгө оруулалтын таатай эрхүүдийг худалдаачдад санал болгохоос гадна Монголчуудын эзэмшил, хяналтанд буй газар нутаг дээр худалдаачид бараа товаараа алдах, дээрэмдүүлэх, хулгайд алдахад нь 100% хохирлыг нөхөн төлж барагдуулах үүрэг хүлээж, аюулгүй байдлыг нь хангах баталгаа гаргадаг байсан байна. Одоогийн манай УИХ-аас гаргаж буй гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа, татварын бодлогуудыг үүнтэй харьцуулаад бодохоор яг бөөлжлөө:( Номын зохиогчид цар тахлын үеэс эхлээд 4 жил сууж энэ номоо гаргасан бөгөөд Венецийн номын сан, архивуудаас Монголтой холбоотой ховор нандин баримтуудыг түүжээ. Энэ бол Венец ба Монголтой холбоотой судалгаа номны дөнгөж эхлэл юм байна, цааш цаашаа маш олон гоё баримт, түүхийн сурвалжууд гарах юм билээ гээд өөрсдөө дуу алдаж бичсэн байна энэ номон дээрээ. Тив дамжин зарагддаг бол бараа бүтээгдэхүүнүүд нь улаан буудай, торго байснаас гадна боолын худалдаа байжээ. Монголчууд боолын худалдааг (хүнд хөдөлмөр эрхлүүлэх, гэрийн үйлчлэгчээс гадна татвар эмс бас орж байна) тэр чигээр нь хянаж, Түмэтийн ахлагч нар бодлогыг нь базан зонхилох үүрэгтэй оролцдог байсан гэж бичсэн нь сонирхолтой байлаа. Монголчууд хүний наймаа, боолын худалдааны нийлүүлтийн гинжин хэлхээг атгадаг байсан бөгөөд дайн, байлдаан, өвчин тахал зэргээс болж нийлүүлэлт нь савладаг ч хамгийн унацтай наймаа буюу "коммодити" байжээ. Эхэн үедээ азиуд, татаарууд, слав, кавказийн цагаан арьснууд, грек, алан буюу иран, ойрхи дорнодын нүүдэлчид голцуу боолууд байдаг байсан бол монголчуудын удирдлагын сүүлийн хагаст оросуудын хувь нийт боолуудын дунд эзлэх хувийн жингээрээ огцом өссөн статистик нь байна. Европын сэргэн мандалт энэ үеийн Монголчуудын ухаалаг удирдлага, худалдааны либерал бодлогоос үүдэлтэй бөгөөд тэд дэлхийг эзэгнэж байсан болохоор ингэж алсыг харж, томоор сэтгэж байсан юм гэж ном төгсөж байна.
Ganzorig Vanchig (aka Vinzo) tweet mediaGanzorig Vanchig (aka Vinzo) tweet mediaGanzorig Vanchig (aka Vinzo) tweet mediaGanzorig Vanchig (aka Vinzo) tweet media
Русский
8
80
147
6.7K
munhtamga retweetledi
Baabar
Baabar@Baabarniitlelch·
Батболд ЕС-ын үед Европын холбооны эм тариаг түүнээ баталж чадвал гаалиар чөлөөтэй оруулах ЗГ-ын тогтоолтой. Үүнээс хойш бараг 20 жил энэ хэрэгжээгүй. Ээлж дараалсан олон сайд нь энэ унацтай бизнисээс ашиг олох аргаа янз бүрээр олсон. Хамгийн элбэг тохиолдсон арга нь барууны эм орж ирүүт сайд тэнд нь хориг тавьж хураалгадаг. Эм импортлогч явсаар сайд дээр ирж гуйна. Ингээд л авилгын нууц сүлжээ үүснэ. Эм импортлогчидоос асуугаарай. Сонгууль болох гэж байна, туслаач гэж улайм цайм хэлж байсан сайд ч бий. Баруунаас ирсэн бүх эм юутай ч бүгдээрээ гааль нэвтэрч байсан. Гэхдээ авилга, гаалийнхан, ялангуяа хяналтын гэх байгууллагууд дээж авч байна гэж улаан цагаангүй дээрэм хийнэ. Мэргэжлийн хяналт гэж нийгмийн жоомнууд Хамгийн "хортой" гэж болох эм Хятад, Энэтхэг, Вьетнам, Филиддинээс ямар ч гаальгүй орж ирдэг нь "ардын", "уламжлалт", "үндэсний" нэртэй. Эрүүл саруул орнуудад ийм төрлийн эм гэгчийг шууд хориглодог, огт нэвтрүүлдэггүй.
Русский
4
106
167
7.8K
munhtamga
munhtamga@munhtamga·
@Baabarniitlelch Ерөнхийлөгчийг парламент бус ард нийт сонгодог болгохдоо депутатууд ямар үндэслэл гаргаж ярьж байсан бэ
Русский
0
0
0
95
Baabar
Baabar@Baabarniitlelch·
Эрх мэдлээ илүүдүүлээгүй ганц л ЕӨК байсан нь Очирбат гуай даа. Тэр хэзээ ч ЗГ-тай эрх мэдэл булаацалдаж байгаагүй. ЕӨК бол Парламэнтаас сонгогддог, бие даасан тусгай инстүүц биш, зөвхөн төлөөлөх эрх бүхий, ард түмний эв нэгдэл хангах үүрэгтэй хэмээн Герман, Австри маягийн ҮХ хийхэд голлон оролцож Улсын бага хурлаар батлуулсан, тэрээр энэ зарчимдаа үргэлж үнэнч байсан. Харин Ардын их хурлаас ЕӨК-ийг ард нийтээс сонгодог болгон өөрчилснөөс болж төрийн эрх мэдлийн төлөө түмэн олны хуульчлагдаагүй дайн тулалдаан бий болсон.
Русский
6
34
111
6.1K