Н. Мөнхнасан

942 posts

Н. Мөнхнасан banner
Н. Мөнхнасан

Н. Мөнхнасан

@Nasaa88

Investor, Entrepreneur, Chairwoman of @Monpolymet, @Moncement, Director at Мөнх Тогтвортой Хөгжлийн Сан, YPO regional, UNICEF Mongolia Ambassador

Ulaanbaatar, Mongolia Katılım Kasım 2011
1.1K Takip Edilen21.8K Takipçiler
Sabitlenmiş Tweet
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Ээж маань ингэж л мод тарьдаг үлгэр жишээч геологич доо ❤️ модыг тарих амархан ингэж сайхан ургуулах нь харин олон жилийн арчилгаа туршлага шаардана. Сэтгэлээсээ хийдэг ажил ийм л үр дүнтэй байдаг. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн болон байгуулсан нуурын намрын өнгө 🍂🍂🍂 Төв аймаг Заамар сум, Булган аймаг Бүрэгхангай сум #монполимет_групп #Жишиг_Нөхөн_Сэргээгч_Үндэсний_Компани
Русский
60
573
1.6K
95.9K
Н. Мөнхнасан retweetledi
Beate Dastel/ Биате Дастел
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгаалал, боловсролын Элч @nasaa88-даа төрсөн өдрийн мэнд хүргэе💙 Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэж буй танд баярлалаа.
Beate Dastel/ Биате Дастел tweet media
Русский
1
3
14
408
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Монцемент говийн бүсд үйл ажиллагаа явуулдаг онцлогоос шалтгаалан усны нөөцийг хэмнэх, зөв зохистой ашиглахад онцгой анхаарч усныхаа 90% цэвэршүүлэн дахин ашигладаг. Өнөөдрийн байдлаар 99,000 тонн усыг цэвэршүүлэн, дахин ашиглаад байна.
Русский
3
37
84
2.4K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Энэ хаврын чуулганы гол хэлэлцэх асуудал нь Татварын багц хуулийн өөрчлөлт ба иргэд, хувийн хэвшлийнхэнд тодорхой хүлээлтүүд бий. Ашгийн татварын босгыг 6 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% гэж өндөр тогтоосоор ирсэн нь аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа тэлэхээс илүүтэй хумих, хуваах бодлого руу түлхэж ирсэн. 6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан жижиг дунд ААН-үүд 60 тэрбум, 600 тэрбум, 6 их наядаар нь хэмжигдэх ашигтай ажилладаг Оюу толгой болон бусад том компаниудтай ижил 25%-татвар төлдөг нь туйлын шударга бус бодлого юм. Үүнийг валютын ханшийн өсөлт, инфляц зэргийг харгалзан үзэж байгууллагын тэлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс одоогийн шатлалт босгыг нэмэгдүүлвэл дунд ААН-үүдийг том групп компаниудтай адилтгахгүй, ачааллыг нь бууруулах, үр ашигтай ажиллахад уг нь алсдаа хэрэгтэй. Тэр чинээгээрээ үйл ажиллагаагаа тэлж, цалингийн түвшингээ нэмэх, эргээд иргэд бидний амьдралд бодит үр нөлөөг бий болгох юм. Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын хууль хоорондоо уялдаагүй, зарим тохиолдолд татварын хууль нь хөрөнгө оруулалтын тухай хуулиа үгүйсгэсээр ирсэн асуудлыг тавихад “Хөрөнгө оруулалтын тухай хууль гол биш, татварын хууль давуу” гэх тайлбарыг төрийн албан хаагчдаас олонтаа сонсож байлаа. Гэтэл аж ахуйн нэгж, иргэдийн хувьд хууль хоорондоо эрэмбэлэгдэж бус, харин ижил тэгш, уялдаатай үйлчлэх ёстой гэсэн нэг л ойлголт л бий. Харин төр өөрийн төслүүдэд өргөн хүрээтэй татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байхад, нөгөө талдаа хувийн хэвшилд хуульд заасан дэмжлэгээ бодитоор хэрэгжүүлдэггүй үзэмж, ялгаварлал ажиглагдсаар байна. Өөрөөр хэлбэл, хууль батлах нь хангалтгүй — түүнийг уялдаа холбоотой, ажиллах орчинтой нь хамт цогцлоох нь бодлого тодорхойлогчдын үндсэн үүрэг юм. Шинээр хэлэлцэгдэх гэж буй хуулийн төсөлд: • ашгийн татварын босгыг нэмэгдүүлэх, шатлах • ЖДҮ-тэй холбоотой зохицуулалтыг сайжруулах, • гаалийн НӨАТ-ыг хойшлуулах, • татварын өртэй компанийн дансны 20%-ийг шууд битүүмжлэхгүй байх зэрэг өөрчлөлтүүд орсон боловч дараах чухал асуудлууд орхигдсон хэвээр байна: 1. Алдагдлыг шилжүүлэн тооцох зохицуулалт Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг төслүүдийн хувьд алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг 4–8 жил, 50%-иар хязгаарлаж байгаа нь бодит нөхцөлд нийцэхгүй. Төслийн онцлогоос хамааруулан илүү уян хатан болгох шаардлагатай. 