Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач
51.8K posts

Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач
@munkhbld
Монголчуудад хөгжлийн ёсзүйг төлөвшүүлэхэд тусална. Зав гарвал тээвэр, хотын логистикийн талаар жиргэнэ.
Улаанбаатар Katılım Mayıs 2011
38.3K Takip Edilen40.8K Takipçiler

КОРПОРАЦИЙН ШИНЭ ЦАГИЙН КОЛОНИЧЛОЛ.
@NyamUchral @BYAMBATSOGT_S @UKhurelsukh
Шинэ цагийн империализм нь уламжлалт колоничлолоос ялгаатай, орчин үеийн эрх зүй, банк санхүүгийн механизмаар хэрэгждэг эдийн засаг, улс төрийн хяналтын хэлбэр юм.
Уламжлалт империализм нь цэргийн хүчээр газар нутгийг эзлэн авах, шууд улс төрийн хяналт тогтоох, колоничлолын захиргаа байгуулах зэргээр тодорхойлогддог байв.
Харин нео-империализм буюу шинэ колоничлол нь албан ёсны колони байгуулалгүйгээр дараах нарийн механизмаар дамжин нөлөөгөө тогтоодог болохыг судлаачид тогтоожээ. Үүнд:
1. Эрх зүйн ялгаатай дэглэм тогтоох: Хөрөнгө оруулалтын гэрээг олон улсын арбитраар хамгаалуулах, "тогтвортой байдлын заалт"-аар хүлээн авагч улсын хууль тогтоох бүрэн эрхийг хязгаарлах;
2. Өрийн дарамт үүсгэх:
Өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлж, урт хугацааны санхүүгийн хараат байдлыг бий болгох;
3. Мэдлэг, технологийн дангааршил: Технологи, ноу-хауг өөртөө төвлөрүүлж, хүлээн авагч улсыг техникийн хараат болгох;
4. Мэдээллийн тэгш бус байдал:
Санхүү, үйл ажиллагааны мэдээллийг ил тод бус байлгаж, хэлэлцээрийн тэнцвэргүй байдлыг бий болгох;
Рио Тинто ба нео-империализмын механизмууд
"Рио Тинто"-гийн дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас нео-империализмын дараах шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Үүнд:
1. Оюу толгой (Монгол Улс)
- Эрх зүй, санхүүгийн хяналт
- Тогтвортой байдлын заалт: 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний энэхүү заалт нь Монгол Улсын татвар, хууль тогтоомжийн өөрчлөлтийг урт хугацаанд царцааж, бодлогын орон зайг хязгаарласан.
- Өрийн урхи: Монголын талын 34%-ийн хөрөнгө оруулалтыг "Рио Тинто"-гоос 11%-иас дээш хүүтэй зээлээр санхүүжүүлсэн нь ногдол ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан.
- Арбитрын дарамт: Маргааныг Лондон дахь олон улсын арбитраар шийдвэрлэх заалт нь Монголын эрх зүйн бүрэн эрхийг хязгаарладаг.
2. Мадагаскар - "Байгаль хамгааллын халхавч"
- Нео-либерал хандлага: "Рио Тинто" нь олон улсын байгаль хамгааллын ТББ-уудтай хамтран ажиллаж, уул уурхайн сөрөг нөлөөллийг "тогтвортой хөгжил", "био-олон янз байдлыг хамгаалалт" хэмээн урвуулан харуулдаг.
- Газар эзэмших стратеги: Жижиг "хамгаалалтын анклавууд" байгуулж, нутгийн иргэдийг газар шорооноос нь хөндийрүүлэн, хөдөлмөрийн зах зээлд оруулах замаар эдийн засгийн шинэ хараат байдлыг бий болгосон.
3. Гвиней ба Серби - Улс төрийн лобби ба нөлөөллийн сүлжээ
- Сонгуулийн үр дүнд нөлөөлөх:
Гвиней улсад төмрийн хүдрийн лиценз авахын тулд сонгуулийн үр дүнд нөлөөлж, шинэ засгийн газарт 700 сая ам.доллар төлсөн гэх мэдээлэл бий.
- Лобби, зөвлөх үйлчилгээ:
Сербийн "Жадар" төсөл түр зогссон ч 155 сая еврогийн зөвлөх үйлчилгээний зардал гаргаж, нөлөөллийн сүлжээгээ идэвхтэй хадгалсан.
Монгол Улс Эрх зүйн тэнцвэргүй гэрээ, өрийн дарамт, арбитрын хяналт 20-30 жил ногдол ашиггүй, бодлогын орон зай хумигдсан.
Мадагаскар, Гвиней Улс төрийн лобби, сонгуулийн үр дүнд нөлөөлөх Засгийн газрыг унагаж, лицензээ булаалгасан.
Серби Санхүүгийн нөлөөллийн сүлжээ, лобби Төсөл зогссон ч нөлөөллийн механизм хэвээр
Дүгнэлт
"Рио Тинто"-гийн нео-империализм нь дараах гол шинжүүдээр илэрдэг байна:
1. Эрх зүйн тэгш бус байдал: Хөрөнгө оруулалтын гэрээг олон улсын эрх зүйгээр хамгаалж, хүлээн авагч улсын бүрэн эрхийг хязгаарлах;
2. Санхүүгийн хараат байдал: Өндөр хүүтэй зээл, зардлын ил тод бус байдлаар өрийн урхи үүсгэх;
3. Мэдлэг, технологийн монополь: Технологи, мэргэжлийн мэдлэгийг өөртөө төвлөрүүлж, хүлээн авагч улсыг техникийн хараат болгох;
4. Нөлөөллийн сүлжээ: Улс төрийн лобби, зөвлөх үйлчилгээ, олон улсын ТББ-уудтай хамтрах замаар шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх.
Эдгээр механизмууд нь хөгжиж буй орнуудын баялгийг албан ёсны колоничлолгүйгээр хянах, олборлох орчин үеийн хэлбэр юм.
Монгол Улсын хувьд энэхүү тогтолцоог эвдэх хамгийн үр дүнтэй зам нь гэрээг дахин хэлэлцэж, мэдээллийн ил тод байдал, шүүх эрх мэдлийн бүрэн байдлыг хангах, технологи дамжуулалт, байгаль орчны хатуу шаардлага тавих зэрэг стратегийн арга хэмжээ авах явдал юм.
Русский
Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач retweetledi