2. ХХОАТ-н хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтмол өөрчлөгдөх байдлаар зохицуулах нь ажиллах хүчний бодит орлого, инфляцийн өөрчлөлттэй нийцэх шийдэл болно. 3. Орлого-зардлын тэгш бус татварын суурь Борлуулалтыг аккруэл (accrual) сууриар тооцох атал худалдан авалтыг мөнгөн сууриар хүлээн зөвшөөрч байгаа нь татварын шударга байдлын үндсэн зарчмыг алдагдуулж байна. 4. Даатгалын зардлын хязгаарлалт Сайн дурын даатгалыг татвар ногдуулах орлогын 15%-иар хязгаарлаж байгаа нь үйлдвэр, томоохон объект бүхий аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийн хамгаалалтад сөргөөр нөлөөлнө. 5. Нийгмийн даатгалын зохицуулалт Хувь хүн аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх бүрт НДШ ногдуулах зохицуулалт нь иргэдийн орлого олох боломжийг хязгаарлах эсвэл татвараас зайлсхийх нөхцөлийг бий болгож байна. 6. Сэргээгдэх эрчим хүчний бодлогын зөрчил Эрчим хүчний хомсдол нүүрлэсэн энэ үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх жагсаалтаас хасах нь салбарын хөгжилд ноцтой саад учруулна. Энэ нь бодлогын түвшинд зөрчил үүсгэж байна. УИХ-н даргын санаачилсан “чөлөөлье” аян үр дүнгүй болох вий. Эдгээр асуудлуудыг зайлшгүй эргэж харах шаардлагатай. Бусад улс орны жишээг харвал, саяхан Япон улс хэрэглээний татварын ачааллаа бууруулах бодлогын арга хэмжээ авч, эдийн засагтаа амьсгалах орон зай бий болгохоор ажиллаж байна. Харин манайд махны үнэ 30 мянга давж, иргэдийн амьдралд шууд дарамт болж байхад бодитой, шуурхай зохицуулалт хараахан алга. Тиймээс татварын шинэчлэлийг зөвхөн орлого төвлөрүүлэх хэрэгсэл гэж харалгүйгээр төр засаг ард иргэд, ААН-үүдээ дэмжиж, олон төрлийн татварын дарамтыг багасгах цаг нь аль хэдийнээ болсон.
Русский
2
38
40
3.3K
Н. Мөнхнасан retweetledi
Bureau of East Asian and Pacific Affairs
Bringing together Mongolia’s influential business leaders across real estate, mining, IT, consumer goods, and finance underscores the strength of U.S.-Mongolia commercial ties and our shared commitment to economic prosperity and investment growth. -MGD
Bureau of East Asian and Pacific Affairs tweet media
English
2
15
23
3.6K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Ойрх Дорнод болон АНУ-ын хоорондын мөргөлдөөн түлшний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, хоёр хөршөөс шууд хамааралтай манай улсын хувьд ялангуяа өндөр эрсдэл үүсгэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн бидний хувьд эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус байдлыг бэхжүүлэх цорын ганц бодит гарц нь аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх явдал юм. Гэвч үйлдвэрлэлийг дэмжсэн, ойлгомжтой, тогтвортой хууль эрхзүйн орчин байхгүйн жишээ: Хөрөнгө оруулалтын тухай хуульд газрын тос, хөдөө аж ахуй, ноос ноолуур, барилгын материалын үйлдвэр байгуулахад импортын тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг ч ялгавартай хэрэгждэг. Тэр нь төрийн өмчит зарим төслүүдийг тусгай, нэг удаагийн хуулиар дэмжин хэрэгжүүлж буй нь хууль тэгш, шударга үйлчлэх зарчим алдагдаж буйн тод жишээ юм. Нөгөөтээгүүр, дэлхий нийтэд асуудлыг энхийн замаар шийдвэрлэх хандлага суларч, хүчний бодлого давамгайлах шинж ажиглагдаж буй энэ үед бид тусгаар тогтнолоо хамгаалах дотоод нэгдлээ улам бататгаж, үндэсний эрх ашгаа нэгдмэл байр сууринаас хамгаалах нь нэн чухал байна. Аливаа гаднын бодлого, нөлөөлөлд автахгүй байх дархлааг эдийн засгийн чадавх, дотоодын үйлдвэрлэл, бодлогын тууштай байдал л бий болгоно. Иймд эдийн засгийн хараат бус байдлыг дэмжиж, төрөлжүүлэн, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэлээ бодитой дэмжих, түүнд саад болж буй хууль эрхзүйн орчныг нэг мөр ойлгомжтой, ил тод, тэгш хэрэгждэг болгох шаардлагатай байна.