Миний багад хөршдөө гэдэс хүргэж өгөх гэдэг том алба байлаа.
Чанасан гэдэсний хуваарилалт бол айлын дотоод эдийн засгийн бодлого шахуу юм. Хэнд нь хэдийг өгөх вэ, аль хэсгийг нь явуулах вэ, өнгө зүсийг нь яаж алаглуулж бүгдэд нь тэгш хүртээх вэ гэдэг чинь бараг урлаг. Нэг талдаа өөхтэй, нөгөө талдаа цултай, жаахан өнгө нэмээд эвтэйхэн тааруулахгүй бол “манайд муухай хэсэг иржээ” гэсэн яриа гарна. Түмпэн сав хүрэлцэхгүй зовлон бий. Нэг айлын сав нөгөө айлд явчихсан, тэрийг эргүүлж авчрах хүртэл дараагийн хүргэлт гацна. Савны эргэлт гэдэг тусдаа логистик шахуу байж.
Харин хамгийн чхариуцлагатай мөч бол: “Замдаа асгачихав даа, чи салга шүү!” гэдэг захиас. Энэ үгийг сонсоод чи жирийн хүүхэд биш, улсын онцгой даалгаварт томилогдсон хүн гэдгээ ойлгоноо. Түмпэнгээ хоёр гараараа тэврээд, алхам бүрээ тооцож, гудамжны нохойноос эхлээд халтиргаа гулгаа хүртэл бүх эрсдэлийг даван туулж хүргэнэ шүү дээ.
Хүргэж өгсний дараа шагнал ч бий. Хэдэн ширхэг эсвэл нэг ч чихэр байж болно.
Тэр ганц чихэр өнөөдрийн бонус, урамшууллаас илүү хавьгүй үнэ цэнтэй. Одоо бодоход тэр үед бид хөршдөө зүгээр хоол, гэдэс хүргэж яваагүй юм байна.
Харин хөршийн холбоо, хүндлэл, хуваалцах ёсыг зөөж явжээ.


Русский


УЧРАЛЫН УТГАГҮЙ ПОПРОЛТ
Төрийн үндсэн үүрэг бол ААН, иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд оршдог.
Гэтэл ажлын 4 хоногт л үйлчилгээ үзүүлэх юм болчихлоо.
ЗГ-н 119 дүгээр тогтоол албажаад хэрэгжээд ирэхээр бөөн бухимдал үүснэ дээ.
Залуу дарга нар хэт попрох юм.
Ирэх 7 хоногоос иргэдэд мэдрэгдэж ирэхээр яах л бол?
ТӨРИЙН АЛБА ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛ ҮҮРЭГ, АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ, АЛБАН ХААГЧ БҮР ХАРИУЦЛАГАТАЙ, ХЯНАЛТ, ГҮЙЦЭТГЭЛ, УРАМШУУЛЛЫН СИСТЕМД АЖИЛЛАДАГ.
Тиймээс хүн бүр Төрийн албан хаагч болж чаддаггүй. Төрөөс хэрэгжүүлж байгаа хууль, бодлогын хэрэгжилт, түүний зохион байгуулалт тайлангүйгээр үр дүнг хэмжих ямар ч боломжгүй.
Монгол төрийн үе үеийн ахмад албан хаагчид тайлагнахын чухалыг маш сайн мэднэ.
Нэгжийн дарга нар албан хаагчдаа хянах, удирдах, үүрэгжүүлэх, урамшуулах үндсэн механизм бол ТАЙЛАН шүү дээ.
Залуу удирдагчид минь та нар яваад өгнө, Монгол төр үүрд мөнх, тасралтгүй үргэлжлэх ёстой!

Русский
Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач retweetledi

Монфарм трейд ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Энхбаярын Батшугар гэж байна. Өөрөө өөртэйгөө тэмцэх юм уу? Эсвэл Монфарм трейд ХХК нь энэ ангилалд орохгүй юм уу?

Negdel Sanjsuren@negdels
Э.Батшугар: Хуурамч эм, Эмийн монополиудтай тэмцэнэ‼️
Русский

Харбины гэрээг нуух тусам ил болгох хэрэгтэй, нууц гэрээний цаана том хулгай явагддаг болоод удаж байна. Эд нарын ярьж байгаа шиг БНХАУ нүүрс авахгүй гэдэг шиг худлаа юм байхгүй, бид дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй хямд, чанартай нүүрс нийлүүлж байгаа. Нөгөө талаар хятад улс олон улсын хэмжээнд " жижиг хөршөө дээрэлхдэг" гэдэг нэр хоч авахыг хүсэхгүй л дээ
Русский