Русский
6
109
253
11.5K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Хот хоорондыг холбосон ганц хурдны галт тэрэгтэй болчих юмсан.. 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өслөө гэнэ.. бодит амьдрал дээр энэ өсөлт бодит хүртээмж байна уу, иргэдийн амьдралын чанарт мэдрэгдэж байна уу, улс орны өрсөлдөх чадварыг бодитоор нэмэгдүүлж байна уу. Энэ өсөлтийг бид яаж дэд бүтэц, үйлдвэрлэл, бодит хөгжил болж хувирах нь жинхэнэ шалгуур шүү дээ. Эрдэнэтээс Улаанбаатар руу явахад багахан цас ороход л зам хаагдаж, хөдөлгөөн хэдэн цагаар зогсдог хэвээр. Дэлхий нийт болхоор хөгжөөд урагшлаад нисээд хурдлаад сансар огторгуй руу хүртэл давхиад байдаг. Бид 30 жил түүхий эдээ экспортолж хэдэн их наядаар нь орлого бүрдүүлсэн ч суурь дэд бүтэц, хурдны авто зам, орчин үеийн төмөр зам, логистикийн шийдлүүдээ эхлээд шийдэж байж л хөгжинө гэдгийг бүгд л мэднэ дээ.
Н. Мөнхнасан tweet media
Русский
17
94
228
7.8K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Ковидын үеэс хойш хэдхэн жил өнгөрч байхад дахиад Нипах нэртэй шинэ вирус гарсан тухай мэдээлэл гарч байгаа энэ үед бид эрсдэлийг урьдчилан харж, ухаалгаар хандах шаардлагатайг сануулж байна.. Энэтхэгийн Баруун Бенгал мужид бүртгэгдсэн энгийн иргэдээс гадна эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тохиолдлууд байгаа аж. Амьтнаас хүнд, мөн хүн хооронд дамжих боломжтой, одоогоор эмчилгээ, вакцингүй, хүндэрвэл амь насанд аюултай гэж мэдээлэгдэж байна. Мөн үүнтэй холбоотойгоор зарим улс нисэх буудал, хил дээр эрүүл мэндийн хяналтаа хүртэл чангатгаж эхэлсэн байна.
Русский
4
33
50
7.3K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Монцемент Билдинг Материалс ХХК нь сүүлийн 10 жилийн хугацаанд 672 тэрбум төгрөгийн орлогыг дотоодын ханган нийлүүлэгч, байгууллагуудад төвлөрүүлэн үндэсний үйлдвэрлэл, дэд бүтцийн салбаруудыг тогтвортой дэмжиж байна. Гэтэл данс хааснаар яаж байдал сайжрах вэ? Нөгөө талдаа хувийн хэвшил, иргэдийн төлсөн татварын зарцуулалт шаардлагатай хүрэх ёстой газартаа хүрч байна уу, татварын зарцуулалтад олон нийтийн хяналт, ил тод байдлыг эргээгээд шаардах хэрэгтэй байна. #Moncement #Монцемент #ҮндэснийҮйлдвэр #ТогтвортойХөгжил
Н. Мөнхнасан tweet media
Русский
8
75
173
5.3K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Төсөв хүндэрсэн нэрийдлээр гааль, татварын байгууллагууд ААН-үүдийн данс тооцоог хааж, дотроос нь мэдэгдэлгүйгээр мөнгийг нь авч, татварын шалгалтуудыг шил дараалан орж байгаа талаар компаниуд мэдэгдээд эхэлсэн байна. Төсөв хүндрэх гол шалтгаан нь ААН-үүдийн татвараа төлөхгүй байгаа гэхээс илүү төрийн данхар бүтэц, үрэлгэн зардал, ашиггүй ажилладаг ТӨХК-үүд, тэдгээрийн зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангуудын дампуурал, ач холбогдлын эрэмбээрээ хойгуур байх хэрэгтэй хэрэггүй төслүүд гээд эдгээр нь энэ төсвийг хүндрүүлж байгаа бус уу?? Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлд импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-с чөлөөлнө гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлэхийг шаардан Монцемент, ЕСХБ б10 гаруй жил үе үеийн Засгийн газарт хүсэлтүүд, шаардлагууд хүргүүлсэн. 3 шатны шүүхээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх ёстой гэсэн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал Гаалийн байгууллагаас зарим банкууд дахь мөнгөн хөрөнгийг нь огт мэдэгдэлгүй хурааж авсан байгаа юм. Данс тооцоо хаахгүй, үйл ажиллагаа хэвийн явуулах хэрэгтэй гэж Засгийн газар мэдэгддэг бол нөгөө талдаа татвар, гаалийн байгууллагууд эсрэг үйлдэл явуулж байгаа нь тун ойлгомжгүй. ААН-үүдийн төлж буй татвар багадаагүй, харин төр төсвөө хүндрүүлчихээд одоо ААН-үүдийнхээ үйл ажиллагааг зогсоох нь зөв шийдэл биш баймаар!
Н. Мөнхнасан tweet media
Русский
20
307
463
29.2K
Н. Мөнхнасан retweetledi
Ц.Халиун
Ц.Халиун@xaliunad·
ЕС, ЗГ нь татварын дарамт учруулахгүй бла бла, маргааш нь гаалийн газраас битүүмжилсэн бсан данснаас огт мэдэгдэхгүй мөнгийг татчихдаг гэнээ, ХО хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой төрлийн татварын маргаан 8 жил тасралтгүй явж бн! Энэ улсад ер нь амьдрах нь бтугай орших ч хэцүү аж.
Русский
0
1
2
429
Н. Мөнхнасан retweetledi
Ц.Халиун
Ц.Халиун@xaliunad·
Монцемент 10 жилийн хугацаанд ХО хууль, ханшийн алдагдал, ХБ зээлтэй холбоотой өрнүүлсэн хэлмэгдүүлэлт гээд олон сорилтуудыг туулж бга. Гэсэн ч хамт олон маань урдах ажлаа хийж, тогтвортой хөгжлийн зарчимдаа үнэнчээр хичээсээр ирсэн, үүнийг харин @ACESAwards үнэлжээ 🙏@Nasaa88
Ц.Халиун tweet media
Русский
2
12
29
1.2K
Н. Мөнхнасан retweetledi
Тэгшээ
Тэгшээ@tegshzy·
Ц.Гарамжав гуай гэхдээ мундаг ёс зүйтэй бизнесмэн, зарчимч шударга эмэгтэй юм, тэ? Зээлээ төлж дуусаагүй байгаа гэдгээр нь далимдуулж хамтран ажиллах хүсэлт, хаалтын гэрээ нэртэй шантааж хийх гэхэд нь нохой хуцаж байгаан чинээ хяламхийж ч харалгүй, элдэв доромжлол гүтгэлгийг огт тоолгүй явсаар авсан зээлээ төлчихдөг. Ер нь нийгэмд нөлөө бүхий хүмүүс, улс төрч ч байна уу, бизнесмэн ч байна уу, олны танил нэр хүндтэй хүн байна уу хамаагүй, бүгд л Ц.Гарамжав гэх энэ эмэгтэй шиг байвал юутай бахархмаар. Естой л, -Салхи хичнээн хүчтэй шуурсан ч уул үл ганхана гэж эртний үг шиг л...
Тэгшээ tweet media
Русский
8
60
197
6.3K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Дэлхийн хүүхдийн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр бид UNICEF-н урилгаар нийгмийн олон хүндрэлтэй байгаа асуудлыг хараад өнгөрөх бус хүүхдэд ээлтэй аюулгүй орчин, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хэрэгцээтэй газар нь бий болгоход гараа өргөн оролцож, шууд хөрөнгө оруулалт хийж байгаа төслүүдийнхээ явцыг танилцууллаа. #UNICEF #unicefmongolia #GoBlue #WorldChildrensDay #moncement #monpolymet
Русский
0
13
49
2K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Манай хамт олон боловсролын хүртээмжийг сайжруулах ажлынхаа хүрээнд Дорноговь аймгийн Политехник коллежийн хими болон физикийн хоёр ангийг иж бүрэн тохижуулж, оюутан сурагчдын суралцах орчныг илүү тав тухтай, шинэлэг болголоо. #Moncement #BuildingBetterFuture #education #Дорноговь #ПолитехникКоллеж
Н. Мөнхнасан tweet mediaН. Мөнхнасан tweet mediaН. Мөнхнасан tweet mediaН. Мөнхнасан tweet media
Русский
17
118
400
14.4K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Бид Дорноговь аймгийн Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн ангийг шинэчлэн тохижуулж, шинэ зөөврийн компьютерээр тоноглож, хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн жишиг цахим анги болгон хүлээлгэн өглөө. Мөн багш нарт зориулсан Google Gemini AI сургалтыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд “таблеттай багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 250 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн билээ. Өнөөдөр зөвхөн алслагдсан хөдөө нутаг гэлтгүй цаашид бид Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор олон улсын стандартад нийцсэн Ерөнхий боловсролын сургууль барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. #монцемент #Moncement #монполимет #monpolymet #SGE #unicefmongolia
Н. Мөнхнасан tweet mediaН. Мөнхнасан tweet mediaН. Мөнхнасан tweet media
Русский
19
144
506
16.4K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр😔 Өнөөдөр Монгол Улс Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй болоод 29 дэх жилдээ энэ өдрийг, тэр цөвүүн цагийг, хар түүхийг нэхэн дурсаж байна.. 36,000 гаруй сэхээтэн, лам хувраг хийгээд монголын сор болсон оюуны өндөр чадамжтай хүмүүсээ хилсээр хэрэг тохож, хэлмэгдүүлэн шоронд хийж, эрүүдэн шүүж, хол газар цөлж, бүр амь насыг нь хороож, бүхий л сүм хийдийг галдан шатааж байсан аймшигт цагийг санах, мартахгүй байх өдөр. Өнөөдрийг хүртэл хэлмэгдсэн хүмүүсээ манай улс бүрэн цагаатгаж дуусаагүй. ‼️ Улс орны түүхэнд хар толбо болсон энэ өдрийг мартахгүй санаж, ирээдүй хойчид давтахгүй байх нь энэ бөгөөд ирэх цагийн монголчуудын үүрэг. Харамсалтай нь одоо ч манай улсад хэлмэгдүүлэлт хэлбэр нь өөрчлөгдөж ил, далд оршсоор байгааг бид харж байгаа. Элдэв гүтгэлгийг зохион байгуулалттайгаар хийж, адаг сүүлдээ гэм зэмгүй, үйлдэх нь бүү хэл зохиомол хэргийн золиос болгож хууль хяналтын байгууллага нь хэн нэгний өрсөлдөгчөө намнах хэрэгсэл мэт ажиллаж байгаа нь үнэн. Цаашид их хэлмэгдүүлэлтийг давтахгүйн тулд залуус бид үүх түүхээ сайн судлаж, зөв ойлгож, мэдлэг мэдээлэлтэй байх учиртай.🙋
Н. Мөнхнасан tweet media
Русский
8
84
157
8.3K
Н. Мөнхнасан
Н. Мөнхнасан@Nasaa88·
Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-д цахим анги нээгдлээ.. Монцемент Билдинг Материалс ХХК болон UNICEF Mongolia -ийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ангийг байгууллаа. 📚 Тус сургуулийн 18 багш хиймэл оюуны сургалтад хамрагдаж, хичээл төлөвлөлт хийх, сурагчдын ахицыг үнэлэх зэрэгт хиймэл оюуныг хэрхэн үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадвар эзэмшсэн нь цаашид цахим ангийг бүрэн дүүрэн ашиглах чухал нөхцөл болж байна. Ингэснээр зөвхөн хүүхэд сурагчид төдийгүй эцэг эхчүүдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг сайжруулах шинэ боломж бүрдлээ.. #Moncement #STEM #education #AI #digitalskills #buildingfuture #монголынирээдүй
Н. Мөнхнасан tweet mediaН. Мөнхнасан tweet media
Русский
30
145
425
11.9K